БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ

Баялгийн сан нь ихэвчлэн төрийн өмчит хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр буюу  олон улсын зах зээл дээр санхүүгийн хөрөнгө оруулалт хийх, тухайлбал хувьцаа, бонд, үнэт метал болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө байршуулах хэлбэрээр ажилладаг.

Баялгийн сангийн эх үүсвэр нь ихэвчлэн түүхий эдийн экспортын орлого, төлбөрийн тэнцэлийн илүүдэл, төсвийн ашиг, валют арилжаанаас олсон ашиг болон хувьчлалын орлогоос бүрддэг байна.

Баялгийн сан нь байгуулагдсан зорилгоороо тогтворжуулалтын сан, хуримтлалын сан, болзошгүй нөөцийн сан гэсэн ерөнхий 3 төрөлд хуваагдаж байна. Эдгээрийг товч тайлбарлавал:

  • Тогтворжуулалтын сан (Stabilization Fund) – Энэ төрлийн сан нь Засгийн газрын төсвийн орлогын хэлбэлзлийг багасгах, үндэсний эдийн засаг болон төсвийн зарлагыг циклээс хамаарсан сөрөг нөлөөллийг бууруулах, тэнцвэржүүлэх зорилготой;
  • Хуримтлалын сан (Endowment Fund) – нь өнөөгийн нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялаг болон эдийн засаг дахь нөөц, бололцоог ирээдүй үеийнхэнд хуваарилах зорилгоор ирээдүй үеийнхэнд зориулсан хадгаламжийг бий болгох, энэхүү хуримтлагдсан хөрөнгийг байнга өсөн нэмэгдэх санхүүгийн нөөц болгон удирдах зорилготой;
  • Болзошгүй нөөцийн сан (Contingent Liabilities Fund) – Хуримтлалын сангаас гадна зарим улс орнууд ирээдүйд тухайн улс орны нийгэм, эдийн засагт бодитой учрах томоохон хүндрэл, бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор хуримтлал үүсгэдэг байна.

Байгалийн баялаг ихтэй улс орнуудын Засгийн газар нь ашигт малтмал, түүхий эдийн экспортоос орох орох орлогыг хуримтлал үүсгэхийн оронд шууд зарцуулах нь тухайн улсын эдийн засагт хэт халалт үүсгэх, эдийн засагт “Голланд өвчин” гэж томьёологдсон сөрөг нөлөөлөл үүсгэх эрсдэлтэй юм. Тийм учраас Олон улсад Баялгийн сан үүсгэх замаар эдийн засгаа “голланд өвчинд” нэрвэгдэхээс, “баялгийн хараал” тусахаас сэргийлж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж буй сайн туршлагууд цөөнгүй байдаг.

 Монгол Улсын баялгийн сангууд

Монгол Улс 2009 онд Хүний хөгжил сангийн тухай хууль, 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тус тус баталснаар Хүний хөгжил сан, Төсвийн тогтворжуулалтын сангуудыг тус тус үүсгэн байгуулсан.  Эдгээр сангууд нь ашигт малтмалын салбараас орж ирэх төсвийн орлогын зохих хэсгээр бүрддэг сангуудад хуримтлал үүсгэх, хуримтлагдсан хөрөнгийг гадаад, дотоодын зах зээлд үнэт цаас, хувьцаа зэрэг санхүүгийн хөрөнгө оруулалт хийх буюу дээр дурьдсан тогтворжуулалтын болон хурмитлалын зорилго бүхий баялгийн сангийн хэлбэрээр ажиллах тодорхой шинж чанарыг агуулж байна.

Хүний Хөгжил Сан

1.      Хүний хөгжил сангийн танилцуулга

УИХ-аас Монгол Улсын Хүний хөгжил сангийн тухай хуулийг 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр батлан гаргаснаар Хүний хөгжлийн сан байгуулагдсан. Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу тус сангаас 2010 оноос эхлэн иргэнд хишиг, хувь хүртээх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

1.1 Зорилго

Хүний хөгжил сан нь ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилготой.

1.2 Орлого бүрдэлт

Хүний хөгжил сангийн тухай хуулиар тус санд дараах эх үүсвэрийг төвлөрүүлэхээр заасан. Үүнд:

  • Стратегийн ач холбогдол бүхий ашигт мал
  • тмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааныногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого;
  • Ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт ногдох хэсэг;
  • Хөрөнгө оруулалт хийснээс орох цэвэр ашиг;
  • Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээлийн тодорхой хэсэг.

