Сайтын тухай


Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт мэдээлэл, харилцаа холбооны технологийг нийгмийн бүх салбарт нэвтрүүлэх талаар “Олон нийтийн мэдээллийн эрх чөлөөг хангах, боловсронгуй болгоно” гэсэн чухал зорилтот хөтөлбөр дэвшүүлсэн билээ.

Мөн түүнчлэн төрийн үйлчилгээнд мэдээлэл, холбооны технологийг нэвтрүүлэх, мэдээллийн үйлчилгээгээр дамжуулж иргэд нийгмийн харилцаанд идэвхтэй, эрх тэгш оролцох боломж олгох, тэдэнд мэдээллийг чөлөөтэй олж авах тогтолцоог бүрдүүлэх нь төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой.

Монгол улсын төсвийг бүрдүүлэх, зарцуулах үйл ажиллагааны хүрээнд жил бүр ДНБ-ний 30 гаруй хувьтай тэнцэх хэмжээний татварын орлогыг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгч, иргэдээс хураан зарцуулж байна. Иймд тэдгээр байгууллага, хувь хүмүүсээс татан төвлөрүүлж буй орлогыг хэрхэн төсвөөр дамжуулан хуваарилан зарцуулж буй талаар мэдээллийг хүргэх нь зүйтэй юм. Үүнтэй уялдуулж “Төсвийн ил тод байдлын http://www.iltod.gov.mn цахим хуудсыг бий болгох ажлыг Сангийн Яамны Төсвийн бодлогын газар зохион байгуулж  хариуцан ажиллуулж байна.

Төсвийн ил тод байдлын энэхүү цахим хуудсанд Монгол Улсын төсөвтэй холбогдолтой цаг үеийн мэдээ, мэдээлэл, гарын авлага, хууль тогтоомж, дүрэм, журмыг тогтмол тавьж, төсвийн үйл явц, төсвийн төсөл, батлагдсан төсвүүд түүнд холбогдох баримт бичгийг олон нийтэд нээлттэй, түргэн шуурхай мэдээллэж байх болно.

Сангийн яам,

Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын хамт олон