ТӨСВИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ГОЛ АГУУЛГЫГ ЗАРИМ ОРНУУДААР ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ

July 6, 2010 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

ТӨСВИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ГОЛ АГУУЛГЫГ

ЗАРИМ ОРНУУДААР ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг боловсруулах явцад төсвийн хариуцлагын тухай болон тогтвортой байдлыг хангах хууль эрх зүйн тогтолцоо бүхий 60 гаруй орны хуулийг судлан үзэж харьцуулалт хийсэн. Судалгаанаас үзэхэд тогтвортой хөгжлийн суурийг бататгах, ялангуяа, улс төрийн болон макро эдийн засгийн тогтворжуулалтыг хангахад төсвийн хариуцлагын тогтолцоо нь нэн чухал хүчин зүйл гэж үздэг байна.

Төсвийн хариуцлагын болон тогтвортой байдлын тухай хууль тогтоомж баталж хэрэгжүүлж байгаа олон улсын практикийн нэг онцлог нь тухайн улс орны хөгжлийн түвшнээс үл хамаарч ийм хууль эрх зүйн орчин бүрдүүлдэг, түүний дотор ашигт малтмалаас эдийн засаг нь хамааралтай орнууд зайлшгүй хэрэгжүүлэх ёстой тогтолцоо гэж үздэг нийтлэг практик ажээ. Дэлгэрэнгүй харьцуулалтыг доорх холбоос дээр дарж татан авна уу.

Төсвийн хариуцлагын тухай хууль тогтоомжийн гол агуулгыг зарим орнуудаар харьцуулсан байдал