Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн судалгаа

July 20, 2010 · Нийтэлсэн: · 2 Сэтгэгдэл   Post to Twitter

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

Танилцуулга

2010.05.31

2006 онд татварын хуулийн шинэчлэлтээр зарчмын шинжтэй асуудлуудыг шийдвэрлэсний дотор хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах, татварын хувь хэмжээг бууруулах замаар татварын тэгш шудрага байх зарчмыг хэрэгжүүлж, татварын суурийг өргөтгөсөн явдал юм.

Монгол Улс  бага татвартайгаараа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд дэлхийн 106 орноос гуравдугаарт,  хувь хүний орлогын албан татвараар 87 орноос хоёрдугаарт, нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд 88 орноос тавдугаарт бичигдэж олон улсын хэмжээнд хамгийн бага татвартай орны нэг болсноор хөрөнгө оруулалтыг дэмжсэн, бизнесийн тааламжтай орчин бүрдэж чадсан билээ.

Гэвч хамгийн бага татвартай орны нэг боловч татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хүрээгээ ихээхэн нэмэгдүүлж байгаа юм.

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь эдийн засгийг зохицуулагч гол хэрэгслүүдийн нэг боловч  хэт их хавтгайруулан хэрэглэснээр дараах сөрөг нөлөөллийг үүсгэж байна.Үүнд:

  1. Татвар төлөгчдийн дунд тэгш бус байдал үүсгэх
  2. Татварын тооцоолол хийх, татварын алба хяналт тавихад хүндрэлтэй байх
  3. Татвар төлөх нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэхэд саад болох
  4. Татварын бааз суурь, татварын орлого буурах зэрэг болно. /судалгаагаар 2009 онд нийт 100.3 тэрбум төгрөг татвараас хөнгөлөгдөж, 532.0 тэрбум төгрөгийн татвар ногдох орлого татвараас чөлөөлөгдсөн байна./

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон албан татвараас чөлөөлөхөөр тусдаа гарсан хуулиудад татвараас хөнгөлөх, татвар ногдох орлогыг чөлөөлөх 82 хуулийн заалт байна.

Эдгээрийг тус бүрээр нь судлаж үзэхэд эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг дэмжих, урамшуулах 12, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зохицуулдаг 4, нийгмийн орлогын түвшингийн ялгааг багасгах 11, эх орны ой модыг хамгаалах зорилготой 1, татвар ногдуулахад татварын орлого төдийлөн өсөхгүй боловч зардал, цаг, хүний нөөц харьцангуй их шаардагдах тул татварын үр ашигтай байх зарчмын дагуу хөнгөлж, чөлөөлж байгаа 17, гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын хэрэгцээнд худалдан авсан бараа гэх мэт олон улсын хэмжээнд чөлөөлөгддөг бараа, үйлчилгээ 6, иргэдэдийн онцгой чухал хэрэглээтэй холбоотой 6, Засгийн газрын бараа, үйлчилгээтэй холбоотой 5, бодит бус орлогын 3 заалтыг хэвээр мөрдөх нь зүйтэй гэж үзэж байна.

Харин 1 заалт нь татварын тооцоолол хийх, татварын алба хяналт тавихад хүндрэлтэй үүсгэх, 14 заалт нь татварын тэгш, шудрага байх зарчмыг алдагдуулж, нийгмийн орлогын түвшний ялгааг ихэсгэх, салбараар нь ялгаварлан гадуурхах,  “энэ төлөхгүй байхад би яагаад татвар төлөх ёстой вэ” гэсэн татвар төлөхөөс зайлсхийх сөрөг хандлагыг үүсгэх зэрэг нөхцлийг бий болгож байгаа тул хүчингүй болгох,  хэт хавтгайруулан татварын хөнгөлөлт үзүүлж байгаа 2 заалтыг өөрчилж, төрөөс шууд санхүүжүүлэх хэлбэрт шилжүүлэх, татварын хөнгөлөлтийн агуулгад нийцэхгүй 1 заалтыг өөрчлөн найруулж хуульд тусгах шаардлагатай гэж үзлээ.

Ингэснээр хэт хавтгайрсан хөнгөлөлт, чөлөөлөлтийн тоог багасгах,  татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үр ашигтай хэлбэрээр хэрэглэх, татвар төлөгчдийн сэтгэлгээнд сөргөөр нөлөөлдөг, татвараас зугтаах, татвар ногдох орлогыг бууруулах боломжийг хаах, татварын суурийг өргөтгөж, татварын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. / жилд 48.9 тэрбум төгрөгөөр/

САНГИЙН ЯАМ

Хүчингүй болгохоор санал болгож буй хуулийн заалт 2009 онд хөнгөлөгдсөн ба  чөлөөлөгдсөн татвар

/тэрбум төгрөгөөр/

1 ААНОАТ-ын тухай хууль: 18 дугаар зүйлийн 1.3 заалт “Гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучлалын үнийн зөрүүнээс олсон хоршооны орлого” хүчингүй болгох 0.1
2 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 13.1.7 заалт “иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний хэрэгсэл” 8.7
3 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 1.13 заалт “борлуулсан алт” 10.9
4 ХХОАТ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11-д заасан “Монгол улсын төрийн шагнал, Засгийн газрын шагнал,  Монгол улсын ардын болон гавьяат цолтны шагнал, ШУ-ны нээлтийн шагнал” 3.7
5 ХХОАТ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 6-д заасан “Албан татвар төлөгчийн төлсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их , дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.” 3.2
6 ХХОАТ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 7-д заасан “Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн мэргэжлийн сургуульд суралцагчийн төлбөрийн дүн “ 0.0
7 ААНОАТ-ын хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Үр тариа, төмс хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээлийн ургамлыг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох татварыг 50 хувиар хөнгөлнө.” 2.8
8 ХХОАТ-ын тухай хуулийн 2.2.1 дэх заалт: “Үр тарианы орлогод ногдуулсан татварын 50 % хөнгөлнө.” 0.0
9 Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.9.иргэний агаарын зорчигч  тээврийн хөлөг онгоц, түүний сэлбэг; 4.2
10 2005 оны 3 сарын 18 -ны өдрийн Нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль /Оёдлын үйлдвэрийн  сэлбэг,  материал. хугацаа заагаагүй/ 0.6
11 2008 оны 5 сарын 29  өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, 2008 оны 5 сарын 29  өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль /ХАА-н зориулалттай тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис. 2012 он хүртэл/ 7.9
12 2006 оны 6 сарын 29  өдрийн Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль /Нийтийн тээврийн автобус, троллейбус/ 5.8
13 2006 оны 6 сарын 29  өдрийн Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль /Үрийн улаан буудай.2011 оны 7 дугаар сарын 01 хүртэл/ 0.4
16 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль /жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж. 2013 он хүртэл/ 0.6
НИЙТ 48.9

Дэлгэрэнгүйг дараах линкээс татаж авна уу.

TAXCredit