МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
November 17, 2015
· Нийтэлсэн: Төсвийн хуваарь хариуцсан мэргэжилтэн ·
Сэтгэгдэл үлдээх
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад дагалдан өргөн барьсан хууль, УИХ-ын тогтоолын төслүүд Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдлаа.
Монгол Улсын Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.4 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.8 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 940.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 3.4 хувьтай байхаар тус тус батлагдсан болно.
Холбогдох мэдээллүүдийг доорх хавсралтаас татан авч танилцана уу:
1.0. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль
1.1. Хуулийн 1 дүгээр хавсралт
1.2. Хуулийн 2 дугаар хавсралт
1.3. Хуулийн 3 дугаар хавсралт
2. Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай
3. Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хууль
4.0. Төсвийн тооцооллын хавсралтууд