Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 2008-2012 оны тойм

May 28, 2012 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

Бүлэг 1. МАКРО ЭДИЙН ЗАСАГ

1. Эдийн засгийн өсөлт, ДНБ-ий хэмжээ

Манай улсын эдийн засаг сүүлийн 4 жилд хурдацтай өссөн нь төр засгаас уул уурхайн салбарыг эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой салбар болгон дэмжиж, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого барьж, бизнес хөгжих таатай орчин бүрдүүлсний үр дүн юм. 2008 оны дэлхий нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямралын нөлөөнөөс хамаарч манай  эдийн засгийн бодит өсөлт 2009 онд -1.3 хувь болж унасан хэдий ч 2008-2011 онд эдийн засгийн дундаж өсөлт 7.8 хувь өссөн байна. Тухайлбал, 2011 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын эдийн засаг 17.3 хувиар өсч, ДНБ-ий хэмжээ нэрлэсэн үнээр 10,829.7 тэрбум төгрөгт хүрлээ.

Эдийн засгийн бодит өсөлтийг 2012 онд 15.2 хувь байхаар урьдчилан төсөөлж байна. Энэхүү өсөлтөд гол хувь оруулах салбар нь уул уурхайн үйлдвэрлэл, түүнийг дагасан тээвэр, агуулах, худалдааны салбарын өсөлт байна. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийн нөлөөгөөр татварын орлого мөн хурдтай өсч байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2012 онд өмнөх 2011 оны түвшингээс 725 ам.доллараар нэмэгдэж 3800 гаруй ам.долларт хүрэхээр байна.

2.ДНБ-ий зарцуулалт, хуваарилалт

 

2.1  Хэрэглээ

Санхүү, эдийн засгийн хямралын үед хэрэглээний өсөлтийн хувь дунджаар 3-4 хувьтай байсан. Үүнд өрхийн болон Засгийн газрын хэрэглээний өсөлтийн хувь нь 2007-2008 оны түвшнээс эрс багассан. Харин санхүү, эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарч чадсаны дүнд 2010-2012 онуудад эдийн засгийн өсөлт өндөр байж төсвийн орлого эрс нэмэгдэн Засгийн газрын зардал эрчимтэй өсч, мөн Засгийн газрын тэлэх бодлогын дүнд өрхийн хэрэглээ ч өссөн байна. Тухайлбал, 2009 онд өрхийн хэрэглээ өмнөх 2008 оныхоос 3.7 хувиар өсч байсан бол 2011 онд  21.6 хувиар нэмэгдэж, 2012 оны урьдчилсан тооцоогоор 18.4 хувиар өсөхөөр байна.

Нийт хэрэглээ 2012 онд өсөхөөр байгаа боловч хуримтлалын өндөр өсөлтийг гүйцэхээргүй байгаа тул бага зэрэг буурахаар байна. ДНБ-д эзлэх нийт хэрэглээний түвшин 2011 онд 63.2 хувь байсан бол 2012 оны урьдчилсан тооцоогоор 61.7 хувь эзлэхээр байна. Өрхийн хэрэглээний нэрлэсэн дүнд гол нөлөөлөгч хүчин зүйлс нь өрхийн орлого, инфляци, хүн амын өсөлт бөгөөд 2012 онд өрхийн орлого 2011 онтой харьцуулахад 30 хувь, инфляцийн түвшин 9, хүн амын өсөлт 2.0 хувь тус тус өсөхөөр байна.

2.2  Нийт хуримтлал

Манай улсын хуримтлалын хэмжээ 2008-2011 онуудад ихээхэн өсөлттэй байсан нь томоохон бүтээн байгуулалтад орж буй хөрөнгө оруулалтын хэмжээтэй шууд холбоотой юм.

Эдийн засагт дорвитой нөлөө үзүүлэхүйц стратегийн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаатай уялдан 2011-2012 онд тоног төхөөрөмжийн биет хэмжээний өсөлт өндөр байж  уул уурхайн /зэс, нүүрс/ үйлдвэрлэл барьж байгуулахтай уялдаж ихээхэн хэмжээний хөрөнгийн урсгал орж ирж нийт хуримтлалыг нэмэгдүүлж байна.

Төсвийн орлогын өсөлттэй зэрэгцэн төсвийн хөрөнгө оруулалтын өсөлт ч өндөр байлаа. 2011 онд төсвийн хөрөнгө оруулалт 80-аад хувиар өссөн бол 2012 он 70 гаруй хувиар өсөхөөр байна. Харин 2009 онд төсвийн хөрөнгө оруулалт 16.5 хувиар буурч байсан бол 2010 онд 27 хувиар өсч байжээ.

2006-2010 онд манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 50-иад хувиар өсчээ. Хөрөнгө оруулалтын бүтцийг харахад 2006-2009 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт болон төсвийн хөрөнгө оруулалтын эзлэх хувь нэлээд өндөр байсан бол 2010 оноос эхлэн үнэт цаасаар хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ өсч байна. Уул уурхайн зарим томоохон компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа амжилттай арилжиж, эх үүсвэр босгож хөрөнгө оруулалтаа хийж эхлээд байна.

 

2.3  Гадаад худалдааны тэнцэл

Манай улсын гадаад худалдаа сүүлийн 4 жилд эрс нэмэгдэж гадаад худалдааны нийт эргэлт 2007 онд 4064.8 сая ам.доллар байсан бол 2011 онд 11415.9 сая ам.доллар боллоо. 2011 онд манай улсын гадаад худалдааны барааны, үйлчилгээний алдагдлын хэмжээ 2010 онтой харьцуулахад 3.5 дахин нэмэгдэж 2.8 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр гадаад худалдааны бараа, үйлчилгээний алдагдал 16.9 хувиар нэмэгдэж 3.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар байна. 2011 онд гадаад худалдааны алдагдлын ДНБ-д эзлэх хувь -27.0 байсан бол 2012 онд -24.8 хувь болж буурсан байна.

 

3.     Мөнгөний нийлүүлэлт, үнийн өсөлт, валютын ханш

 

3.1  Инфляцийн түвшин 

Улсын хэмжээнд инфляцийн түвшин 2008-2011 онуудад дунджаар 13.2 хувьтай байлаа. Инфляцийн түвшин 2008 оны эцэст 22.1 хувь болж өссөн нь зорилтот түвшин 5.9 хувиас 3.7 дахин их байсан бөгөөд энэ нь 2008-2011 онуудад хүрсэн хамгийн өндөр түвшин байлаа. Харин 2009 онд улсын хэмжээнд инфляцийн түвшин 4.9 хувьтай байсан бол 2010 онд 15 хувьтай, 2011 онд 10.2 хувьд хүрч буурсан байна. 2009 онд Улаанбаатар хотын хэмжээнд инфляцийн түвшин 1.9 хувьтай байсан бол 2011 оны эцсийн байдлаар 11.1 хувьд хүрч огцом өссөн байна.

2007 оны сүүлийн хагасаас инфляцид нийлүүлэлтийн талын хүчин зүйлс эрчимжиж эхэлсэн нь 2008 оны туршид инфляци өндөр байх гол шалтгаан байв.  Тухайлбал, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн халамжийн зарлага, мөнгөний нийлүүлэлт болон банкны системийн зээлийн хурдацтай өсөлт, хүнс болон нефтийн бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт, дэд бүтэцтэй холбоотой хүндрэлүүд үнийн дарамтыг ихээр нэмэгдүүлсэн. 2009 онд инфляцийн түвшин буурч Улаанбаатар хотын хэмжээнд оны эцэст 1.9 хувьтай, улсын түвшинд 4.9 хувьтай гарсан нь Монголбанк зорилтдоо хүрч чадсаныг харуулж байна. 2010 онд инфляци дахин огцом өсч 15 хувьд хүрсэн нь зуднаас үүдэлтэй махны үнийн огцом өсөлт, хүний хөгжил сангаас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бага насны хүүхдүүдэд олгосон 70.0 мянган төгрөгийн тэтгэмж зэргээс шалтгаалжээ. Түүнчлэн төрийн зохицуулалттай 5 төрлийн бараа, үйлчилгээний үнэ 10-37.5 хувиар нэмэгдсэн нь инфляцийн 10 гаруй хувийг бий болгосон байна. 2011 оны эцэст инфляци улсын хэмжээнд жилийн 10.65 хувь, Улаанбаатар хотод 11.1 хувьд хүрч өмнөх оноос харгалзан 4.3 болон 2.7 нэгж хувиар буурлаа.  Тухайн онд төсвийн өндөр зарлага, ХХС-гаас олгосон бэлэн мөнгө, хувийн хэвшлийн эрэлт зэрэг нь нийт эрэлтийг нэмэгдүүлснээр инфляцийн дарамтыг үүсгэжээ.

2010 болон 2011 оны инфляцийн гол шалтгаан нь хүнсний бүтээгдэхүүн болон шатахууны үнийн өсөлттэй холбоотой. 2010 онд зудын улмаас нийт малын 13 хувь хорогдсон бөгөөд нөөц махны хэмжээ бага байсан нь махны үнэ өсөх гол шалтгаан болсон. Мөн оны сүүлийн хагас жилд 12 дугаар сарыг эс тооцвол инфляцийн түвшин харьцангуй тогтвортой байсан. 2011 оны 2-р хагаст үнийн өсөлтийн 36.5 хувийг хүнсний барааны үнийн өсөлт бүрдүүлж байлаа.  Хувцас, бөс барааны үнийн өсөлт инфляцийн 18.3 хувийг, тээврийн үйлчилгээний үнийн өсөлт 16.5 хувийг, орон сууц, ус цахилгааны үнийн өсөлт 12.1 хувийг тус тус бий болгожээ.  Үүнээс махны үнийн өсөлт дангаараа инфляцийн 3.4 нэгж хувь буюу 30.6 хувийг бүрдүүлсэн байна.

Ийнхүү сүүлийн 4 жилийн хугацаан дахь буюу 2008-2011 онууд дахь инфляцийн учир шалтгааныг дүгнээд үзэхэд төсвийн халамжийн бодлогоос үүдэлтэй илүүдэл эрэлт болон зарим барааны хангамжийн доголдлоос үүдэлтэй нийлүүлэлтийн хомсдол гэсэн эрэлт, нийлүүлэлтийн аль алинаас нь шалтгаалсан байна. Монголбанкны хувьд мөнгөний бодлогоор зөвхөн эрэлтийн гаралтай инфляцийг хязгаарлахад нөлөөлж чадах бололцоотой харин төсвийн бодлогоор дамжуулан эрэлт, нийлүүлэлтийн аль алиных нь шалтгаантай инфляцийг хязгаарлах бололцоотой байна.

3.2  Мөнгөний нийлүүлэлт

2010 онд мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 62.5 хувьтай байсан бол 2011 онд мөнгөний нийлүүлэлт 37 хувиар өсч, 6.4 их наяд төгрөг болжээ. Энэхүү өсөлтийн дийлэнх хувийг бараг мөнгөний өсөлт эзэлж байгаа бөгөөд, тэр дундаа төгрөгийн хадгаламжийн өсөлт 50 гаруй хувийг буюу нийт өсөлтийн 19.5 нэгж хувийг дангаар эзэлж байна. Харин үлдсэн 17.5 нэгж хувийн өсөлтийн 12.5 нэгж хувийн өсөлтийг М1 мөнгө буюу төгрөгийн харилцах, банкнаас гадуурх мөнгө эзэлж байна. Харин 2012 он гарсаар эхний 2 сарын байдлаар мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 28.1 хувьтай байна.

Нөөц мөнгө нь хадгаламжийн байгууллагуудын касст байгаа бэлэн мөнгө, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, банкуудын Монгол банк дахь төгрөг, валютын харилцах, хадгаламжийн нийлбэрээс бүрдэж байна. 2009 онд нөөц мөнгө 15.7 хувиар өсч 733.1 тэрбум төгрөг байсан бол 2011 оны гүйцэтгэлээр нөөц мөнгө өмнөх 2010 оноос 75.5 хувиар өсч, 1.66 их наяд төгрөгт хүрсэн байна. Нөөц мөнгөний жилийн өсөлтийн дийлэнх буюу 55 хувийг банкуудын Төв банкин дахь хадгаламж, харилцахын өсөлт эзэлж байна. Энэ нь Төв банкнаас бодлогын хүүгээ өсгөснөөс арилжааны банкууд зээлээ багасгаж Төв банкны үнэт цаасыг худалдан авч хөрөнгөө байршуулсантай холбоотой гэж дүгнэж болно.

3.3  Валютын ханш

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2011 оны 1 дүгээр сард 1 ам.доллар 1257.18 төгрөгтэй тэнцэж байсан бол гадаад валютын урсгал буурч, нийлүүлэлт бага байгаагаас шалтгаалан төгрөгийн ханш суларч, 2011 оны эцсийн байдлаар 1 ам.доллар 1396.37 төгрөгтэй тэнцэж 140 орчим төгрөгөөр чангарсан байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ханшийн эрсдлээс хамгаалж гадаадын банкин дахь харилцах, хадгаламждаа бэлэн мөнгө байршуулсан нь гадаад валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг бууруулснаар 2011 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш эрчимтэй суларсан байна.

2012 онд манай улсын экспортын орлого 36 гаруй хувиар, импорт 22.5 хувиар өсч, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ногдол ашгийн орлогын бэлэн валютын гадагшлах урсгал нэмэгдэж, гадаад валютын цэвэр албан нөөц 2.6 тэрбум ам.доллар байхаар төсөөлөгдөж байгаагаас харахад төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2011 онтой харьцуулахад 6 гаруй хувиар сулрах төсөөлөлтэй байна.

