Иргэдийн төсөв 2020

October 4, 2019 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Төсөв бол тухайн улс орны оршин тогтнох эдийн засгийн үндсийг бүрдүүлэх, төрөөс нийгмийн, ард иргэдийн сайн сайхны төлөө зарцуулах хөрөнгийн эх үүсвэр юм.

Монгол Улсын төсөв нь татвар төлөгч иргэн таны, аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн үр шимээс бүрддэг учраас юунд зарцуулж ямар үр дүнд хүрсэн талаар нээлттэй мэдээлэл өгч, цаашлаад иргэдийн оролцоог дэмжих нь бидний үүрэг билээ.

Сангийн яамны санаачилгаар төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн төсвийн тухай мэдлэг мэдээллийг тэлэхийг зорилгоо болгон сүүлийн жилүүдэд иргэн бүрд ойлгомжтой байдлаар “Иргэдийн төсөв” товхимол болон төсвийн гүйцэтгэлийн мэдээг цахим хэлбэрээр бэлтгэн хүргэж ирсэн.

Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам төсөв, санхүү, нийгмийн харилцааны бүхий л хуулийн хүрээнд ямар зорилтыг шийдвэрлэж ямар үр дүнд хүрэх чиглэлээр боловсруулж Улсын Их Хуралд өргөн барьсан 2020 оны төсвийн төслийг иргэн танд хүргэх зорилгоор энэхүү товхимлыг бэлтгэн танилцуулж байна.

Энэхүү товхимолтой танилцсанаар Иргэн Та ирэх онд улс орны эдийн засгийн чадавх хэрхэн сайжрах, төсвийн орлогын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлснээр орлого хэрхэн тогтвортой өсөх, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлого хэрхэн нэмэгдэх, улс орны хөгжил ямар түвшинд хүрэх чиглэлээр бодит мэдээллийг авна гэдэгт итгэлтэй байна.

ИРГЭДИЙН ТӨСӨВ 2020