Орон нутгийн 2011 оны төсвийн төсөл хянах хуваарь

Монгол Улсын Их Хурлын 2010 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай 40 дүгээр тогтоол батлагдаж, уг төсвийн хүрээний мэдэгдлийг үндэслэн боловсруулсан төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2011 оны төсвийн зарлагын хязгаар батлах тухай Засгийн газрын 2010 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсантай холбогдуулан орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2011-2013 оны дунд хугацааны хөтөлбөрт суурилсан төсвийн төслийг хянах хуваарийг хүргэж байна.