4.  Санхүүгийн зах зээл

 

4.1  Банкны салбар

Монгол улсад 2008 оны байдлаар 16 арилжааны банк 1080 салбар нэгжээрээ дамжуулан 1.3 сая хадгаламж эзэмшигч, 516.8 мянган зээлдэгч нартаа үйл ажиллагаагаа хүргэж байсан бол 2011 оны байдлаар нийт 14 банк 1310 салбар нэгжээрээ дамжуулан 1.9 сая хадгаламж эзэмшигч, 606 мянган зээлдэгчидтэй хамтран ажиллаж байна. 2008 онд Дэлхийн санхүүгийн хямрал санхүүгийн зах зээлийн 95 хувийг бүрдүүлж буй банкны салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, чанаргүй зээлийн хэмжээг эрс нэмэгдүүлэхэд нөлөөлсөн. Энэ нь зарим банкуудыг төлбөрийн чадваргүй болгоход хүргэсэн. Тухайлбал, Монгол банкнаас арилжааны банкуудад хийсэн шалгалтаар Анод банкны зээлийн ангилал үнэн зөв хийгдээгүй, өөрийн хөрөнгө нь алдагдсан, ихээхэн хэмжээний алдагдал авлагыг нуун дарагдуулсан зэрэг ноцтой зөрчил илэрсэн тул банкинд онцгой дэглэм тогтоон, бүрэн эрхт төлөөлөгчийг томилж албадлагын арга хэмжээ авсан.  Нэг талаас олон улсын санхүүгийн хямралын сөрөг нөлөө нөгөө талаас банкны сайн засаглалын зарчим алдагдсан, Монголбанкны хяналт шалгалтын тогтолцоо хангалттай бэхжээгүй  байсныг харуулж байна. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор банкны салбарын ихээхэн эмзэг байдлыг харгалзан банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн итгэлийг алдагдуулахгүй байх үүднээс мөн оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хурлаас “Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хууль”-ийг баталсан бөгөөд тус хуулинд зааснаар тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкинд хадгалуулсан мөнгөн хөрөнгөнд 2012 оныг хүртэл 4 жилийн хугацаанд төрөөс баталгаа гаргасан.

Мөн түүнчлэн Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор шаардлагатай бодлогын арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь шат дарааллан авч хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал,

 

  • Банкны салбарын тогтвортой байдлыг хангах, төлбөрийн чадваргүй зарим банкны зээлийн багцын чанарыг бууруулахгүйгээр авч үлдэх, банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийг хохироохгүй байх зорилгоор төрийн өмчит “Төрийн банк”-ийг “гүүр банк”-ны зарчмаар байгуулах ажлыг зохион байгуулсан.
  • Базелийн банкны хяналт шалгалтын хорооноос батлан гаргасан “Базелийн банкны үр ашигтай хяналт шалгалтын үндсэн зарчим”-ыг банкны салбарт хэрэгжүүлэх, банкны салбарын тулгамдсан асуудлуудаас шийдвэрлэх, банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс “Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль, “Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ыг боловсруулан, 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр УИХ-аар батлуулсан.
  • Үндэсний хөгжлийг тодорхойлох дэд бүтцийн салбаруудыг хөгжүүлэх, экспортын орлогод тулгуурласан эдийн засгийг дэмжих, уул уурхайн салбарын орлогыг үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтад ашиглах, Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх урт хугацаатай, харьцангуй хямд санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай” хуулийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сангийн сайдын тушаалаар байгуулан, хуулийн төслийг боловсруулж, 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр УИХ-аар батлуулж, Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулсан.
  • Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэрийг нь бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөг буюу 600 сая ам.долларын үнэт цаас гаргахыг тус банкинд зөвшөөрч, уг үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайдад зөвшөөрсөн. Энэ нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаасыг гадаад болон дотоодын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулагч нарын сонирхлыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон. Энэхүү Монгол Улсын Засгийн газрын баталгаа бүхий Монгол Улсын Хөгжлийн банкны 600 сая ам.доллар хүртэлх хэмжээний үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргахтай холбоотойгоор Баталгааны гэрээ, Итгэмжлэлийн гэрээ, Агентын гэрээ, Хөтөлбөрийн гэрээ зэрэг үнэт цаасыг гаргахад шаардлагатай баримт бичгүүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гарын үсэг зурж, эхний ээлжийн 20.0 сая ам.долларын, жилийн 7 хувийн хүүтэй үнэт цаасыг хаалттай хэлбэрээр олон улсын зах зээлд 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдөр арилжаалсан. Үлдэх хэсэг буюу 580.0 сая ам.долларын, жилийн 5.75 хувийн хүүтэй үнэт цаасыг нээлттэй хэлбэрээр 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр олон улсын зах зээлд амжилттай арилжаалав. Монгол Улс анх удаа ДНБ-ний 7.4 хувьтай тэнцэх хэмжээний Засгийн газрын баталгааг Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаасанд гаргаж, ихээхэн хэмжээний Засгийн газрын баталгаа бүхий Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаасыг анх удаа олон улсын зах зээлд нээлттэй хэлбэрээр амжилттай гаргасан нь манай улсын эдийн засаг, банк, санхүүгийн түүхэнд тэмдэглэх үйл явдал боллоо. Мөн түүнчлэн “Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 138 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, бага орлоготой иргэдийг 6 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр хангах зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны 200.0 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаасыг гаргаж, түүнд Засгийн газрын баталгааг “Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай” Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолоор гаргасан.
  • Зээлийн хүү бууруулах эдийн засгийн зохистой орчныг бүрдүүлэх зорилгоор 2010 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр “Зээлийн хүү буурах зах зээлийн орчинг бүрдүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг нээлттэй хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулж санал бодлоо солилцож, нэгдсэн нэг ойлголтонд хүрэхийг зорив.Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцүүлэн зээлийн хүү буурах эдийн засгийн болон хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх хөтөлбөрийг хамтран боловсруулж, хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг гаргах үүрэг бүхий Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, банкны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсаны үндсэн дээр хамтарсан тушаалаар батлуулан ажиллаж байна.
  • “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай” хуулийн зүй бус хэрэглээг хязгаарлах, банкны салбарт үүсч болзошгүй эрсдлийг даах хөрөнгийн бодит эх үүсвэр, хуримтлалыг бий болгох, төрөөс банкин дахь мөнгөн хадгаламжид гаргаж байгаа нийтлэг баталгаанаас хадгаламжийн даатгалын сонгодог тогтолцоонд аажмаар шилжих суурийг тавих үүднээс төрөөс гаргаж байгаа нийтлэг баталгаанд хамрагдах мөнгөн хадгаламжийн хүрээг бууруулах чиглэлээр энэхүү хуульд 2010 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Мөн түүнчлэн хадгаламжийн даатгалын сонгодог тогтолцоог нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Иргэдийн мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2010 оны хамтарсан тушаалаар байгуулан боловсруулж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байна.
  • Банкны санхүүгийн чадвар, эрсдлийн түвшинг илүү бодитой үнэлж тодорхойлдог болох, банкуудын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2010 оны хамтарсан тушаалаар шинэчилсэн.
  • “Банкны тухай” хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг томилон ажиллуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс “Банкны хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, сонгох, чөлөөлөх журам”-ыг Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2010 оны хамтарсан тушаалаар баталсан. Энэ нь банкны удирдлагыг зохистой засаглалын зарчмууд дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. 
  • Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, санхүүгийн хямралаас шалтгаалсан банкны салбарын хэмжээнд байгаа өөрийн хөрөнгийн дутагдлыг арилгах зорилгоор “Банкны салбарыг чадавхжуулж, өөрийн хөрөнгөөр дэмжих хөтөлбөр”-ийг Дэлхийн банк болон бусад олон улсын түнш байгууллагуудын тусламжтай боловсруулж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэн, Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүдээр дамжуулан 2010 онд Улсын Их Хуралд өргөн барьсан. Энэхүү хөтөлбөр нь банкуудыг өөрийн хөрөнгөөр дэмжиж, банкны тухай хууль тогтоомжийн шаардлагыг бүрэн хангуулж, банкны системийг хүчирхэгжүүлэх зорилготой юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг хангах үүднээс Дэлхийн банкны санхүүжилтээр  банкны салбарт активын хэмжээгээр том болон дунд хэмжээнд тооцогддог 10 банкинд олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагуудаар хөндлөнгийн тусгай үнэлгээг хийлгэсэн.
  • Монгол улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд улам тэлж, санхүү, хөрөнгийн зах зээлийн харилцаа өргөжиж байгаагийн хирээр энэхүү үйл ажиллагааг зохицуулсан харилцааг сайжруулах шаардлага нэн тэргүүн тавигдаж байгаа тул “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийг шинэчлэх, түүнийг олон улсын санхүүгийн зах зээлийн нийтлэг шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх талаар онцгой анхаарч “Үнэт цаасны зах зээлийн тухай“ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
  • Ипотекийн хоёрдогч зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны” тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан 2010 онд УИХ-аар батлуулсан. Тус хууль нь ипотекийн хоёрдогч зах зээлийн үндсэн хэрэгсэл болох хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны эрх зүйн орчныг бүрдүүлж, уг үнэт цаасыг гаргах, арилжаалах, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх, эдгээр харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал болон үнэт цаасны зах зээлд оролцогч бусад этгээдээс ялгагдах онцлогийг тодорхойлох, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагч татан буугдах, дампуурахтай холбоотой асуудал болон бусад нарийвчилсан зохицуулалтыг багтаасан юм.
  • Ипотекийн барьцаат зээлийн системийг хөхиүлэн дэмжих, Монгол Улсын санхүүгийн системийг өргөжүүлэн хөгжүүлэх, орон сууцны санхүүжилтэд хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банктай “Монголын Ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих төсөл”‑ийн зээлийн хэлэлцээрийг байгуулсан. Зээлийн хэлэлцээрт тохиролцсоны дагуу “Монголын Ипотекийн Корпораци” ХХК-д 4,8 сая еврог Монголбанкаар дамжуулан зээлдүүлэх бөгөөд уг төсөл нь арилжааны банкуудаас 3-6 сарын хугацаатай 10 жил хүртэлх 30 хүртэлх сая төгрөгийн хувь хүмүүст олгогдсон зээлийг багцлан худалдан авах замаар тус арилжааны банкуудын орон сууцны урт хугацаатай зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, улмаар Засгийн газрын орон сууцжуулах хөтөлбөрийг хангахад чиглэгдэж байгаа болно. Түүнчлэн уг төсөл нь Монголын Ипотекийн Корпораци худалдан авсан зээлийн хөрөнгийн багцыг дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргах замаар хөрөнгийн эх үүсвэрийг дахин нэмэгдүүлэх  боломжийг үүсгэж байгаагаараа онцлог юм. Зээлийг хүртэгчид нь бага орлоготой гэр хорооллын өрхүүд байх бөгөөд тэдэнд чиглэгдсэн зээлийн чанарын доод түвшинг тогтоож аль болох олон санхүүгийн зуучлагч санхүүгийн байгууллагуудыг хамруулах юм.
  • Засгийн газрын үнэт цаасыг олон улсын санхүүгийн зах зээлд гаргаж, манай улсын жишиг хүүг тогтоолгох нь ихээхэн ач холбогдолтой байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч нарыг татахад нөлөөлөгч гол хүчин зүйлсийн нэг болох Монгол Улсын Засгийн газрын Зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагуудтай хамтран ажилласан. Тухайлбал, Стандарт энд Пүүрс компанийн төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн ажлын айлчлалыг Сангийн яамнаас амжилттай зохион байгуулж, зэрэглэл тогтооход шаардагдах нийгэм эдийн засаг, улс төр, хууль эрх зүйн орчны талаарх мэдээ, мэдээллээр тогтмол ханган ажилласан. Манай улсын Засгийн газрын үнэт цаасны жишиг хүүг олон улсын зах зээлд тогтоолгосноор гадаадын зах зээлээс урт хугацаатай эх үүсвэр татахад эергээр нөлөөлөх боломжтой юм.
  • Хямралтай тэмцэх, банкны салбарын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газар  үнэт цаас арилжаалах  замаар бүрдүүлсэн тодорхой эх үүсвэр, Засгийн газрын тусгай сангууд болон төрийн сангийн чөлөөт эх үүсвэрийн тодорхой хэсгийг арилжааны банкуудад харилцах болон хадгаламж хэлбэрээр байршуулан ажиллаж байна. Тухайлбал, олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын Засгийн газар 75.0 сая ам.долларын нэрлэсэн үнэтэй бондыг хямдруулан худалдаж, байршуулан банкны системээр дамжуулан зээлдүүлж алт олборлох үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээгээр Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн.
  • Засгийн газар “4000 орон сууц” хөтөлбөр буюу 4000 төрийн албан хаагчдын орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх, “40000 орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх болон мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, хонины ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийг бий болгох үүднээс Засгийн газрын үнэт цаасыг арилжааллаа.

4.2  Банкны салбарын үндсэн үзүүлэлтүүд

Банкны системийн нийт актив 2008 онд нь 3.6 их наяд байсан бөгөөд түүний өсөлтийн хурд нь 7.9 хувь болж буурч улмаар 2008 оны сүүлийн хагасаас эхлэн чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж эхэлсэн нь Дэлхийн санхүүгийн хямрал манай улсын эдийн засагт үзүүлсэн нөлөөллийн илрэл байлаа.

Банкны системийн нийт актив 2009 оны байдлаар 4.43 их наяд төгрөг хүрсэн ба энэ нь өмнөх оноос 19.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн тухайн онд эдийн засгийн өсөлт саарч чанаргүй зээлийн хэмжээ огцом нэмэгдсэн юм. Тодруулбал, системийн хувьд нийт чанаргүй зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 2.8 дахин нэмэгдэж 544.1 тэрбум болсон бөгөөд чанаргүй зээлийн нийт зээлийн хэмжээнд эзлэх хувь 12.8 нэгжээр нэмэгдэж 20 хувьд хүрсэн юм. 2010 оны байдлаар нийт активын хэмжээ 6.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 43 хувиар нэмэгдсэн ба нийт активын ДНБ-д эзлэх хувь 75.3 хувь болж өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оныхтой харьцуулвал 0.4 их наяд төгрөгөөр өсч 3.1 их наяд төгрөг болон өссөн бөгөөд чанаргүй зээлийн хэмжээ оны эцсээр 209.6 тэрбум төгрөг болон буурсан байна.

Харин 2011 оны байдлаар нийт активын хэмжээ 9.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны эцсээс 3 их наяд төгрөгөөр нэмэгдэж ДНБ-гийн 77.8 хувьд хүрсэн. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 5.4 их наяд төгрөгт хүрсэн ба өмнөх онтой харьцуулахад 75.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн онд чанаргүй зээлийн хэмжээ 42.1 тэрбум төгрөгөөр буурч 167.6 тэрбум төгрөгт хүрсэн ба нийт зээлд эзлэх хувь 3.7 нэгжээр буурч 3.1 хувь болсон байна. 2011 байдлаар Монгол улсын банкны салбарын активын өгөөж дэлхийн бусад орнуудтай харьцуулвал харьцангуй өндөр буюу 2.9 хувь  байсан бол өөрийн хөрөнгийн өгөөж 18.6 хувьтай байсан байна.

