Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар


Газрын vйл ажиллагааны vндсэн чиглэл, зорилго :

Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн дунд хугацааны төсөөлөл болон жилийн төсвийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн орлого, зарлагын болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг бэхжүүлэх, төсвийн үйл явцыг бодлогын удирдамжаар хангах, төсвийн холбогдол бүхий үндэслэл тооцоо, тайлбар танилцуулга, заавар журам, илтгэл мэдээлэл бэлтгэх

Төсвийн бодлогын газрын бүтэц, зохион байгуулалт

Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат.

Утас: 260356, И-мэйл: ganbat_j@mof.gov.mn

Төсвийн бодлогын газар нь 4 хэлтэс, 1 албатай нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй.

  • Нэгдсэн төсвийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс
  • Төсвийн орлогын хэлтэс
  • Төсвийн зарлагын хэлтэс
  • Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хэлтэс

Нэгдсэн төсвийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс.

Хэлтсийн дарга Б.Доржсэмбэд

Утас: 264495, И-мэйл: dorjsembed_b@mof.gov.mn

Нэгдсэн төсвийн хэлтсийн үйл ажиллагаа нь улс, орон нутгийн төсвийн төсөл болон дунд хугацааны төсөөллийг нэгтгэн боловсруулах замаар нэгдсэн төсвийн тэнцлийг хангах, түүний үндсэн үзүүлэлтийг тооцох, улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ болон орон нутгийн төсвөөс төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг боловсруулж батлуулах, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн тооцоо, үндэслэлийг боловсруулахад чиглэгдэнэ.

Yйл ажиллагааны vндсэн чиглэл:

Төсвийн удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог бэхжүүлэх, төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвийн харилцааг боловсронгуй болгоход чиглэсэн бодлогын зөвлөмж боловсруулах;

Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, төсвийн орлого, зарлагын бүтцийг оновчтой тогтоох арга замыг тодорхойлох, төсвийн орлого, зарлагыг тэнцвэржүүлэх үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмж боловсруулах;

Монгол Улсын төсвийн орлого, зарлагын дэлгэрэнгүй ангилал, төсвийн эдийн засгийн ангилал, бүтээгдэхүүний ангилал, ерөнхийлөн захирагчийн ангилал зэргийг боловсруулах, батлуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах;

Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдлийн болон төсвийн дунд хугацааны төсөөллийн төслийг нэгтгэн, төсвийн тэнцлийн үндсэн үзүүлэлтийг боловсруулах; Монгол Улсын төсвийн тухай хууль, холбогдох баримт бичгийн эмхтгэлийг хэвлүүлж, түүнийг сурталчилах ажлыг зохион байгуулах;

Улсын төсвийн орлого, зарлагын сар, улирлын хуваарь, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хуваарийг боловсруулан батлуулах;

Төсвийн орлогын хэлтэс.

Хэлтсийн дарга Э.Батбаяр

Утас: 264193, И-мэйл: batbayar_e@mof.gov.mn

Орлогын хэлтсийн үйл ажиллагаа нь Монгол Улсын гааль, татварын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тодорхойлох, татварын тогтолцоог бэхжүүлэх, татварын нэр төрөл, хамрах хүрээ, бааз суурийг өргөтгөх чиглэлээр эрхзүйн орчныг боловсронгуй болгох төсөл боловсруулах, төсвийн хүрээний мэдэгдлийн орлогын хязгаар ба тухайн жилийн төсвийн орлогын төлөвлөгөөний төсөл боловсруулах, улсын төсвийн орлогын дунд хугацааны төсөөлөл болон хэтийн  таамаглал боловсруулахад чиглэгдэнэ.

