Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 оны төсвийн төсөл, 2014-2015 оны төсвийн төсөөлөл бэлтгэх удирдамж

1.       Үндсэн мэдээлэл

1.1 Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн үзүүлэлтүүд:

      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар дор дурдсан үндсэн үзүүлэлтүүдийг баталсан.

Эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Төсвийн хүрээний мэдэгдэл 

Төсвийн төсөөлөл

2013 он

2014 он

2015 он

1.

Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/

19.0%

16.3%

11.2%

2.

Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин

9.8

10.4

8.3

3.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/

7,473.0

8,864.6

10,219.7

 –  Дотоодын нийт бүтээгдэхүүндэзлэх хувь

39.2%

36.7%

35.1%

4.

Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/

7,860.4

9,227.1

9,584.8

  – Дотоодын нийт бүтээгдэхүүндэзлэх хувь

41.2%

38.2%

33.0%

5.

Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /хувь/

21.5%

17.4%

3.9%

   – Дотоодын нийт бүтээгдэхүүндэзлэх хувь

7.3%

5.7%

1.2%

6.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/

-387.4

426.6

1,461.4

  –  Дотоодын нийт бүтээгдэхүүндэзлэх хувь

-2.0%

1.8%

5.0%

7.

Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/

3,297.9

4,101.2

4,145.0

–    Дотоодын нийт бүтээгдэхүүндэзлэх хувь

17.3%

17.0%

14.3%

8.

Улсын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/

6,398.5

7,341.6

7,668.0

–    Дотоодын нийт бүтээгдэхүүндэзлэх хувь

33.6%

30.4%

26.4%

9.

Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/

309.3

309.3

309.3

  –   Дотоодын нийт бүтээгдэхүүндэзлэх хувь

1.6%

1.3%

1.1%

 

Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийг тооцон гаргахад нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 7,473.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,860.4 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 387.4 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -2.0 хувь байна.

2013 оноос эхлэн төсөв боловсруулах, өргөн барих, хэлэлцүүлэх, батлуулах, хэрэгжүүлэх  үйл явцад  “Төсвийн тогтвортой байдлын тухай”, ”Төсвийн тухай” хуулийг дагаж мөрдөнө.

1.2 Төсвийн тусгай шаардлага

 Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.1. (нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх),  6.1.2.(нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн ДНБ-ий 2%-иас илүүлгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх) 6.1.3.(тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялагийн бус ДНБ-ний өсөлтийн хувь, тухайн жилийн эрдэс баялагийн бус ДНБ-ийн дунджийн аль ихээс хэтрэхгүй) заалтууд 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс нэгэн зэрэг мөрдөгдөнө.

 /Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэлээс/

д/д

Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд

2013 он

2014 он

2015 он

Төсвийн тусгай шаардлага[1]

1

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/

7,473.0

8,864.6

10,219.7

6.1.1

2

Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ

21.5%

17.4%

3.9%

6.1.3

Эрдэс баялгийн бус ДНБ өсөлтийн хувь

16.2%

16.8%

16.4%

Өмнөх 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дундаж

22.4%

22.3%

22.9%

3

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл
/тэрбум төгрөг/

-387.4

426.6

1,461.4

6.1.2

                –   ДНБ-д эзлэх хувь

-2.0%

1.8%

5.0%

4

Улсын өрийн нийт хэмжээ /тэрбум төгрөг/

6,398.5

7,341.6

7,668.0

6.1.4

–   ДНБ-д эзлэх хувь

33.6%

30.4%

26.4%

2.  Дунд хугацаанд  баримтлах бодлогын  чиглэлүүд

 

2.1 Засгийн газрын тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөр

             УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдах шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдаагүй байгаа тул 2012 оны 8-9 дүгээр саруудад шинэ Засгийн газрын бодлого арга хэмжээг 2013 онд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг  2013 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлийн тухай хуульд нийцүүлэн тусгана

2.2 Төсвийн бодлого

Дунд хугацаанд төсвийн бодлогод дараахь зүйлсийг тусган хэрэгжүүлнэ:

  • Ажил, үүргийн давхардлыг арилгаж, шат дамжлагыг цөөлөх, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх замаар үр ашиггүй зардлыг бууруулах, арвилан хэмнэлтийн хатуу горим тогтоон мөрдөж ажиллахыг бүх шатны төсвийн байгууллагуудын удирдлага, эрх захирагчдад мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Хөрөнгө оруулалт, их засвар, гадаад зээлээр санхүүжих автозам, бусад зардлын оновчтой хэмжээ, зохистой харьцааг тогтоон мөрдүүлэх;
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх үүднээс шинээр эхлэх болон  үр ашиг муутай, бэлтгэл хангагдаагүй, зураг төсөв нь батлагдаагүй төсөл, арга хэмжээг түдгэлзүүлэх, энэ онд баригдаж дуусах, ашиглалтад орох болон нэн тэргүүн ээлжийн зайлшгүй чухал арга хэмжээ, төсөлд хүч хөрөнгийг төвлөрүүлэх;
  • Эргэн төлөгдөх нөхцөлөөр гүйцэтгэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг оновчтой тодорхойлж дунд хугацаанд төсвөөс хийх төлбөрийн хуваарийг хөрөнгө оруулалтын боломжит түвшин, чадавхитай уялдуулах, бололцоотой зарим арга хэмжээг Концессын тухай хуулийн агуулгад нийцүүлэн хувийн хэвшилд шилжүүлэх, төсөвт нэмэлт ачаалал өгөх албан контор барих, унаа машин авах зэрэг хөрөнгө оруулалтаас татгалзах;
  • Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төсөв хэмнэх зорилгоор засаг захиргааны нэгжийн байрлалаас хамаарч хэт их зөрүүтэй, төсөвт өртөгтэй байгаа сургууль, цэцэрлэг, дотуур байр, өрхийн эмнэлэг зэрэг барилга байгууламжийн зураг, төсвийг олон улсын тэргүүний жишиг стандарт, зураг төсөл, технологийг нэвтрүүлэх туршилтыг хийх замаар шинэчлэх, энэ туршилттай холбогдсон зардлыг улсын төсөвт суулган, энэ арга хэмжээг 2013 оны төсвийн жилээс эхлэн хэрэгжүүлэхэд бэлэн болгох;
  • Төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, сахилга батыг дээшлүүлэх  зорилгоор Төсвийн тухай хуульд заасан хөтөлбөрийн төсөвлөлт, төсвийн удирдлага мэдээллийн тогтолцоог 2013 оноос хэрэгжүүлж эхлэх;

2.3 Хүний хөгжил сангийн үйл ажиллагаа, баримтлах бодлого, зарчим

Хүний хөгжил санд стратегийн орд газраас орох орлого, лицензийн төлбөр, ногдол ашгийн орлогыг төвлөрүүлэх, зарцуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дараах зорилтуудыг хангах бодлого баримтлана:

  1. Уул уурхайн орлогыг хуримтлуулж, үндэсний баялгийн сан  үүсгэх, ингсэнээр макро түвшинд эдийн засгийн халалтын эсрэг арга хэрэгсэл болгон ашиглах, өнөөгийн нөхөн сэргээгдэхгүй баялгийг ирээдүй үеийнхэнд хүртээх боломжийг бий болгох;
  2. Уул уурхайн орлогыг хуримтлал үүсгэлгүйгээр иргэдэд шууд хишиг, хувь хүртэх байдлаар зарцуулж байгаа одоогийн зарчмыг өөрчилж, зөвхөн стратегийн орд газарт үйл ажиллагаа явуулж байгаа аливаа хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааг эзэмшигч 100 хувь төрийн өмчит Эрдэнэс МГЛ компанийн давуу эрхтэй хувьцааг иргэдэд эзэмшүүлж, иргэдэд уг хувьцааны ногдол ашиг олгох зарчимд шилжүүлэх;
  3. Ирээдүйд төсвийн бодлогод учрах нийгэм, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлээс зайлсхийх, даван туулах зориулалтаар санд хуримтлагдах хөрөнгийг зарцуулах зорилгоор 2013 оноос хүний хөгжил санг хуримтлалын сангийн тогтолцоонд шилжүүлэх бэлтгэл ажлыг хийнэ. Иймээс сангийн 2013 оны төсөвт хуулийн дагуу төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэл, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.2-т Иргэн энэ хуулийн 17.1-д заасан хишиг, хувийг тухайн жилдээ багтаан авч чадаагүй бол түүний хишиг, хувь дараагийн жилүүдэд хадгалагдан үлдэх бөгөөд хадгалагдсан хугацаанд хүү тооцохгүй гэж заасныг үндэслэн 2010-2012 онуудад иргэдэд хуваарилагдсан боловч шинэчилсэн бүртгэлд хамрагдаж чадаагүйн улмаас авч чадаагүй хишиг, хувийг олгох, бусад зориулалтаар зарлага гаргахгүй байх бодлого баримтлана;

3.       Нэгдсэн төсвийн хязгаар

Төсвийн тухай хуулийн 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.4-т заасныг үндэслэн нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэлийн үзүүлэлтэд нийцүүлж улсын төсөв, нийгмийн даатгалын сангийн төсөв, хүний хөгжил сангийн төсөвт хамаарах Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2013 оны төсвийн санал боловсруулах хязгаарыг Монгол улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 25-ны 214 тоот тогтоолоор баталсаныг энэхүү удирдамжид  хавсарган хүргүүлж байна.