2008 онд банкны салбарын нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 3.3 их наяд төгрөг байсан нь өмнөх онтой харьцуулахад 10 хувиар ихэссэн хэдий ч тус онд банкуудын ашигт ажиллагаа буурч санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа саарсан юм. Мөн онд нийт харилцахын дүн 2 хувиар буурч 726.8 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт хадгаламж 7.7 хувиар буурч 1559.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харилцах, хадгаламжийн хэмжээ буурахын хэрээр банкууд эх үүсвэрийн дутагдалд орсноос  харьцангуй өндөр өртөг бүхий банк хоорондын зах дээрх зээл болон Монгол банкнаас авах зээлийн хэмжээ тус онд ихэссэн байна. Үүнээс үүдэн 2008 оны банкны салбарын ашигт ажиллагаа буурч өөрийн хөрөнгийн хэмжээ 9.5 хувиар буюу 35.8 тэрбум төгрөгрөөр буурахад хүргэсэн бөгөөд нийт системийн хувьд 69.3 тэрбум төгрөгний алдагдалтай ажилласан байна.

Харин 2009 онд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 4.2 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд түүний  бүтцэд мөн өөрчлөлт гарсан. Тодруулбал, “Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хууль”-н үр дүнд хадгаламжийн хэмжээ аажмаар нэмэгдэж хямралын өмнөх үеийн хэмжээндээ эргэн хүрч 2 их наяд төгрөг болсон нь өмнөх онтой харьцуулахад 34.5 хувийн өсөлт юм. Хэдийгээр хадгаламжийн хэмжээ нэмэгдэж байсан хэдий ч 2009 онд эдийн засгийн өсөлт саарч байсан нь бизнес эрхлэгчдийн борлуулалтын эргэц удаашруулах улмаар зээлдэгчдийн төлбөрийн чадвар бууруулан, зээлийн эрсдлийг өсгөсөн байна. Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өсч, ашигт ажиллагаа буурсан ба банкууд нийтдээ 204.6 тэрбум төгрөгний алдагдалтай ажилласан.

2010 оноос хямралын нөлөө багасч банкуудын ашигт ажиллагаа сайжирсан. Тухайлбал, нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 5.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 33.9 хувиар өссөн бол нийт хадгаламжийн хэмжээ 41.4 хувиар өсчээ. Харин харилцахын хэмжээ 1.9 дахин нэмэгдэж 1.7 их наяд болсон байна. Энэ нь иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгдэж, эдийн засаг идэвхжиж эхэлсэнтэй холбоотой юм. Тухайн жилд банкуудын ашигт ажиллагаа сайжирч нийт цэвэр ашгийн хэмжээ 70.9 тэрбум төгрөгт хүрчээ. 2011 оны байдлаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн өсөлтөд харилцах, хадгаламжийн өсөлт голлон нөлөөлж, нийт өр төлбөрийн хэмжээ 48.2 хувиар нэмэгдэж 8.3 их наяд төгрөгт хүрсэн. Банкны салбарын нийт орлогын хэмжээ 1 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 56.6 хувиар буюу 366.2 тэрбум төгрөгөөр өссөн бол нийт зардал 0.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 43.3 хувиар буюу 239.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хүүний орлого өмнөх оны эцэстэй харьцуулахад 45 хувиар өссөн нь банкуудын ашигт ажиллагаа өндөр гарахад гол нөлөөг үзүүлсэн байна.

4.3  Банкны салбарын зохистой харьцааны үзүүлэлтүүд

Монгол банк нь банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банкуудын үйл ажилалагаанд хяналт тавихын зэрэгцээ банкуудын төлбөрийн чадвар, зохистой удирдлагыг сайжруулахад ихээхэн анхаарал тавин ажилладаг. Энэхүү зорилгын хүрээнд 2010 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн 460 дугаар тушаалаар “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам” батлагдсан бөгөөд энэхүү журмын дагуу өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, гадаад валютын эрсдэлийн үзүүлэлт, зээлийн төвлөрлийн эрсдэлийн зэрэг зохистой харьцааны үзүүлэлтүүдийг тооцоолдог.

Өөрийн хөрөнгийн хүрэлцээ:  2008 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу 16 банкинд иж бүрэн шалгалт хийсэн ба шалгалтын хүрээнд хөрвөх чадварын, зээлийн, банкны ерөнхий эрсдлийн түвшин өндөр гэж тогтоогдсон ба банкуудын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн хөрөнгийн зохистой харьцааг 12 хувь болгон нэмэгдүүлсэн байна. Тус оны банкны салбарын өөрийн хөрөнгийн зохистой харьцаа өмнөх оныхтой харьцуулвал 2.8 нэгжээр буурч 11.4 хувьд хүрсэн нь Монголбанкнаас гаргасан шалгуурыг хангахгүй байсан юм. Эрх хүлээн аваад байсан Анод болон Зоос банкыг хасч тооцвол системийн өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь 15.3 хувьд хүрсэн байна. Эдийн засаг дахь тодорхойгүй байдал нь эх үүсвэрийн хэмжээг огцом бууруулж түүнээс үүдэн зээл олголтын хэмжээ багасснаас гадна зээлийн эргэн төлөлт буурч, зээлийн чанар муудаж эхэлсэн нь өөрийн хөрөнгийн зохистой харьцаа буурахад нөлөөлсөн байна. 2009 оны байдлаар банкны салбарын өөрийн хөрөнгийн нийт дүн 2008 оныхтой харьцуулахад 178.1 тэрбум төгрөг буюу 52.2 хувиар буурсан бөгөөд Анод болон Зоос банкыг хасч тооцвол өөрийн хөрөнгийн зохистой харьцаа нь 14 хувь байсан ба энэ нь өмнөх оныхоос 1.3 нэгжээр буурсан үзүүлэлт юм.

Мөн өөрийн хөрөнгийн хүрэлцээгээ хангаж чадахгүй байгаа банкуудын хувьд нэмэлтээр 64.1 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө шаардлагатай байсан ба энэ нь ДНБ-гийн 1 хувьтай тэнцэж байсан байна. 2010 онд эрсдлээр жигнэсэн активын харьцаа 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны эцсээс 0.8 их наяд төгрөгөөр өсчээ. Банкны салбарын нийт өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь 16.2 хувьтай болсон шалгуур хувиас 4.2 хувиар илүү байгаа юм. Харин 2011 оны хувьд салбарын нийт өөрийн хөрөнгө нь 945.5 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оныхтой харьцуулвал 49.7 хувиар өссөн бөгөөд эрсдлээс жигнэгдсэн активын хэмжээ 65.8 хувиар нэмэгдэж 6.3 их наяд төгрөгт хүрсэн. Өөрийн хөрөнгийн зохистой харьцаа системийн хувьд 14.9 хувьд хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 1.3 нэгжээр буурсан үзүүлэлт бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 11 хувьд хүрч өмнөх оны эцсээс 0.9 нэгжээр буурсан байна.

 Хөрвөх чадвар: Банкны хөрвөх чадварын удирдлагыг сайжруулан төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сайжруулах замаар банкинд итгэх олон нийтийн итгэлийг алдахгүй байх нь 2008 оны нийт системд тулгараад байсан асуудал байв. Тиймээс Монголбанкны Ерөнхийлөгчийн 239 дугаар тушаалаар “Хөрвөх чадварын эрсдэлийг удирдах зөвлөмж”-ийг баталсан. Тухайн онд нийт салбарын активын 25.6 хувь нь нэгээс дээш хугацаатай байсан ба хөрөнгийн эргэн төлөлтийн дундаж хугацаа 9.2 сар байсан нь өмнөх оноос 1.5 сараар нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин эх үүсвэрийн хувьд 69.7 нь 1 жил хүртэл хугацаатай байсан бөгөөд нийт пассивын эргэн төлөгдөх дундаж хугацаа өмнөх оноос 1.5 сараар нэмэгдэж 5.7 сар болсон байна. Тус оны салбарын хөрвөх чадварын үзүүлэлт өмнөх оноос 6.7 нэгжээр буурч 23.9 хувь болсон нь эх үүсвэр сүүлийн хагас жилд ихээр гадагшилж байсантай холбоотой байсан. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 213 дугаар тушаалаар“Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг 18 хувиар тогтоосон. Тайлант оны эцсийн байдлаар банкны салбарын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 39 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 3 нэгжээр өсчээ. Банкуудын түргэн борлогдох активын хэмжээ тайлант оны эцсийн байдлаар 3.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны эцсээс 0.5 их наяд төгрөгөөр өссөн ба нийт түргэн борлогдох активын 68.3 хувийг Төв банк, Засгийн газрын үнэт цаас, Монголбанкинд байршуулсан харилцах, хадгаламжууд эзэлж байна.

Гадаад валютын зохистой харьцаа: Монгол банкнаас тогтоосон журмын дагуу арилжааны банкууд нь гадаадын валютын нээллтэй позици, өөрийн хөрөнгийн харьцааг нэг валютын хувьд +/-15 хувийн дотор, нийт нээлттэй позицын хувьд +/-40 хувийн дотор барьж байх ёстой байдаг. 2008 оны хувьд салбарын гадаад валютын зохистой харьцааны үзүүлэлт 6.9 хувьтай байгаа нь тогтоосон хязгаарыг хангасан байна. Гадаад валютын актив тус онд 11.9 хувь буюу 152.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 1426.5 тэрбум төгрөгт хүрсэн бол гадаад валютын пассив 41.4 хувь буюу 425.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 1458.4 тэрбум төгрөгт хүрчээ. Гадаадын валютаар олгосон зээлийн өрийн үлдэгдэл 911.6 тэрбум төгрөг байгаа нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 33.6 хувийг эзэлж байгаа бөгөөд энэхүү зээлийн 83.3 хувь нь доллараар байршсан байсан. Нийт валютаар олгосон зээлийн 5.4 хувь нь чанаргүйтсэн нь өмнөх онтой харьцуулахад 2.3 нэгжээр өссөн үзүүлэлт юм. Энэ нь банкуудын зээлийн багцын чанар муудахад багагүй нөлөө үзүүлж байсан байна. 2010 оны байдлаар гадаад валютын зохистой харьцааны үзүүлэлт нийт валютын хувьд 17.4 хувь байсан ба энэ нь шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Нийт гадаад валютын активын хэмжээ 2.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оныхоос 30.5 хувиар өссөг бол пассивын хувьд 33.1 хувиар өсч 2.4 их наяд төгрөгт хүрсэн. 2011 оны байдлаар банкны салбарын гадаад валютын зохистой харьцааны үзүүлэлт нэгж валютын хувьд 0.3 хувь, нийт валютын хувьд 4.6 хувьтай байгаа нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтийн шалгуурыг хангасан үзүүлэлтүүд юм. Жилийн эцсийн байдлаар нийт гадаад валютын активын хэмжээ 3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны эцсээс 0.6 их наяд төгрөгөөр буюу 27.4 хувиар  өссөн бол гадаад валютын пассивын хэмжээ 2.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны эцсээс 0.3 их наяд төгрөгөөр буюу 22.6 хувиар өссөн байна.

4.4  Үнэт цаасны зах зээл

Хөрөнгийн зах зээлийн асуудлыг төр засгийн бодлогын баримт бичигт тусгах, тодорхойлсон арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж ирлээ. Тухайлбал, “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”,  “Бизнесийн орчны шинэчлэлийн жилийн ажлын төлөвлөгөө”, “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 115 дугаар тогтоолын төслийг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлээр идэвхи, санаачлагатай ажилласан байна.

Эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд Санхүүгийн Зохицуулах Хорооноос Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2008 онд боловсруулан 2011 оны Улсын Их Хурлаар хэлэлцэн баталлаа.

Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр боловсруулж дууслаа. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг уг төсөлтэй холбоотойгоор бусад хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хамт боловсруулан хүргүүлсэн. Үүнд: Эрүүгийн тухай хууль, Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Даатгалын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эдгээр болно.

Үүний зэрэгцээ шинэ тутам үүсч буй харилцааг дэмжиж, шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр онцгойлон анхаарч ажиллалаа. Тодруулбал, хөрөнгийн зах зээлд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг бий болгох, уг харилцааны эрх зүйн орчныг бий болгох чиглэлээр идэвхи санаачлагатай ажилласны дүнд 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг тус тус Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулж хөрөнгийн зах зээл дээр “хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас” гэсэн шинэ бүтээгдэхүүнийг гаргаад байна.

Нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгуур нөлөө үзүүлэх Компанийн засаглалын зарчмыг нэвтрүүлэх чиглэлээр тууштай ажиллаж ирлээ. Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Хөгжлийн байгууллагаас баталсан “Компанийн засаглалын зарчмууд” дээр  үндэслэн “Компанийн засаглалын кодекс”-ийг боловсруулж Хорооны 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлуулж улмаар 2009 онд уг кодексийг үндэсний стандарт болгосон байна.

2011 онд Монголын хөрөнгийн бирж дээр нийт 252 удаагийн арилжаа явагдаж нийт 148 компанийн 122.8 сая ширхэг хувьцааг 109.1 тэрбум төгрөгөөр, Засгийн газрын 2.4 сая ширхэг энгийн бондыг 236.7 тэрбум төгрөгөөр, компанийн 439.5 мянган ширхэг бондыг 4.4 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалагдаж нийт 350.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 125.6 сая ширхэг үнэт цаасыг арилжаалсан байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 257.4 тэрбум төгрөгөөр буюу 3.8 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Хөрөнгийн зах зээлийн ерөнхий хандлагыг илэрхийлж буй ТОП-20 индекс 2011 оны жилийн эцсийн дүнгээр 21,687.57 нэгж болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6,927.76 нэгжээр буюу 46.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Тайлант хугацаанд ТОП-20 индексийн дээд үзүүлэлт 32954.97 нэгж, доод үзүүлэлт 14686.64 нэгж, дундаж үзүүлэлт 21420.81 нэгж үзүүлэлтэй байсан байна.

2011 оны байдлаар салбарын индексийн үзүүлэлтийг авч үзвэл аж үйлдвэрийн салбарын индекс 2126.63, хөдөө аж ахуйн салбарын индекс 10816.3, уул уурхайн салбарын индекс 7837.37, худалдаа үйлчилгээний салбарын индекс 895.25 нэгж, барилга тээврийн салбарын индекс 4969.01 нэгжтэй байна.

“Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д 2011 оны жилийн эцсийн байдлаар нийт 127926 данс нээгдсэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 118,173 мянган дансаар нэмэгдсэн байна. Данс ихээр нээж байгаа нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх Засгийн газрын шийдвэртэй холбоотой байна. Монгол Улсын хэмжээнд нийт өссөн дүнгээр авч үзвэл 564,550 ширхэг данс нээгдээд байна.

