Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголын төсөл 7 сарын 9-нд батлагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг 2010 оны 4 дүгээр сарын  29-ний өдөр өргөн мэдүүлсэн.

Тодотголын энэхүү саналаар нэгдсэн төсвийн орлого 364,2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2,791.0 тэрбум төгрөг, зарлага 465,9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 3,251.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 101,7 тэрбум төгрөгөөр муудаж, 460,3 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ий 6.4 хувь болохоор төсөл боловсруулагдсан байсан.

Дээрх хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны 2010 оны 7 дугаар сарын 06-07-ны өдрүүдийн хуралдаанаар хэлэлцэж  санал, дүгнлэлтийг УИХ-д хүргүүлсэн.

Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын нэгдсэн чуулганаар 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хэлэлцлээ.

Тус хэлэлцүүлгээр төсвийн байнгын хорооноос  төсвийн тодотголын талаар дэмжигдсэн бүх саналууд дэмжигдсэний зэрэгцээ агаарын геофизикийн судалгаа, хайгуул явуулах, Үндэсний хөгжил хүрээлэнгийн бүтэц орон тоог шинэчлэхтэй холбоотой төсвийн байнгын хорооноос дэмжигдээгүй хоёр саналыг төсөвт тусгахаар шийдвэрлэлээ.

Ийнхүү төсвийн тодотголыг УИХ-ын чуулганаар баталсны дараахь үр дүнгээс харахад нэгдсэн төсвийн нийт орлого Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголын төслөөс 145.3 тэрбум төгрөгөөр буурч 2,645.7 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага өргөн барьсан төслөөс 143.3 тэрбум төгрөгөөр буурч 3,107.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 1.9 тэрбум төгрөгөөр муудаж нэгдсэн төсвийн нийт алдагдал 462.2 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ий 6.4 хувьтай тэнцэхээр байна.

Нэгдсэн төсвийн нийт орлого батлагдсан төсвөөс 218.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2,645.7 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага батлагдсан төсвөөс 322.5 /Төрийн банкны 100 тэрбум төгрөгийн бонд орсон/ тэрбум төгрөгөөр нэмэгдэж 3,107.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 103.6 тэрбум төгрөгөөр муудаж нэгдсэн төсвийн нийт алдагдал 462.2 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ий 6.4 хувьтай тэнцэхээр байна.

Доорх линк дээр даран дэлгэрэнгүй тооцоог татаж авна уу.

1. Монгол Улсын 2010 оны төсвийн тооцоо, дэлгэрэнгүй

2. Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалт

3. Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

4. Хүний Хөгжил Сангийн 2010 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

5. Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

6. 2010 оны тодотгосон төсвийн дэлгэрэнгүй – Зарлага