Албан татварын хуулийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх заалтууд

July 2, 2010 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх заалтууд
Албан татварын чөлөөлөлт
д.д Хуулийн заалт Тайлбар
1 18.1.1.Засгийн газрын өрийн бичгийн /бонд/ хүү; Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-аас зөвшөөрснөөр бонд гаргах эрхийг Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга эдэлдэг тул энэ журмаар гаргасан бондын хүү орлогын албан татвараас чөлөөлөгдөнө. Эдгээрээс өөр субъектээс гаргасан бондын хүүгийн орлого албан татвараас чөлөөлөгдөхгүй.Төсвийн орлогыг бүрдүүлэх санхүүгийн томоохон хэрэгсэл бол бонд юм. Бондыг худалдан авагч этгээдийн хүүгийн орлогод татвар ногдуулснаар хүүгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болно. Энэ нь төсвийн орлогын болон татварын зохицуулалтын ямар нэг ач холбогдол байхгүй тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
2 18.1.2.газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон, энэ хуулийн 17.1, 17.2.1-т заасан  орлого; Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулдаг тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх. Жишээлбэл: Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлосон  нефтийн борлуулалтын нийт орлого 1.0 сая доллар гэж үзвэл үүний 40 хувь нь буюу 400.0 мянган доллар нь өртөг нөхөлт, үлдэх 600.0 мянган доллар нь цэвэр ашиг болно. Гэрээнд бүтээгдэхүүн хуваах харьцаа нь “эзэн орон” 51 хувь, “нөгөө орон” 49 хувь бол энэ харьцаагаар “нөгөө орон”-д хуваарилсан 294.0 мянган долларын орлого нь албан татвараас чөлөөлөгддөг.
3 18.1.3.гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучлалын  үнийн зөрүүгээс  олсон хоршооны орлого; Татварын тэгш, шудрага байх зарчмыг алдагдуулж, хариуцлагын хэлбэрээр нь ялгаварлан гадуурхах нөхцлийг бий болгож байгаа тул хүчингүй болгох
4 18.1.4. 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн нийт ажиллагсдын 2/3 ба түүнээс дээш хувийг хараагүй ажилтан эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлого Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг бий болгох, нэмэгдүүлэх ач холбогдолтой учраас заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
5 18.1.5.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан ногдол ашиг. Иргэн бүрт тэгш байдлаар бодит орлогыг тараах зорилготой тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
6 Тогтвортой байдлын гэрээний дагуу Чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх.
7 20.2.Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох бөгөөд хөрөнгө оруулалтын хугацаатай уялдуулан дэд бүтэц, уул уурхайн салбарын алдагдал тооцох хугацааг Засгийн газрын баталсан журмын дагуу зохицуулна. Бизнессийг дэмжих зорилготой тул алдагдал шилжүүлэх заалтыг хэвээр үлдээх
Хөнгөлөлт
8 19.1.Дор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлнө: Татварын тэгш, шудрага байх зарчмыг алдагдуулж, салбараар нь ялгаварлан гадуурхах нөхцлийг бий болгож байгаа тул хүчингүй болгох.

Жич: буудай, төмс, хүнсний ногоо; жимс жимсгэнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдад байгаа.

