Тогтворжилтийн сангийн удирдлага

July 6, 2010 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Санхүүгийн нөөц хөрөнгөөр сан үүсгэдэг бусад орны нийтлэг практик

  • Тогтворжуулалтын сан:

Эдийн засаг нь байгалийн баялгаас хэт хамааралтай үед төсвийн орлогын хэлбэлзлийг бууруулахад голлох нөлөөтэй. Эдийн засгийн мөчлөгийн сөрөг өөрчлөлт,түүхий эдийн зах зээлийн үнийн бууралт үүдэж төсвийн орлогын хэлбэлзэлд гол нэр төрлийн эрдэс баялгийн орлогын цаг үеийн нөлөөг багасгадаг. Чили улсын хувьд уг санг  “Эдийн засаг, нийгмийн тогтворжуулалтын сан” гэж нэрлэдэг бөгөөд уг сангаас зөвхөн төсвийн алдагдал болон улсын өрийг бууруулахад зориулж санхүүжилт хийдэг.

  • Хуримтлалын сан:

Ийм зорулалтын сангийн хөрөнгийг ирээдүй үедээ зориулж хадгалдаг. Голланд өвчнөөс сэргийлэх зорилгоор гадаадад хөрөнгө оруулалт хийх байдлаар байршуулдаг. Уг сангийн менежементийг тусгай журмаар зохицуулдаг.

  • Олон улсын хөрөнгө оруулалтын сан:

Хүлээгдэж буй өгөөж болон эрсдлийг нь тооцоолон хөрөнгөө олон улсын нөөцүүд рүү хэсэгчлэн хуваарилдаг. Энэ сангийн гол үйл ажиллагаа нь дээрх хуримтлалын сантай төстэй боловч буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалт хийх тохиолдол гарвал ийм санг тусад нь байгуулдаг.

  • Хөгжлийн хөрөнгө оруулалтын сан:

Улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нийгэм-эдийн засаг, эсвэл үйлдвэржил, экспорт, эсхүл суурь дэд бүтцийн хөгжил, хүн амын боловсролын чанар дээшлүүлэх,, эрүүл мэндийг хамгаалах, орон сууцны хангалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх  бодлогын зорилтуудыг хангахад чиглэсэн хөрөнгө оруулалтын санхүүжилт хийдэг.

  • Тэтгэврийн нөөцийн сан:

Ирээдүйн тэтгэврийн өр төлбөрийг балансжуулах, нөхөн төлөх, тэтгэврийг улсаас нэмэгдүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг нөхөх зориулалтаар хуримтлуулдаг.

Ерөнхийдөө байгалийн баялгаас үүсэн бий болох сангийн зорилго нь олон улсын туршлагаас үзэхэд эхний ээлжинд төсвийн тогтвортой байдалд чиглэж байсан бол энэ санд хуримтлагдах хөрөнгө хангалттай түвшинд хүрсэн үед хөрөнгийн хуримтлал үүсгэх, хөгжлийн хөрөнгө оруулалт хйихэд чиглэсэн байдаг.

Сангийн төрлүүд /Олон улсын ангилалаар/:

–     Тогтворжуулах сан

–     Хуримтлалын сан

–     Санхүүжилтын сан

Оросын байгалийн хий болон газрын тосны сан:

Оросын хувьд “нөөцийн сан”-аа ДНБ-ий 10%-аар байгуулдаг.

  • The National Wealth Fund is to used to cover spending on social items such as pension fund deficits, mostly drawing on its earnings
  • Оросын хувьд “нөөцийн сан”-аа ДНБ-ий 10%-аар байгуулдаг.
    • “Үндэсний баялгийн сан”-гийн хувьд тэтгэврийн сангийн алдагдал гэх мэт нийгэмд чиглэсэн зардлуудыг санхүүжүүлдэг.

