МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ТОДОТГОСОН ТӨСВИЙН ХУВААРИЙГ ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРТ ХҮРГҮҮЛЛЭЭ

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиуд болон дагалдах хууль, Улсын Их Хурлын тогтоолууд Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэн батлагдсантай холбогдуулан төсвийн тухай хуулийн 11.1.13-т заасны дагуу “Төсвийн хуваарь батлах тухай” Сангийн сайдын 136 тоот тушаал батлагдлаа.

Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын сар, улирлын хуваарь батлагдсантай холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нарын төвлөрүүлэх орлого, зарлагын сар, улирлын хуваарийг  төсвийн ерөнхийлөн захрагч нарт хүргүүллээ.

Албан бичиг – 2017.05.05 – 4-1/2643