1.3 Зарцуулалт

Хүний хөгжил сангийн тухай хуульд зааснаар тус сангаас дараах хэлбэрээр иргэдэд хишиг, хувь хүртээж болохоор заасан. Үүнд:

  • Тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр;
  • Орон сууц худалдаж авсны төлбөр;
  • Бэлэн мөнгө;
  • Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөр.

1.4 Тулгамдаж буй асуудал

Хүний хөгжил сангийн үйл ажиллагаанд тулгараад буй дараах асуудлууд байна. Үүнд:

  • Хүний хөгжил сангаас иргэн бүрт бэлэн мөнгөөр хишиг, хувь хавтгайруулан олгож байсан нь эдийн засагт үнийн өсөлтийн дарамтыг  нэмэгдүүлэх сөрөг үр дагавар үүсгэж байна.
  • Хүний хөгжил сан нь орлогоос давсан зарлагыг санхүүжүүлж байсан нь багагүй хэмжээний өглөг үүсгэсэн.
  • 2010-2012 онуудад Хүний хөгжил сангийн орлогыг шууд зарцуулалгүйгээр 1.0 их наяд хүртэлх төгрөгийн хуримтлал үүсгэж уг хөрөнгөөр санхүүгийн хөрөнгө оруулалт хийснээр 150.0 орчим тэрбум төгрөгийн хүүгийн ашиг хүртэх боломж алдагдсан.
  • Уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспортоос орж буй зарим орлогыг хуримтлуулж Баялгийн сан үүсгэх замаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах. Энэ чиглэлээр олон улсын туршлагаас суралцах.
  • Ирээдүйд төсөвт урт хугацаанд сөргөөр нөлөөлөх, урхаг ихтэй эрсдлийг даван туулахад хуримтлагдсан хөрөнгийг зарцуулах. Ингэснээр өнөөдөр төвлөрч буй хөрөнгийг үе дамжуулан хадгалах, эдийн засгийн хөшүүрэг болгон ашиглах.

 2.      Хүний хөгжил сангийн төсвийн гүйцэтгэл, хишиг хувь олголт

2.1 Хишиг хувь олголт

Тус сангаас Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 1.4.3-т “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх эрхзүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу иргэдэд хуульд заасныг баримтлан бэлэн болон бэлэн бусаар хишиг, хувь хүртээж ирлээ.

Хүснэгт 1. Хүний хөгжил сангийн хишиг хувь хүртсэн хүний тоо

Хуваарилагдсан хишиг, хувь

 

Хамрагдсан хүн, мянга

2010

2011

2012 ХБГ

Нийт

2010 оны хишиг, хувь
Бэлэн мөнгө 70 мянган төгрөг

2,618.0

      96.4

37.1

     2,751.5

Бэлэн мөнгө 50 мянган төгрөг

2,435.8

    113.6

24.7

     2,574.2

2011 оны хишиг, хувь
Бэлэн мөнгө 252 мянган төгрөг

 2,781.4

16.6

     2,798.0

ЭМД-ийн шимтгэл

    624.9

        624.9

Малчин

    233.9

      233.9

Оюутан

    139.4

   139.4

Ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн

    251.6

      251.6

Оюутаны сургалтын төлбөр 500 мянган төгрөг

    133.6

        133.6

Орон сууц худалдан авсны төлбөр

2012 оны хишиг хувь
Иргэн бүрт бэлэн мөнгө 128 мянган төгрөг

2,800.0

     2,800.0

Ахмад, ХБИ-д 1.0 сая төгрөг

   326.8

        326.8

Оюутаны сургалтын төлбөр 500 мянган төгрөг

140.6

        140.6

Хүүхдийн мөнгө

894.1

894.1

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу:
Төр хариуцах иргэний ЭМД-ийн шимтгэлд     1,356.5

    1,356.5

   1,505.0

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /хуучин нэрээр/

Хүний хөгжил сангаас 2010-2012 оны хугацаанд нийт 921.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох зорилтыг хангахтай холбогдуулан 1968.7 тэрбум төгрөгийн зарлага гаргасан ба тус сангийн алдагдал 1047 тэрбум төгрөгт хүрсэн. Нийт зарлагын санхүүжилтийн 89.4 хувь нь бэлэн мөнгө хэлбэрээр хишиг, хувь олгоход зориулагдсан байна.

