Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүллээ

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнийг дагаж гарах хуулийн төслүүд, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл болон түүнийг дагаж гарах хуулийн төслүүд, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн төсөл болон түүнийг дагаж гарах Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Засгийн газраас 2014 оны 10 дугаар сарын 1-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дараа 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан.

Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Засгийн газраас өргөн барьсан 2015 оны төсвийн төсөлд Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт орох өөрчлөлтийн нөлөөллийг тооцож, шинэчлэн боловсрууллаа.
Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд шинэчлэн боловсруулсан төсвийн төсөлд Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,160.4 тэрбум төгрөг, нийт зардал 7,638.8 тэрбум төгрөг, нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 478.4 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд өмнө нь өргөн мэдүүлсэн төсвийн төслөөс нийт тэнцэл 1.3 тэрбум төгрөгөөр сайжирч байна.

Дэлгэрэнгүйг татан авч танилцана уу:

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2015 оны төсвийн төсөл

2015 оны Нэгдсэн төсвийн төслийн тооцоолол