МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИГДЭЖ 2017 ОНД АШИГЛАЛТАД ОРСОН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд нийтдээ 779.8 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр баталснаас төсвийн орлого бүрдэлтээс хамаарч 715.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн бөгөөд гүйцэтгэл 91.8 хувьтай гарсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд Ерөнхий боловсролын сургуулийн 10340 суудалтай 18 сургуулийн барилга, өргөтгөл, 500 ортой 4 дотуур байр, 3570 ортой 32 цэцэрлэг, МСҮТ-ийн 130 суудалтай хичээлийн байр, 400 ортой дотуур байр, 110 ортой 8 хүн эмнэлэг, эмнэлгийн өргөтгөл, 65.3 км 3 чиглэлийн ЦДАШ, 4 дэд станц, 572.2 км автозам, 437.2 у/м төмөр бетон гүүр, 25 км бохир усны шугам, харин концессын “барих-шилжүүлэх” төрлөөр 4600 суудалтай 4 сургууль, 725 ортой хүүхдийн цэцэрлэг, 272.6 км автозам, 72.4 у/м гүүр тус тус ашиглалтад орсон.