МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭЛ /2014 ОНЫ 2-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР/

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар нийт 1,143.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 66.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, урьдчилсан мэдээгээр хөрөнгө оруулалтын санхүүжилт нийт батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 5.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Сүүлийн 5 жилийн дунджаар жил бүрийн эхний хоёр сарын байдлаар төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн гүйцэтгэл 4 орчим хувьтай байсан бол 2014 оны эхний хоёр сарын байдлаар 5.8 хувьтай байгаа нь сүүлийн жилүүдийн дундаж үзүүлэлттэй  харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭЛ /2014 ОНЫ 2-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР/