Монгол Улсын 2011 оны төсвийн төслийг боловсруулахад баримтлах зарчим

Монгол Улсын төсвийн орлогын бодлого нь 2011 онд төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд төсвөөс санхүүжигдэх ажиллагааг хэвийн явуулах эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэгдэх бөгөөд орлогын төлөвлөгөөг боловсруулахад дараах зарчмыг баримтална. Үүнд:

  1. Уул уурхайгаас бусад салбарын хувьд төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл, ДНБ, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн өсөлттэй уялдуулан 2011 оны төслийг өмнөх жилийн төлөвлөгөөнөөс бууруулахгүй байхаар тооцох;
  2. Hийт импорт, үүнээс татвартай импорт, онцгой татвартай барааны импортын тоо хэмжээ үнэлгээг олон жилийн дундаж, өмнөх жилүүдийн өсөлтийн түвшин, хүлээгдэж буй гүйцэтгэл болон эдийн засгийн  суурь үзүүлэлтүүдэд үндэслэн оновчтой тооцож гаалийн татвар хураалтыг  эрчимжүүлэх, нөөц бололцоог бүрэн дайчлах;
  3. Олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас зарласан ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн таамаглал болон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахунй нэгжүүдийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд үндэслэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, холбогдох бусад татварын орлогыг бодитой тооцож, төсөвт төвлөрүүлэх;
  4. Төрийн өмчит компанийн хувьд зардлын тооцоог шахуу хийх, энэ талаар холбогдох албан тушаалтан, Төрийн өмчийн хороо бусад байгууллагатай санал солилцох, хамтарч ажиллах;
  5. Оюу толгой, Таван толгой төслөөс төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг тооцохдоо төслийн гэрээний онцлог шинжүүдийг авч үзэх, хөрөнгө оруулалттай холбоотойгоор төсөвт орох нэмэгдсэн өртгийн албан татвар, бусад татварын тооцоог нарийвчлан хийж тусгах;
  6. Төрийн өмчит болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой ААН-ийн хувьд зардлын тооцоог шахуу хийх, энэ талаар тухайн ААН-ийн холбогдох албан тушаалтан, Төрийн өмчийн хороо бусад байгууллагатай хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

2011 онд төсвийн орлогын төлөвлөгөөг боловсруулах зарчим, шаардлага

Уул уурхайн салбарын орлого

Олон улсын валютын сангаас гаргасан түүхий –эдийн үнэ, эрдэс баялгийн үнийн төсөөллийг мэдээлдэг олон улсад нэр хүнд бүхий санхүүгийн мэдээллийн байгууллагаас зарласан   эрдэс баялгийн үнийг үндэслэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэмжээг тооцох.

Зэсийн хувьд Эрдэнэт үйлдвэрээс үндсэн мэдээллүүд болон үйлдвэрийн холбогдох мэргэжилтнүүдийн төсөөллүүдийг авч, орлого зардлыг нарийвчлан тооцсоны үндсэн дээр албан татварын төлөвлөгөөний төслийг боловсруулах.

Алтны хувьд 2011 онд сорьц тогтоолгох алтны хэмжээ, үнийн төсөөлөл, нүүрсний хувьд нүүрсний экспорт, үйлдвэрлэл, үнийн төсөөлөлд үндэслэн татварын орлогын төлөвлөгөөг төслийн бэлтгэх

Ялангуяа төрийн өмчит компанийн хувьд зардлын тооцоог шахуу хийх, энэ талаар холбогдох албан тушаалтан, Төрийн өмчийн хороо бусад байгууллагатай санал солилцох, хамтарч ажиллах.

Оюу толгой, Таван толгой төслөөс төсөвт төвлөрүүлэх төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг тооцохдоо төслийн гэрээний онцлог шинжүүдийг авч үзэх шаардлагатай байна. Тухайлбал хөрөнгө оруулалттай холбоотойгоор төсөвт орох  Нэмэгдсэн өртгийн албан татвар, бусад татварын тооцоог нарийвчлан хийх

Уул уурхайн бус орлого

Уул уурхайгаас бусад салбарын хувьд төсвийн орлогын гүйцэтгэл, ДНБ-ны өсөлттэй уялдуулан тооцох шаардлагатай. Гэхдээ орлогын төлөвлөгөөг аж ахуйн нэгж бүрээс санал авсны үндсэн дээр бодитой тоооцох нь зүйтэй.

Төрийн өмчит болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой ААН-ийн хувьд зардлын тооцоог шахуу хийх, энэ талаар тухайн ААН-ийн холбогдох албан тушаалтан, Төрийн өмчийн хороо бусад байгууллагатай хамтарч ажиллах.