“БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ХАРААЛ”судалгаа

July 20, 2010 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ХАРААЛ: СУДАЛГАА

Жеффри Франкел

Харвардын Их сургуулийн профессор

Эдийн засгийн судалгааны үндэсний газраас гаргадаг Судалгааны материал №15836. Энэхүү судалгааны материалыг “Export Perils” –д зориулан бэлтгэв. Хянан тохиолдуулсан Бренда Шаффер, Зохиогчийн зүгээс Азербайжан улсын Баку хот дахь Дипломатын академи, Харвардын Их сургуулийн Олон улсын харилцааны газрын Уодерхэд төвд гүн туслалцаа үзүүлсэнд талархаж байна. Түүнчлэн Rabah Arezki, Sebastian Bustos, Oyebola Olabisi, болон Lant Pritchett нарт үнэтэй зөвлөгөө өгсөнд талархаж байна.

Товч агуулга

Газрын тос болон байгалийн бусад нөөц баялагтай орнууд нөөц баялаггүй орнуудыг бодвол яагаад хурдацтай хөгжиж чаддаггүй вэ гэдэг нь хачирхалтай. Энэхүү үзэгдлийг Байгалийн Баялгийн Хараал гэж нэрлэдэг. Энэ үзэгдлийн гол зарчим нь ямар нэг анекдот эсхүл тодорхой нэг тохиолдлын судалгаатай холбоотой бус харин хэд хэдэн орнуудын бүрэн түүвэр судалгаанд үндэслэн эдийн засгийн гүйцэтгэлийг тодорхойлогч хүчин зүйлүүд дээр хийсэн статистикийн зарим сорилоор гаргаж ирсэн ухагдахуун юм. Энэхүү судалгааны материалд түүхий эдийн баялгийн зургаан талыг авч үзсэн бөгөөд эдгээр тал бүр нь зарим судлаачдын санал болгосноор эдийн засгийн гүйцэтгэлийн дэд–стандартыг хангах боломжтой. Эдгээр нь: дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн урт хугацааны хандлага, хэлбэлзэл, аж үйлдвэржилтийг байнга бууруулж байх байдал, иргэний дайн, сул институц болон мөчлөг дагасан Голланд өвчин зэрэг болно. Түүхий эд экспортлогч хэдий ч амжилттай хөгжиж буй орнуудаас иш татахын сацуу байгалаас заяасан баялаг болон үнийн өсөлт нь гадаад хүчин зүйл биш гэсэн аргументийг гаргаж ирэн энэхүү үзэгдэлд эргэлзэгчид байгалийн баялгийг хараал гэж үзэж буй үзэгдэлд шүүмжлэлтэй ханддаг. Байгалийн баялгаа хэрхэн зөв ашиглах вэ гэдэг нь байгалийн баялагтай орны хувьд тавигдах бодлогын асуудал гэдэг нь тодорхой билээ. Байгалаас заяасан баялагтай орнуудад тус болох институцын талаарх ойлголтыг энэхүү материалын төгсгөлд авч үзнэ. Тухайлбал, газрын тосыг Баялгийн хараалын үр дагаврыг арилгаж, эдийн засгийн сайн үр дүнг бий болгоход ашиглах талаар судална. Байгалийн баялагтай орнууд анхааран авч үзэх чухал санаанууд гэвэл газрын тосны гэрээг индексжүүлэх, экспортын орлогыг эрсдэлээс хамгаалах даатгал хийлгэх(hedging), өрийг газрын тосны буюу түүхий эдийн үнээр тооцох, барагдуулах, Чили маягийн төсвийн дүрмийг хэрэглэх, мөнгөний бодлогын хүрээнд бүтээгдхүүний үнийг чухалчилсан төлөвлөгөөт зорилтыг ашиглах, түүхий эдийн орлогоор сан байгуулж ил тод байдлыг нь хангах, баялгаас хуваарилахдаа нэг удаа бөөн дүнгээр олгох зэрэг болно.

Дэлгэрэнгүйг дараах холбоосноос татаж авна уу.

BBCurseMongol