МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД САНХҮҮЖҮҮЛСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН УРЬДЧИЛСАН ГҮЙЦЭТГЭЛ

Монгол Улсын 2015 оны хөрөнгө оруулалтын тодотгосон төлөвлөгөөнд нийт 357,969.1 сая төгрөгийн төсөл, арга хэмжээ санхүүжүүлэхээс 246,851.3 сая төгрөгийн санхүүжилт олгож, урьдчилсан байдлаар гүйцэтгэл 68.9 хувьтай байна. Улсын Их Хурлын 2015 оны 108 дугаар тогтоолоор  Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, урьдчилсан гүйцэтгэл нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80-н хувиас дээш гүйцэтгэлтэйгээр хэрэгжиж байгаа боловч санхүүжилтийг нь бүрэн олгож чадаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 2016 онд векселиэр санхүүжүүлэх арга хэмжээг авч, төлбөрийг Монгол Улсын 2017 оны төсвийн төсөлд тусгахыг даалгасан.

“МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД САНХҮҮЖҮҮЛСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН УРЬДЧИЛСАН ГҮЙЦЭТГЭЛ /Төсвийн ерөнхийлөн захирагчаар/” /сая төгрөг/

Дугаар ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ  Төсөвт өртөг 2015 онд санхүүжих дүн 2015 онд санхүүжүүл-сэн
I МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД           7 689,7           1 133,2                197,7
II МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД        20 562,6           5 513,0             4 504,3
III ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА        13 841,6           2 920,0             2 887,9
IY БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД           2 593,5           1 333,5                874,7
Y ГАДААД ХЭРГИЙН САЙД           3 550,0           3 550,0             3 550,0
YI САНГИЙН САЙД           2 880,0              880,0                649,2
YII ХУУЛЬ ЗҮЙН САЙД      109 068,3         49 221,7           29 327,8
YIII БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД        63 470,9           4 534,6             3 108,0
IX БОЛОВСРОЛ, СОЕЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД      473 545,8       126 167,0           91 729,9
X ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД      300 215,9         53 559,9           32 016,1
XI БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД      146 128,6         21 525,8           16 901,4
XII ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД        14 241,8           5 205,7             3 780,0
XIII ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД        14 842,3           1 886,6             1 157,5
XY ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД        33 949,6           9 380,8             7 686,0
XYI ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД      263 472,2         55 299,8           38 887,4
XYII АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД        15 931,4           3 763,6             1 553,1
XYIII АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА              300,0              300,0                       -
XIX УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР           2 632,3           1 090,1             1 080,8
  НИЙТ   1 519 235,4       357 969,1        246 851,3