Хүснэгт 2. Хүний Хөгжил Сангийн 2010-2012 оны төсвийн гүйцэтгэл

2010 2011 2012* 2010-2012 Хувь
1. Нийт орлого

158.1

314.2

449.5

921.9

100.0%

      АМНАТ

117.2

101.7

204.1

423.1

45.9%

      Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр

166.8

166.8

302.2

32. 7%

      Ногдол ашиг

40.9

45.0

110.0

196.0

21.2%

     Хүүгийн орлого

0.6

0.16

0.6

0.1%

2. Нийт зарлага

315.9

786.8

866.0

1 968.9

100.0%

      Иргэдэд олгосон бэлэн мөнгө

350.0

704.2

751.3

1 760.7

89.4%

     Оюутны сургалтын төлбөр

66.8

83.6

150.4

7.6%

     Төр хариуцах ЭМД-ийн шимтгэл

10.9

15.7

12.1

38.8

2.0%

Зээлийн хүүгийнзардал

   19.0

1.0%

3. Тэнцэл

-157.8

-472.6

-416.5

-1 047

4. Санхүүжилтийн эх үүсвэр

157.8

472.6

416.5

1 047

100.0%

     Урьдчилгаа төлбөр

212.5

461.5

80.0

754.0**

72.0%

     ЗГ-ын бонд

313.1

313.1

28.0%

*2012 оны тодотгосон төсөв**Урьдчилгаа төлбөрийг төсөвт төвлөрсөн өдрийн ханшаар тооцсон

 3.      Хүний Хөгжил Сангийн 2013 оны төсөв

3.1 Төсвийн баримтлах зарчим

Тус сангийн 2013 оны төсвийн төслийг боловсруулахдаа дараах бодлого, зарчмыг баримталсан. Үүнд:

  • Хүний хөгжил санд нэмж өглөг үүсгэхгүй байх зарчмыг баримтлан төсвийг төлөвлөх;
  • Хүний хөгжил сангаас гарах зарлагыг хязгаарлах, санд үүссэн өглөгийг тэргүүн ээлжинд барагдуулах;
  • Макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг дэмжих, бэлэн мөнгөний нийлүүлэлтээс шалтгаалсан эдийн засгийн халалт үүсэхээс сэргийлэх зорилгоор ашигт малтмалын салбараас орох орлогыг хуримтлуулах, баялгийн сангийн хэлбэрээр ажиллуулах зарчмыг цаашид баримтлах;
  • Тус санг хуримтлалын сангийн хэлбэрт шилжүүлснээр үүсэх баялгийн сангийн хөрөнгийг ирээдүйд төсвийн бодлогод учрах нийгэм, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлээс зайлсхийхэд ашиглах, ингэснээр нөхөн сэргээгдэхгүй баялгийг ирээдүй үеийнхэнд хүртээх боломжийг бий болгох;
  • Сангийн хөрөнгөөс гадаад зах зээлд санхүүгийн хөрөнгө оруулалт хийх хууль эрх зүйн орчин бий болгох, удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чадавхи бүрдүүлэх;

3.2 Хүний хөгжил сангийн 2013 оны төсөв

Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн төсөл нь нийт 621.3 тэрбум төгрөгийн орлого, 284.2 тэрбум төгрөгийн зарлага болон 95.3 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн өглөгийг бууруулах, 192.1 тэрбум төгрөгийн Засгийн газрын дотоод зээлийн өглөгийн барагдуулахаар тус тус тооцож боловсрууллаа.

2013 оны төсвийн орлого:

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Хүний хөгжил санг бүрдүүлэх орлогын эх үүсвэрүүдийг хуульчилсан ба хүний хөгжил сангийн орлого 2013 онд дараах байдалтай байна. Үүнд:

  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 257.1 тэрбум төгрөг;
  • Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр 294,2 тэрбум төгрөг;
  • Ногдол ашиг 70.0 тэрбум төгрөг;

2013 оны төсвийн зарлага:

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Монгол улсын иргэн тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдаж авсны төлбөр, бэлэн мөнгө, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэж болохоор заасан ба тус хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд дараах арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхээр тусгалаа. Үүнд:

  • Төр хариуцах иргэний ЭМД-ийн шимтгэл 12.2 тэрбум төгрөг,
  • 2010-2012 оны хооронд иргэдэд хуваарилагдсан боловч аваагүй хишиг, хувийг нөхөж олгоход 32.0 тэрбум төгрөг;
  • Хүүхдийн мөнгө олгоход 240.0 тэрбум төгрөг;

Эх үүсвэр, өр төлбөр:

  • Эрдэнэс МГЛ, Эрдэнэс Тавантолгой ХК-иудаас авсан урьдчилгаа төлбөрийг татварын өглөг хаахад 95.3 тэрбум төгрөг;
  • ХХС-гийн богино хугацаат өр төлбөр төлөхөд 192.1 тэрбум төгрөг;

 Төсвийн тогтворжуулалтын сан

1.      Төсвийн тогтворжуулалтын сангийн танилцуулга

2010 онд Монгол Улсын Төсвийн Тогтвортой Байдлын Тухай хууль батлагдсанаар Төсвийн Тогтворжуулалтын санг байгуулсан.

