Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл /2014 оны 3-р сарын 31-ны өдрийн байдлаар/

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар нийт 1,143.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 81.8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, урьдчилсан мэдээгээр хөрөнгө оруулалтын санхүүжилт нийт батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 7.2 хувийн гүйцэтгэлтэй байна.

2014 оны эхний 2 сарын байдлаар төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн гүйцэтгэл 5.8 орчим хувь байсан бол 3 дугаар сард 15.2 тэрбум төгрөгийн санхүүжилт  хийгдсэн нь нийт батлагдсан төлөвлөгөөний 1.3 орчим хувьтай тэнцүү байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоос татаж авна уу.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл