Төсвийн эдийн засгийн ангилал шинэчлэгдэн батлагдлаа

Төсвийн тухай хуулинд заасны дагуу төсвийг төсвийн шатлалаар, төсвийн захирагчаар, эдийн засгийн ангиллаар, хөтөлбөрөөр, арга хэмжээгээр, санхүүжүүлэх эх үүсвэрээр ангилах бөгөөд ангиллын төрөл бүрээр дэлгэрэнгүй ангилал тогтоож түүнийг төсвийн төлөвлөлт, тайлагналт, гүйцэтгэлд ашиглах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэж заасны дагуу эдийн засгийн ангиллыг шинэчлэн баталж 2014 оны эхнээс эхлэн төсвийн төлөвлөлт, тайлагналт, гүйцэтгэлд  ашиглаж эхлээд байна.

Батлагдсан шинэ төсвийн эдийн засгийн ангилал нь Төсвийн орлогын эдийн засгийн ангилал, төсвийн зарлагын эдийн засгийн ангилал, төсвийн эх үүсвэрийн ангилал, төсвийн бусад мэдээлэл, балансын дансны ангилал гэсэн хэсэгтэй бөгөөд энэхүү ангиллыг баталсантай холбогдуулан хуучин мөрдөгдөж байсан Сангийн сайдын 2005 оны 276 дугаар тушаалыг хүчингүй болголоо.

Шинэчилсэн эдийн засгийн ангилал нь төсвийн орлогын эдийн засгийн ангиллыг дэлгэрэнгүйгээр нэмэгдүүлсэн, орлого, зарлагын эдийн засгийн ангиллын бүлгийн хэмжээг нэмэгдүүлэн ойлгомжтой болгож, төлөвлөлт болон гүйцэтгэлд нэгэн адил мөрдөгдөх бөгөөд мөн зарлагын эдийн засгийн ангиллын бүлгээр төсвийн гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн, төсвийн эх үүсвэрийн ангилал, төсвийн бусад мэдээллийн ангиллыг нэмсэн зэргээрээ давуу талтай.

Төсвийн эдийн засгийн шинэчилсэн дэлгэрэнгүй ангиллаар төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийг шуурхай боловсруулах, түүнд дүн шинжилгээ хийх, төсвийн эрх захирагчдын төсөвт зохицуулалт хийх боломжийг бүрдүүлэх, төсвийн хөрөнгийг үйл ажиллагааны зорилтот үр дүнд чиглүүлэх боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Доорх холбоосоор орж дэлгэрэнгүй ангилалыг татан авна уу.

Төсвийн эдийн засгийн ангилал