            Орон нутгийн төсвийг тооцохгүйгээр  Монгол улсын нэгдсэн төсвийн нийт орлогын хязгаар 8,031.6 тэрбум төгрөг, зарлагын хязгаарыг 8,005.1  тэрбум төгрөгөөр тогтоож байна.

3.1 Улсын болон НДС-ийн төсвийн хязгаар

 Ирэх жилд улсын төсвийн  30 ерөнхийлөн захирагчийн орлогын  нийт хязгаарыг 6,288.8 тэрбум, зарлагын нийт хязгаарыг 6,884.9 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын сангийн төсвийн орлогын хязгаарыг 1,148.3 тэрбум төгрөг, зарлагын хязгаарыг 1,055.2 тэрбум төгрөг байхаар тус тус тогтоолоо.

 2013 оны төсвийн  зарлагын хязгаар тогтооход дараахь зарчим баримталсан болно:

  • УИХ-аас баталсан 2013 оны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдийг суурь болгон ашигласан;
  • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 онд хэрэгжүүлэх арга хэмжээг бодлогын өөрчлөлтгүйгээр буюу  суурь түвшинд[3] үндэслэсэн  төсөв байдлаар тооцож тусгасан;
  • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын шилжих хөрөнгө оруулалтыг тооцон тусгасан;
  • Одоо буюу 2012 оны эхний хагас жилийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, эсхүл 2012 он түүнээс өмнөх хугацаанд шийдвэр нь гарсан боловч 2013 оноос үйлчлэл нь эхлэх хууль, эрх зүйн бусад актанд үндэслэж холбогдох зардлыг тусгасан;
  • Төсвийн зарлагын хязгаарыг 2013 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээнд багтаасан;
  • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг төсвийн шатлал тус бүрээр тооцон, нэгдсэн төсөвт цэвэрлэгдэх дүнг тодорхойлов;
  • Төсвийн хүрээний мэдэгдэлд туссан нийт зарлагын дээд хэмжээ, хөрөнгийн зардлын дүн болон тус бүрийн суурь төсвийн дүнгийн зөрүүг бодлогын нөөц байдлаар Ерөнхий сайдын багцад тусгаж, улмаар Засгийн газрын үйл ажиллагааны бодлогын зорилттой уялдуулан жилийн төсөв боловсруулах явцад Засгийн газраар хэлэлцүүлэн хуваарилна;
  • Гадаадын төслийн зээлийн ашиглалтын дүнг төсвийн ерөнхийлөн захирагч, зардлын зүйл бүрээр тодорхойлон тусгасан;
  • ТЕЗ-ийн 2012 оны тодотголын түвшингээс нэг удаагийн шинжтэй төсөл, арга хэмжээг хасч,  2013 онд он дамжин хэрэгжих арга хэмжээг шилжүүлэн тооцсон;
  • 2012 оны 2 сарын 1, 5 сарын 1-нээс нэмэгдсэн цалин, тэтгэвэрт зарцуулах хөрөнгийг бүтэн жилээр тооцсон;

3.2 Орон нутгийн төсвийн хүрээ, хязгаар

Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2013 оны төсөв боловсруулахад баримтлах хязгаарыг Засгийн газар тусгайлан тогтоогүй бөгөөд Төсвийн тухай хуульд заасан төв болон орон нутгийн төсөв хоорондын шилжүүлгийн тооцооллын үр дүнгээр орон нутгийн  төсвийн 2013 оны хүрээ тодорхойлогдоно. Одоогоор орон нутагт шилжүүлэх санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлгийн урьдчилсан тооцоолол хийгдээгүй байгаа тул энэхүү удирдамжид заасан орон нутгийн төсвийн санал хянах хугацаанд /8-9 дүгээр сард/ орон нутгийн удирдлагуудтай төсвийн хүрээг хэлэлцэн тохиролцох болно.

 2014-2016 оны төсвийн жилүүдэд орон нутгийн төсвийн хүрээг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуульд тусгайлан зааж улмаар Засгийн газраас эрх олгосны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга төсвийн хязгаараа тогтоодог байх чиглэл баримталж байна.

3.3  Хүний хөгжил сангийн төсвийн хязгаар

            Хүний хөгжил сангийн 2013 оны орлогын хязгаарыг 594.5 тэрбум төгрөгөөр  тогтоож байна. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2, Нэгдсэн төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь хэсэгт зааснаар хүний хөгжил санд ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт ногдох хэсэг буюу 70 хувь нь Хүний хөгжил санд орохоор хуульчилсан. Энэ дагуу хүний хөгжил санд 2013 онд  524.5 тэрбум төгрөг орно.  Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгаар 2013 онд “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-иас 70.0 тэрбум төгрөг санд  төвлөрүүлнэ.

Түүнчлэн уг сангаас 2013 онд нийт 64.8 тэрбум төгрөгийн зарлагыг санхүүжүүлэхээр төсвийн хязгаар тогтоож байна.  Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 2013 онд  12.4 тэрбум төгрөг, 2014-2015 онд жилд дунджаар 12.6 тэрбум төгрөгийг зарцуулна. Засгийн газрын 2011 оны 328 дугаар тогтоолоор Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг даатгуулагчийн сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.11-д заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр тус тус тогтоосон. Өмнө нь төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тус сангаас 1355.7 мянган иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 10.9 орчим тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2011 онд батлагдсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулиар дээд боловсролын байгууллагын өдрийн ангийн суралцагчдын эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцах болсон, мөн хүн амын өсөлтийг тооцож үзсэнээр тус зардал нэмэгдэж 12.4 тэрбум төгрөг болохоор байна.

            Харин иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүйн улмаас хишиг, хувиа хүртэж чадаагүй зарим иргэд ирэх онд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан тохиолдолд тэдгээрт 2010-2012 онд хуваарилагдсан хишиг, хувиа нөхөн авахад шаардагдах хөрөнгийг тус сангаас санхүүжүүлэхээр  хязгаарт багтаан тооцов. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны  2012 оны 02 сарын 03-ний өдрийн  3/300 тоотоор ирүүлсэн мэдээллээр иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүйн улмаас хишиг, хувиа аваагүй иргэдэд хишиг, хувийг нөхөн олгоход 54.2 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо гарч байна.

4.       2013 оны төсвийн төсөл, 2014-2015 оны төсвийн төсөөлөл бэлтгэх заавар

4.1 Төсвийн орлого

Монгол Улсын төсвийн орлогын талаар 2013 онд баримтлах бодлого нь төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд төсвөөс санхүүжигдэх ажиллагааг хэвийн явуулах эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэгдэх бөгөөд  дараах зарчим баримталж байна:

  1. УИХ-аас батлагдсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон Засгийн газраас баталсан Төсвийн хязгаарын орлогын доод хэмжээг баримтлах;
  2. Төсвийн тухай хуулийн дагуу улсын төсөв болон орон нутгийн төсвийн харилцаанд орсон татварын өөрчлөлтүүдийг бүрэн тооцож холбогдох шатны төсөвт төвлөрүүлэх;
  3. Уул уурхайгаас бусад салбарын хувьд төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл, ДНБ, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн өсөлттэй уялдуулан 2013 оны төслийг өмнөх жилийн төлөвлөгөөнөөс бууруулахгүй байх;
  4. Hийт импорт, үүнээс татвартай импорт, онцгой татвартай барааны импортын тоо хэмжээ үнэлгээг олон жилийн дундаж, өмнөх жилүүдийн өсөлтийн түвшин, хүлээгдэж буй гүйцэтгэл болон эдийн засгийн  суурь үзүүлэлтүүдэд үндэслэн тооцож гаалийн татвар хураалтыг  эрчимжүүлэх, нөөц бололцоог бүрэн дайчлах;
  5. Олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас зарласан ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн таамаглал болон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд үндэслэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, холбогдох бусад татварын орлогыг бодитой тооцож, төсөвт төвлөрүүлэх;
  6. Төрийн өмчит компанийн  зардлын тооцоог шахуу хийж, энэ талаар холбогдох албан тушаалтан, Төрийн өмчийн хороо бусад байгууллагатай санал солилцох, хамтарч ажиллах;
  7. Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон төслөөс төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг тооцохдоо төслийн гэрээний онцлог шинжүүдийг авч үзэх, хөрөнгө оруулалттай холбоотойгоор төсөвт орох нэмэгдсэн өртгийн албан татвар, бусад татварын тооцоог нарийвчлан хийж тусгах;

4.2 Улсын болон НДС-ын төсвийн зарлага

Төсвийн ерөнхийлөн захирагчид 2013 оны төсвийн зарлагаа тооцохдоо Засгийн газрын 2012 оны  214 дүгээр тогтоолоор батлагдсан төсвийн зарлагын хязгаарыг хатуу баримталж энэхүү удирдамжид хавсаргасан жилийн төсөв бэлтгэх маягтын дагуу төсвөө бэлтгэнэ.  2014-2015 оны төсвийн төсөөлөл гаргахдаа өмнөх жилийн үзүүлэлтийг суурь болгож  дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан үзүүлэлтийн хүрээнд өсөлтийг тооцно.

