Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 оны төсвийн төсөл боловсруулах удирдамж

July 9, 2013 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

 

1.       Үндсэн мэдээлэл

1.1 Төсөв боловсруулахтай холбогдолтой хууль, эрх зүйн актууд

Монгол Улсын 2014 оны төсөв, 2015-2016 оны төсвийн төсөөллийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан дараах эрх зүйн актыг үндэслэн боловсруулна. Үүнд:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хууль;
  • Засгийн газрын 2013 оны 06 сарын 26 өдрийн хуралдаанаар баталсан “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 оны төсвийн хязгаар”;
  • Засгийн газрын 2012 оны 30 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн төсвийн аргачлал”;
  • Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаалаар баталсан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”;
  • Холбогдох бусад эрх зүйн актууд.

1.2 Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн үзүүлэлтүүд

            Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг дор дурдсан үндсэн үзүүлэлтүүдээр баталсан.

Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд

Төсвийн хүрээний мэдэгдэл

Төсвийн төсөөлөл

2014 он

2015 он

2016 он

1

ДНБ-ий бодит өсөлтийн хэмжээ /хувь/

14.7

11.8

14.6

2

Хэрэглээний үнийн индексийн түвшин

6.0

6.0

6.0

3

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/

7,270.0

8,210.6

9,456.9

ДНБ-д эзлэх хувь

35.0

32.1

30.4

4

Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/

7,686.3

8,721.8

10,079.8

ДНБ-д эзлэх хувь

37.0

34.1

32.4

5

Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /хувь/

3.2%

13.5%

15.6%

ДНБ-д эзлэх хувь

1.2%

4.1%

4.4%

6

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/

-416.3

-511.2

-622.9

ДНБ-д эзлэх хувь

-2.0%

-2.0%

-2.0%

7

Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/

2,299.5

2,809.8

3,246.3

ДНБ-д эзлэх хувь

11.1%

11.0%

10.4%

8

Улсын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/

8,314.0

10,198.9

11,930.4

ДНБ-д эзлэх хувь

40.0%

39.9%

38.3%

9

Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/

277.7

298.8

318.8

ДНБ-д эзлэх хувь

1.3%

1.2%

1.0%

Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийг тооцон гаргахад 2014 онд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 7,270.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,686.3 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 416.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -2.0 хувь байна.

2.  Дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогын чиглэлүүд

Дунд хугацаанд макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн дараах төсвийн бодлогоор тодорхойлогдож байна.

  • Төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хэмжээг 2.0 хувиас хэтрүүлэхгүй байх;
  • Бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийг хийж эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх замаар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох;
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан индексжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх;
  • Улсын төсвөөс санхүүжүүлэх шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт зардлыг өмнөх оны түвшнээс бууруулахгүй байх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих;
  • Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрийг өмнөх оноос бууруулахгүйгээр орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх;
  • Төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, хэрэгжилтийг тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах.

Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 18 дугаар тэмдэглэлд заасны дагуу Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014 оны төсвийн төсөл боловсруулах явцтай уялдуулан төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа зарим хөтөлбөр, арга хэмжээг оновчтой болгох, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр дүнг сайжруулах хэмнэлттэй зохион байгуулах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасан:

  • Төсвийн байгууллагуудын урсгал зардал, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, орон тоо, урсгал зардлыг нэмэгдүүлэх үр дагавар бүхий аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхдээ ажлын ачааллыг нягтруулах, бүтэц чиг үүргийг оновчтой тогтоох замаар төсвийн хязгаарт багтаах, шаардлагатай зарим шийдвэрийг дахин хянан өөрчлөх;
  • Төсвөөс олгож байгаа татаас, урамшууллын бодлогын хэрэгжилт, үр дүнг үнэлэх замаар эдийн засгийн үр ашигтай, үндэсний аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, цаашид бие даан хөгжих чадавхийг бүрдүүлэхэд илүүтэй чиглүүлэх, хяналт тавих механизмыг бий болгох замаар төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх;
  • Төсвөөс нэмэлт санхүүжилт шаардах хөтөлбөр, арга хэмжээг шинээр эхлүүлэхгүй байх, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд одоо хэрэгжиж байгаа хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилттэй уялдуулах, хүрэх үр дүн болон тэргүүлэх ач холбогдлыг харгалзан тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хязгаарт багтаан дахин хуваарилах замаар шийдвэрлэх;
  • Төрөөс зардлыг нь хариуцаж байгаа зарим хөтөлбөр, арга хэмжээний үр дүн, чанарыг сайжруулах, санхүүжилтийн механизмыг нь оновчтой тогтоох замаар үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах;

