ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНД ХҮРГҮҮЛСЭН ЭХ ОРНЫ ХХИШИГ САНГИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

August 3, 2010 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувийн жин байнга нэмэгдэж, цаашид Оюу толгой Таван толгой зэрэг  стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг ашигласнаар улсын төсөвт энэ салбараас төвлөрөх орлого эрс өсөх төлөвтэй байна.

Төсвийн орлогын гэнэтийн өсөлт нь зарлагыг огцом нэмэгдүүлж, эдийн засгийн тэнцвэрт байдлыг алдагдуулах, нэг салбараас хамааралтай эдийн засгийн өсөлтийг бий болгох, бусад салбарын хөгжлийг бууруулах зэрэг сөрөг нөлөөтэй байж болзошгүй учир түүнээс урьдчилан сэргийлэх, уг орлогоос хуримтлал үүсгэн байнгын тогтвортой өсөн нэмэгдэх нөөц бүрдүүлэх замаар иргэддээ үр ашгийг нь хүртээх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор “Эх орны эрдэнийн сангийн тухай” хуулийн төслийг боловсруулсан.

Эх орны хишиг