Төсвийн тухай хуульд заасны дагуу  төсвийн хязгаараас давах төсвийн саналыг холбогдох маягтын дагуу бэлтгэж ирүүлэх ба хэрэв удирдамжид зааснаас өөр байдлаар хязгаараас давсан төсвийн санал ирүүлсэн ТЕЗ-ийн төсвийн саналыг Сангийн яам буцаах эрхтэй.

4.2.1 Урсгал зардлын төлөвлөлт

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны урсгал зардлын хязгаарыг тогтоохдоо 2012 оны тодотгосон төсвийн урсгал зардлаас 2012 онд хэрэгжиж дуусах хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бууруулж, хууль эрх зүйн өөрчлөлтийн хүрээнд зайлшгүй шинээр нэмэгдэх арга хэмжээний зардлуудыг нэмж, бараа үйлчилгээний үнийн өсөлтийг тусгаж тооцоолсон болно.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн урсгал зардлын төсөл дараах шаардлага, тооцоо үндэслэлийг хангасан байна:

  1. урсгал зардлыг  үндсэн чиг үүрэгт хамаарах хөтөлбөр, арга хэмжээний хүрээгээр удирдамжид хавсаргасан төсвийн ангилал ашиглан тодорхойлсон байх;
  2. хөтөлбөрийн зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн үзүүлэлтийг тодорхойлох, тухайлбал, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхтэй холбогдуулан ТЕЗ бүрийн төсвийн багцыг багц бүрээр тус тусад нь хэвлэх тул хөтөлбөрт төсвийн танилцуулгыг үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хүрэх үр дүнтэй уялдуулан дэлгэрэнгүй хийж ирүүлэх
  3. жилийн төсвийн хязгаарт багтаасан байх (Маягт 1б, Маягт 2, Маягт 3, Маягт 4);
  4. жилийн төсвийн хязгаарт багтаагүй саналаа төсвийн төслийн тооцоонд тусгахгүйгээр холбогдох үндэслэл, тайлбарын хамт ирүүлэх (Маягт 1a, Маягт 1в, Маягт 5,  Маягт 6, Маягт 7) ;
  5. эрхлэх асуудлын хүрээнд төсвөөс санхүүжүүлэх тэтгэвэр, тэтгэмж, бусад санхүүгийн дэмжлэгийн төрөл, хэмжээг холбогдох хөтөлбөрт тусгасан байх;
  6. худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг хавсаргасан байх.
  7. харъяа төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогын тооцоог ирүүлэх  (Маягт 6) ;
  8. шинээр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний тооцоо ( хязгаарт багтсан, эсхүл багтаагүй саналын маягтын аль тохирохоор);
  9. нийгэм, эдийн засгийн хувьд ач холбогдолгүй болсон хөтөлбөр, төсөл, арга хэмжээг зогсоох, эсхүл санхүүжилтийг бууруулах санал, тооцоог ирүүлэх;
  10. төсвийн гүйцэтгэлийн дүн шинжилгээний тайлан болон тухайн жилийн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн урьдчилсан тооцоог ирүүлэх;
  11. төсвийг хэрэгжүүлэхэд шаардагдах орц, төсөв, санхүүжүүлэх эх үүсвэр, хүрэх үр дүнг хөтөлбөрөөр болон эдийн засгийн ангиллаар илэрхийлсэн зарлагын хуваарилалтын тооцоо ( хязгаарт багтсан, эсхүл багтаагүй саналын маягтын аль тохирохоор);
  12. 2013 оны төсөвт одоо мөрдөгдөж байгаа орон тоог нэмэгдүүлэхгүй байх зарчим баримтлаж,  салбарын хэмжээнд хийгдэх бүтцийн өөрчлөлтийн саналыг боловсруулан ажлын ачааллыг нягтруулах ;
  13. төрөөс заавал үзүүлэх шаардлагагүй зарим зардлыг зогсоох;
  14. бараа үйлчилгээний үнэ тарифын өсөлтийг 2012 оны түвшинд, цалин, тэтгэвэр тэтгэмжийн өсөлтийг тэгтэй тэнцүү байхаар тооцож ирүүлэх;

Зарим төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 оны төсвийн хязгаарт хууль, эрх зүйн орчны өөрчлөлттэйгээр холбоотой нэмэгдсэн зардлууд 

Хууль зүй, дотоод хэргийн сайд 280,600.0 мянга

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эмийн зардал дутагдаж байгаатай холбоотойгоор бараа үйлчилгээний зардлыг 43.0 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Аймгийн төвүүдэд шинээр баригдах болон баригдсан кобаны ашиглалтын зардал 117.6 сая төгрөгийг аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтсүүдэд нэмж тусгасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын харьяа зарим байгууллагуудаас батлагдсан төсөв төсвийн дүн нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад хүрэлцэхгүй, эхний хагас жилийн байдлаар өр үүсээд байгаа тул дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд зориулж Хууль зүй, дотоод хэргийн яамны бараа үйлчилгээний зардлыг 120.0 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 1,401,199.7 мянга

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд  өөрчлөлт орж нэг байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах талбайн хэмжээг байгалийн бүс бүслүүрийн ангилалаар тогтоосон. Мөн Засгийн газрын 2006 оны 71 дүгээр тогтоолоор байгалийн бүсчлэлд хамрагдах сумдын жагсаалтыг баталсан. Эдгээр эрх зүйн актын дагуу нийт 214 байгаль хамгаалагч нэмж ажиллуулах шаардлагатай байгаа тул эдгээр байцаагчдын үйл ажиллагааны зардал, мөн зарим тусгай хамгаалалтын газруудыг шинэчлэн зохион байгуулахтай холбогдсон үйл ажиллагааны зардлыг тусгав.

Цаг уур, орчны шинжилгээний байгууллагуудад зайлшгүй шаардлагатай байгаа 2012 оны төсөв батлагдах явцад хасагдсан зарим орон тоо, зардлыг нэмж тусгав.

Дээрх зориулалтаар нийт урсгал зардлын хязгаарыг 1.4 тэрбум төгрөгөөр тооцож 2013 оны урсгал зардлын хязгаарт тусгасан болно.

Батлан хамгаалахын сайд 4,900,637.2 мянга

2013 онд тэтгэвэрт гарах цэргийн албан хаагчдад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн дүнг 600.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож Зэвсэгт хүчний жанжин штабын төсөвт тусгасан. Мөн хүчин төгөлдөр эрх зүйн актын хүрээнд өрх гэрт олгох тэтгэмж 200.0 сая төгрөг, хоолны зардал 474.9 сая төгрөг, албан томилолтын зардлыг 25.0 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн.

Энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиудад заасны дагуу Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн зардлыг 3,625.7 сая төгрөгөөр, түүнчлэн тус сангийн үндсэн үйл ажиллагааны зардлаас санхүүжих эх үүсвэрийн мөн 3,625.7 сая төгрөгөөр нэмж тусгасан.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 85,840,436.3 мянга

Төрийн албан хаагчдын цалинг 2 үе шаттайгаар нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох болно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өссөн үед түүний 50 хувиар тооцогддог оюутны тэтгэлгийн дүнг өсгөх шаардлагатай ба тус үүсч болзошгүй зардалд 48,600,938.0 мянган төгрөгийг тусгасан болно.