Монгол улсын үнэт цаасны зах зээлийн хөгжлийг тодорхойлогч гол үзүүлэлтийн нэг бол тухайн орны хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа компаниудын зах зээлийн үнэлгээ болон ДНБ-ий харьцаа байдаг. Манай орны хувьд үнэт цаасны зах зээлийн үүслийн онцлогоос шалтгаалан энэхүү харьцаа нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад харьцангуй бага байна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 228 дугаар тогтоолоор батлагдсан “Хөрөнгийн зах зээлийг 2009-2012 онд хөгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэл”, Засгийн газрын 2010 оны 115 дугаар тогтоол зэрэг баримт бичгүүдэд заасан арга хэмжээ, зорилтуудын хүрээнд Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх ажлууд хийгдэж байна. Монголын Хөрөнгийн бирж ХК дээр Миллениум Ай Ти арилжааны систем суурилагдаж түүний электрон арилжааны систем, түүнд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлэх,үүнтэй холбогдуулан арилжааны төлбөр тооцооны журам, биржийн арилжааны журам, гишүүнчлэлийн журмыг хууль, тогтоомжид нийцүүлэн хянаж, баталсан байна.

ДНБ-тэй  харьцуулсан зах зээлийн үнэлгээ 2008 онд 8.4, 2009 онд 10.2 2010 онд 16.6, 2011 оны ДНБ-ний урьдчилсан гүйцэтгэлээр түүхэндээ анх удаа 20.0 хувьд хүрсэн байна. ДНБ-ийн өсөлт болон зах зээлийн үнэлгээ гэсэн энэ хоёр үзүүлэлт нь шууд хамааралтай үзүүлэлтүүд бөгөөд ДНБ өсөлтөөс шалтгаалан зах зээлийн үнэлгээний өсөлт хамаарч байдаг. Дээрх харилцан хамаарал ихсэж байгаа нь зах зээлийн идэвхижил бодитой болж байгааг харуулах юм. Зах зээлийн үнэлгээ 2011 оны жилийн эцсийн байдлаар 2 их наяд 168 тэрбум 569 сая 984 мянга 199 төгрөгт хүрсэн байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 794.6 тэрбум төгрөгөөр буюу 57.8 хувиар өссөн үзүүлэлтэй байна. 2011 оны жилийн эцсийн байдлаар Санхүүгийн зохицуулах Хорооноос үнэт цаасны зах зээлд дээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан арилжаа эрхлэх 1, төлбөр тооцоо хадгаламжийн 1, брокер, дилерийн 88, зэрэглэл тогтоох 1 компани байгаагаас давхардсан тоогоор андеррайтерийн тусгай зөвшөөрөлтэй 22, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх 16 компани үйл ажиллагаа эрхэлж байна. Хороо нь эдгээр байгууллагын санхүүгийн тайлан болон үйл ажиллагаанд газар дээрх болон зайны хяналтыг хэрэгжүүлж хөрөнгө оруулагч, харилцагчдын эрх ашгийг хамгаалан ажиллахын зэрэгцээ иргэдийн санхүүгийн  болон хууль эрх зүйн боловсролд онцгой анхаарал хандуулан ажиллалаа.

4.1  Даатгалын зах зээл

2012 оны эхний улирлын байдлаар  ердийн болон урт хугацааны даатгалын 18 компани, даатгалын зуучлагч 10 компани, даатгалын хохирол үнэлэгч 9 компанид хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгож санхүүгийн тайлан болон үйл ажиллагаанд нь хяналт тавьж зохицуулалтын ажлыг гүйцэтгэн даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүргийг гүйцэтгэж байна. Монголын арилжааны даатгалын салбарт нийтдээ 650 орчим ажиллагсадтай, 2100 гаруй орон тооны бус даатгалын төлөөлөгч ажиллаж байна.

Даатгалын системийн хэмжээгээр 2011 онд 8,180.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Даатгалын нөөцийн сангийн хэмжээ 2011 онд 36.1  тэрбум төгрөгт хүрч, 2 дахин буюу 18.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 2011 онд 10.7 тэрбум төгрөгийн давхар даатгал хийгдсэн нь 2010 онтой харьцуулахад 1,4 дахин буюу 3.1 тэрбум төгрөгөөр өсчээ.

Даатгалын зах зээлийн хөгжлийн түвшинг тодорхойлох, нэг хүнд ногдох хураамжийн орлого, тухайн улсын  ДНБ-д эзлэх нийт болон цэвэр хураамжийн орлого зэрэг үзүүлэлтээр манай улс ихээхэн доогуур байна. ДНБ-д эзлэх нийт хураамжийн орлого 2001 онд 0.4 хувьтай байсан бол 2011 онд 0.44 хувьтай гарсан байна. Төрөөс даатгалын зах зээлийн хууль эрхзүйн орчинг сайжруулах чиглэлээр нилээд арга хэмжээ авч байгаа боловч даатгалын хураамжийн бүтэц нь өөрчлөгдөөгүй, нэр төрөл цөөн, зөвхөн орлого олох үүднээс уламжлалт хэлбэрийн даатгалууд урсгалаар хийгдэж байгаа явдал ажиглагдаж байна.

Даатгалын зах зээлийн хуваарилалт. 2011 онд даатгалын салбарын нийт хураамжийн орлогын хэмжээ 47,997.3 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1,5 дахин өссөн байна. Үүнээс ердийн даатгагчид нийт 47,487.1 сая төгрөг, урт хугацааны даатгагч 510.3 сая төгрөгийн орлоготой ажилласан. Даатгалын гэрээнүүдийн нийт үнэлгээний хэмжээ 580,745.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.

4.6  Бичил санхүүгийн салбар

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд СЗХ нь бичил санхүүгийн салбарт банк бус санхүүгийн байгууллагын, хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааг зохицуулж, хяналт тавьж ажиллаж байна.

2008-2011 онуудад Санхүүгийн зохицуулах хорооноос энэхүү салбарын эрх зүйн зохицуулалтын хуулиудтай уялдуулан нийт 25 заавар, журам, аргачлалыг  батлан, мөрдүүлэн ажиллаж байна.

Салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулиудыг шинээр боловсруулан Монгол Улсын Их Хурлаар батлуулж, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн боловсруулан, УИХ-д хүргүүлээд байна.

4.6.1  Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/

2011 оны жилийн эцсийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй 195 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагаас 172 ББСБ Улаанбаатар хотод, 23 ББСБ орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.  Харин 17 ББСБ гадаадын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр ББСБ нь 2011 онд нийт 602 хувь нийлүүлэгчтэй, 64 салбартайгаар 192577 харилцагчид санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна.

ББСБ-ын дийлэнх хэсэг нь зээл, гадаад валютын үйл ажиллагааг дагнан болон зэрэг эрхэлж байна. Харин нэр бүхий 29 ББСБ банк бус санхүүгийн үйл ажиллагааны 3-4 төрлийн үйлчилгээг  зэрэг эрхлэхээр тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. ББСБ-ын хувь нийлүүлэгчдийн хөрөнгө санхүүгийн чадвараас хамаарч үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх хандлага сул байна. Харин гадаадын хөрөнгө оруулалттай болон томоохон банк бус санхүүгийн байгууллагууд нэмэгдэхийн хэрээр банк бус санхүүгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, факторинг, итгэлцэлийн үйл ажиллагаа эрхлэх ББСБ-ын тоо өсөх хандлагатай байна. 2011 оны жилийн эцсийн байдлаар ББСБ-уудын нийт актив 2008 онтой харьцуулахад 126,9 тэрбум  төгрөг буюу 2.6 дахин өсөж, 205,4 тэрбум  төгрөг байгаа нь банкны салбарын нийт активын 2.2 хувийг эзэлж байна.

Нийт хөрөнгөд эзлэх эргэлтийн хөрөнгийн  29,7 хувь буюу 38,2 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгө, 62,3 хувь буюу 78,3 тэрбум төгрөгийг нийт зээлийн өрийн үлдэгдэл эзэлж байна.

ББСБ-дын олгосон  нийт зээлийн үлдэгдлийг 2008 онтой харьцуулахад 72.6 тэрбум төгрөг буюу  2.5 дахин өсч 119,0 тэрбум төгрөг байгаа нь банкны салбарын нийт зээлийн  2.1 хувийг эзэлж байна.

2011 оны жилийн эцсийн нийт чанаргүй зээлийн хэмжээ 2008 оныхоос 2.3 дахин нэмэгдсэн мэт харагдаж байгаа боловч нийт зээлийн дүнд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 5.1 хувь байгаа нь 2008 оныхоос 0.6 хувиар буурч зээлийн чанар сайжирч банкны салбарын чанаргүй зээлийн 1.9 хувийг эзэлж байна. ББСБ-уудын зээлийн сарын хамгийн дээд хүү 10 хувь, хамгийн бага хүү 0.4 хувь байна. Арифеметик энгийн дунджаар тооцож үзвэл, нийт ББСБ-ын зээлийн сарын дундаж дээд хүү 3.8 хувь, зээлийн дундаж доод хүү 2.1 хувь буюу нийт ББСБ-ын зээлийн сарын дундаж хүү 2.9 хувь байна.

Эндээс үзэхэд ББСБ-уудын зээлийн сарын дундаж хүү 2000-2001 онд банкны сарын дундаж хүүтэй нэг түвшинд байсан бөгөөл 2004 оноос хүүгийн зөрүү 1 хувь хүртэл нэмэгдсэн байна. Харин  2011 онд ББСБ-дын зээлийн сарын дундаж хүү буурч,  0,6 хувиар банкны хүүнээс илүү  байгаа ба банкны хүү буурахад ББСБ-дын хүү дагаж буурах хандлагатай байна. ББСБ-дын хувь нийлүүлэгчдийн дүрмийн сан /хувьцаат капитал/ 2007 оноос 2,8 дахин өсч 116,5 тэрбум төгрөгт хүрсэн нь банкны салбарын нийт дүрмийн сангийн 4.1 хувьтай тэнцэж байгаа бөгөөд банктай харьцуулахад салбарын эрсдлийг хувь нийлүүлэгчид өөрийн хөрөнгөөр хариуцдаг онцлогтой юм.

2011 оны жилийн эцэст нийт эх үүсвэрт өр төлбөр 32.7 хувь, эзэмшигчийн өмч 67.3 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх оноос өр төлбөр  өссөн гол шалтгаан нь ББСБ-уудын итгэлцлийн үйлчилгээний өглөг, дотоод, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хэмжээ өссөнтэй холбоотой. Дүрмийн сангийн өсөлтөд Хорооны 2008 “Банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 169 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу ББСБ-ууд дүрмийн сангийн хэмжээгээ нэмэгдүүлсэн нь голлох үүрэг гүйцэтгэсэн.

Түүнчлэн  иргэд, аж ахуйн нэгж байгуулагууд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх сонирхол нэмэгдсэнтэйгээр банк бус санхүүгийн байгууллага шинээр нэмэгдэж байгаа нь дүрмийн сан өсөхөд нөлөөлж байна.Тайлант хугацааны нийт орлогын 65.4 хувийг хүүгийн орлого 32.9 хувийг хүүгийн бус орлого  эзэлж байна.

2011 оны оны жилийн эцсийн байдлаар ББСБ-уудын орлого 2008 оноос 2.4 дахин өсч 46,3 тэрбум төгрөгт хүрч, 34,9 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 11,3 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь 2008 оныхоос 4.2 дахин өссөн байна. 2008 оноос хойш ББСБ-дын хувьд нийт ашиг нэмэгдсэн нь ББСБ-уудын активын өсөлт, ББСБ-ын тооны өсөлт тэдгээрийн үйл ажиллагааны үр ашиг нэмэгдсэнтэй холбоотой байна.

2011 оны жилийн эцсийн байдлаар 168 ББСБ буюу нийт ББСБ-ын 86.2 хувь нь ашигтай ажилласан ба тэдгээрийн нийт ашиг 13,9 тэрбум төгрөг байна.  Харин нийт ББСБ-уудын 8.2 хувь буюу 16 ББСБ 2,5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

4.6.2  Хадгаламж, зээлийн хоршоо

2011 оны жилийн эцсийн байдлаар 26882 гишүүнчлэл бүхий 162 хадгаламж, зээлийн хоршоо Хорооноос олгогдсон тусгай зөвшөөрөлтэйгөөр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрээс Улаанбаатар хотод 71 ХЗХ, орон нутагт 91 ХЗХ үйл ажиллагаагаа эрхэлж байна.

2011 оны жилийн эцсийн байдлаар ХЗХ-дын нийт активын хэмжээ 2008 онтой харьцуулахад 20.20 тэрбум  төгрөгөөр буюу 1.4 дахин өсөж, 61,9  тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд банкны салбарын нийт активын  0,7 хувийг эзэлж байна.

2011 оны жилийн байдлаар нийт хөрөнгөд эзлэх эргэлтийн хөрөнгийн  29,2 хувь буюу 18,1 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгө, 67,0 хувь буюу 41,5 тэрбум төгрөгийг нийт зээлийн өрийн үлдэгдэл эзэлж байна.

Нийт зээлийн багцын муу зээлийн ангилалд ангилагдсан зээлийн хэмжээ 2008 онтой харьцуулахад 0,4 тэрбум төгрөгөөр өссөн харагдаж байгаа хэдий ч хадгаламж, зээлийн хоршоодын өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө болон зээлийн болзошгүй эрсдэлийн сангийн дүн өмнөх 2008 онтой харьцуулахад буурсан байгаа нь ерөнхийдөө чанаргүй зээлийн хэмжээ багасаж, зээлийн багцын чанар сайжирсан гэж үзэх боломжтой байна.

Эх үүсвэр/ хадгаламж/: ХЗХ-дын хадгаламжийн хэмжээ 2008 онтой харьцуулахад 16.1 тэрбум төгрөг буюу 1.5 дахин өсөж, банкны салбарын 1,2 хувийг эзэлж байна. Хадгаламжийн төрлийн хувьд авч үзвэл хугацаатай хадгаламжийн хэмжээ 2008 оныхоос 16.1 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хадгаламжийн өөрчлөлтийг сүүлийн 5 жилийн байдлаар авч үзвэл дараах байдалтай байна.

