2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭЛ

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулиар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 967.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдож, урьдчилсан байдлаар хөрөнгө оруулалтын санхүүжилт нийт батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 58.5 хувийн гүйцэтгэлтэй байна.