Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

April 29, 2016 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-д 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүллээ.

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл (ДХТХМ) нь макро эдийн засгийн болон төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөллийг танилцуулсан бодлогын баримт бичиг юм. Энэхүү бодлогын баримт бичиг нь ирэх 3 жилийн эдийн засгийн нөхцөл байдлын төсөөлөлд суурилан дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогын зорилтуудыг тодорхойлдог бөгөөд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хэрхэн хангах болон төсвийн орлого, зарлагад баримтлах тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулах зорилготой.

ДХТХМ нь эдийн засгийн болон төсвийн багц төсөөлөлд үндэслэн дунд хугацааны төлөв байдлыг харуулдаг. ДХТХМ нь Төсвийн тухай хуульд зааснаар хууль болон батлагддаг бөгөөд жил бүрийн төсвийн төслийг боловсруулах үндсэн суурь, шалгуур болдог онцлогтой.

Хуулийн төсөл болон танилцуулгыг хавсралтаас үзнэ үү.

Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал

Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай

Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн танилцуулга