Yйл ажиллагааны vндсэн чиглэл:

Эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн хөгжлийг дэмжих чиглэлээр татварын бодлогыг боловсронгуй болгох, улс, орон нутгийн татварын шинэ нэр төрөл бий болгох, орлогын шинэ эх үүсвэрийг эрэлхийлэх талаар санал, зөвлөмж боловсруулах;

Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх эрхзүйн актын төсөл боловсруулах,  түүний биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулах;

Гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулах Тогтвортой байдлын буюу Хөрөнгө оруулалтын гэрээ, Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэлэлцээ явуулах, улмаар гэрээ байгуулах ажилд оролцож ажиллах;

Монгол Улсын төсвийн жилийн болон дунд хугацааны орлогын төсөөлөл, хэтийн  таамаглал боловсруулах, тайлбар, танилцуулга бэлтгэх;

Улс, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийн явцад хяналт тавих, дүн шинжилгээ хийх, шалган туслах ажлыг зохион байгуулах;

Төсвийн зарлагын хэлтэс

Хэлтсийн дарга О.Хуягцогт

Утас: 264252, И-мэйл: khuyagtsogt_o@mof.gov.mn

Зарлагын хэлтсийн үйл ажиллагаа нь улсын төсвийн зарлагын удирдлагыг сайжруулах чиглэлээр хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төсөвт байгууллагын болон ерөнхийлөн захирагчийн төсвийн зарлага, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн өртөг зардалд судалгаа, дүн шинжилгээ явуулах; төсвийн зарлагын холбогдолтой норм норматив, заавар журам, аргачлал зөвлөмж боловсруулах, батлуулах, шинэчлэн сайжруулах, улсын төсвийн жилийн болон дунд хугацааны зарлагын төсөөлөл, хэтийн таамаглал боловсруулахад чиглэгдэнэ.

Yйл ажиллагааны vндсэн чиглэл:

Төсвийн зарлагын холбогдолтой хууль тогтоомж, заавар, журмын  төсөл боловсруулах, Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын болон төсөвт байгууллагын төсвийн зарлагын төлөвлөлт, тайлагналт, хяналт, дүн шинжилгээний журам, аргачлал, зөвлөмж боловсруулах, батлуулах, шинэчлэн сайжруулах ажлыг мэргэжил, аргазүйн удирдамжаар хангах ажлыг зохион байгуулах;

Төсвийн ерөнхийлөн захирагчийн болон төсвийн байгууллагын зардлын сар, улирал, жилийн эцсийн гүйцэтгэлийн байдалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах;

Монгол Улсын төсвийн зарлагын жилийн болон дунд хугацааны төсөөлөл, хэтийн  таамаглал боловсруулах, танилцуулга бэлтгэх, төсвийн зарлагын хэлэлцүүлэгт оролцох;

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хэлтэс.

Хэлтсийн дарга М.Батгэрэл

Утас: 264237, И-мэйл: batgerel_m@mof.gov.mn

Хэлтсийн үйл ажиллагаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэх чиглэлээр хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үндэсний ба бүс нутаг, салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан улсын хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ, эх үүсвэрийн судалгаа, дүн шинжилгээ явуулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтын жилийн болон дунд хугацааны төсөөлөл ба хэтийн таамаглал боловсруулах зэрэгт чиглэгдэнэ.

Yйл ажиллагааны vндсэн чиглэл:

Үндэсний ба бүс нутаг, салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан улсын хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл, зохистой харьцааг үндэслэн Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах, Улсын хөрөнгө оруулалтын холбогдолтой хууль тогтоомж, тогтоол шийдвэр, заавар, журмын  төсөл боловсруулах;

Төсвийн ерөнхийлөн захирагчийн улсын хөрөнгө оруулалтын төлөвлөлт, тайлагналт, хяналт, үнэлгээний ажлын журам, аргачлал, зөвлөмж боловсруулах, батлуулах, шинэчлэн сайжруулах ажлыг мэргэжил, аргазүйн удирдамжаар хангаж ажлыг зохион байгуулах;

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын жилийн болон дунд хугацааны төсөөлөл ба хэтийн таамаглал боловсруулах, тооцоо, танилцуулга бэлтгэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлийг хянаж, санхүүжилтийн эрхийг нээх;