Нэг хүүхдэд оногдох хоолны тарифын өсөлттэй холбоотойгоор хүүхдийн цэцэрлэгүүдийн хоолны зардалд 12,239,498.3 мянган төгрөгийг нэмж тусгасан. Түүнчлэн сургуулийн өмнөх боловсрол эзэмших хүүхдийн тоо, хувьсах зардлын өсөлттэй холбоотой үүдэн гарах зардлыг хичээл, үйлдвэрийн дадлага, сургуулилтын зардалд 8,600,000.0 мянган төгрөгөөр нэмж тусгасан.

Боловсролын тухай хуульд багш нарыг мэдлэг, мэргэшилээ дээшлүүлэх сургалтад хамруулах гэж заасны дагуу ерөнхий боловсролын сургуулиудын төрийн албан хаагчдыг мэргэшил дээшлүүлэх зардалд 9.0 тэрбум төгрөг нэмэгдүүлсэн. Мөн ерөнхий боловсрол эзэмших хүүхдийн тоо, хувьсах зардлын өсөлттэй холбоотой үүдэн гарах зардлыг хичээл, үйлдвэрийн дадлага, сургуулилтын зардалд 7.4 тэрбум төгрөгөөр нэмж тусгасан.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд 1,745,885.5

Нийгмийн халамжийн тухай хуулийн 6.5-д заасны  дагуу  батлагдсан Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 334 дүгээр  “Нийгмийн үйлчилгээний жишиг норматив батлах тухай” тогтоолоор сум, хорооны  нийгмийн ажилтаны нормативыг тогтоосон бөгөөд энэ дагуу аймаг нийслэлийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, газарт нийт 233 орон тоог нэмэгдүүлж эдгээр орон тооны үйл ажиллагааны болон ажлын байрны нөхцөлийг бүрдүүлэх зардал, мөн Засгийн газрын 2011 оны 115 дугаар тогтоолоор гадаадад ажиллах хүч илгээх ба гадаадаас ажиллах хүч авах үйл ажиллагааг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд хариуцан зохион байгуулах болсонтой холбогдуулан  Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2011 оны А/102 дугаар тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын орон тооны хязгаарыг 2 хүнээр нэмэгдүүлэн нийт 1.7 тэрбум төгрөгийг зардлын хязгаарт гусган тооцсон.

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч 217,031,4 мянга

Шүүхийн тухай хуульд заасны дагуу шинээр дээд шүүхийн шүүгч, шүүгчийн туслахын орон тоог нийт 16 хүнээр нэмэгдүүлж цалингийн сан, холбогдох зардалд нийт 217.0 сая төгрөг нэмж тусгасан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 20,441,775.8 мянга

Шүүх байгууллагын шинэчлэлийн багц хөтөлбөрийн хүрээнд шинээр нэмэгдэх 45 шүүгчийн туслах, 19 кассын нярав нийт 65 орон тооны цалингийн сан, холбогдох зардалд нийт 441.7 сая төгрөгийг нэмж тусгасан. Түүнчлэн тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эд хогшлын зардал 10.5 тэрбум төгрөг, урсгал засварын зардал 9.5 тэрбум төгрөгийг тус тус нэмж тусгасан.

Улсын ерөнхий прокурор 2,296,666.7 мянга

Улсын ерөнхий прокурорын тушаалын дагуу шинээр нэмж баталсан орон тооны хязгаарын саналыг үндэслэн хяналтын прокурор 70, прокурорын туслах ажилтан 82, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн 1, нийт 153 орон тооны цалингийн сан, холбогдох зардалд нийт 2,296.6 сая төгрөгийг нэмж тусгасан.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 150,708.3 мянга

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын тушаалаар батлагдсан 5 орон тооны цалингийн сан, холбогдох зардалд нийт 129.6 сая төгрөгийг нэмж тусгасан.

Санхүүгийн зохицуулах хороо 80,815.2 мянга

Санхүүгийн зохицуулах хорооны бүтэц, орон тоог шинэчлэн батлахтай холбоотойгоор үүсч болзошгүй урсгал зардалд 80.8 сая төгрөг тусгасан.

Авлигатай тэмцэх газрын дарга 575,006.8

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар нэмэгдсэн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бий болох 55 орон тооны цалингийн сан, холбогдох зардалд нийт 575.0 сая төгрөг нэмж тусгасан.

4.2.2 Хөрөнгийн зардлын төлөвлөлт

Төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн хөрөнгийн зардлын төсөл дараах шаардлага, тооцоо үндэслэлийг хангасан байна: 

  1. хөрөнгийн зардлыг  үндсэн чиг үүрэгт хамаарах хөтөлбөр, арга хэмжээний хүрээгээр удирдамжид хавсаргасан төсвийн ангилал ашиглан тодорхойлсон байх;
  2. Төсвийн тухай хуулийн 29.2 дахь заалтын дагуу ашиглалтад орох барилга байгууламжийн урсгал зардлын тооцоог  боловсруулж хавсаргасан байна (Маягт 11);
  3. Төсвийн тухай хуулийн 33.2.6, 29.3.3 дахь заалтын дагуу Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах хөрөнгө оруулалтын болон их засварын болон тоног төхөөрөмжийн зардлыг арга хэмжээний нэр, байршил, хүч чадал, төсөвт өртөг, санхүүжих дүнгийн хамтаар дэлгэрэнгүй, тодорхой тусгаж ирүүлнэ. Задаргаа, тооцоог ирүүлээгүй болон нэр, байршил, хүч чадал нь тодорхойгүй, “хөтөлбөр, төсөл, арга хэмжээ” нэрээр бөөн дүнгээр тавигдсан хөрөнгө оруулалтын арга хэмжээг төсвийн саналд тусгахгүй байх ( Маягт 12, Маягт 1б, Маягт 2, Маягт 3, Маягт 4);
  4. жилийн төсвийн хязгаарт багтаагүй саналаа төсвийн төслийн тооцоонд тусгахгүйгээр холбогдох үндэслэл, тайлбарын хамт ирүүлэх (Маягт 13, Маягт 1a, Маягт 1в, Маягт 5,  Маягт 6, Маягт 7) ;
  5. худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг хавсаргасан байх.
  6. тухайн төсвийн жилд төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хүлээгдэж байгаа гүйцэтгэл, тэдгээрийн хэрэгжилтийн талаарх тайлбар, танилцуулга (Маягт 14)
  7. Барилгын тухай хуулийн 15.2, 13.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 29.4 дэхь заалт, ЗГ-ын 2007 оны 282-р тогтоолын 1 дэх заалт, Үндэсний аудитын газрын 2010, 2011 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд өгсөн зөвлөмжийн дагуу Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах барилга байгууламж нь зураг төсөв нь хийгдсэн, экспертизээр батлагдсан байх;
  8. Төсвийн тухай хуулийн 29.3.5 дахь заалтын дагуу шинээр эхлэх барига байгууламжийн нийт төсөвт өртгийн тухайн жилд ногдох хэсэг нь түүнийг барьж байгуулах хугацаанд тэнцүү хуваасан дүнгээс багагүй байхаар тооцсон байх;
  9. Төсвийн тухай хуулийн 32.2.8 дахь заалтын дагуу Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт; /нэр, хүч чадал, төсөвт өртөг, 2013 онд санхүүжих дүн, үндэслэл, тооцоо/(Маягт 15);
  10. Төсвийн тухай хуулийн 31.4.7, 32.2.19, 33.2.7 дахь заалтын дагуу Концессийн гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт /нэр, төсөвт өртөг, 2013 онд санхүүжих дүн, үндэслэл, тооцоо, Концессийн тухай хуулийн 10.3-т заасан мэдээлэл/(Маягт 16);
  11. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 14.1.1 дэх заалттын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах арга хэмжээ нь иргэд, аж ахуйн нэгжид зээл, тусламж хэлбэрээр олгогдохгүй, төрийн эсхүл орон нутгийн өмчлөлд шилжих барилга байгууламж, их засварын ажил, тоног төхөөрөмжийн зардлын хэлбэртэй байна;

Төсвийн тухай хуульд заасны дагуу 2013-2017 оны Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтах 30,0 тэрбум төгрөгнөөс дээш төсөвт өртөгтэй  хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг Үндэсний хөгжил шинэтгэлийн хороогоор дамжуулж хүлээн авна. Гэхдээ 2013 он Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлэх эхний жил учраас зохицуулалтын  нэгдмэл байдал, давхардлыг нягтлах үүднээс ТЕЗ чид өөрийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний саналдаа дараах зүйлсийн аль хэсэгт хамаарч байгаа талаараа нэмэлт тайлбар ирүүлнэ:

  1. УХОХ-т тусгуулаагүй, өөрийн төсвийн саналдаа тусгаж ирүүлсэн
  2. УХОХ-т тусгуулсан, өөрийн төсвийн саналдаа тусгаагүй
  3. УХОХ-т тусгуулсан боловч өөрийн төсвийн саналдаа давхар тусгаж ирүүлсэн

Концессийн гэрээ, Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ болон Хөгжлийн банкны санхүүжилтээр хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр санал ирүүлэх бол эдгээрийг  Маягт 3,  Маягт 5, Маягт 6-д тодорхойлсон санхүүжилтийн эх үүсвэр гэсэн талбарт  санхүүжилтийн эх үүсвэрийн ангилалд заасан зүйл болон код ашиглан зааж өгнө.