Тайлант жилийн хоршооны гишүүдийн тоог 2007 онтой харьцуулахад өөрчлөлт ороогүй ба  харин гишүүдийн хоршоонд итгэх  итгэл сэргэсэнтэй уялдан  хадгаламжийн хэмжээ  2007  оноос 17,9 тэрбум төгрөгөөр  нэмэгдсэн  байна. Харин хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1,0 тэрбум төгрөгөөр өсч, банкны салбарын 3,2 хувийг, хоршоологчдын өмчийн хэмжээ өмнөх оны мөн үеийн байдлаас 0,9 тэрбум төгрөгөөр өссөн. Хувь хөрөнгө болон хоршоологчдын өмчийн хэмжээ өссөн нь бусдын өмнө хоршоодын хүлээх үүрэг хариуцлага өндөржиж, өөрийн хөрөнгийн чадавхи дээшилсэн эерэг үзүүлэлт гэж дүгнэж байна.

Хадгаламж, зээлийн хоршоодын үйл ажиллагаа сайжирч, өргөжиж байгаатай холбоотойгоор, нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 0,9 тэрбум төгрөгөөр, нийт зардлын хэмжээ 0,1 тэрбум төгрөгөөр өссөн байна. 2011 оны жилийн эцсийн байдлаар тайлант үеийн ашиг 0,7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

2011 онд нийт орлогын хэмжээ 13,4 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0,9 тэрбум төгрөгөөр буюу 7.0 хувиар өссөн нь зээлийн хүүгийн орлого 1,2 тэрбум төгрөг, үйл ажиллаганы бусад орлого 0,3 тэрбум төгрөгөөр өсч, үйл ажиллаганы бус орлого 0,6 тэрбум төгрөгөөр буурсан өөрчлөлт нөлөөлжээ.

Орлогын бууралтыг авч үзвэл үйл ажиллагааны бус орлого хэсгийн гадаад валютын ханшийн тэгшитгэлийн орлого өмнөх оны мөн үеийн байдлаас 0,5 тэрбум төгрөгөөр буурсан өөрчлөлт ихээр нөлөөлсөн. Энэ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль батлагдаж, хадгаламж, зээлийн хоршоод гишүүдээсээ гадаад валютаар хадгаламж татан төвлөрүүлэх, гадаад валютаар гишүүддээ зээл олгохыг хориглосонтой холбоотой.

5. Төсвийн бодлого

 

5.1  Төсвийн хууль, эрх зүйн орчны шинэчлэлт

Монгол улсад 2002 онд батлагдсан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар төсөв зохиох, батлах, санхүүжүүлэх, гүйцэтгэлийг хангахтай холбогдсон асуудлыг;  Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулиар төсвийн орлого, зарлагын ангилал, төсвийн гүйцэтгэлийг тайлагнах, төсвийн нягтлан бодох бүртгэлтэй  холбогдсон харилцааг тус тус зохицуулж байна.  Эдгээр хууль нь төсвийн тогтолцоог шинэчлэх, ялангуяа төрийн сангийн удирдлагыг хэрэгжүүлэхэд зохих үүргээ гүйцэтгэсэн. Харин төсвийн бодлого, стратеги, төсвийн тогтвортой байдлын удирдлага, түүнийг хангах хэрэгсэл, төсвийн удирдлагын үндсэн зарчим, төсвийн тусгай шаардлага, төсөв тогтворжуулах үндсэн хэрэгслийг олон улсын сайн жишгээр тогтоох,  төсвийн тогтвортой байдлыг хангах талаарх эрх, үүрэг, хэм хэмжээ, хариуцлагыг зааглах, үндэсний хуримтлалын нөөц бүрдүүлэх, түүнийг эдийн засгийн тогтворжуулалтын хэрэгсэл болгож ашиглах эрх зүйн тогтолцоог бүрдүүлээгүй. Түүнчлэн төсвийн харилцааг зохицуулах хүрээнд улсын хөрөнгө оруулалт, засгийн газрын санхүүгийн дотоод аудит, улсын өрийн удирдлага, төрийн сангийн тогтолцоотой холбогдсон харилцааг өргөн хүрээгээр тодоорхойлж зохицуулах асуудал мөн орхигдсон байсан.

Уг байдлыг харгалзан үзээд төсвийн харилцааг шинэчлэх, энэ талаар хууль эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх асуудлыг Засгийн газар ОУВС, Нэгдсэн төсвийн хэлтэс, АХБ, Дэлхийн банк зэрэг байгууллагуудтай хамтрач “Төсвийн тогтвортой байдлын тухай” хууль, “Төсвийн тухай” хууль гэсэн хоёр шинэ хуулийн боловсруулан батлуулсан юм. Төсвийн хууль эрх зүйн дээрх шинэчлэлийн хүрээнд юуны өмнө төсвийн тогтвортой байдлыг хангах хийгээд төсвийн төсөвлөлтийн шинэ зарчим, төсвийн хариуцлага, ил тод байдал дээр суурилсан төсвийн тогтолцооны хууль, эрх зүйн хүрээг боловсронгуй болгох шат дараалсан арга хэмжээнүүд тусгагдсан болно.

5.1.1  Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

Тус хуулийн гол зорилго, агуулгыг юуны өмнө төсвийн хэд хэдэн тусгай шаардлагыг хуульчлан  тогтоож мөрдүүлэхэд чиглэгдэж байгаа болно. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 оны 6 дугаар сарын 24-нд батлагдснаар төсвийн бодлого, стратегийг тодорхойлоход төсвийн удирдлагын зарчим ба төсвийн тусгай шаардлагыг тогтоож, дунд, урт хугацааны төсвийн тогтвортой байдлыг хангахад хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагын үүрэг хариуцлага өндөрсөж, төсвийн тусгай шаардлагад суурилсан төсвийн удирдлагын эрх зүйн шинэ орчин бүрдсэн юм.

 Төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар мөрдөх тухай. УИХ-аар батлагдан гарсан “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, батлах, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг гаргах, тайлагнах, батлах болон төсвийн төсөл боловсруулах, батлах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахад заавал баримтлахаар заасан. Хуульд тодорхой шалтгааны улмаас үе шаттайгаар баримтлахаар үечлэлийг зааж өгсөн.

5.1.2  Төсвийн тухай хууль

Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2009 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хууль,  тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 151-т “Төсвийн талаархи төрийн байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг, төсвийн хяналт, хариуцлагатай холбогдсон харилцаа, орон нутгийн эрх мэдэлтэй холбогдсон асуудлыг боловсронгуй болгох” ажлын хүрээнд Нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн үндсэн үзэл санааг өөрчлөхгүйгээр төсвийн харилцааг нэгдсэн нэг хуулийн хүрээнд зохицуулах, хуулиудын давхардсан болон зөрчилтэй заалтуудыг уялдуулан нэгтгэн сайжруулж, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол болон бусад эрх зүйн актаар зохицуулагдаж байгаа болон шинээр хуульчилсан.

Төсвийн тухай хууль нь төсвийн шинэчлэлийн хоёр дахь шатны хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дараа гарч байгаа процессийн шинжтэй томоохон эрх зүйн акт юм.

2010 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар макро түвшин дэх төсвийн нийт орлого, зарлага, улсын өр төлбөрийн зохистой  хэмжээг тусгай дүрмийн дагуу тогтоож хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал тэрхүү тусгай шаардлагуудыг хэрхэн дагаж мөрдөх хэм хэмжээг заасны зэрэгцээ уул уурхайн баялагаас бий болсон орлогын тодорхой хэсгийг төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулахтай холбоотой  харилцааг зохицуулах юм.

Харин Төсвийн тухай хууль нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон хязгааралалтуудын хүрээнд  төсвийн цаглабарын дагуу төсөв бүрдүүлж захиран зарцуулахтай холбогдсон үйл явцыг буюу төсөв боловсруулах, батлах, гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, тайлагнах болон хяналт тавих харилцаанд  төсвийн үйл явцад оролцогч субьектүүдийн эрх үүргийг  тодорхойлж өгч байна. Үүний  зэрэгцээ төсөв гэж юу болох түүний бүтэц, ангилал ямар байх, орлого бүрдүүлэгч эх үүсвэрийг улс болоод орон нутгийн төсөвт хэрхэн хуваарилах  хийгээд  мөнгөн хөрөнгийн болон өр төлбөрийн удирдлагын тогтолцоо, төв болон орон нутгийн төсвийн харилцаа, төсвийн ил тод байдлыг хэрэгжүүлэх зэрэг харилцааг шинэчлэн зохицуулахаар  заасан. Мөн орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төсвийн үр ашгийг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг чангатгах асуудлыг шинэчлэн зохицуулах юм. Түүнчлэн төсөвт олон нийтийн оролцоог хангах боломж, түүний эрх зүйн зохицуулалтыг тусгаж өгсөн болно.

Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг  хугацааг  3 үе шаттай байхаар тогтоосон бөгөөд эдгээр үе шатны дагуу Нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиудын зохицуулалтууд үе шаттайгаар хүчингүй болно. Үүнд:

1. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг он дамжуулан  санхүүжүүлэх харилцааг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс,

2. Төсвийн календарын дагуу  2013 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл боловсруулж батлах, жилийн төсвийн төсөл боловсруулах, өргөн  мэдүүлэх, батлах болон 2011 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргах, түүнийг аудитаар баталгаажуулах  харилцааг зохицуулсан заалтууд 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс,

3. Хуулийн бусад зүйл заалтуудыг  хэрэгжүүлэх хугацааг  2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр тус тус тогтоосон.

Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, Нэгдсэн төсвийн тухай хуулийн үйлчлэлийг мөн хугацаанд уялдуулан хүчингүй болгосоны зэрэгцээ  28  хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсон байна.

5.2  Монгол Улсын 2008-2012 оны төсөв.

5.2.1  Монгол Улсын 2008 оны төсөв

Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуулийн дагуу улсын төсвийн нийт урсгал зардал 1413.3 тэрбум төгрөг, “Монгол улсыг хөгжүүлэх сан”-ийн урсгал зардал 104.6 тэрбум төгрөг, “Нийгмийн даатгалын сан”-ийн нийт урсгал зардал 425.7 тэрбум төгрөгөөр тус тус батлагдлаа. Тус төсөв нь нийгмийн хамгааллын цогц бодлогыг тусгасан, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулсан, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжсэн, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэснээрээ урьд жилүүдийн төсвөөс онцлог болсон.

Нийгэм, эдийн засгийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн болон дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн огцом уналт, бараа, таваарын эргэлт удааширсантай холбогдуулан импортын татварын хэмжээ буурсан зэрэг шалтгаанаас үүдэн Монгол улсын 2008 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр нийт орлого 2,170.4 тэрбум төгрөг, нийт зарлага 2,466.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 334.6 тэрбум төгрөгөөр буюу 13.3  хувиар дутуу, өнгөрсөн оны мөн үеийн орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад нийт орлого 289.9 тэрбум төгрөгөөр буюу  13.3 хувиар өссөн байна.  Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн дүн 2008 оны эцэст 2170.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.4 хувьд хүрчээ.

Нэгдсэн төсвийн нийт орлогын 87.1 хувийг татварын орлого, татварын бус орлого 12.0 хувь, тусламжийн орлого 0.7 хувь, хөрөнгийн орлого 0.1 хувийг тус тус эзлэж байна.

Сүүлийн жилүүдэд төсвийн орлогын дийлэнх хувийг уул уурхайн компаниудын төсөвт төвлөрүүлэх орлого эзлэх болсон билээ. 2008 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлогын 26.7 хувийг уул, уурхайн компаниудын төвлөрүүлсэн байна. Тухайлбал Эрдэнэт УҮГ-н төвлөрүүлсэн орлого нийт төсвийн орлогын 23.1 хувийг эзэлж байна.

Монгол улсын 2008 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр нийт зарлага 2,466.8 тэрбум төгрөгт хүрч, зарлагын төлөвлөгөө 65.3 тэрбум төгрөгөөр буюу 2.6  хувиар дутуу, өнгөрсөн оны мөн үеийн зарлагын гүйцэтгэлтэй харьцуулахад нийт зарлага 719.5 тэрбум төгрөгөөр буюу  41.1 хувиар өссөн байна.  Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 2008 оны эцэст 2466.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувьд хүрчээ.

Монгол Улсын нэгдсэн төсөв сүүлийн 3 жил эерэг үзүүлэлттэй гарч байсан бол 2008 оны сүүлийн улирлаас эхлэн дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнийн огцом уналтаас шалтгаалан төсвийн орлогын бүрдүүлэлт саарч, улмаар эдийн засгийн өсөлт буурсан нь төсвийн орлогод дам нөлөөлж 2008 оны нэгдсэн  төсвийн урсгал тэнцэл 389.8 тэрбум төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 296.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарснаар төсвийн урсгал тэнцлийн ашиг ДНБ-ий 6.4 хувь, нийт тэнцлийн алдагдал  ДНБ-ий 4.8  хувьтай тэнцэхэд хүргэсэн байна.

5.2.2  Монгол Улсын 2009 оны төсөв

Засгийн газраас 2009 онд баримтлах төсвийн бодлого нь макро эдийн засгийн зорилтуудыг хангаж, мөнгөний бодлоготой уялдсан, төрийн албаны тоо болон цалин хөлсийг нэмэгдүүлэлгүй, үр ашиг багатай хөрөнгө оруулалт, урсгал зардлыг багасгах замаар эх үүсвэрийг чөлөөлж, тогтмол зардлын үнийн өсөлтийг санхүүжүүлж, нийгмийн халамжийн үйлчилгээг гагцхүү хэрэгцээтэй нийгмийн бүлгүүдэд зориулахад чиглэсэн Төсвийн хумих бодлого байсан.

ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Стэнд бай хөтөлбөрийн хүрээнд Олон улсын байгууллага,хандивлагч орнуудтай тохирсон хэлэлцээрийн дагуу нийгмийн халамжийн тогтолцоог сайжруулах, үүнд чиглэсэн зардлыг бууруулахгүй байх, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн  “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд 7 дугаар сард төсвийн тодотгол хийсэн.

Монгол Улсыг Хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2009 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан. Тус тодотголыг хийснээр нэгдсэн төсвийн нийт орлого 2,054.7 тэрбум төгрөг, нийт зарлага 2,418.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 364.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.8 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар УИХ-ын 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар батлагдсан.

 Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2009 оны гүйцэтгэлээр 1,994.0 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 93.2 тэрбум төгрөгөөр буюу 4.5 хувиар дутуу биелж, 2008 оныхоос 7.5 хувиар буюу 162.4 тэрбум төгрөгөөр буурсан байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого ДНБ-ний 32.9 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 2.5 хувиар буурсан байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг бүрдүүлж буй эх үүсвэрээр нь авч үзвэл 81.3 хувь нь татварын орлогоос, 17.7 хувь нь татварын бус орлогоос, 0.9 хувь нь тусламжийн орлогоос, 0.1 хувь нь хөрөнгийн орлогоос тус тус бүрдсэн байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2009 оны нийт зарлага 2,477.6 тэрбум төгрөг батлагдсанаас 2,336.6 тэрбум төгрөгийн буюу төлөвлөгдсөн нийт зардлын 94.3 хувь, улсын төсвийн нийт зарлага 1,746.6 тэрбум төгрөг буюу нийт төлөвлөгдсөн зардал 94.2 хувийн гүйцэтгэлтэй гарлаа. Нэгдсэн төсвийн нийт урсгал зардлын 12.9 хувь буюу 231.5 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн сангийн зардал, 32.2 хувь буюу 575.9 тэрбум төгрөгийг цалингийн зардал эзэлж байна.

Улсын төсвөөс халамжийн тэтгэмжид 49.4 тэрбум, хүүхдийн мөнгөний хөтөлбөрт 33.5 тэрбум төгрөг, шинээр төрсөн хүүхдийн мөнгөн тусламжид 7.8 тэрбум төгрөг, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох мөнгөн тусламжид 8.9 тэрбум төгрөг, шинэ гэр бүлд олгох мөнгөн тусламжид 18.5 тэрбум төгрөг, ахмад настнуудад үзүүлэх хөнгөлөлт, нэг удаагийн тэтгэмжид нийт 6.4 тэрбум төгрөг, жирэмсэн, нярай эхчүүдэд 16.8 тэрбум төгрөгийн, ахмад дайчдын орон сууцны дэмжлэгт 3.5 тэрбум төгрөгийн халамжийн санхүүжилтийг тус тус олгосон байна. Төрөөс хариуцах эрүүл мэндийн даатгалын хураамжийн зардлын санхүүжилтэд 8.1 тэрбум, нийгмийн даатгалын сангийн татааст 145.9 тэрбум, орон нутгийн санхүүгийн дэмжлэгт 13.6 тэрбум төгрөгийг төлөвлөгөөний дагуу бүрэн санхүүжүүлсэн байна.

Нэгдсэн төсвийн нийт зардлын 58.4 хувийг цалин хөлс, татаас урсгал шилжүүлгийн зардал эзэлж байгаа нь өмнөх оныхоос 8.5 пунктээр өссөн байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 184.5 тэрбум төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 342.6 тэрбум төгрөгийн алдагдалтай, улсын төсвийн урсгал тэнцэл 155.2 тэрбум, нийт тэнцэл 314.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Улсын төсвийн нийт алдагдлыг дараах эх үүсвэрээс санхүүжүүллээ.  Үүнд:

1. “Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай” хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу МУХС-гаас улсын төсөвт шилжүүлсэн 219.6 тэрбум төгрөг,

2. ОУВСангийн “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд донор болон хандивлагч улс орнуудын зээл 200.1 тэрбум төгрөг,

3. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх Засгийн газрын бондын эх үүсвэрээс бүрдүүлсэн 170.0 тэрбум төгрөг тус тус болно.

5.2.3  Монгол Улсын 2010 оны төсөв

Орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, Улсын Их хурлаас хөрөнгө оруулалтын асуудлаар Засгийн газарт чиглэл болгосныг хэрэгжүүлэх, Улсын Их хурлаас шийдвэрлэсэн Засгийн газрын бондын зардлыг төсөвт бүртгэх, зайлшгүй шаардлагатай урсгал зарлагын эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд тодотгол хийсэн.

Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн нийт орлого батлагдсан төсвөөс 218.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2,645.7 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага батлагдсан төсвөөс 322.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 3,107.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 103.6 тэрбум төгрөгөөр муудаж нэгдсэн төсвийн нийт алдагдал 462.2 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ий 6.4 хувьтай тэнцэхээр УИХ-ын 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар батлагдсан.

Монгол Улсын 2010 оны төсвийн гүйцэтгэл.  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлогын бүрдүүлэлт 115.8 хувийн биелэлттэй, нийт зарлага 97.2 хувийн биелэлттэй гарч улмаар төсвийн тэнцэл 40.7 тэрбум төгрөгийн ашигтай тайлагнагдсан.

2010 онд Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай байгуулсан “Стэнд Бай” хөтөлбөрт заасан төсөв болон санхүүгийн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилласан, дээрх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн хямралаас ангижрах алхамыг бүрдүүлсэн, нийгмийн баялгийг иргэдэд тэгшээр хуваарилах ажлыг эхлүүлсэн, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахыг төсвөөс дэмжиж ажилласан, төсвийн тэнцэл ашигтай гарсан зэргийг онцлох төсөв, санхүүгийн жил боллоо. Мөн эдийн засгийн гол үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2010 оны урьдчилсан байдлаар оны үнээр 8255.1 /үйлдвэрлэлийн аргаар тооцоолсон/ тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4154.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос оны үнээр 25.3 хувь, зэрэгцүүлэх үнээр 6.1 хувиар өссөн байна.  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны нийт орлого 3,122.5 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөөнөөс 426.4 тэрбум төгрөгөөр буюу 15.8 хувиар давж биелэн, 2009 оныхоос 1,128.5 тэрбум төгрөг буюу 56.6 хувиар өссөн байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 37.8 хувь болж, өмнөх оноос 4.9 пунктээр өссөн байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг нэр төрлөөр нь авч үзвэл татварын орлого 86.1 хувь, татварын бус орлого 12.5 хувь, тусламжийн орлого 1.2 хувь, хөрөнгийн орлого үлдэх 0.2 хувийг тус тус эзэлж байна. Улсын төсвийн орлого 2,488.5 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 348.0 тэрбум төгрөг буюу 16.3 хувиар давж биелэхэд дараах хүчин зүйлс нөлөөлжээ.Үүнд:

  1. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 8,255.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 25.3 хувиар өссөн. Тухайлбал авто тээврийн салбарын засвар үйлчилгээ 23.4 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 11.3 хувь, уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 6.3 хувь тус тус өссөн нь татварын орлого төлөвлөснөөс давж биелэхэд нөлөөлжээ.
  2. Өнгөрсөн 2010 онд дэлхийн зах зээл дээрх  зэсийн үнэ харьцангуй тогтвортой өсөлттэй байсан нь төсвийн орлого давж биелэхэд нөлөөлжээ. /2010 оны төлөвлөгөөнд зэсийн үнийг 5800 ам доллараар тооцож тусгасан боловч гүйцэтгэлээр 7535 ам.доллар байсан байна/
  3. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 6177.1 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 2154.0 сая ам.доллар буюу 53.5 хувиар нэмэгдсэн. Үүний дотор экспортын хэмжээ 1013.8 сая ам.доллар буюу 53.8 хувь, импортын хэмжээ 1140.2 сая ам.доллар буюу 53.3 хувиар тус тус өссөн нь гаалийн  орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс давж биелэхэд  нөлөөлсөн байна.

Татварын өрийг барагдуулахад анхаарч ажилласны дүнд 2010 оны эцэст татварын авлагын үлдэгдэл 86.3 тэрбум төгрөгт хүрч буурлаа. Татварын авлагын 77.5 хувь буюу 66.9 тэрбум төгрөг нь Алтандорнод Монгол, Эм Жи Эйч буюу Олон Овоот Гоулд, Жамп компануудаас авах алтны үнийн өсөлтийн албан татварын авлага байна. Тайлант онд өнгөрсөн онуудын болон шинээр ногдуулсан татварын авлагын 93.0 хувийг барагдуулж ажилласан байна.

ОУВСангаас хэрэгжүүлж байгаа “Стэндбай” хөтөлбөрийн хүрээнд төлбөрийн тэнцлийг сайжруулах зорилгоор 25.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлжих тусгай эрхийг ОУВСангаас Монголбанк дахь улсын төсвийн харилцах дансанд байршуулсны дагуу улсын төсвөөс Монголбанк дахь ОУВСангийн үнэт цаасны дансанд Монголбанкинд Засгийн газрын үнэт цаас арилжаалах замаар дээрхтэй тэнцэх хэмжээний төгрөгийг байршуулсан.

Тайлант хугацаанд гадаад зээлийн үндсэн төлбөрт 60.2 тэрбум төгрөгийг төлж, гадаад бондын үндсэн төлбөрт 91.1 тэрбум, дотоод бондын үндсэн төлбөрт 170.0 тэрбум төгрөгийг тус тус төлж, 91.2 тэрбум төгрөгийн төслийн зээл, Оюу толгой төслийн 68.4 тэрбум төгрөгийн урьдчилгаа орлого, Засгийн газрын үнэт цаасны арилжаанаас 180.0 тэрбум төгрөгийг тус тус ашигласан гүйцэтгэлтэй байна.

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл болох 134.1 тэрбум, нөөцийн шатахууны үлдэгдлийг борлуулсны орлого 34.3 тэрбум төгрөгийг тус тус улсын төсвийн харилцах дансанд шилжүүлэн 2010 оны улсын төсвийн зарлагын эх үүсвэр болгосон.

5.2.4  Монгол Улсын 2011 оны төсөв

Монгол Улсын Их Хурлын “Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай” 2010 оны 40 дүгээр тогтоол батлагдаж Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2011 оны төсвийн нийт зарлагыг ДНБ-ий 40.4 хувь (3,250.0 орчим тэрбум төгрөг),  нийт алдагдлыг ДНБ-ий 5.0 хувь байхаар баталсан.

Олон Улсын Валютын Сантай байгуулсан “Стэнд-бай” хөтөлбөрийн дагуу Засгийн газар дунд хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангах, 2011 оны төсвийн зарлагыг 3,250.0 тэрбум төгрөгөөс хэтрүүлэхгүй байх чиглэл баримталж, энэ хүрээнд 2011 оны ТХМ-ийн үзүүлэлтүүдийг УИХ баталсан.

Улсын Их хурлаас Засгийн газарт өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх, Улсын Их хурлаас шийдвэрлэсэн зарим арга хэмжээг хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн шийдвэртэй зардлуудыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын 2011 оны төсвийн тодотголыг боловсруулсан.

Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,942.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.8 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 4,931.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 48.5 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 988.7 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -9.7 хувь, улсын төсвийн орлого 3,080.0 тэрбум төгрөг, зарлага 3,609.8 тэрбум төгрөг, улсын төсвийн тэнцэл 529.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-ын 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2011 оны урьдчилсан гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 102.9 хувийн, нийт зарлага 94.8 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 632.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 383.1 тэрбум төгрөгөөр их байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2011 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4,159.6 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 118.3 тэрбум төгрөгөөр буюу 2.9 хувиар давж биелж, 2010 оны мөн үеийнхээс 33.2 хувиар буюу 1,037.1 тэрбум төгрөгөөр өссөн байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого татварын орлогоор 87.4 хувь, татварын бус орлогоор 12.1 хувь, хөрөнгийн орлогоор 0.4 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй байна. “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”- ийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоос нийт 241.0 тэрбум төгрөгийг тогтворжуулалтын сангийн дансанд төвлөрүүллээ.

  • Улсын төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 3,065.4 тэрбум төгрөгт хүрч 0.5 хувиар буюу 14.6 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс тасарсан байна. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого 24.4 хувиар буюу 18.0 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 0.8 хувиар буюу 8.8 тэрбум, онцгой албан татварын орлого 4.6 хувиар буюу 14.1 тэрбум, гадаад худалдааны орлого 3.9 хувиар буюу 13.8 тэрбум, тусламжийн орлого 9.7 хувиар буюу 24.1 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан бол, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 4.1 хувиар буюу 21.4 тэрбум, бусад татварын орлого 9.6 хувиар буюу 9.3 тэрбум, татварын бус орлого 9.4 хувиар буюу 33.1 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн байна.
  • Орон нутгийн төсвийн орлого 580.5 тэрбум төгрөгт хүрч, 6.1 хувиар буюу 33.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс илүү төвлөрсөн байна. Орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг зарим аймгуудаар дэлгэрүүлбэл, Өмнөговь аймгийн хувь хүний орлогын албан татварын орлого 0.6 тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 4.3 тэрбум, хүү, торгуулийн орлого 1.7 тэрбум  төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс давж биелж, аймгийн нийт дүнгээр 6.3 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс давсан байна. Нийслэлийн хувь хүний орлогын албан татварын орлого 9.0 тэрбум, улсын тэмдэгтийн хураамжийн орлого 2.3 тэрбум, газрын төлбөрийн орлого 1.6 тэрбум, татварын бус орлого 3.7 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс давж, өмчийн татварын орлого 1.3 тэрбум төгрөгөөр дутуу биелж, нийт дүнгээр 18.8 тэрбум төгрөгөөр давж биелсэн үзүүлэлттэй байна. Сэлэнгэ аймгийн хувь хүний орлогын албан татварын орлого 1.1 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс давсан хэдий ч, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 3.6 тэрбум, бусад татвар, хураамжийн орлого 3.5 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс дутуу биелж, аймгийн дүнгээр 5.8 тэрбум төгрөгөөр орлогын төлөвлөгөө тасарсан байна.
  • Хүний хөгжлийн санд 313.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 5.4 хувиар буюу 16.0 тэрбум төгрөгөөр илүү байна. Нийгмийн даатгалын сангийн орлого 755.8 тэрбум төгрөгт хүрч, 9.3 хувиар буюу 64.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс илүү төвлөрсөн байна. Тус санд улсын төсвөөс 190.7 тэрбум төгрөгийн татаасыг олгоод байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2011 урьдчилсан гүйцэтгэлээр 5,056.8 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 4,792.0 тэрбум төгрөгийн буюу 94.8 хувийн, улсын төсвийн зарлага 3,609.8 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 3,423.7 тэрбум төгрөгийн буюу 94.8 хувийн гүйцэтгэлтэй гарлаа. Халамжийн сангаас халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 71.6 тэрбум, алдар цолтой ахмад, дайчдад олгох хөнгөлөлтөд 5.8 тэрбум, жирэмсэн нярай эхчүүдэд олгох санхүүжилтэд 20.9 тэрбум, алдарт эхийн одонгийн санхүүжилтэд 31.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байна.

Орон нутгийн төсвийн зарлага 521.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгдсөн нийт зардал 90.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Хүний хөгжлийн сангаас иргэдэд олгох бэлэн мөнгөнд зориулж 721.5 тэрбум төгрөг, оюутнуудад олгох сургалтын төлбөрийн дэмжлэгт 66.8 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна. Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгдсөн зардал 96.8 хувийн буюу 599.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна.