3.       Улсын төсвөөс санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг Засгийн газрын үнэт цаас борлуулсан орлогоос болон орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжигдэж буй хөрөнгө оруулалттай уялдуулан оновчтой тогтоох. Нэгдсэн төсвийн хязгаар

Төсвийн тухай хуулийн 8.3.1-8.3.4 дахь хэсэг, УИХ-аас баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг тус тус үндэслэн Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн төсөвт хамаарах төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцын 2014 оны төсвийн орлого, зарлагын хязгаарыг Засгийн газрын 2013 оны 6 сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэн, батлууллаа.

3.1 Улсын болон Нийгмийн даатгалын сангийн төсвийн хязгаар

Төсвийн урсгал зарлагын хязгаарыг тогтоохдоо Засгийн газрын 2013 оны 4 сарын 20-ны өдрийн хуралдааны 18 дугаар тэмдэглэлээр Төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгсөн чиглэл, зарчмыг удирдлага болгон 2013 онд батлагдсан төсвийн урсгал зардлаас 2013 онд хэрэгжих нэг удаагийн шинжтэй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бууруулж, 2014 онд шинээр хэрэгжүүлж эхлэхээр батлагдсан хууль, эрх зүйн шийдвэртэй зарим арга хэмжээний зардлыг төсвийн боломжтой уялдуулан тусгахаар тооцсон.

Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2014 оны төсвийн хязгаарт дараах зарчмыг баримталлаа. Үүнд:

  1. УИХ-аас баталсан 2014 оны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдийг суурь болгон ашиглаж, төсвийн зарлагын хязгаарыг 2014 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээнд багтаах;
  2. Одоо мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн актанд үндэслэх буюу эрх бүхий байгууллагаар шийдвэр нь эцэслэн батлагдаагүй хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа урсгал зардлыг үндэслэн төсвийн хязгаарыг нэмэгдүүлэхгүй байх;
  3. Засгийн газрын харьяа байгууллагуудын бүтэц, орон тооны өөрчлөлтөөс шалтгаалан цалин, бусад урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байхаар тооцов;
  4. Төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар батлуулснаас хойш урсгал зардлыг нэмэгдүүлэх үр дагавар бүхий зардлын норм, нормативыг шинэчлэн батлахгүй байх;
  5. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан индексжүүлдэг тогтолцоог ирэх оноос эхлэн үе шаттай хэрэгжүүлэх, цаашид төсвийн боломжтой уялдуулан инфляци болон хөдөлмөрийн бүтээмжийг харгалзан нэмэгдүүлдэг тогтолцоог бүрдүүлэх;
  6. Батлагдсан хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг төсвийн бодит боломж, нөөцтэй уялдуулан оновчтой зохион байгуулах, зайлшгүй тохиолдолд хэрэгжилтийг төсвийн хязгаарт багтаан үе шаттайгаар эхлүүлэх зарчим баримталлаа.

Засгийн газрын хуралдаанаар батлагдсанаар Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн хязгаар нь 2014 оны төсөв боловсруулах үндсэн суурь болж, төсвийн төслийг боловсруулах нөхцөл бүрдэх юм.