4.3.  Хүний хөгжил сангийн төсвийн зарлага

4.3.1 Төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцох

Хүний хөгжил сангаас Төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимттгэлд зарцуулах хөрөнгийн тооцоог УНДЕГ боловсруулж,  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын багцын 2013 оны төсвийн төсөлд тусгаж  Сангийн яаманд ирүүлнэ.

Өмнөх жилүүдэд төр хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тогтмол 10.9 тэрбум төгрөг төлөвлөж ирсэн ба 2013 оноос үүн дээр дээд боловсролын байгууллагын өдрийн ангийн суралцагчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэмэгдэх тул энэ тоог хуульд нийцүүлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гаргадаг дээд боловсролын байгууллагын статистик мэдээллийг ашиглан гаргана.

Төр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэдийн тоог Маягт 17  дагуу гаргахдаа тухайн иргэдийн тоог давхардуулж болохгүй.  Тухайлбал 5.1 дэхь мөрөнд заасан иргэдийн тоог гаргахдаа 2 дугаар мөрөнд заасан иргэдийн тоотой давхардуулахгүй гаргана.

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 3.1.1, 3.1.2, Дээд боловсролын тухай хуулийн 15.1-д заасны дагуу Дээд боловсролын байгууллага гэдэгт Их сургууль, дээд сургууль, коллежийг, эдгээрт суралцагч гэдэгт дипломын болон бакалаврын шатлалд суралцагч оюутан, магистрын шатлалд суралцагч магистрант, докторын шатлалд суралцагч докторантуудыг хамруулна.

Харин мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь Дээд боловсролын тухай хуулийн дагуу дээд боловсролын сургалтын байгууллагад тооцогдохгүй байх тул үүнд суралцагч өдрийн ангийн суралцагчдын Эрүүл мэндийн даатгалыг төр  хариуцах хууль эрхзүйн үндэслэлгүй болно.

4.3.2. Хишиг, хувиа нөхөж аваагүй иргэдийн хишиг, хувийг нөхөж олгоход зарцуулах хөрөнгийг тооцох

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.2-т  заасныг үндэслэн  иргэн  хуулийн 17.1-д заасан хишиг, хувийг тухайн жилдээ багтаан авч чадаагүй бол түүний хишиг, хувь дараагийн жилүүдэд хадгалагдан үлдэх бөгөөд хадгалагдсан хугацаанд хүү тооцохгүй.

Иргэдэд гадаадад сурч, хөдөлмөрлөх зэрэг шалтгааны улмаас иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэд Хүний хөгжил сангаас хуваарилагдсан хишиг, хувиа авч чадаагүй тохиолдол цөөнгүй байгаа тул 2013 онд энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан 52.5 тэрбум төгрөгийн төсвийн хязгаар батлагдсан. Тодруулбал, иргэдэд өмнө бэлэн мөнгөөр хүртээсэн 500 мянган төгрөгийн хишиг, хувиа 2010-2012 онуудад шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй шалтгааны улмаас авч чадаагүй иргэдийн хувьд 2013 онд хишиг хувиа нөхөж авах боломжтой байх ба харин УИХ-ын 2011 оны 53, 57 дугаар тогтоолын дагуу 1.0 сая төгрөгийн хишиг, хувиа хувьцаа эсвэл бэлэн мөнгө гэсэн сонголтойгоор хүртсэн иргэдийн хувьд хишиг, хувиа нөхөж авахгүй. Хэрэв бэлэн мөнгөөр хишиг, хувиа авах хүсэлтээ 2012 онд гаргаагүй бол эдгээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хувьцаа авахаар сонголт хийсэнд тооцож хувьцааг эзэмшүүлнэ.

Мөн 2013 онд иргэдэд хишиг, хувь олгохгүй ба өөрөөр хэлбэл 2013 онд шинээр төрсөн хүүхэд ямар нэг хишиг, хувийг Хүний хөгжил сангаас хүртэхгүй юм. Үүнтэй адилаар 2012 онд шинээр төрсөн хүүхэд 2010-2011 онуудад иргэдэд хүртээсэн хишиг, хувийг авахгүй ба 2011 онд төрсөн хүүхэд 2010 онд хуваарилагдсан хишиг, хувийг авахгүй юм.

Өмнө 2010-2012 онд иргэн бүрт бэлэн мөнгөөр хүртээсэн  500 мянган төгрөгийн хишиг, хувиа  нөхөж авах иргэдийн судалгааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гаргаж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2013 оны төсвийн төсөлд тусгаж Сангийн яаманд ирүүлнэ. Өмнө хуваарилагдсан хишиг, хувиа авч чадаагүй иргэдийн судалгааг гаргахдаа уг, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа банкуудтай тооцоо нийлж, баталгаажуулсан байх, мөн 2010-2012 онд Хүний хөгжил сангаас санхүүжүүлсэн дүнтэй нийцүүлсэн байна.   Судалгаа, тооцоог Маягт 18-д заасны  дагуу гаргана.

4.4 Орон нутгийн төсөв

Орон нутгийн засаг захиргаа өөрийн төсвийн суурь зарлагын[4] төлөвлөлтийг боловсруулахдаа  энэхүү удирдамжид заасан төсөв бэлтгэх аргачлал тэдгээрийн маягтууд болон төсвийн ангиллуудыг  улсын төсвийн ерөнхийлөн захирагчийн нэгэн адил баримтлана.  Орон нутгийн төсвийн хязгаарыг ирэх онд тусгайлан тогтоогоогүй тул орон нутгийн  төсвийн суурь зарлагын  2012 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг  2013 оны төсвийн хязгаар болгон тооцох нь зүйтэй.  2013 онд  орон нутгийн төсвийн суурь зарлагын санхүүжилтээр  худалдан авах  бараа үйлчилгээний үнэ болон ханшийн өөрчлөлтийн  тохируулгыг Сангийн яам төсөв хянах үед хийнэ.

Орон нутгийн засаг захиргаа өөрийн жилийн төсвийг боловсруулахдаа дараах зүйлсийг мөрдлөг болгоно:

  1. тухайн жилийн төсвийн хязгаар/суурь түвшин/-аас хэтрэхгүй байх;
  2. хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг төлөвлөхдөө Төсвийн тухай хуулийн холбогдох заалтууд болон энэ удирдамжын 4.2.2-т заасан шаардлагыг хангасан байх;
  3. санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой тусгах /хамтарсан эсэх/;
  4. тухайн шатны Засаг дарга баг, хорооны иргэдийн нийтийн хурлаар жилийн төсвийн саналаа хэлэлцүүлж санал авах

4.4.1 Төв болон орон нутгийн төсөв хоорондын шилжүүлгүүд

            2013 онд орон нутгийн төсөвт Төсвийн тухай хуулийн 56.1.1, 56.1.2-т заасны дагуу  олгох санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлгийн тооцооллыг  Сангийн яам энэхүү удирдамжид заасан орон нутгийн төсөв хянах хуваарьт хугацаанд аймаг, нийслэл нэг бүртэй хэлэлцэн тогтооно.  Үүний дараа аймаг, нийслэл Төсвийн тухай хуульд заасны дагуу  шилжүүлгийн төсвийн тооцооллыг  доод шатны төсөвтөө дахин хуваарилна.