19.1.1.үр тариа, төмс, хүнсний ногоо;
19.1.2.сүү;
19.1.3.жимс жимсгэнэ;
19.1.4.тэжээлийн ургамал.
9 19.8.50-иас дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэний  эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон  албан татварын хөнгөлөлт үзүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг бий болгох, нэмэгдүүлэх ач холбогдолтой учраас заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
10 19.10.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагыг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, иргэнээс хандивласан нэг сая хүртэлх хэмжээний төгрөгийг ийнхүү хандивласан болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн татварын жилд уг аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, орлогын түвшинг жигдрүүлэх ач холбогдолтой . Гэхдээ татварын хөнгөлөлт нь албан татварыг тодорхойлсны дараа албан татварын хэмжээг бууруулдаг. Энэ утгаараа татварын хөнгөлөлтөд хамаарагдахгүй тул татварын чөлөөлөлтийн хэсэгт оруулах саналтай байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх заалтууд
д.д Хуулийн заалт Санал, тайлбар
1 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 1.1 заалт “Гаалийн байгууллагаас баталсан, зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий зорчигчдын биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа “ Татвар ногдуулахад татварын орлого төдийлөн өсөхгүй боловч их хэмжээний зардал,цаг, хүний нөөц шаардагдах тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх
2 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 1.2 заалт “Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн үндэстний байгууллага түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортолсон бараа” НӨАТ-тай улс орнуудыг авч үзэхэд ихэвчлэн чөлөөлдөг байна. Хэвээр үлдээх саналтай байна.
3 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 1.3 заалт “Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагчдын хувийн хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил үйлчилгээг тухайн улсад албан татвараас чөлөөлдөг бол тэр улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагчдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвгэрт худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ  “ НӨАТ-тай улс орнуудыг авч үзэхэд ихэвчлэн чөлөөлдөг байна. Хэвээр үлдээх саналтай байна.
4 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 1.4 заалт “гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар авсан бараа” НӨАТ нь  барааны үнэд шингэдэг хэрэглээний татвар юм. Энэ барааны эцсийн хэрэглэгчид ихэвчлэн төлбөрийн чадвар муутай байдаг тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх. НӨАТ-тай улс орнуудыг авч үзэхэд ихэвчлэн чөлөөлдөг байна.
5 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 1.5 заалт “хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, авто тээврийн хэрэгсэл,  “ Энэ барааны эцсийн хэрэглэгчид ихэвчлэн төлбөрийн чадвар муутай байдаг тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх. НӨАТ-тай улс орнуудыг авч үзэхэд ихэвчлэн чөлөөлдөг байна.
6 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 1.6 заалт “Зэвсэгт хүчин, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын хэрэгцээнд зориулан импортоор авч байгаа зэвсэг, тусгай техник хэрэгсэл” Засгийн газрын зарим худалдан авалтыг татвараас чөлөөлдөг туршлага бий. Тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг чөлөөлөхөд татварын гажуудал үүсэх магадлал багатай тул  чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх.
7 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 1.7 заалт “иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний хэрэгсэл” Татварын тэгш, шудрага байх зарчмыг алдагдуулж, салбараар ялгаварлан гадуурхах нөхцлийг бий болгож байгаа тул хүчингүй болгох.
8 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 1.8 заалт “орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсан орлого” Орон сууц нь амьдралын анхдагч хэрэгцээний нэг тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх. НӨАТ-тай улс орнуудыг авч үзэхэд ихэвчлэн чөлөөлдөг байна.
9 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 1.9 заалт “газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн Газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбоотой үйл ажиллагаанд зориулан импортолсон техник, тоног төхөөрөмж, материал, түүхий-эд, сэлбэг хэрэгсэл, автобензин дизелийн түлш” Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулдаг тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх.
10 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 1.10 заалт “эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн” Эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн нь эрүүл мэндийн үйлчилгээнд хэрэглэдэг онц чухал бараа боловч үнэтэй, олдоц багатай учраас энэхүү онцгой хэрэглээг  татвараас чөлөөлөх шаардлагатай гэж үзэж байна.
11 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 1.11 заалт “хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, механизм, техник хэрэгсэл, тоноглол” Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр,  Засгийн газрын 2009 оны 299 оны дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”, Засгийн газрын 2009 оны 320 дугаар тогтоолоор батлагдсан “Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн жагсаалт”, Засгийн газрын 2000 оны 184 дүгээр тогтоолоор батлагдсан “Шингэрүүлсэн шатдаг хий” хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, байгаль орчинд хоргүй, утаа багатай түлшний хэрэглээг өргөжүүлэх талаар тодорхой зорилтууд тусгагдсан.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшууллын механизмыг бүрдүүлж өгөх зайлшгүй шаардлага тавигдаж байгаа тул энэ заалтыг өөрчлөн найруулж НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаад байна..