3.2 Орон нутгийн төсвийн хүрээ, хязгаар

Сангийн сайдын багцад 2014 онд улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлгийн хязгаар тусгагдан батлагдсан бөгөөд дээрх нэр төрлийн шилжүүлгүүдийг дараах байдлаар аймгуудад хуваарилахаар урьдчилсан тооцооллыг боловсруулаад байна. Үүнд:

Орлогын шилжүүлэг. ОНХНС-ийн эх үүсвэрийг Төсвийн тухай хуульд заасан АМНАТ-ын 5 хувийн орлого, дотоодын бараа, ажил, үйлчилгээний НӨАТ-ын 25 хувийн орлогыг тус тус тооцож үзэхэд 2014 онд нийт  247.3 тэрбум төгрөг байхаар байна.

Санхүүгийн дэмжлэг. Санхүүгийн дэмлэгийн хэмжээг тодорхойлохдоо 2013 оны төсвийн үзүүлэлтийг суурь болгон тооцож аймаг, нийслэлд нийт 135.5 тэрбум төгрөг байхаар тооцогдлоо.

Эдгээр шилжүүлгүүдийн тооцооллыг боловсруулахдаа 2013 оны төсвийн үзүүлэлтүүдэд суурилан боловсруулсан бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангаас олгох шилжүүлгийн тооцооллыг 2013 оны төсвийн төслийг боловсруулах явцад ашиглаж байсан итгэлцүүрүүд, тоон өгөгдлүүдэд харгалзуулах байдлаар тооцлоо.

Дээр дурдсан шилжүүлгийн хэмжээ нь 2014 оны суурь төсвийн тооцооллыг энэхүү удирдамжид заасан орон нутгийн төсвийн санал хянасны дараа тодорхой болох бөгөөд Сангийн сайдын тушаалаар баталсан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ын 4.4-т заасны дагуу 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тус яамнаас эдгээр шилжүүлгүүдийн хэмжээ, ашигласан тооцооллын дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг аймаг, нийслэлд хүргүүлнэ.

Урьдчилсан тооцооллоор аймаг, нийслэлд дараах шилжүүлгүүдийг олгохоор тооцоод байна:

Хүснэгт. Орон нутагт олгох шилжүүлгийн төсөөлөл                  (сая.төгрөг)

Аймаг, нийслэл

Санхүүгийн дэмжлэг

ОНХНС-аас олгох орлогын шилжүүлгийн

1

Архангай

10,387.0

10,413.6

2

Баян-Өлгий

11,576.8

9,088.3

3

Баянхонгор

11,431.9

12,285.6

4

Булган

8,885.9

5

Говь-Алтай

8,168.8

12,130.1

6

Дорноговь

9,821.4

7

Дорнод

4,954.8

10,740.7

8

Дундговь

6,872.7

9,800.6

9

Завхан

10,652.1

9,911.7

10

Өвөрхангай

11,834.1

11,430.5

11

Өмнөговь

11,775.4

12

Сүхбаатар

6,682.9

10,194.7

13

Сэлэнгэ

1,516.4

8,435.1

14

Төв

7,802.6

9,062.6

15

Увс

9,669.3

9,713.6

16

Ховд

8,166.6

10,560.0

17

Хөвсгөл

18,836.0

11,071.4

18

Хэнтий

6,926.1

10,040.5

19

Дархан-Уул

8,145.4

20

Улаанбаатар

37,569.9

21

Орхон

8,883.6

22

Говь-Сүмбэр

16.5

7,326.7

Нийт дүн

135,494.5

247,287.5

3.3  Хүний хөгжил сангийн төсвийн хязгаар

Хүний хөгжил сангийн төсвийн нийт орлогыг  545.4 тэрбум төгрөг, нийт зарлагыг 281.6 тэрбум төгрөг байхаар тогтоолоо. Үүнээс 2014 онд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 2014 онд үргэлжлүүлэн 12.1 тэрбум төгрөгийг зарцуулна. Тус сангаас хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжид 247.0 тэрбум төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 22.4 тэрбум төгрөгийг тус тус зарцуулна.

