“Орон нутгийн төсвийн аргачлал батлах тухай” ЗГ-ын 2012 оны 30 дугаар тогтоол

October 10, 2012 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2012  оны 9 дүгээр                                                                                                                                                     Улаанбаатар
сарын 15-ны  өдөр                                                             Дугаар  30                                                                              хот

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 56.4, 59.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас олгох шилжүүлэг тооцох аргачлал”-ыг 1 дүгээр хавсралт, “Орон нутгийн төсвийн суурь зарлага тооцох аргачлал”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоолоор баталсан аргачлал баримтлан орон нутгийн төсвийн төслийг боловсруулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт; аймаг, нийслэлийн төсөвт шилжүүлэх орлогын шилжүүлэг, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг тогтоож байхыг Сангийн сайд Ч.Улаанд тус тус үүрэг болгосугай.

З. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хөгжлийн индексийн тухай” Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 88 дугаар тогтоолд дараахь агуулга бүхий 3 дугаар зүйл нэмж мөн тогтоолын 3 дугаар зүйлийн дугаарыг “4.” гэж өөрчилсүгэй:

“3. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэлийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг тооцоход ашиглах орон нутгийн хөгжлийн индексийн үзүүлэлтийг тогтоохдоо энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хөгжлийн индекс тооцох аргачлал”-д заасан дараахь таван бүлэг болон тэдгээрт харгалзах үзүүлэлтийг ашиглаж байсугай:

  Бүлэг 1. Дэд бүтцийн хангамж;

  Бүлэг 5. Хүрээлэн байгаа байгаль орчин;

  Бүлэг 6. Нийгэм, эдийн засгийн байдал;

  Бүлэг 8. Хөгжлийн нөөц, давуу тал;

  Бүлэг 9. Хөдөө аж ахуй;”

4. Орон нутгийн засаг захиргааны нэгжийн хөгжлийн бодит түвшинд үндэслэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хуваарилахад ашиглах сум, дүүргийн хөгжлийн индексийг тооцох нийтлэг аргачлал боловсруулж батлуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

5. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд                                                                                   Ч.УЛААН

Тогтоолыг татаж авах холбоос:

Холбоос 1: www.legalinfo.mn, хавсралт

Холбоос 2: mof.gov.mn