АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ: Батлагдсан төсөв хүргүүлэх тухай

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар батлагдлаа.

Иймд танай аймгийн 2013 оны төсвийн тодотголоор шинэчлэгдэн батлагдсан суурь орлого, суурь зарлага, санхүүгийн дэмжлэг, тусгай зориулалтын шилжүүлэг болон аймаг, нийслэлийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн товчоог хавсралтаар хүргүүлж байна.

Эдгээр тооцоонуудын дэлгэрэнгүйг төрийн сангийн нэгдсэн сүлжээнээс татаж авахыг хүсье.

Албан бичиг болон холбогдох тооцооллыг доорх холбоосоос татан авна уу.

Аймаг, нийслэлийн засаг дарга нарт