4.       2014 оны төсвийн төсөл, 2015-2016 оны төсвийн төсөөлөл бэлтгэх заавар

4.1 Төсвийн орлого

Монгол Улсын төсвийн орлогын бодлого нь 2014 онд төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд төсвөөс санхүүжигдэх ажиллагааг хэвийн явуулах эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэгдэх бөгөөд орлогын төлөвлөгөөг боловсруулахад дараах зарчмыг баримтална. Үүнд:

  1. УИХ-аас батлагдсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон Засгийн газраас баталсан Төсвийн хязгаарын орлогын доод хэмжээг баримтлах;
  2. Төсвийн тухай хуулийн дагуу улсын төсөв болон орон нутгийн төсвийн харилцааг бүрэн тусгах;
  3. Төвлөрүүлэх орлогын төлөвлөлтийг хийхдээ тус орлогын 2013 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцож, 2014 оны төвлөрүүлэх орлогыг өмнөх жилүүдийн ерөнхий хандлага болон тухайн орлогыг бүрдүүлэх суурь үзүүлэлтийн таамаглалд үндэслэх;
  4. Төсвийн орлогын төлөвлөлтийг эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн таамаглалтай уялдуулах;
  5. Уул уурхайн салбараас төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг боловсруулахдаа Олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас зарласан ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн таамаглал болон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэл, олборлолтын төлөвлөгөөнд үндэслэн татварын орлогыг бодитой тооцох;
  6. Төрийн өмчит компаниудын төвлөрүүлэх ногдол ашгийн хэмжээг бууруулахгүй байх;
  7. Томоохон төслөөс төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг тооцохдоо төслийн гэрээний онцлог шинжүүдийг авч үзэх, хөрөнгө оруулалттай холбоотойгоор төсөвт орох нэмэгдсэн өртгийн албан татвар, бусад татварын тооцоог нарийвчлан хийж тусгах;
  8. Эдийн засгийн хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор тус үйл явцын эдийн засгийн үр нөлөөг төсвийн орлогын төлөвлөлтөнд тусгах;

4.2 Улсын болон НДС-ийн төсвийн зарлага

Төсвийн ерөнхийлөн захирагчид 2014 оны төсвийн зарлагыг тооцоолохдоо Засгийн газраас баталсан төсвийн зарлагын хязгаарт багтаан энэхүү удирдамжид хавсаргасан жилийн төсөв бэлтгэх маягтын дагуу төсвийн төслөө боловсруулна. Мөн 2015-2016 оны төсвийн төсөөлөл гаргахдаа өмнөх жилийн үзүүлэлтийг суурь болгож дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан үзүүлэлтийн хүрээнд өсөлтийг бодитой тооцно.

Урьдчилан төсөөлөх, төлөвлөх боломжгүй бөгөөд УИХ болон Засгийн газраас 2014 оны төсвийн хүрээ, хязгаарыг хэлэлцэн баталснаас хойш үүссэн нөхцөл байдлын улмаас батлагдсан төсвийн хязгаараас давах, зайлшгүй авч үзэх шаардлагатай төсвийн саналыг холбогдох маягтын дагуу төсвийн төслөөс тусад нь бэлтгэж ирүүлнэ.

Урсгал зардлын төлөвлөлт

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны урсгал зардлын хязгаарыг тогтоохдоо 2013 оны төсвийн урсгал зардлаас 2013 онд хэрэгжиж дуусах хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бууруулж, хууль эрх зүйн өөрчлөлтийн хүрээнд зайлшгүй шинээр нэмэгдэх арга хэмжээний зардлуудыг нэмж тооцоолсон болно.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн урсгал зардлын төсөл дараах шаардлага, тооцоо үндэслэлийг хангасан байна:

