Иргэдийн төсөв – 2020

February 5, 2020 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Монгол Улсын төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй ойлгомжтой байдлаар хүргэхээр Сангийн яамнаас “Иргэдийн төсөв” эмхэтгэлийг гурав дах жилдээ Та бүхэнд бэлтгэн хүргэж байгаа билээ. 

Энэхүү эмхэтгэлд 2020 оны УИХ-аар батлагдсан төсөв, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын шинэчлэл, иргэдэд хүргэх нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн тухай мэдээллийг багтаан толилуулж байна.

Энэхүү эмхэтгэлээс 2020 оны төсвийн бодлого, орлого, зарлага, хөрөнгө оруулалт, Засгийн газрын гадаад зээл, тусламж зэргийн талаар мэдээлэл авах боломжтойгоос гадна төсөв боловсруулах үйл явц, иргэдийн оролцоо мөн иргэдэд чиглэсэн үйлчилгээг хаанаас авах талаарх мэдээллүүдийг багтааснаараа өмнөх жилүүдийн хэвлэлээс онцлог боллоо.