Улсын төсвөөс 2011 онд 46.8 тэрбум тєгрєгийн зээлийг олгож, 13.2 тэрбум тєгрєгийн зээлийн үндсэн тєлбєрийг барагдуулсан байна. Гадаадын зээл, тусламжийг дамжуулан зээлдүүлсэн зээлийн эргэн төвлөрүүлэлтээр 16.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна. Засгийн газрын үнэт цаасны арилжааны хөрөнгөөс Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 276.5 тэрбум, Орон сууцны санхүүжилтийн корпорацид 72.0 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.

Тайлант хугацаанд гадаад зээлийн үндсэн төлбөрт 77.0 тэрбум, Засгийн газрын бондын үндсэн төлбөрт 35.0 тэрбум төгрөгийг тус тус төлж, 113.2 тэрбум төгрөгийн гадаад төслийн болон хөтөлбөрийн зээлийг ашиглаж, 358.3 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг арилжаалсан гүйцэтгэлтэй байна. Тайлант үед Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 906.9 тэрбум төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 632.4 тэрбум төгрөгийн алдагдалтай, улсын төсвийн урсгал тэнцэл 818.5 тэрбум төгрөгийн ашиигтай, нийт тэнцэл 358.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

 

5.2.5  Монгол Улсын 2012 оны төсөв

Монгол Улсын 2012 оны төсвийн онцлог. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогоор хуримтлал үүсгэх зорилгоор гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнээр тооцсон. Мөн уг хуулийн 19.3-д заасны дагуу  2012 оны хувьд улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 60.0 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг баримтлан боловсруулсан;

  • Төсвийн тогтворжуулалтын санд нийт 322.4 тэрбум төгрөг нэмж хуримтлуулахаар төлөвлөлөө;
    • Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу төрийн албан хаагчдын цалинг 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 80.0 мянган төгрөгөөр, 2012 оны 10 дугаар сарын 1-ээс 23 хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тооцов;
    • Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны болон бусад тэтгэврийг 3 болон  5 дугаар сард хоёр үе шаттайгаар нэмэгдүүлэхээр 192.0 тэрбум төгрөг тусгалаа;
    • Орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, ялангуяа хүн амын талаас илүү хувь нь оршин суугаа нийслэл Улаанбаатар хотын дэд бүтэц, агаарын бохирдол, хот төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогын томоохон арга хэмжээнүүдийг тусгалаа;
    • Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь, хишиг хүртээх зорилтыг биелүүлэх зорилгоор:

-       Хүний хөгжил сангаас 2012 оны 5 сарыг хүртэл иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг, 6 дугаар сард 23 мянган төгрөг буюу нийт 128 мянган төгрөг олгох,

-       Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль коллежид суралцаж байгаа 170,000 оюутны 2011 – 2012 оны сургалтын төлбөрт зориулж оюутан тус бүрт 492 мянган төгрөгийн  дэмжлэг олгох,

-       Нийт иргэдэд 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ний нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1 сая төгрөгийн хувьцааг эзэмшүүлэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХХК хувьцаагаа олон улсын зах зээл дээр нээлттэй арилжиж эхэлсэн эхний өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын иргэн өөрийн эзэмшиж буй хувьцааг зөвхөн Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах бололцоогоор хангах зорилгоор 334.2 тэрбум төгрөг тусгалаа.

Орон нутгийн төсвийн хувьд:

  • Аймаг, нийслэлийн аудитын газрын чиг үүрэгт өөрчлөлт орж ажлын ачаалал нэмэгдэж байгаатай уялдуулан орон тоог нэмэгдүүлэх саналыг орон нутаг болон Үндэсний аудитын газраас ирүүлснийг судлан үзэж, аймаг, нийслэлийн аудитын газрын орон тоог 43-аар нэмэгдүүлэн, холбогдох урсгал зардалд нийт 394,6 сая төгрөгийг 2012 оны төсөвт шинээр нэмж тусгалаа;
  • Мөн Үндэсний аудитын газрын зөвлөмжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санхүүгийн байгууллагын бүртгэлийг олон улсын стандартын дагуу хөтлөх программ хангамжийн зардалд нэг суманд 300,0 мянган төгрөгөөр тооцон, нийт 109.8 сая төгрөгийг Сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт нэмж тусгав;
  • Ирэх онд зохион байгуулагдах орон нутгийн сонгуулийн зардалд 934.5 сая төгрөгийг орон нутгийн төсөвт тусгасан;
  • Сумын төрийн сангийн төлөөлөгчийн ажлын ачаалал нэмэгдэж статистикийн мэдээ, мэдээллийг хариуцах болсонтой холбогдуулан төрийн сангийн төлөөлөгчид үндсэн цалингийн 20 хувиар нэмэгдэл олгохоор тооцон, нийт 271.6 сая төгрөгийг сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт шинээр нэмж тусгасан. (Уг нэмэгдлийг холбогдох шийдвэр гарсаны дараа олгохыг анхаарах) ;
  • Аймгийн ахмадын хорооны төсөвт сумдын салбар хорооны даргын урамшууллыг шинээр нэмж тусгасан;
  • Засгийн газрын 2010 оны 261 дүгээр тогтоолын дагуу Төрийн архивуудад ажиллуулах гэрээт ажилтнуудын цалингийн сан бусад холбогдох зардлыг ХЗДХСайдын төсвийн багцад тусгасан;
  • Оршин сууж буй хүн амын тоотой уялдуулан  сум, дүүрэгт ажиллах орон тооны бүртгэлийн ажилтнуудын зардлыг Тэргүүн Шадар сайдын багцын Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2012 оны төсөвт шинээр тусгасан;
  • Нийслэлд гадаадын зээлээр хэрэгжиж байгаа төслүүдийн зардлыг орон нутгийн төсөвт эх үүсвэрийн хамт тусгалаа;

Орон нутгийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтын асуудлаа бие даан шийдвэрлэх боломж олгох, хуваарилах орлогыг нь нэмэгдүүлэх бодлого баримтлан орон нутгийн хөрөнгө оруулалтад 2011 онд дунджаар 800 сая төгрөг олгож байсан бол 2012 онд тухайн аймгийн орон нутгийн хөгжлийн түвшин, хүн ам, газар нутаг, алслалтын байдал, хүн амын нягтрал, татварын идэвх санаачлага зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан нэг аймагт дунджаар 1 тэрбум орчим төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар тусгалаа.

Төсвийн орлогыг тооцоолохдоо тэнцвэржүүлсэн журмаар тооцоолж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд заасны дагуу тусгай шаардлагыг бүрэн хангасан. 2012 оны батлагдсан төсөвт нэгдсэн төсвийн нийт орлого 6.1 их наяд болж, 2011 оны урьдчилсан гүйцэтгэлээс 1.4, 2010 оны гүйцэтгэлээс ойролцоогоор 2 дахин өссөн.

2012 оны орлого төлөвлөлтийн гол төсөөллүүд: Валютын ханшийг дунджаар 1USD=1199.7 төгрөгт байхаар таамаглаж гол уул, уурхайн бүтээгдэхүүний үнийн төсөөллийг дараах байдлаар тооцоолов.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу 2012 онд Тогтворжуулалтын санд төвлөрөх орлогыг тооцоход 168.0 тэрбум төгрөг буюу 52.1 хувь нь зэсийн үнийн өсөлтөөс, 154.4 тэрбум төгрөг буюу 44.1 хувь нь нүүрсний үнийн өсөлтөөс тус тус төвлөрөхөөр байна. Төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн үнээр тооцоолон 2012 оны төсвийн хувьд 322.4 тэрбум төгрөгийг тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр төлөвлөгдсөн.

Тогтворжуулалтын санд 2011 оны гүйцэтгэлээр 241.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрсєн байгаа ба 2012 оны батлагдсан төлөвлөгөө 322.2 тэрбум төгрөгийн орлогыг нэмэхэд 2012 оны эцэст тус сангийн нийт хуримтлал 563.2 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 3.3 хувьтай тэнцэхээр байна.

Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нийт зарлага 6,309.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.1 хувьтай байхаар батлагдсан. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт алдагдал 483.7 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -3.0 хувь болохоор батлагдсан.

2012 оны төсвийн тодотгол буюу сонгуулийн жилд Засгийн газраас гаргасан шийдвэр. Улсын Их Хурлын 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.

Улсын Их Хурлаас Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахтай холбоотой гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, Төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2012 оны 2 дугаар сарын 1, 5 дугаар сарын 1-ээс үе шаттай нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх шаардлага бий болсны улмаас төсвийн тодотголыг боловсруулан

Монгол Улсын төсвийн орлогын 2011 оны урьдчилсан гүйцэтгэл, 2012 оны эхний 1 дүгээр сарын орлогын урьдчилсан гүйцэтгэлд үндэслэн тооцоход энэ оны улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого хүлээгдэж буй гүйцэтгэлээр 161.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Улсын төсөвт 2010 оны 1 дүгээр сард улсын төсөвт импортын барааны татварын орлогоор 29.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч байсан бол 2011 оны 1 дүгээр сард 69.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 2 дахин нэмэгдсэн байна.  2012 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 109.1 тэрбум төгрөгийн орлого импортын татварын орлогоор төвлөрсөн нь өмнөх 2011 оны мөн үеийнхээс 1.6 дахин өссөн байна.

Иймд 2012 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 115.4 тэрбум төгрөгөөр, гаалийн албан татварын орлого 49.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Монгол Улсын 2012 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсөвт төсвийн байгууллагын албан хаагчдын цалинг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс болон 10 дугаар сарын 1-ний өдрөөс хоёр үе шаттай нэмэгдүүлэхээр, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг 3 дугаар сарын 1-ний өдрөөс болон 5 дугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр тусгасан.

Төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх хугацааг 2 дугаар сарын 1-ний болон 5 дугаар сарын 1-ний өдөр байхаар наашлуулан тогтооход улсын төсөвт нийт 161.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангийн төсөвт  13.9 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 8.8 тэрбум төгрөг нэмж шаардагдаж  байна.

Нэмэгдэх зардлыг дотор нь нарийвчлан авч үзвэл:

  • Цалингийн нэмэгдэл болон нийгмийн даатгалын шимтгэлд 157.8 тэрбум,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрт 11.1 тэрбум,
  • Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр болон зарим тэтгэмжид 1.8 тэрбум,
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу нэмэгдэх 1.4 тэрбум төгрөг,
  • Улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд олгох татааст 7.2 тэрбум төгрөг
  • Улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох татааст 5.0 тэрбум төгрөг тус тус нэмж шаардагдана.

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулиар Тэргүүн шадар сайдын төсвийн багцад нийт 48.5 тэрбум төгрөг батлагдсан ба үүнээс 32.7 тэрбум төгрөг урсгал зардалд, 15.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардалд тусгагдсан байна.

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Тэргүүн шадар сайдын төсвийн багцаас 26.3 тэрбум төгрөгийн урсгал зардал, 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг ХЗДХСайдын төсвийн багцад, 6.4 тэрбум төгрөгийн урсгал зардал, 13.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцад тус тус шилжүүллээ.

Мөн Тэргүүн шадар сайдын ажлын алба татан буугдсантай холбогдуулан төсвийн зардлыг 112.4 сая төгрөгөөр бууруулав.Монгол Улсын 2011 оны урьдчилсан гүйцэтгэл, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдэд гарч буй өөрчлөлтүүд, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 177.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6 их наяд 3.6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 158.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6 их наяд 467.7 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 464.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 3 хувьтай тэнцэхээр байна.

 

5.2.6  2012 оны төсвийн тодотголын ирэх оны төсөвт нөлөөлөх нөлөөлөл

Монгол Улсын 2012 оны төсвийн тодотгол батлагдсанаар төсвийн байгууллагын албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн нь нэгдсэн төсвийн урсгал зарлагыг анх төлөвлөгдсөн дүнгээс 3.6 хувиар нэмэгдүүлж, цалингийн сангийн зарлагыг нийт урсгал зардлаас татаас шилжүүлэг ороогүй дүн 51 хувь байснаас 54 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэж өсгөсөн байна. Цалингийн зардал нь тогтмол зардал тул ирэх онуудын төсөвт өндөр хувьтай хэвээр хадгалагдана.

Цалингийн зардлын дүн 2008 оны төсвийн гүйцэтгэлээр 544.5 сая төгрөг байсан бол 2012 оны тодотгосон төлөвлөгөөгөөр 1,230.2 сая төгрөг болж өссөн нь цалингийн зардал 2.3 дахин өссөн байна.

 

6.  Засгийн газрын өр

 

Өрийн дарамтын хэмжүүр 2008-2011 оны хооронд 3-11 хувийн үзүүлэлттэй байгаа нь Монгол Улсын өрийн дарамт харьцангуй бага байгааг харуулж байна. Тухайлбал 2011 онд Засгийн газрын өрийн дарамтад хүрэх магадлал ердөө хувь байсан байна.

Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 1 сарын 20-ны өдрийн 26 дугаар тушаалаар Засгийн газрын Өрийн удирдлагын 2012-2014 оны стратегийн баримт бичгийг баталлаа. Энэхүү дунд хугацааны стратегийн баримт бичиг нь Засгийн газрын өрийн удирдлагын зорилтод хүрэх арга зам, өрийн бүтцийг тодорхойлох дунд хугацааны баримт бичиг юм. Энэхүү стратегийг хэрэгжүүлэх хугацаанд дараах 2 зорилгыг дэвшүүлээд байна:

Зорилго 1:  Засгийн газрын санхүүгийн хэрэгцээг хамгийн бага зардлаар хангахын тулд дотоод өрийн зах зээлийг үе шаттайгаар хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийн 50 хувийг дотоод өрийн зах зээлээс бүрдүүлэх;

Зорилго 2: Нийт өрд эзлэх гадаад өрийн хэмжээг үе шаттайгаар бууруулж 80 хувьд хүргэх, гадаад эх үүсвэрээс авах зээлийн хэмжээг 2014 он гэхэд үе шаттайгаар  бууруулаж 50 хувьд хүргэх

Гадаад зээлийн ангилал

Эхний үлдэгдэл

Ашиглалт

Гадаад зээлийн үндсэн төлбөр

Ханшийн өөрчлөлт

Нийт зээлийн үлдэгдэлд эзлэх хувь

Эцсийн үлдэгдэл

Төслийн зээл

1,437.7

203.3

46.7

160.8

66.2%

1,755.1

Хөтөлбөрийн зээл

-

38.2

-

3.9

1.6%

42.1

Авто замын зээл

252.6

6.0

10.4

25.6

10.3%

273.9

Санхүүгийн зээл

509.2

10.4

15.1

69.4

21.6%

573.9

ОУВС-гийн зээл

10.2

-

4.7

0.5

0.3%

5.9

НИЙТ ЗЭЭЛ

2,209.6

257.9

76.9

260.2

100%

2,650.9

ДНБ-д эзлэх Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 2011 онд (өнөөгийн үнэ цэнээр) 28.3 хувь байгаа нь Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкнаас тогтоодог өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд гадаад өрийн эрсдэл бага гэсэн ангилалд багтаж байна.