  1. Урсгал зардлыг  үндсэн чиг үүрэгт хамаарах хөтөлбөр, арга хэмжээний хүрээгээр тодорхойлсон байх;
  2. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн төсвийн төслийг багц бүрээр танилцуулах тул хөтөлбөрт төсвийн танилцуулгад хөтөлбөрийн зорилго, зорилтот түвшин, үндсэн үзүүлэлт, хүрэх үр дүн, түүнийг хэмжих үзүүлэлтийг гаргаж ирүүлэх;
  3. Төсвийн төслийг тухай төсвийн жилийн батлагдсан орлого, зарлагын хязгаарт багтаасан байх (Маягт 1б, Маягт 2, Маягт 3, Маягт 4);
  4. Жилийн төсвийн хязгаарт багтаагүй саналаа төсвийн төслийн тооцоонд тусгахгүйгээр холбогдох үндэслэл, тайлбарын хамт ирүүлэх (Маягт 1a, Маягт 1в, Маягт 5,  Маягт 6, Маягт 7);
  5. Эрхлэх асуудлын хүрээнд төсвөөс санхүүжүүлэх тэтгэвэр, тэтгэмж, бусад санхүүгийн дэмжлэгийн төрөл, хэмжээг холбогдох хөтөлбөрт тусгасан байх;
  6. Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг хавсаргасан байх;
  7. Харъяа төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогын тооцоог ирүүлэх  (Маягт 6) ;
  8. Шинээр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний тооцоо ( хязгаарт багтсан, эсхүл багтаагүй саналын маягтын аль тохирохоор);
  9. Нийгэм, эдийн засгийн хувьд ач холбогдолгүй болсон хөтөлбөр, төсөл, арга хэмжээг зогсоох, эсхүл санхүүжилтийг бууруулах санал, тооцоог ирүүлэх;
  10. 2013 оны төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний хүрэх үр дүнгийн гүйцэтгэлийг эхний хагас жилийн болон жилийн эцсийн хүлээгдэж буй байдлаар холбогдох шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлсэн байх;
  11. Төсвийн гүйцэтгэлийн дүн шинжилгээний тайлан болон тухайн жилийн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн урьдчилсан тооцоог ирүүлэх;
  12. Төсвийг хэрэгжүүлэхэд шаардагдах орц, төсөв, санхүүжүүлэх эх үүсвэр, хүрэх үр дүнг хөтөлбөрөөр болон эдийн засгийн ангиллаар илэрхийлсэн зарлагын хуваарилалтын тооцоо ( хязгаарт багтсан, эсхүл багтаагүй саналын маягтын аль тохирохоор);
  13. Ажлын ачааллыг нягтруулах замаар одоо мөрдөгдөж байгаа орон тоог нэмэгдүүлэхгүй байх зарчим баримтлаж, орон тоо, цалингийн санг төлөвлөх;
  14. Бараа үйлчилгээний үнэ тарифын өсөлтийг 2013 оны түвшинд, цалин, тэтгэвэр тэтгэмжийн өсөлтийг тэгтэй тэнцүү байхаар тооцож ирүүлэх;
  15. Өмнөх жилүүдийн хөрөнгө оруулалтын төслийн үр дүнд 2014-2016 онуудад шинээр ашиглалтад орж буй барилга, байгууламжийн ашиглалтын зардал, орон тоо, санхүүжүүлэх эх үүсвэрийн тооцоог тусад нь боловсруулж ирүүлэх.

4.3 Орон нутгийн төсөв

Орон нутгийн засаг захиргаа өөрийн төсвийн суурь зарлагын[1] төлөвлөлтийг боловсруулахдаа  энэхүү удирдамжид заасан төсөв бэлтгэх аргачлал тэдгээрийн маягтууд болон төсвийн ангиллуудыг улсын төсвийн ерөнхийлөн захирагчийн нэгэн адил баримтална.

4.3.1 Төв болон орон нутгийн төсөв хоорондын шилжүүлгүүд

            2014 онд орон нутгийн төсөвт Төсвийн тухай хуулийн 56.1.1, 56.1.2-т заасны дагуу  олгох санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлгийн тооцооллыг Сангийн яам энэхүү удирдамжид заасан орон нутгийн төсөв хянах хуваарьт хугацаанд аймаг, нийслэл нэг бүртэй хэлэлцэн тогтооно.