4.4.1.а Орлогын шилжүүлэг тооцох

Сангийн яам энэхүү удирдамжид заасан хугацаанд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэлд олгох орлогын шилжүүлгийг Төсвийн тухай хуулийн 59.3-т заасан 4 үндсэн үзүүлэлтээр тооцож гаргана. Энэхүү 4 үндсэн үзүүлэлт нь дараах харьцаагаар хуваарилагдана. Үүнд:

  1. Орон нутгийн хөгжлийн индекс – 30%
  2. Хүн амын тоо – 20%
  3. Хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ – 30%
  4. Орон нутгийн татварын идэвх санаачилга – 20%

Орон нутгийн хөгжлийн индекс. Засгийн газрын  2010 оны 88 дугаар тогтоолоор орон нутгийн хөгжлийг тодорхойлох 9 бүлэг индексийн аргачлалыг баталсан. Орлогын шилжүүлгийг хялбаршуулсан байдлаар тооцох зорилгоор уг 9 бүлэг үзүүлэлтээс дор дурдсан 5 бүлэг индексийг сонгон авч  хуваарилалтын тооцоонд ашиглана. Үүнд:

Бүлэг 1. Дэд бүтцийн хангамж

Бүлэг 5. Байгаль орчин

Бүлэг 6. Нийгэм, эдийн засгийн байдал

Бүлэг 8. Хөгжлийн нөөц, давуу тал

Бүлэг 9. Хөдөө аж ахуй

Эдгээр 5 бүлэг индексийн нийлбэрийг аймаг, нийслэл бүрээр тооцож, улсын дундажтай дүйцүүлэх индексийг гарган, түүнээс хамаарч аймаг, нийслэл бүрт хуваарилагдах шилжүүлгийн дүнг тооцно.Статистик мэдээ гаргах цаг хугацааны шаардлагаас үүдэн тухайн төсвийн жилээс 2 жилээр өмнөх тоо мэдээг үндэслэнэ. Тухайлбал, 2013 оны төсвийн тооцоонд 2011 оны орон нутгийн хөгжлийн индексийг ашиглана.

Хүн амын тоо. Аймаг, нийслэлийн хүн амын тоог улсын нийт хүн амын тоонд харьцуулж, энэхүү харьцаагаар шилжүүлгийн дүнг тодорхойлно. Мөн статистик тоо мэдээний хугацааны мөчлөгөөс хамаарч 2 жилийн өмнөх тоо мэдээнд үндэслэнэ. 

Хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ. Хүн амын нягтралын үзүүлэлтийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тооны харьцаагаар тооцно. Алслалтын индексийг Орон нутгийн хөгжлийн индекс батлах тухай Засгийн газрын 2010 оны 88 дугаар тогтоолоор батлагдсан үзүүлэлтийг ашиглана. Нутаг дэвсгэрийн хэмжээний хувьд ҮСХ-ны албан ёсны дүнг авч ашиглана.

Орон нутгийн татварын идэвхи санаачилга. Суурь орлогын төлөвлөгөөний биелэлт, татвар төлөгчийг татварт хамруулалтын үзүүлэлт, татварын барагдуулалтын үзүүлэлт гэсэн 3 үзүүлэлтийг авч ашиглана.

Төсвийн тухай хуулийн 59.4-т заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутагт хуваарилахдаа олборлолт хийгдсэн орон нутагт нэг хүнд ногдох хэмжээгээр 10 хүртэл хувиар нэмэгдүүлэн хуваарилах зарчим баримтлах болно.

4.4.1.б  Тусгай зориулалтын шилжүүлгийн хуваарилалтын санал бэлтгэх

Төсвийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан чиг үүрэгтэй холбоотой урсгал зардлыг 56.1.3-т заасан хэлбэрээр олгох хуваариалтын хязгаарыг  холбогдох улсын төсвийн ерөнхийлөн захирагч 7 дугаар сарын 10-ны дотор  орон нутаг дахь холбогдох агентлагаар дамжуулж орон нутаг дахь улсын төсвийн байгууллагад хүргүүлнэ.

Орон нутаг дахь улсын төсвийн байгууллага тусгай зориулалтын шилжүүлгийн төсвийг боловсруулж сум, дүүргийн  Засаг даргад 7 дугаар сарын 20-ны дотор,  сум, дүүргийн Засаг дарга  урсгал төсвийн саналыг хянан баталгаажуулж аймаг, нийслэлийн Засаг даргад 7 дугаар сарын 25-ны дотор тус тус хүргүүлнэ.

Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зориулалтын саналыг хянан баталгаажуулж 7 дугаар сарын 20-ны дотор улсын төсвийн ерөнхийлөн захирагчид  хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн Засаг даргын харъяа холбогдох агентлаг Засаг даргад тусгай зориулалтын шилжүүлгийн хуваарилалтын санал боловсруулахад мэргэжил, арга зүйн үйлчилгээ үзүүлж ажиллана.

Тусгай зориулалтын шилжүүлгийн төсвийн саналыг холбогдох улсын төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдамжид заасан маягтын дагуу  нэгтгэн 8 дугаар сарын 15-ны дотор Сангийн яаманд ирүүлнэ.

4.4.1.в  Орон нутагт олгох санхүүгийн дэмжлэг

Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд  орон нутгийн төсвийн суурь тэнцлийн ашгийн төвлөрүүлэх хэмжээг тогтоох зорилгоор Сангийн яам аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн суурь зарлагын саналыг орон нутгийн суурь орлогын тооцоололтой харьцуулж  төсвийн удирдамжийн 4.4.1-д заасны дагуу санхүүгийн дэмжлэгийн тооцооллыг  Сангийн яам удирдамжид заасан орон нутгийн төсөв хянах хуваарьт хугацаанд аймаг, нийслэл нэг бүртэй хэлэлцэн тогтооно. Үүний дараа аймаг, нийслэл Төсвийн тухай хуульд заасны дагуу  шилжүүлгийн төсвийн тооцооллыг  доод шатны төсөвтөө дахин хуваарилна.

4.4.1.г Орон нутгийн төсвийн суурь зарлага тооцох аргачлал

Орон нутгийн суурь зарлага тооцох аргачлал болон орон нутгийн төсвөөс үзүүлэх үйлчилгээний норм, нормативыг Сангийн яам боловсруулж 7 дугаар сард багтаан Засгийн газраар хэлэлцүүлж батлуулна. Энэхүү аргачлал батлагдах хүртлэх хугацаанд орон нутаг өөрийн засаг захиргааны удирдлагын зардал, байгаль орчны хамгаалах, нөхөн сэргээх чиг үүрэг бүхий албаны зардал, орон нутаг дахь хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн зардлыг суурь түвшинд үндэслэсэн  аргачлалаар, харин нийгмийн халамжийн сангаас үзүүлэх тэтгэвэр, тэтгэмж үйлчилгээний санхүүжилтийн төсвийг Маягт 19-д заасан жагсаалтын  дагуу  бэлтгэж Сангийн яаманд ирүүлнэ

5.       Бусад нэмэлт мэдээллүүд

 5.1 Төсвийн ангилал ашиглах

2013 оны төсөв бэлтгэхдээ төсвийн ангилал ашиглана. Төсвийн удирдлага мэдээллийн систем бүрэн ашиглалтад ороогүй байгаа тул  2013 оны төсвийн саналыг одоогийн ангиллаар буюу Сангийн яамны FISCAL 5.0 програмд ашиглаж байгаа  1/ эдийн засгийн зардлын 2/ байгууллагын 3/ хөтөлбөрийн 4/ зориулалтын буюу арга хэмжээний 5/санхүүжүүлэх эх үүсвэрийн ангилалын дагуу  бэлтгэнэ.  Санхүүжүүлэх эх үүсвэрийн ангиллыг зарлагын эдийн засгийн ангиллын доод хэсгээс авч ашиглана. Төсвийн маягтыг бөглөхдөө холбогдох ангиллын кодыг оруулсан байна. Хэрэв шинээр бий болсон арга хэмжээтэй холбоотой ангиллын зүйл өгөгдсөн санд байхгүй бол шинээр оруулж холбогдох тайлбарыг бичнэ.  Төсвийн ангиллуудыг энэхүү удирдамжид хавсаргаагүй бөгөөд та бүхэн төсвийн ил тод байдлын тухай www.iltod.gov.mn цахим хуудсаас татаж авах боломжтой.   

5.2 Бусад

ТЕЗ нь төсвийн багцын байгууллагуудад төсвийн хязгаар, удирдамжыг 7 дугаар сарын 10-ны дотор хүргүүлнэ

ТЕЗ төсвийн  саналаа  бэлтгэхдээ  төсвийн маягтад заасан үзүүлэлтийг бүрэн бөглөх ба мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг  Төсвийн тухай хуульд заасны дагуу  хариуцна.