12 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 1.12 заалт “гадаад улсад захиалгаар хийлгэсэн Монгол Улсын мөнгөн тэмдэгт” Засгийн газрын зарим худалдан авалтыг татвараас чөлөөлдөг туршлага бий.  Мөнгөн тэмдэгтийг  чөлөөлөхөд татварын гажуудал үүсэх магадлал багатай тул  чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх.
13 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 1.13 заалт “борлуулсан алт” Татварын тэгш, шудрага байх зарчмыг алдагдуулж, салбараар ялгаварлан гадуурхах нөхцлийг бий болгож байгаа тул хүчингүй болгох.
14 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 1.14 заалт “борлуулсан сонин” Камерун зэрэг улсад сонин хэвлэлийг чөлөөлдөг туршлага бий. Чөлөөлөлтийн заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
15 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 1.15

заалт “Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн”

Нэмэгдсэн өртгийн албан татварыг шат болгонд ногдуулах механизм алдагдаж, татвараас зугтах боломж бүрдүүлэх тул чөлөөлөх заалтыг хүчингүй болгох саналтай байна.
16 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 1.16

заалт “Экспортод гаргасан уул, уурхайн эцсийн бүтээгдэхүүнээс бусад уул уурхайн бүтээгдэхүүн”

Олон улсын хэмжээнд экспортолсон бараанд “0” хувь хэмжээгээр татвар ногдуулдаг. “0” хувь хэмжээ болон татварын чөлөөлөлтийн ялгаа нь хоюул борлуулалтын орлогодоо НӨАТ ногдуулахгүй боловч “0” хувь хэмжээгээр татвар ногдуулахад худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг хасах, илүү төлөлтийг буцаан авах эрхтэй бол татвараас чөлөөлөгдөхөд хасалт хийх, илүү төлөлтийг буцаан авах эрхгүй байдаг. Энэ заалт нь нэмүү өртөг шингэсэн уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
17 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 6.1 заалт “валют солих үйлчилгээ” Татвар ногдуулах борлуулалтын хэмжээг тодорхойлоход хүндрэлтэй юм.  Олон улсын хэмжээнд энэ барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь түгээмэл байдаг.
18 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 6.2 заалт “мөнгө хүлээн авах, шилжүүлэх, баталгаа, төлбөрийн нэхэмжлэл гаргах, вексель, хадгаламжийн данстай холбогдсон банкны үйлчилгээ “ Татвар ногдуулах борлуулалтын хэмжээг тодорхойлоход хүндрэлтэй юм.  Олон улсын хэмжээнд энэ барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь түгээмэл байдаг.
19 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 6.3 заалт “даатгал, давхар даатгал,  эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ” Татвар ногдуулах борлуулалтын хэмжээг тодорхойлоход хүндрэлтэй юм.  Олон улсын хэмжээнд энэ барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь түгээмэл байдаг.
20 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 6.4 заалт “Үнэт цаас, хувьцаа гаргах, шилжүүлэх, шилжүүлэх, хүлээн авах,
тэдгээрт баталгаа гаргах үйлчилгээ”
Татвар ногдуулах борлуулалтын хэмжээг тодорхойлоход хүндрэлтэй юм.  Олон улсын хэмжээнд энэ барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь түгээмэл байдаг.
21 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 6.5 заалт “урьдчилгаа, зээл олгох үйлчилгээ” Татвар ногдуулах борлуулалтын хэмжээг тодорхойлоход хүндрэлтэй юм.  Олон улсын хэмжээнд энэ барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь түгээмэл байдаг.
22 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 6.6 заалт “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсны хүүг олгох, шилжүүлэх үйлчилгээ” Татвар ногдуулах борлуулалтын хэмжээг тодорхойлоход хүндрэлтэй юм.  Олон улсын хэмжээнд энэ барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь түгээмэл байдаг.