4.3.2.  Тусгай зориулалтын шилжүүлгийн хуваарилалтын санал бэлтгэх

Төсвийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан чиг үүрэгтэй холбоотой зардлыг 56.1.3-т заасан хэлбэрээр олгох хуваариалтын хязгаарыг холбогдох улсын төсвийн ерөнхийлөн захирагч 7 дугаар сарын 10-ны дотор орон нутаг дахь холбогдох агентлагаар дамжуулж орон нутаг дахь улсын төсвийн байгууллагад хүргүүлнэ.

Орон нутаг дахь улсын төсвийн байгууллага тусгай зориулалтын шилжүүлгийн төсвийг боловсруулж сум, дүүргийн Засаг даргад 7 дугаар сарын 20-ны дотор, сум, дүүргийн Засаг дарга  урсгал төсвийн саналыг хянан баталгаажуулж аймаг, нийслэлийн Засаг даргад 7 дугаар сарын 25-ны дотор тус тус хүргүүлнэ.

Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зориулалтын саналыг хянан баталгаажуулж 8 дугаар сарын 01-ны дотор улсын төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн Засаг даргын харъяа холбогдох агентлаг Засаг даргад тусгай зориулалтын шилжүүлгийн хуваарилалтын санал боловсруулахад мэргэжил, арга зүйн үйлчилгээ үзүүлж ажиллана.

Тусгай зориулалтын шилжүүлгийн төсвийн саналыг холбогдох улсын төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдамжид заасан маягтын дагуу  нэгтгэн 8 дугаар сарын 15-ны дотор Сангийн яаманд ирүүлнэ.

“Орон нутгийн өвсний нөөц бүрдүүлэх” Монгол Улсын Засгийн газрын 2013 оны  210 дугаар тогтоолд заасны дагуу 2014 оны төсвийн төслөө боловсруулахдаа аймаг, бүр орон нутгийн төсвийн хөрөнгөөр бэлтгэх өвсний нөөцийн тооцооллоо үндсэн үзүүлэлттэйгээ уялдуулан тооцож төсвийн төсвийн суурь зарлагад тусгана.

5.       Бусад нэмэлт мэдээллүүд

5.1 Төсвийн ангилал ашиглах

2014 оны төсвийн саналыг Сангийн яамны FISCAL 5.4 програмд ашиглаж байгаа  1/ эдийн засгийн зардлын 2/ байгууллагын 3/ хөтөлбөрийн 4/ зориулалтын буюу арга хэмжээний 5/санхүүжүүлэх эх үүсвэрийн ангилалын дагуу  бэлтгэнэ.

Санхүүжүүлэх эх үүсвэрийн ангиллыг зарлагын эдийн засгийн ангиллын доод хэсгээс авч ашиглана. Төсвийн маягтыг бөглөхдөө холбогдох ангиллын кодыг оруулсан байна. Хэрэв шинээр бий болсон арга хэмжээтэй холбоотой ангиллын зүйл өгөгдсөн санд байхгүй бол шинээр оруулж холбогдох тайлбарыг бичнэ. Төсвийн ангиллуудыг энэхүү удирдамжид хавсаргаагүй бөгөөд та бүхэн төсвийн ил тод байдлын тухай www.iltod.gov.mn цахим хуудсаас татаж авах боломжтой.

Төсвийн төсөл боловсруулахад ашиглагдах маягт, түүний жагсаалтыг төсвийн ил тод байдлын www.iltod.gov.mn цахим хуудсанд байршууллаа.

5.2 Бусад

ТЕЗ нь төсвийн багцын байгууллагуудад төсвийн хязгаар, удирдамжийг 7 дугаар сарын 10-ны дотор хүргүүлнэ.

ТЕЗ төсвийн  саналаа  бэлтгэхдээ  төсвийн маягтад заасан үзүүлэлтийг бүрэн бөглөх ба мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг  Төсвийн тухай хуульд заасны дагуу  хариуцна.