Төсвийн маягтуудад тусгах саналын мөнгөн илэрхийллийг мянгатын орноор нарийвчлана

5.3 Төсвийн санал хүлээн авч хянах хугацаа

Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн төсөв түүнчлэн орон нутгийн төсөвт хамаарах Төсвийн ерөнхийлөн захирагчын төсвийн саналыг дор дурдсан хугацаанд хянана:

  • 2012 оны 8 дугаар сарын 6-наас 8 дугаар сарын 25 ны дотор орон нутгийн ТЕЗ –ийн төсвийн саналыг Сангийн яам дор дурдсан дарааллаар хүлээн авч хянана:

Д/Д

Аймгийн нэр

Эхлэх огноо

Дуусах огноо

1

       Архангай

2012.08.06

2012.08.08

2

       Баян-Өлгий

2012.08.06

2012.08.08

3

       Баянхонгор

2012.08.06

2012.08.08

4

       Булган

2012.08.06

2012.08.08

5

       Говь-Алтай

2012.08.06

2012.08.08

6

       Дорноговь

2012.08.09

2012.08.13

7

       Дорнод

2012.08.09

2012.08.13

8

       Дундговь

2012.08.09

2012.08.13

9

       Завхан

2012.08.09

2012.08.13

10

       Өвөрхангай

2012.08.09

2012.08.13

11

       Өмнөговь

2012.08.14

2012.08.16

12

       Сүхбаатар

2012.08.14

2012.08.16

13

       Сэлэнгэ

2012.08.14

2012.08.16

14

       Төв

2012.08.14

2012.08.16

15

       Увс

2012.08.14

2012.08.16

16

       Ховд

2012.08.17

2012.08.20

17

       Хөвсгөл

2012.08.17

2012.08.20

18

       Хэнтий

2012.08.17

2012.08.20

19

       Дархан-Уул

2012.08.17

2012.08.20

20

       Говьсүмбэр

2012.08.17

2012.08.20

21

       Орхон

2012.08.21

2012.08.25

22

      Улаанбаатар

2012.08.21

2012.08.25

  • 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ны хооронд Сангийн яам улсын болон орон нутгийн ТЕЗ нартай төсвийн хэлэлцүүлэг хийж төсвийн төслийг хянаж дууссан байна.
  • 9 дүгээр сарын 10-наас 9 дүгээр сарын 14-ны хооронд Сангийн яам төсвийн төсөлд инфляцийн болон бусад бодлогын тохируулгыг хийж  дууссан байна.

6.        Төсвийн төсөл бэлтгэх маягтууд, тэдгээрийн заавар

Төсвийн төсөл бэлтгэх маягтууд нь 1/ Үндсэн маягтууд, 2/ Нэмэлт маягтууд, 3/Хавсралт маягтууд  гэсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд тоон өгөгдөл, төсвийн ангиллын код,  текстэн мэдээллийг оруулна. Хэрэв мэдээлэл өгөгдсөн хэмжээнд багтахгүй тохиолдолд мэдээний талбарыг өргөтгөж болно. Төсвийн ангиллыг холбогдох маягтуудад тусгахдаа ангиллын кодыг заавал хамт оруулсан байна.

1/ Үндсэн маягтууд

Маягт 1. ТЕЗ-ийн төсвийн саналын товчоо:

 Энэхүү маягт нь Ерөнхий мэдээллийн хэсэг, Маягт 1а, Маягт 1б, Маягт 1в гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд ТЕЗ-ийн төсвийн төслийн үндсэн мэдээллийг оруулна. 1б хэсэг нь заавал бөглөх хэсгийн нэгтгэл товчоо бөгөөд 1а, 1в хэсгүүд нь  зөвхөн төсвийн хязгаараас давсан саналын нэгтгэл товчоо байдлаар ашиглах  нэмэлт хэсэг болно.

–          Ерөнхий мэдээллийн хэсэг. Энэ хэсэгт ТЕЗ-ийн  нэр, код, 2012 оны төсвийн багцын  ХБГ, 2013 оны төсвийн хязгаар болон эдгээрийн хоорондын зөрүүний тухай үндсэн мэдээллийг оруулсан байна. Түүнчлэн энэ хэсэгт  салбарын нийт орон тоог төрийн албан хаагчийн ангиллын дагуу оруулж өгсөн байх шаардлагатай. Энэ хэсэгт тодорхойлсон зарим үндсэн мэдээлэл бусад маягтын эхэн хэсэгт нэгэн адил давтагдана.

–          1б. Төсвийн зарлагын хязгаарт багтсан төсөвлөлтийн мэдэгдлийн товчоо.   Төсвийн зарлагын хязгаарт багтсан  хөтөлбөрүүдийн төсвийн зарлагын төлөвлөлтийн мэдэгдлийн  нэгтгэл байна. Нэгтгэлийн хүснэгтийг зарлагын эдийн засгийн ангиллын 4 болон 5 дугаар шатлалаар харуулсан байна.  Шаардлагатай  нэмэлт тайлбарыг нэгтгэлийн хүснэгтийн дор  тодорхойлж болно.    Төсвийн тоон үзүүлэлтүүдийг  2012 оны ХБГ болон  2013 оны төсвийн төсөл, 2014-2015 оны төсвийн төсөөлөл байдлаар тооцож харуулна.

Маягт 2. Төсвийн ерөнхийлөн захирагчийн Хөтөлбөрийн мэдэгдэл:

Энэ хэсэгт одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрийн талаарх мэдээллийг хөтөлбөр бүрээр харуулна.  Хөтөлбөрийн тодорхойлолт хэсэгт тухайн хөтөлбөрийн хамрах хүрээ, бүрэлдэхүүн, зориулалтыг товч тодорхойлсон байна. Хэрэв одоо хэрэгжиж байгаа хөтөлбөр, арга хэмжээнд (голдуу тоон үзүүлэлт) өөрчлөлт орсон бөгөөд тэдгээр нь төсвийн зарлагын хязгаараас хэтрэхгүй бол энэ маягтад тусган тайлбарлана.

Маягт 3. Төсвийн ерөнхийлөн захирагчийн зарлагын төлөвлөлтийн мэдэгдэл:

Маягт 2-т тодорхойлсон хөтөлбөрийн мэдэгдлийн хүрээнд тавигдсан зорилтыг хангахад шаардагдах санхүүжилтийн хэрэгцээг энэ хэсэгт тодорхойлно.  Зарлагын төлөвлөлтийн мэдэгдлийг хөтөлбөр нэг бүрээр тодорхойлох шаардлагатай ба эдгээр нь Маягт 1б-д нэгтгэгдэнэ.   Хөтөлбөрийн санхүүжилтийн хэрэгцээт зардлыг эдийн засгийн ангиллын  хамгийн доод шатлалын түвшинд оруулна.  Түүнчлэн санхүүжилтийн эх үүсвэрийг эдийн засгийн ангиллаас сонгон тусад нь харуулсан байх шаардлагатай

Маягт 4. ТЕЗ-ийн Хөтөлбөрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт:

Энэ маягтаар жилийн эцэст төсвийн хөрөнгөөр хөтөлбөрийн зорилтыг хэрхэн хангасан байх тухай амлалтыг урьдчилан тооцож  харуулна.   Хүрэх үр дүнг тодорхойлохдоо хэт ерөнхий, бүрхэг байдлаар тодорхойлохоос зайлсхийж, хэмжигдэхүйц, биелэгдэхүйц, бодитой, хугацаатай үзүүлэлтийг тодорхойлно. Тухайн хөтөлбөрийн хамрах цар хүрээ, онцлогоос хамаарч гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хөтөлбөрийн түвшинд ерөнхий эсхүл бүтээгдэхүүн арга хэмжээ, төсөл бүрээр нарийвчлан тодорхойлж болох ба эдгээр нь  хөтөлбөрийн зорилгыг хангах ахиц дэвшлийг хэмжихэд хэрэглэх боломжтой тоон утгаар илэрхийлэгдсэн байна.

2/ Нэмэлт маягтууд

Маягт 5, Маягт 6, Маягт 7 : Төсвийн хязгаараас давсан санал бэлтгэх:

Нэмэлт санхүүжилтийн хүснэгтүүд болох Маягт 5, Маягт 6, Маягт 7 нь  бүтцийн  хувьд заавал дагаж мөрдөх маягт (Маягт 1, Маягт 2, Маягт 3)-тай ижил бөгөөд гагцхүү нэмэлт санхүүжилтийн хэрэгцээ гарч төсвийн зарлагын хязгаараас  давах тохиолдолд энэхүү маягтуудыг бэлтгэнэ. Нэмэлт маягтуудыг хөтөлбөр нэг бүрээр гаргах ба эдгээрт тусгасан техтэн болон тоон мэдээллүүд  Маягт 1а, Маягт 1в-д нэгтгэгдэнэ.    Эдгээр маягтууд нь хамтдаа нэгтгэгдэн  тухайн шийдвэрлэх асуудлын талаарх цогц мэдээллийг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой  бөгөөд зөвхөн төсвийн нөөц гарсан тохиолдолд нэмэлт санхүүжилтийг хуваарилахад мэдээлэл болгон ашиглана.   Нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрээр арга хэмжээнүүдийг хэрхэн шийдвэрлэх талаарх тайлбарыг маягт бүрийн тайлбар хэсэгт тодорхойлно. ТЕЗ нь эдгээр нэмэлт маягтуудыг бөглөх тохиолдолд заавал дагаж мөрдөх маягтуудыг хамт бэлтгэж ирүүлнэ. Эдгээр маягтуудаар ирүүлсэн нэмэлт санхүүжилтийн талаарх хүсэлт нь  заавал дагаж мөрдөх маягтуудад тусгасан санхүүжилтийн хүсэлтийн дүнд багтаагүй байх шаардлагатай.