Чилийн эдийн засаг нийгмийг тогтворжуулах сан:

1.Эдийн засаг-нийгмийн тогтворжуулалтын сангийн зарцуулалт нь зөвхөн:

  • Улсын өрийг урьдчилан төлж бууруулах
  • Төв банкыг дахин хөрөнгөжүүлэх /Recapitalization/
  • Улсын төсвийн алдагдлыг нөхөх

Өмнө ньдээрх санг зэсийн тогтворжуулалтын сан гэдэг байсан. Зэсийн үнийн бууралтаас үүдэлтэй нөлөөг бууруулах зорилгоор нийгэм эдийн засгийн зардлыг санхүүжүүлэх, гол нь төсвийг тогтвортой байлгахад чиглэсэн.

2.Тэтгэврийн нөөцийн сангийн зарцуулалт нь зөвхөн:

  • Тэтгэвэр ба нийгмийн даатгалын өглөг өр төлбөрийг 2016 он хүртэл санхүүжүүлэх , 2016 оноос тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг ирээдүйн тэтгэврийн баталгаа болох байдлаар хадгалах чиглэлтэй байна.

Монголын хувьд:

Монголын хувьд дараах зарчим баримтлах нь зохистой гэж үзнэ. Үүнд:

  1. Төсвийн тогтворжуулалтын санг 2018 оноос өмнө ДНБ-ний 5 хувиас доошгүй хэмжээнд байгуулж мөнгөжүүлэх.
  2. Тогтворжуулалтын сангийн дээрх минимум хэмжээнээс давсан хэсгийн 1/3-ээр хуримтлалын санг, үлдэх 2/3-оор нь хөгжлийн хөрөнгө оруулалтын сан байгуулж хөрөнгө оруулалт хэлбэрээр удирдлагыг нь хэрэгжүүлэх. Ингэхдээ  санхүүгийн хуримтлалаас  доорх урьдач нөхцөл бүрдүүлж тодорхой бодлогоор, тусгай хөтөлбөр боловсруулж, жил жилийн хуваариар хэсэгчлэн, эдийн засагт хэт халалт үүсгэхгүй байдлаар хөрөнгө оруулалт хийж болох юм.

Хуримтлалын сангаас хөрөнгө оруулалт, мөнгөний нэмэлт нийлүүлэлт хийхэд бүрдүүлэх урьдач нөхцлүүд:

  1. Эдийн засагт хөрөнгө оруулалтыг дотоод, гадаад эрэлт, нийлүүлэлтийн талаас шингээх чадвар хангалттай байх
  2. Үнийн өсөлтөнд хүчтэй нөлөө үзүүлэхгүй байх
  3. Дотоодын ажиллах хүчний хангалтыг тоо чанарын хувьд сайтар бэлдсэн байх
  4. Тээвэрлэлт, дэд бүтцийн хувьд ачаалал дааж чадах түвшинд  хүрсэн байх
  5. Ханшийн хэт хэлбэлзэл үүсгэхгүй байх
  6. Дотоодын түүхий эд, үйлдвэрлэлийн нөөц боломж хүрэлцээтэй байх
  7. Хөрөнгө оруулалтын төслүүдийн нийгэм эдийн засгийн үр ашиг хангалттай байх
  8. Хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөнд чиглэсэн, нэмүү өртөг бүтээх агуулгатай байх

Манай улсын эдийн засаг гадаад зах зээлээс хэт хамааралтай, дотоодын үйлдвэрлэл төрөлжиж хөгжөөгүй, ажиллах хүчний чадавхи сул, дэд бүтцийн байдал тааруу, макро эдийн засаг бүрэн тогтворжоогүй зэрэг хүчин зүйлүүдээс хамаараад  уул уурхайн стратегийн орд ашиглалтаас орох орлогыг дотоодод маш болгоомжтой, үе шаттайгаар зугуухан оруулж ашиглах, эхний ээлжинд төсвийн тогтворжуулалтын болон үндэсний хуримтлалын сан бүрдүүлж олон улсын зах зээлд тодорхой хугацаанд санхүүгийн хөрөнгө оруулалт хийх болон дотоодод хөгжлийн хөрөнгө оруулалт хийх замаар удирдлагыг нь хэрэгжүүлэх шаардлагатай гэж олон улсын шинжээчид зөвлөж байна.

Монгол улсын загвар дараах байдалтай байж болно.

Тогтворжилтын сангийн удирдлага татах