Төсвийн маягтуудад тусгах саналын мөнгөн илэрхийллийг мянгатын орноор нарийвчлана.

5.3 Төсвийн санал хүлээн авч хянах хугацаа

Улсын төсөв, НДС-ийн төсөв, ХХС-ийн төсөв болон орон нутгийн төсөвт хамаарах Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн саналыг дор дурдсан хугацаанд хянана:

  • Орон нутгийн төсвийн ТЕЗ-ын орон нутгийн төсөвт байгууллагуудын саналыг дор дурдсан цаглабараар хянана:

Д/д

Аймгийн нэр

Эхлэх огноо

Дуусах огноо

1

       Архангай

2013.08.05

2013.08.07

2

       Баян-Өлгий

2013.08.05

2013.08.07

3

       Баянхонгор

2013.08.05

2013.08.07

4

       Булган

2013.08.05

2013.08.07

5

       Говь-Алтай

2013.08.05

2013.08.07

6

       Дорноговь

2013.08.07

2013.08.09

7

       Дорнод

2013.08.07

2013.08.09

8

       Дундговь

2013.08.07

2013.08.09

9

       Завхан

2013.08.07

2013.08.09

10

       Өвөрхангай

2013.08.07

2013.08.09

11

       Өмнөговь

2013.08.12

2013.08.14

12

       Сүхбаатар

2013.08.12

2013.08.14

13

       Сэлэнгэ

2013.08.12

2013.08.14

14

       Төв

2013.08.12

2013.08.14

15

       Увс

2013.08.12

2013.08.14

16

       Ховд

2013.08.14

2013.08.16

17

       Хөвсгөл

2013.08.14

2013.08.16

18

       Хэнтий

2013.08.14

2013.08.16

19

       Дархан-Уул

2013.08.14

2013.08.16

20

       Говьсүмбэр

2013.08.14

2013.08.16

21

       Орхон

2013.08.19

2013.08.21

22

      Улаанбаатар

2013.08.19

2013.08.21

  • Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын төсвийн саналыг харъяалах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.
  • 8 дугаар сарын 12-ны өдрөөс 8 дүгээр сарын 30-ны хооронд Сангийн яам улсын болон орон нутгийн ТЕЗ нартай төсвийн хэлэлцүүлэг хийж төсвийн төслийг хянаж дууссан байна.
  • 9 дүгээр сарын 02-наас 9 дүгээр сарын 10-ны хооронд Сангийн яам төсвийн төсөлд инфляцийн болон бусад бодлогын тохируулгыг хийж  дууссан байна.
  • Сангийн яамнаас Засгийн газарт Монгол Улсын 2014 оны төсвийн төсөл, Хүнийн хөгжил сангийн 2014 оны төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн төслийг холбогдох бусад материалын хамт 2013 оны 09 дүгээр сарын 11-нд өргөн мэдүүлнэ.

Тэмдэглэл:

Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны төсвийн саналыг Төрийн сангийн сүлжээнд байршуулсан Fiscal 5.4 программ хангамжийн тусламжтай авна. Энэ үйл ажиллагаа нь ирээд шивж оруулдаг хугацааг багасгах ач холбогдолтой болно.

Саналыг оруулахдаа 2013 он сонгоод өгөгдөл цэсний төлөвлөлт зарлага, төлөвлөлт орлого хэсгүүдэд 2013 оны ХБГ, 2014 оны санал, 2015 оны төсөөлөл, 2016 оны төсөөлөл  багануудыг бүх аймаг, нийслэлийн хэрэглэгчдэд нээсэн болно.

Тоон өгөгдлийг төсөв хянуулж эхлэхээс өмнө буюу 2013 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн дотор гүйцэд оруулж дуусгахыг анхаарна уу.

Удирдамжийн хавсралт маягтууд

Тойрох хуудас (Орон нутгийн ТЕЗ-д хамааралтай)

Төсвийн удирдамж 2014-2013.07.04-v10 (Төсвийн удирдамжийг татаж авахаар байршууллаа)