2010 оны тодотгосон төсвийн сар, улирлын хуваарь батлагдлаа
August 4, 2010
· Нийтэлсэн: Нэгдсэн төсвийн хэлтэс ·
Сэтгэгдэл үлдээх
2010 оны 7-р сарын 23-ны “Монгол Улсын 2010 оны тодотгосон төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах зарим арга хэмжээний тухай” Сангийн сайдын 173-р тушаалаар
- Монгол Улсын 2010 оны төсвийн орлогын сар, улирлын хуваарийг 1 дүгээр хавсралтаар,
- Монгол Улсын 2010 оны төсвийн зарлага, санхүүжилтийн сар, улирлын хуваарийг 2 дугаар хавсралтаар,
- Улсын төсвөөс 2010 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хуваарийг 3 дугаар хавсралтаар,
- Орон нутгийн төсвөөс 2010 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хуваарийг 4 дүгээр хавсралтаар,
- Нийгмийн даатгалын сангуудын 2010 оны сар, улирлын хуваарийг 5 дугаар хавсралтаар,
- Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн сар, улирлын хуваарийг 6 дугаар хавсралтаар,
- Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн сарын хуваарийг 7 дугаар хавсралтаар,
- Аймаг, нийслэлд эрх шилжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, барилга байгууламжийн сарын санхүүжилтийн хуваарийг 8 дугаар хавсралтаар .
- Эрчим хүч, дулааны алдагдлын 2010 оны татаасын хуваарийг 9 дүгээр хавсралтаар
тус тус шинэчлэн батлагдлаа.
Доорх холбоосоос уг тушаалын хавсралтуудыг татан авна уу.
Зарлага- Яам, аймаг, байгууллагаар
Зарлага – Яам, аймаг, хөтөлбөрөөр