МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИГДЭЖ 2018 ОНД АШИГЛАЛТАД ОРСОН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

Төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж 2018 онд ашиглалтад орсон барилга байгууламжийн талаарх мэдээллийг яамны ил тод сайтад байрлуулсан.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд төрийн үйлчилгээний конторын барилга 59, 3968 суудалтай 7 сургуулийн барилга, өргөтгөл, 170 ортой 5 дотуур байр, 1580 ортой 13 цэцэрлэг, 60 ортой 5 эмнэлгийн барилга, өргөтгөл, 1050 суудалтай 2 соёлын төв, 4199.7 м.кв талбайтай 1 спортын байгууламж, аврах гал унтраах ангийн барилга 3, худаг 154, 10 суманд 150 км 0.4-15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэл, халаалтын зуух 11, 6.2 км дулааны шугам, сүлжээний өргөтгөл, 23.7 км кабель шугам, 248.7 км хатуу хучилттай автозам, 793.4 урт/метр гүүр, гүүрний байгууламж зэргийг ашиглалтад хүлээн авсан.