МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2018 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭЛ /Төсвийн ерөнхийлөн захирагчаар/

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулиар улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд нийт 766,204.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 7,048.4 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж, урьдчилсан мэдээгээр хөрөнгө оруулалтын санхүүжилт нийт батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 0.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2018 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭЛ
/Төсвийн ерөнхийлөн захирагчаар/
/2018 ОНЫ 1-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН БАЙДЛААР, сая төгрөгөөр/

Д/д ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ   Улсын төсөв  Концессын төсөл  Нийт батлагдсан  Нийт санхүүжсэн  Гүйцэтгэлийн эзлэх хувь
  2018 онд батлагдсан  Санхүүжилт   2018 онд батлагдсан  Санхүүжилт
1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга     770.7      770.7                  - 0.0%
2 Монгол Улсын Их Хурлын дарга      1,913.3      1,913.3                  - 0.0%
3 Монгол Улсын Ерөнхий сайд      3,762.8  82,884.4    86,647.2                  - 0.0%
4 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 11,881.8   11,881.8                  - 0.0%
5 Гадаад харилцааны сайд      1,800.0      1,800.0                  - 0.0%
6 Сангийн сайд    32,810.0    32,810.0                  - 0.0%
7 Хууль зүй, дотоод хэргийн сайд    37,390.0    37,390.0                  - 0.0%
8 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд    10,389.5    10,389.5                  - 0.0%
9 Батлан хамгаалахын сайд      3,599.5      3,599.5                  - 0.0%
10 Эрүүл мэндийн сайд    60,754.8    60,754.8                  - 0.0%
11 Үндсэн хуулийн цэцийн дарга         340.0         340.0                  - 0.0%
12 Улсын ерөнхий прокурор         452.0         452.0                  - 0.0%
13 Монгол Улсын ерөнхий аудитор         500.0         500.0                  - 0.0%
14 Монгол Улсын Шадар сайд      6,006.5      6,006.5                  - 0.0%
15 Авлигатай тэмцэх газрын дарга         195.6         195.6                  - 0.0%
16 Барилга, хот байгуулалтын сайд    80,338.4    80,338.4                  - 0.0%
17 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 262,817.6 2,249.6  262,817.6  2,249.6 0.9%
18 Зам, тээврийн хөгжлийн сайд  80,796.9 4,798.8   80,796.9  4,798.8 5.9%
19 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд    27,818.5   27,818.5                  - 0.0%
20 Эрчим хүчний сайд   37,661.9  37,661.9                  - 0.0%
21 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд   3,980.0   3,980.0                  - 0.0%
22 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд   17,340.0   17,340.0                  - 0.0%
ДҮН  683,319.8 7,048.4  82,884.4  766,204.2  7,048.4 0.9%