23 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 6.7 заалт “банкны   болон санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны   хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх   үйлчилгээ” Татвар ногдуулах борлуулалтын хэмжээг тодорхойлоход хүндрэлтэй юм.  Олон улсын хэмжээнд энэ барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь түгээмэл байдаг.
24 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 6.8 заалт “орон сууцны зориулалтаар баригдсан байр болон түүний
тодорхой хэсгийг  түрээслэх үйлчилгээ”
Орон сууц нь амьдралын анхдагч хэрэгцээний нэг тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх. НӨАТ-тай улс орнуудыг авч үзэхэд ихэвчлэн чөлөөлдөг байна.
25 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 6.9 заалт “боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдийн эрхлэн гүйцэтгэж байгаа дүрэмд нь  заасан боловсрол, мэргэжил олгох үйлчилгээ” Боловсролын үйлчилгээг төрөөс татварын бодлогоор урамшуулах механизм шаардлагатай учраас чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх.НӨАТ-тай улс орнуудыг авч үзэхэд ихэвчлэн чөлөөлдөг байна.
26 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 6.10 заалт “эрүүл мэндийн үйлчилгээ” Эрүүл амьдрах нь хүний анхдагч хэрэгцээ учраас чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх. НӨАТ-тай улс орнуудыг авч үзэхэд ихэвчлэн чөлөөлдөг байна.
27 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 6.11 заалт “шашны байгууллагын үйлчилгээ” НӨАТ-тай улс орнуудыг авч үзэхэд ихэвчлэн чөлөөлдөг байна. Ашгийн бус зорилготой учраас  чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх.
28 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 6.12 заалт “төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ; Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна.” Нийтийн эрх ашгийн төлөө Засгийн газраас үзүүлдэг нийтлэг үйлчилгээнүүдийг ихэнх улс орнууд татвараас чөлөөлдөг туршлага бий.  Засгийн газрын үйлчилгээ ихэвчлэн үнэ төлбөргүй учраас  чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх.
29 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 6.13 заалт “Авто тээврийн тухай  хуулийн 3.1.11-т заасан нийтийн  тээврийн үйлчилгээ” Ихэвчлэн орлого багатай иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг. Үүний төлбөр төлөхөд орлого өндөртэй иргэдтэй харьцуулахад орлогын ихээхэн хэсгийг зарцуулах тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх саналтай байна.  НӨАТ-тай улс орнуудыг авч үзэхэд ихэвчлэн чөлөөлдөг.
30 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 6.14 заалт “аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гадаад улсын аялал жуулчлалын байгууллагатай гэрээ байгуулж  жуулчдыг нь хүлээн авах, уг үйлчилгээг төлөвлөх, сурталчлах, бичиг баримтыг нь  бүрдүүлэх зэргээр гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ” Гадаадын жуулчдад үзүүлэх /туроператор/ үйлчилгээг гадаад хэрэглэгчдэд санал болгодог тул нэг талаас экспортын шинж чанарыг агуулдаг гэж үздэг. Энэ үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
31 НӨАТ-ын хуулийн 13 -р зүйлийн 7 заалт “Жилийн 10 сая ба түүнээс доош төгрөгийн борлуулалтын орлоготой үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэгчид” Татварын орлогын өсөлттэй харьцуулахад их хэмжээний зардал,цаг, хүний нөөц шаардагдах тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх
Онцгой албан татварын хуулийн албан татвараас чөлөөлөх заалтууд
д.д Хуулийн заалт Тайлбар
1 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэн экспортод гаргасан энэ хуулийн 4.1-д заасан бараа; Үүнд:

бүх төрлийн согтууруулах ундаа;

бүх төрлийн тамхи;

автобензин, дизелийн түлш;

суудлын автомашин орно.