Зорилго

Тус сан нь эдийн засгийн цикл болон эрдэс, түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс шалтгаалсан төсвийн орлогын хэлбэлзлийг бууруулах, тогтворжуулах зорилготой.

Орлого бүрдэлт

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар тус сангийн орлогыг дараах эх үүсвэрээс бүрдүүлэхээр хуульчилсан. Үүнд:

  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан нөхцөлөөр тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос[1] давсан төсвийн орлого
  • Тэнцвэржүүлсэн төсвийн ашиг;
  • Сангийн санхүүгийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон орлого;
  • Засгийн газрын нөөц сан болон эрсдэлийн сангийн зарцуулагдаагүй хөрөнгөөс бүрдэнэ.

Зарцуулалт

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар тус сангаас дор дурдсан зорилгоор санхүүжилт хийж болно хэмээн хуульчилсан. Үүнд:

  • Тухайн жилийн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө, төсвийн орлогын гүйцэтгэлийн зөрүү;
  • ДНБ-ий өсөлт 0 эсвэл хасах хувьтай гарах
  • Гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн ДНБ-ий таван хувь ба түүнээс дээш хэмжээнд хүрэхээр бол тухай сангаас зарцуулалт хийгдэнэ.

 Одоогийн байдлаар хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй учраас сангаас ямар нэг зарцуулалт хийгдээгүй байна.

2.      Төсвийн Тогтворжуулалтын сангийн гүйцэтгэл

Тус сан нь байгуулагдсанаасаа хойш 2012 оны 8 сарын байдлаар 266.5 тэрбум буюу 197.0 орчим сая ам.доллар төвлөрөөд байгаа бөгөөд 2014-2018 оны төсөөллийг дараах хүснэгтэд харуулав.

Хүснэгт 1. Тогтворжуулалтын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл /тэрбум төгрөг/

Сангийн үзүүлэлт

2011

2012

2013

2014

2015

2016

2017

2018

1

Төлөвлөсөн

219.0

101.3

169.7

254.8

271.3

169.18

220.2

194.69

2

Гүйцэтгэл

241.0

101.3

169.7

254.8

271.3

169.18

220.2

194.69

3

Үлдэгдэл

241.0

342.3

512.0

766.8

1,038.1

1,207.3

1,427.5

1,622.19

4

ДНБ-д эзлэх хувь

2.2%

2.1%

2.9%

3.4%

3.9%

3.7%

3.7%

3.5%

5

Төсвийн тогтвортой байдлын хуулийн шаардлага

5%

5%

ДНБ оны үнээр

10,829.7

16,133.5

17,648.6

22,343.1

26,912.3

32,294.8

38,753.7

46,504.5

Жич: 2014-2015 оны төлөвлөгөөг 2013-2015 оны ТХМ-ийн төсөөлөлд, 2016 оны төлөвлөгөөг Оюутолгой төслийн ТЭЗҮ-д, 2017-2018 оны төсөөллийг сүүлийн 2 жилийн дунджаар тооцов.

  1. 3.      Төсвийн тогтворжуулалтын сангийн санхүүгийн удирдлага

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар Төсвийн Тогтворжуулалтын сангийн хөрөнгийн ДНБ-ний 10%-иас давсан хөрөнгөөр дотоодын болон гадаадын зах зээлд урт хугацааны санхүүгийн хөрөнгө оруулалтыг хийх бөгөөд дотоодод Хөгжлийн банкны буцаан худалдан авах нөхцөлтэй гаргасан үнэт цаасыг худалдаж авна гэж заасан байдаг. Гэвч одоогийн байдлаар Сангийн хөрөнгө ДНБ-ий 10%-д хүрээгүй байгаа.

Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг богино хугацаанд хөрөнгө оруулалтанд байршуулахдаа Засгийн газрын Тусгай Сангийн тухай хуульд зааснаар байнга хөрвөх чадвартай байлгах, эрсдэлээс хамгаалах, олон улсын санхүүгийн зах зээлд үр ашигтай хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн санхүүгийн нөөцийн удирдлагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр Монголбанк хэрэгжүүлнэ.

 


[1]гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого (энэ нь тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялгаас энэ хуулийн 11.1.3т заасны дагуу тодорхойлсон үнийн түвшинг баримтлан тооцож төсөвт оруулах орлогын дүнг), нэгдсэн төсвийн суурь орлогын нийлбэрийг(гол нэр төрлийн эрдэсбаялгийн тэнцвэржүүлсэнорлогоос бусад орлогын эх үүсвэрийг);