2015 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ 2 БАТЛАГДЛАА.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар батлагдлаа.

Ингэснээр Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6,074.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.8 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 7,253.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 30.8 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,179.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5 хувьтай тус тус тэнцэхээр байна.

Холбогдох материалуудыг хавсаргав. Татан авч танилцана уу:

01.Тооцоолол