Онцгой албан татвар нь хэрэглээний татвар бөгөөд төсөв бүрдүүлэх, зарим төрлийн хэрэглээг хязгаарлах, зохицуулах зэрэг үүрэгтэй. Хэрэглээний татвар нь нутаг дэвсгэрийн зарчимд үндэслэдэг тул экспортод гаргасан барааг чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
2 7.1.2. гэрийн нөхцөлд энгийн аргаар өөрийн хэрэгцээнд зориулж сүү, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи; Татвар ногдуулахад бэрхшээлтэй, татварын орлого төдийлөн өсөхгүй боловч их хэмжээний зардал, хүний нөөц шаардагдах тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх
3 7.1.3.  хамрын тамхи; Татварын тэгш, шудрага байх зарчмыг алдагдуулж, барааны нэр төрөл, салбараар ялгаварлан гадуурхах нөхцлийг бий болгож байгаа тул хүчингүй болгох.
4 7.1.4. гаалийн байгууллагаас зорчигчдын хувийн хэрэгцээнд зориулж татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээний архи, тамхи; Татвар ногдуулахад татварын орлого төдийлөн өсөхгүй боловч их хэмжээний зардал, хүний нөөц шаардагдах тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх
5 7.1.5. хос тэжээлт автомашин. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл багатай хэрэглээг дэмжих зорилгоор чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх
Хувь хүний орлогын албан татварын хуулийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх заалтууд
Албан татварын чөлөөлөлт
д.д Хуулийн заалт Тайлбар
1 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “хууль, тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт,  нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж”-ийн орлого Эдгээр жижиг орлогыг татвараас чөлөөлж байгаа нь харьцангуй бага орлогод зардал, цаг зарцуулахгүй байх татварын үр ашигтай байх зарчимтай нийцэж байна. Нөгөө талаас хууль, тогтоомжид тусгайлан заасны дагуу  тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт,  нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж” авах шаардлагатай иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой учраас заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
2 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д заасан “Донорын олговор” Донор нь ашгийн төлөө бус ихэвчлэн сайн санааны, буяны зорилготой этгээд байдаг тул уг орлогыг чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
3 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасан  “Албан томилолтын зардал” Бодит орлого биш учир  заалтыг хэвээр үлдээх саналтай байна.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд албан томилолтын зардлыг татвар ногдуулах орлогоос хасч тооцох хязгаарыг зааж өгснөөр энэ заалтыг ашиглан татвараас зугтах боломжийг хааж өгсөн юм.
4 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д заасан  “Даатгалын нөхөн төлбөр” Бодит орлого биш учир  заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
5 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасан “Засгийн газрын өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз” Төсвийн орлогыг бүрдүүлэх санхүүгийн томоохон хэрэгсэл бол бонд юм. Бондыг худалдан авагч этгээдийн хүүгийн орлогод татвар ногдуулснаар хүүгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болно. Энэ нь төсвийн орлогын болон татварын зохицуулалтын ямар нэг ач холбогдол байхгүй тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
6 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасан “Хууль тогтоомжийн дагуу олгож байгаа хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцас, хор саармагжуулах ундааны үнэ, тэдгээртэй адилтгах бусад хангамжийн үнэ” Бодит орлого биш учир  заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
7 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан “Гамшигийн үед олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар, хуулийн этгээд, иргэнээс Монгол улсын Засгийн газар болон орон нутгийн байгууллага, хyулийн этгээд, иргэдэд үзүүлж байгаа тусламж” Татвар ногдуулахад хүндрэлтэй тул заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
8 16.1.8.энэ хуулийн 6.3-т заасан хувь хүний цалин, нэмэгдэл; Гадаад улс орнуудын жишиг, туршлагаас үзэхэд ихэвчлэн чөлөөлдөг байна. Чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
9 16.1.9.энэ хуулийн 16.1.8-д заасан гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн гадаад улсад олсон орлого; Гадаад улс орнуудын жишиг, туршлагаас үзэхэд ихэвчлэн чөлөөлдөг байна. Чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
10 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10-д заасан  “Хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хувь хүний орлого” Хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой учраас заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
11 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11-д заасан “Монгол улсын төрийн шагнал, Засгийн газрын шагнал,  Монгол улсын ардын болон гавьяат цолтны шагнал, ШУ-ны нээлтийн шагнал” Татварын тэгш, шудрага байх зарчмыг алдагдуулж байгаа тул хүчингүй болгох.
12 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-д заасан “Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого” Хүрээлэн байгаа орчинд бохирдол багатай, өрхийн эдийн засагт   хэмнэлтийг бий болгодог орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “40000 айлын орон сууц хөтөлбөр”,” Төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд татварын урамшууллын механизм шаардлагатай туд чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
13 16.1.13.малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлого. Чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
14 Энэ хуулийн 13.1.3,13.1.4-т заасан орлогод 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан татвар ногдуулна.

