2014 оны төсвийн тодотгол батлагдлаа

Улсын Их хурлын 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай”  34 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын дагуу бүх шатны төсөвт байгууллагууд төсөв хэмнэх, шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй, чиг үүргийн давхардлыг арилган, үр ашиггүй зардлыг хэмнэх улмаар зарим нэр төрлийн зардлуудыг тодорхой хувиар бууруулан хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байна.

Төсвийн орлогын бүрдэлт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа хэдий ч цалин хөлс, нийгмийн даатгал, халамж, ашиглалтын тогтмол, эм хоол, гадаад зээлийн үйлчилгээний төлбөр зэрэг байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн зардлуудыг цаг тухайд нь бүрэн олгож байна. Бусад төрлийн зардлуудын санхүүжилтийг мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд хэсэгчлэн олгох зарчим баримталж байна.

Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа дараах зарчмыг баримтлав. Үүнд:

Нэг. Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганаар 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсантай холбогдуулан  Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4 дэх заалтын дагуу зохих өөрчлөлтийн нөлөөллийг 2014 оны төсвийн тодотголын төсөлд тусгав;

Хоёр. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд тусгагдаж эх үүсвэр нь батлагдсан боловч нийт 95.2 тэрбум төгрөгийн ажлын гүйцэтгэлийг төсвийн орлогын бүрдэлтээс шалтгаалан 2013 оны төсвийн жилд санхүүжүүлж чадаагүй. Тиймээс Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар тогтоолын дагуу 268 аж ахуйн нэгжийн хийж гүйцэтгэсэн 191 төсөл, арга хэмжээний 95.3 тэрбум төгрөгийн ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг вексель бичих замаар баталгаажуулсан. Иймд 2014 оны төсвийн тодотголд векселийн төлбөрт шаардагдах хөрөнгийг нэмж тусгалаа.

2014 оны төсвийн тодотголын дэлгэрэнгүй тооцоо