2/ Хавсралт маягтууд

Хавсралт маягтууд нь үндсэн болон нэмэлт маягтуудад оруулсан мэдээллийг нарийвчлан  хянах, өөрчлөлтөд дүн шинжилгээ хийх зорилгоор бэлтгэгдсэн ба байгууллага эдгээр маягтуудыг заавал бөглөнө.

Маягт 8. ТЕЗ-ийн харъяалах төсвийн байгууллагын өөрийн орлого

Харъяа төсөвт байгууллагын өөрийн орлогын тооцооллыг нөлөөлөгч хүчин зүйлсээр тодорхойлж харуулна. Хэрэв хүчин зүйлс нь бодлогын шийдвэрээр баталгаажсан бол холбогдох шийдвэрийн нэр, дугаар, огноог маягтын доод хэсэгт байрлах нэмэлт хүснэгтэд тодорхойлж харуулсан байна.

Маягт 9. ТЕЗ-ийн урсгал зардлын саналын товчоо

Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал зардлын хэмжээг өөрчлөхөд нөлөөлсөн хүчин зүйлсийг маягтын  холбогдох багануудад тодорхойлсон ба эдгээрийг  зардлын эдийн засгийн ангилалын зүйлсийн аль тохирох мөрөнд харгалзуулан бөглөнө. Хэрэв зардлын өөрчлөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс нь бодлогын шийдвэрээр баталгаажсан бол холбогдох шийдвэрийн нэр, дугаар, огноог маягтын доод хэсэгт байрлах нэмэлт хүснэгтэд тодорхойлж харуулсан байна.  Орон нутгийн төсвийн байгууллагын хувьд 2012 оны ХБГ нь 2013 оны төсвийн хязгаар нь болно.

Маягт 10. ТЕЗ-ийн эргэж төлөгдөх цэвэр зээлийн санал

Энэ маягтаар ТЕЗ-ын э дамжуулан зээл/гадаад, дотоод/түүний авлагын барагдуулалт, хувьцаа болон дүрмийн сангийн бүрдүүлэлт, төсвийн зээлийн мэдээллийг холбогдох баганад харгалзах хүчин зүйлсээр тодорхойлж харуулна. Хэрэв хүчин зүйлс нь бодлогын шийдвэрээр баталгаажсан бол холбогдох шийдвэрийн нэр, дугаар, огноог маягтын доод хэсэгт байрлах нэмэлт хүснэгтэд тодорхойлж харуулсан байна.

Маягт 11. Шинэ хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээтэй  холбоотой урсгал зардлын тооцоо

Шинэ  хөрөнгө оруулалтыг дагаж гарах урсгал зардлыг холбогдох жилүүдээр тооцож  “А” хэсэгт  харуулна. Нэг жилд хэдий хир хэмжээний урсгал зардал шаардагдахыг маягтын 5 дугаар баганад   хөрөнгө оруулалтыг ашиглалт орсоноос хойшхи цэвэр 12 сараар тооцож харуулна.  Хэрэгцээт орон тооны хүсэлтийг “Б”  хэсэгт харуулна. Хэрэв одоогийн ажиллаж байгаа орон тоог шилжүүлэхээр бол цэвэр нэмэгдэх  орон тоог тусад нь харуулна. Жишээ нь шинээр ашиглтад орох сургуульд нийт 11 орон тоо шаардлагатай ба үүний 5 орон тоог одоо ажиллаж байгаа сургуулиас шилжүүлнэ гэвэл цэвэр нэмэгдэх орон тоо нь 1 байна гэх мэт.

Маягт 12. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжын жагсаалт

Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдамжид заагдсан ерөнхий болон тусгай шаардлагын дагуу хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг энэ журмаар батлагдсан Маягт 12-ийн дагуу бэлтгэх бөгөөд энэ нь Засгийн газрын баталсан жилийн төсвийн хязгаарт багтсан байна. Зардлын дүн  болон тайлбар нь  Маягт 1б, Маягт 2, Маягт 3-т нэгтгэгдэнэ.

Маягт 13. Төсвийн хязгаарт багтаагүй боловс төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр санал болгож байгаа төсөл арга хэмжээ, барилга байгууламжын жагсаалт

 Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн хязгаарт багтаагүй хөрөнгө оруулалтын саналаа энэ  маягтад заасны дагуу холбогдох үндэслэл, тайлбарыг бэлтгэнэ. Зардлын дүн нь Маягт 1а,  Маягт 1в, Маягт 5-д нэгтгэгдэнэ.

Маягт 14. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй  барилга байгууламж, төсөл арга хэмжээний  хүлээгдэж буй гүйцэтгэл жагсаалт

Тухайн төсвийн жилд төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хүлээгдэж байгаа гүйцэтгэл, тэдгээрийн хэрэгжилтийн талаарх тайлбар, танилцуулгыг хүснэгтийн үзүүлэлтийн дагуу бэлтгэнэ

Маягт 15. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл арга хэмжээний жагсаалт

Эрхлэх асуудлын хүрээнд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалт, тэдгээрийн санхүүжилтийн тооцоог энд харуулна. Энэхүү маягтын дагуу төсвийн санал бэлтгэсэн тохиолдолд Маягт 3,  Маягт 5, Маягт 6-д тодорхойлсон санхүүжилтийн эх үүсвэр гэсэн талбарт  санхүүжилтийн эх үүсвэрийн ангилалд заасан зүйл болон код ашиглан зааж өгнө

Маягт 16. Концессийн гэрээгээр хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалт

Эрхлэх асуудлын хүрээнд концессийн гэрээгээр хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалт, тэдгээрийн үндэслэл тооцоог энд харуулна.

Энэхүү маягтын дагуу төсвийн санал бэлтгэсэн тохиолдолд Маягт 3,  Маягт 5, Маягт 6-д тодорхойлсон санхүүжилтийн эх үүсвэр гэсэн талбарт  санхүүжилтийн эх үүсвэрийн ангилалд заасан зүйл болон код ашиглан зааж өгнө

Маягт 17.Төр хариуцах эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн тооцоо

Хүний хөгжил сангийн төсөвтэй холбоотой мэдээллийг энэ хүснэгтэд оруулна

Маягт 18. Хүний хөгжил сангаас 2010-2012 онд бэлэн мөнгө авч чадаагүй иргэдэд хувь хишиг нөхөн олгох судалгаа

Хүний хөгжил сангийн төсөвтэй холбоотой судалгааг үзүүлэлтийн дагуу гаргана

Маягт 19. Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлт тусламжийн төрөл

Орон нутгийн төсвийн суурь зарлагыг тооцохдоо энэ хүснэгтэд заагдсан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйчилгээний төрөл, нэг хүнд ногдох  тэтгэмж тусламж, үйлчилгээний хэмжээг ашиглана.

Төсвийн ангилал

Удирдамжийн хавсралт маягтууд

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 оны төсвийн хязгаар

—о0о—

[1] Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тусгай шаардлагуудыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хууль боловсруулах үед хангасан байдал

[2] Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд Төсвийн цагалбарыг хуульчлан тогтоосон. Энэхүү зүйл 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн

[3] Суурь түвшинд үндэслэсэн төсөв гэж макро эдийн засгийн таамаглалд нийцүүлж тухайн төсөв хэрэгжих жилд хууль тогтоомж, эсхүл төрийн бодлогод өөрчлөлт орохгүй байхаар тооцсон төсвийг хэлнэ

[4] Орон нутгийн төсвийн суурь зарлага гэж Төсвийн тухай хуулийн 58.1.1, 58.2.1, 58.3.1, 58.4.1-д заасан чиг үүрэгтэй холбогдох урсгал болон хөрөнгийн зарлага, мөн хуулийн  58.1.4, 58.1.14, 58.2.4, 58.2.13, 58.3.2, 58.3.5, 58.4.2, 58.4.6-д заасан чиг үүрэгтэй холбогдох урсгал зарлагын нийлбэрийг хэлнэ