13.1.3  ногдол ашгийн орлого

13.1.4  хүүгийн орлого

Нийгмийн өндөр орлоготой хэсгийг чөлөөлж байгаа тул хүчингүй болгох
Албан татварын хөнгөлөлт
15 Энэ хуулийн 11.1.1-11.1.6-д заасан орлогод ногдох жилийн албан татварт 84000 төгрөгийн албан татварын хөнгөлөлт үзүүлнэ. Зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдсон татварыг хөнгөлдөг. Их орлоготой татвар төлөгчид нийгмийн баялгаас илүү ихийг хүртэж, засгийн газраас илүү их үйлчилгээ авдаг. Гэтэл манай Улсад өндөр болон бага орлоготой иргэд адил хувь хэмжээгээр татвар төлдөг.  Иймд хөдөлмөр эрхэлж байгаа бага орлого бүхий иргэдийн төлөх татварыг хөнгөрүүлэх заалтыг хэвээр үлдээх саналтай байна.
16 24.5.Дор дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн буюу тариалсан Монгол Улсад оршин суугч хувь хүний зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө: Татварын тэгш, шудрага байх зарчмыг алдагдуулж, салбараар нь ялгаварлан гадуурхах нөхцлийг бий болгож байгаа тул хүчингүй болгох
24.5.1.үр тариа;
24.5.2.төмс, хүнсний ногоо;
24.5.3.жимс, жимсгэнэ;
24.5.4.тэжээлийн ургамал.
17 24 дүгээр зүйлийн 6-д заасан “Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их , дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.” Боловсролыг дэмжих зорилготой.Гэвч нийтийг хавтгайруулан чөлөөлөх хэлбэрээс ядуу,  орлого багатай өрхийн хүүхдийг сургалтын төлбөрийг төрөөс даах шууд санхүүжилийн хэлбэрт шилжих нь илүү зохимжтой байна.
18 24 дүгээр зүйлийн 7-д заасан “Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн мэргэжлийн сургуульд суралцагчийн төлбөрийн дүн “ Боловсролыг дэмжих зорилготой.Гэвч нийтийг хавтгайруулан чөлөөлөх хэлбэрээс ядуу орлого багатай иргэдийн сургалтын төлбөрийг төрөөс даах шууд санхүүжилийн хэлбэрт шилжих нь илүү зохимжтой байна.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн албан татвараас чөлөөлөх заалтууд
д.д Хуулийн заалт Тайлбар
1 38.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүнд  зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, хиймэл эд эрхтэн, тэдгээрийн эд анги; Гаалийн албан татвар нь барааны үнэнд шингэдэг хэрэглээний татвар юм. Энэ барааны эцсийн хэрэглэгчид ихэвчлэн төлбөрийн чадвар муутай байдаг тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх.
2 38.1.2.хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа; Гаалийн албан татвар нь барааны үнэнд шингэдэг хэрэглээний татвар юм. Энэ барааны эцсийн хэрэглэгчид ихэвчлэн төлбөрийн чадвар муутай байдаг тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх.
3 38.1.3.валют, гадаадад захиалгаар хийлгэсэн Монгол Улсын мөнгөн тэмдэгт; Засгийн газрын зарим худалдан авалтыг татвараас чөлөөлдөг туршлага бий.  Мөнгөн тэмдэгтийг  чөлөөлөхөд татварын гажуудал үүсэх магадлал багатай тул  чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх.
4 38.1.4.зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл; Татвар ногдуулахад татварын орлого төдийлөн өсөхгүй боловч их хэмжээний зардал,цаг, хүний нөөц шаардагдах тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх
5 38.1.5.эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн; Эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн нь эрүүл мэндийн үйлчилгээнд хэрэглэдэг онц чухал бараа боловч үнэтэй, олдоц багатай учраас энэхүү онцгой хэрэглээг  татвараас чөлөөлөх шаардлагатай гэж үзэж байна.
6 38.1.6.хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглол. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр,  Засгийн газрын 2009 оны 299 оны дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”, Засгийн газрын 2009 оны 320 дугаар тогтоолоор батлагдсан “Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн жагсаалт”, Засгийн газрын 2000 оны 184 дүгээр тогтоолоор батлагдсан “Шингэрүүлсэн шатдаг хий” хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, байгаль орчинд хоргүй, утаа багатай түлшний хэрэглээг өргөжүүлэх талаар тодорхой зорилтууд тусгагдсан.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшууллын механизмыг бүрдүүлж өгөх зайлшгүй шаардлага тавигдаж байгаа тул энэ заалтыг өөрчлөн найруулж НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаад байна..

