ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН 2016 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ, БОЛОВСРУУЛАХ УДИРДАМЖ

Монгол Улсын 2016 оны төсвийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан дараах эрх зүйн актыг үндэслэн боловсруулна. Үүнд:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хууль;
  • Засгийн газрын 2015 оны 06 сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны төсвийн хязгаар”;
  • Засгийн газрын 2012 оны 30 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн төсвийн аргачлал”;
  • Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаалаар баталсан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”;
  • Холбогдох бусад эрх зүйн актууд.

1.2 Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн үзүүлэлтүүд

Улсын Их Хурлын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг дор дурдсан үндсэн үзүүлэлтүүдээр баталсан.

Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд

Төсвийн хүрээний мэдэгдэл

Төсвийн төсөөлөл

2016 он

2017 он

2018 он

1

ДНБ-ий бодит өсөлтийн хэмжээ /хувь/

5.0

4.4

6.8

2

Хэрэглээний үнийн индексийн түвшин

6.0

6.0

6.0

3

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/

6,642.0

6,956.3

7,316.4

ДНБ-д эзлэх хувь

24.6

22.9

21.5

4

Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/

7,722.8

7,869.2

7,998.3

ДНБ-д эзлэх хувь

28.6

25.9

23.5

5

Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /хувь/

-114.6

146.4

129.2

ДНБ-д эзлэх хувь

-0.4

0.5

0.4

6

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/

-1,080.8

-912.8

-681.9

ДНБ-д эзлэх хувь

-4.0

-3.0

-2.0

7

Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/

1,453.9

1,426.4

1,213.4

ДНБ-д эзлэх хувь

5.4

4.7

3.6

8

Улсын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/

14,861.3

15,213.8

13,639.0

ДНБ-д эзлэх хувь

55.0

50.0

40.0

9

Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/

303.5

315.6

328.2

ДНБ-д эзлэх хувь

1.1

1.0

1.0

 

Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийг тооцон гаргахад 2016 онд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,642.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,722.8 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 1,080.8 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -4.0 хувь байна.

Төсвийн төсөл боловсоруулах удирдамжийг татан авч дэлгэрэнгүй танилцана уу:

01.ТӨСВИЙН УДИРДАМЖ 2016

02.ТӨСВИЙН АНГИЛАЛУУДЫН ТАЙЛБАР

03.ТӨСВИЙН МАЯГТУУД

04.2016 ОНЫ ТӨСВИЙН ХЯЗГААР

05.ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДАД ЯВУУЛСАН БИЧИГ