7 38.1.7.импортоор оруулах бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, хориглосноос бусад мод, сөөгний үр, тарьц, суулгац; Эх орны ой, модыг хамгаалах зорилготой тул хэвээр үлдээх саналтай байна.
8 38.1.8.газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаанд зориулан импортлосон техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлш; Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулдаг тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх.
9 38.1.9.иргэний агаарын зорчигч  тээврийн хөлөг онгоц, түүний сэлбэг; Татварын тэгш, шудрага байх зарчмыг алдагдуулж, салбараар нь ялгаварлан гадуурхах нөхцлийг бий болгож байгаа тул хүчингүй болгох
10 38.1.10.гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарын албан хэрэгцээнд зориулан импортлосон бараа; Гадаад улс орнуудын жишиг, туршлагаас үзэхэд ихэвчлэн чөлөөлдөг байна. Хэвээр үлдээх саналтай байна.
11 38.1.11.гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн суух улсдаа шилжин суурьшихад шаардагдах хувийн хэрэглээний эд зүйл; Гадаад улс орнуудын жишиг, туршлагаас үзэхэд ихэвчлэн чөлөөлдөг байна. Хэвээр үлдээх саналтай байна.
12 38.1.12.зөвхөн тахир дутуу  тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүртэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй  хүн өөрөө жолоодох, удирдлага нь зөвхөн гар ажиллагаатай, дээрхийн адил бүрэн тоноглогдон үйлдвэрлэгдсэн, тусгай зориулалтын автомашиныг нэг хүнд нэг удаа; Гаалийн албан татвар нь барааны үнэнд шингэдэг хэрэглээний татвар юм. Энэ барааны эцсийн хэрэглэгчид ихэвчлэн төлбөрийн чадвар муутай байдаг тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх.
13 38.1.13.хууль, олон улсын гэрээнд заасан бусад бараа. Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулдаг тул чөлөөлөх заалтыг хэвээр үлдээх.
Албан татвараас чөлөөлөхөөр тусдаа гарсан хуулиуд
1 2005 оны 3 сарын 18 -ны өдрийн Нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль /Оёдлын үйлдвэрийн  сэлбэг,  материал. хугацаа заагаагүй/ Татварын тэгш, шудрага байх зарчмыг алдагдуулж, салбараар нь ялгаварлан гадуурхах нөхцлийг бий болгож байгаа тул хүчингүй болгох
2 2008 оны 5 сарын 29  өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, 2008 оны 5 сарын 29  өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль /ХАА-н зориулалттай тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис. 2012 он хүртэл/ Татварын тэгш, шудрага байх зарчмыг алдагдуулж, салбараар нь ялгаварлан гадуурхах нөхцлийг бий болгож байгаа тул хүчингүй болгох
3 2006 оны 6 сарын 29  өдрийн Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль /Нийтийн тээврийн автобус, троллейбус/ Татварын тэгш, шудрага байх зарчмыг алдагдуулж, салбараар нь ялгаварлан гадуурхах нөхцлийг бий болгож байгаа тул хүчингүй болгох
4 2006 оны 6 сарын 29  өдрийн Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль /Үрийн улаан буудай.2011 оны 7 дугаар сарын 01 хүртэл/ Татварын тэгш, шудрага байх зарчмыг алдагдуулж, салбараар нь ялгаварлан гадуурхах нөхцлийг бий болгож байгаа тул хүчингүй болгох
5 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль /жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж. 2013 он хүртэл/ Татварын тэгш, шудрага байх зарчмыг алдагдуулж, салбараар нь ялгаварлан гадуурхах нөхцлийг бий болгож байгаа тул хүчингүй болгох