Нийт зээлийн үлдэгдлийн 66.2 хувийг төслийн зээл, 10.3 хувийг автозамын зээл, 21.6 хувийг санхүүгийн зээл, 1.6 хувийг хөтөлбөрийн зээл болон үлдсэн 0.3 хувийг Олон улсын валютын сангийн зээл эзэлж байна.

Өнгөрсөн 2011 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын  гадаад өрийн 62.3 хувийг Олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээл, 37.7 хувийг гадаад улс орнуудаас авсан зээлийн өрийн үлдэгдэл эзэлж байна. Засгийн газрын нийт өр 2011 онд 3,154.2 тэрбум төгрөгт хүрч нийт өрийн үлдэгдэлд эзлэх гадаад өр 81 хувь, дотоод өр 19,0 хувийг бүрдүүлж байна.

Зээл олгогч улс, байгууллагууд. Монгол Улсын Засгийн газар Хандивлагч орон, Олон улсын санхүүгийн байгууллагаас 2011 онд 257.9 тэрбум төгрөгийн гадаад зээлийг авч ашигласан. Гадаад зээлийн эргэн төлөлтөд 76.9 тэрбум төгрөгийг төлж, Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 2011 оны жилийн эцсийн байдлаар 2,650.9  тэрбум төгрөг байна.

Гадаад зээлийн зориулалт

Үлдэгдэл

Банкны бүтцийн өөрчлөлт

80.0 тэрбум

4,000 айлын орон сууц хөтөлбөрийг санхүүжүүлэх

137.0 тэрбум

Жижиг, дунд үйлдвэр, ноос ноолуурын салбарыг дэмжих

286.3 тэрбум

Нийт

503.3 тэрбум

Улсын төсвийн алдагдал, улирлын чанартай орлогын дутагдал болон зарим зорилтот хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын зөвшөөрснөөр Засгийн газрын үнэт цаас гарган арилжаалж ирсэн бөгөөд 2011 оны төсвийн жилд 358.3 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нээлттэй болон хаалттай хэлбэрээр арилжаалж, эргэн төлөлтөд 20,0 тэрбум төгрөг төлж, Засгийн газрын дотоод өрийн үлдэгдэл 2011 оны жилийн эцсийн байдлаар 503.3 тэрбум төгрөгт хүрсэн.

 Засгийн газрын дотоод өрийн үйлчилгээг цаг хугацаанд нь гүйцэтгэж хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байна. Монгол Улсын Засгийн газар Хандивлагч орон, Олон Улсын байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөс 2011 онд 19.2 тэрбум төгрөгийг дотоодод  дамжуулан зээлдүүлсэн. Дамжуулан зээлийн эргэн төлөлтөөр 18.9 тэрбум төгрөг төлөгдөж, дамжуулан зээлдүүлсэн зээлийн авлагын үлдэгдэл 2011 оны жилийн эцсийн байдлаар 1,157.1 тэрбум төгрөг байна. Зээлдэгчдийг өмчийн хэлбэрээр авч үзвэл Төрийн өмчийн зээлийн үлдэгдэл 930.4 тэрбум төгрөг буюу нийт зээлийн үлдэгдлийн 80.4 хувь, хувийн өмчийн 226.6 тэрбум төгрөг буюу нийт зээлийн үлдэгдлийн 19.6 хувь тус тус эзэлж байна.

 Засгийн газрын дотоод өрийн бүтэц доорхи байдалтай байна: 2011 оны эхэнд өмнөх оноос шилжиж ирсэн зээлийн үлдэгдэл 36.5 тэрбум төгрөг байсан бол 13.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэж нийт 46.8 тэрбум төгрөгийн зээл шинээр олгосноор тайлант оны жилийн эцсийн байдлаар зээлийн үлдэгдэл 69.8 тэрбум төгрөг болсон байна. Дээрх шинээр олгосон зээлээс Улсын нөөцөд хүнсний улаан буудай худалдан авахад зориулан  ХХААХҮЯ-нд олгосон 35,0 тэрбум төгрөгийн зээл нь 2013 онд төлөгдөх бөгөөд харин шинээр олгосон бусад зээл бүрэн хэмжээгээр эргэн төлөгдсөн байна.

Тайлант хугацаанд улсын төсвөөс нийт 46.8 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгосон байна.Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банкны зөвшөөрсөн  Өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн /ӨУДХС/ баримт бичиг боловсруулах олон улсад ашиглаж буй стандартын дагуу Засгийн газрын ӨУДХС-ийн (2012-2014 оны) баримт бичгийг Монгол Улсын макро эдийн засаг, улсын төсвийн болон Засгийн газрын өрийн удирдлагын төсөөлөлд суурилсан зардал, эрсдэлийн дүн шинжилгээний MTDS Tool програмыг нэвтрүүлж, олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн Засгийн газрын ӨУДХС-ийг шинэ аргачлалаар боловсруулж гаргалаа. Энэхүү програмыг ашигласнаар Засгийн газрын ӨУДХС-ийн ойрын ирээдүйн өрийн багцын зардал, эрсдэлийн тухай тоон үзүүлэлтийг нарийвчлан гаргах боломж бүрдсэн бөгөөд энэ нь Сангийн яамны 2011 оны 10 гол үйл явдлын нэг болсон юм.

Бүлэг 2. БОДИТ САЛБАРЫН ХӨГЖИЛ

 

1. Хүнс, хөдөө аж ахуйн салбар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд салбарын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зах зээлийн тогтолцоог төлөвшүүлэх эдийн засаг, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилгоор “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай”, “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай”, “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэсэн 7 хуулийг батлуулав.

 

1.1  Мал аж ахуй

УИХ-аас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг шинээр батлан, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Малын үржлийн ажил, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үр дүнг сайжруулах зорилгоор 12 аймгийн цөм сүргийн үржлийн төвүүдийг Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсны зэрэгцээ 329 суманд мал эмнэлэг, үржлийн тасаг,  бүсийн тулгуур төвүүдэд малын үржүүлэг, биотехнологийн 8 салбар шинээр байгуулж, мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулан давхардсан тоогоор 165 хүнийг хамруулав.

Нийт 12.8 сая малд ангилалт хийж, цөм сүрэг бүрдүүлэн малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлсэн ба мал сүрэгт цэвэр, эрлийз, нутгийн шилмэл малын эзлэх хувь тогтворжин нийт малын 10 гаруй хувьд хүрсэн.

Мал сүргийн зохистой харьцаа бүхий бүтцийг бий болгох талаар явуулсан арга хэмжээний үр дүнд бэлчээрт хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг ямаан сүрэг 2008 онд нийт малын 46.1 хувийг эзэлж байсан бол 2011 онд 43.9  хувь болж бууран, хамгийн таваарлаг мал болох үхэр сүргийн эзлэх хувь 2008 онд 5.8 байсан бол 2011 онд 6.4 болж өссөн байна.

 Тоо толгой нь цөөрч байгаа төрөл зүйлийг хамгаалахад чиглэсэн бодлогын хүрээнд олгосон зээл, тусламж, хөрөнгө оруулалт, зохион байгуулсан арга хэмжээний үр дүнд тэмээний тоо 2008 онд 266.4  мянга байсан бол 2011 онд 280.1 мянган толгой болж 5.1 хувиар, цаа бугын тоо 1021 байсан бол 1344 болж 31.6 хувиар өссөн байна. Малчид, мал бүхий иргэдэд зах зээлийн мэдлэг олгох, сүргийн эргэлтийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн ажлын үр дүнд сүргийн бүтэц сайжирч, нийт малд хээлтэгч малын эзлэх хувь 2011 онд 2008 оны үзүүлэлтээс 4.0 хувиар нэмэгджээ.

 

2008 он

2009 он

2010 он

2011УГ

Бүгд

980

1045

1284

1343

Сүүний үхрийн ферм

412

523

649

663

Махны үхрийн ферм

48

94

101

114

Мах, ноосны хонины ферм

57

107

128

131

Гахайн ферм

172

135

190

187

Тахианы ферм

225

105

148

217

Зөгийн ферм

56

58

68

81

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хөнгөлөлттэй зээл болон бусад дэмжлэгийн үр дүнд малын чанарыг сайжруулах, таваарлаг байдлыг дээшлүүлэн нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх талаар тодорхой ахиц гарч улсын хэмжээнд эрчимжсэн аж ахуйн тоо 2011 онд 1343-д хүрсэн нь 2008 оныхтой харьцуулахад 37.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй 274 иргэн, аж ахуйн нэгжид 8238.7 сая төгрөгийн хөнгөлттэй зээл, 72 иргэн, аж ахуйн нэгжид нийт 803 толгой үржлийн өсвөр гунж, бух, 18 иргэн, аж ахуйн нэгжид 165 толгой өсвөр мэгж, бодон, 39 иргэн, аж ахуйн нэгжид 92600 толгой хоногийн настай дэгдээхэйг тус тус эргэн төлөгдөх нөхцөл бүхий гэрээгээр олгож, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангав.

Эрчимжсэн аж ахуйд маллагдаж буй мал, амьтны тоо 2008 оныхоос дараах байдлаар өссөн байна. Үүнд: сүүний үхэр 91.4 хувь, шувуу 25.5 хувь, зөгийн бүл 8.3 хувь, махны үхэр 1.5 дахин, мах, ноосны хонь 3.3 дахин өссөн байна. Өндөр ашиг шимт нэг үнээнээс жилд 1500-2500 кг сүү, 36 сартай махны чиглэлийн нэг үхрээс 170-250 кг мах, нэг өндөглөгчөөс жилд 190-290  ширхэг өндөг, нэг хониноос 2.8-3.6 кг нарийн, нарийвтар ноос, нэг бүл зөгийнөөс жилд 7.5-25.0 кг бал ашиглаж байна. Өндөгний үйлдвэрлэл жил дараалан өсч 2010 онд 47.9 сая ширхэгт хүрсэн нь 2009 оныхоос 50 гаруй хувиар нэмэгдсэн байна.

Төрөл

2008 он

2009 он

2010 он

2011 он

2008/2011

Сүүний үхэр /толгой/

12231

19289

21412

23412

91.4%

Махны үхэр /толгой/

5285

10992

11307

13210

1.5 дахин

Мах, ноосны хонь /толгой/

30619

89183

101681

132102

3.3 дахин

Гахай /толгой/

29287

25808

24842

16779

-42.7%

Шувуу /мян.тол/

359.9

399.4

425.8

451.7

25.5%

Зөгий /бүл/

2617

1341

1628

2835

8.3%

Эх сурвалж: ХХААХҮЯ

 Сүүний чиглэлийн хар тарлан, алатау, симменталь зэрэг сайн үүлдрийн бухны үрээр зохиомол хээлтүүлэг хийж, цэвэр үүлдрийн өсвөр гунж, бух бойжуулан үржилд ашигласны үр дүнд сүүний үхрийн дундаж саам 1.6 кг-аар, уураг 0.1 хувиар нэмэгджээ.

Сүү, махны цогцолбор аж ахуй байгуулах хүрээнд франц улсаас махны чиглэлийн “Лимүзэн” үүлдрийн үхэр 238 толгой, БНХАУ-аас сүүний чиглэлийн хар тарлан үүлдрийн үржлийн өсвөр үнээ 120 толгойг импортлон цөм сүрэг үүсгэсэн. Мөн сүүний чиглэлийн 66 цогцолбор аж ахуйд 1700.0 сая,  газар тариалангийн бүс нутаг дахь махны чиглэлийн үхэр, хонины 33 цогцолбор аж ахуйд 695.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүллээ.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах үндсэн чиг үүрэг бүхий төслийн нэгж ХХААХҮ-ийн сайдын тушаалаар байгуулагдан төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран 6 удаагийн уулзалт, сургалт, семинар зохион байгуулж, www.mace.mn цахим хуудсыг ашиглалтад оруулан, биржийн чиглэлээр мэдээлэл, танилцуулга, бирж байгуулах бэлтгэл ажлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлж байна. Мал аж ахуйн түүхий эдийн төвлөрлийг харгалзан Түүхий эд бэлтгэлийн төв бий болгоход зориулан 11 аймгийн 14 аж ахуйн нэгжид тус бүр 100.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан үзүүлж, хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулав. Манай улсын 309 сум, баг үүрэн телефон холбооны, 160 сум интернетийн шилэн кабелийн сүлжээнд холбогдсон, түүнчлэн бүх сумдад арилжааны аль нэг банкны салбар, тооцооны төв ажиллаж байгаа зэрэг нь бирж байгуулж, цахим арилжаа явуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх боломжтойг харуулж байна.

Хадлан, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2008-2011 онд бага оврын тракторын иж бүрдэл 554, тэжээлийн цех 26, өвс хаман боогч техник 31, жижиг оврын хөдөлгөөнт хадуур 125, ногоон тэжээл хураах, хэрчиж ачих чиргүүлийн комбайн 14 ширхэгийг хөнгөлөлттэй үнээр олгосон. Мөн Европын холбооны төслийн хүрээнд 300.0 мянган еврогийн өртөг бүхий хадлан, тэжээлийн 6 багц 29 зүйлийн техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн.

Тэжээлийн таримлын үрийн хангамжийг сайжруулах зорилгоор 2009-2011 онд 352.5 тонн үрийг иргэн, аж ахуйн нэгжид олгосны зэрэгцээ дарш ногоон тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хадлангийн талбайг сайжруулах, нэг ба олон наст үр тариалах, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр нийт 2.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.

Эдгээр дэмжлэгийн үр дүнд 2011 онд  өвс 1183.1 мянган тонн, сүрэл 18.2 мянган тонн, гар тэжээл 46.2 мянган тонн, тэжээлийн ургамал 34.3 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 47.1 мянган тонн, эрдэс тэжээл 97.8 мянган тонн, ногоон тэжээл 34.9 мянган тонныг тус тус бэлтгэсэн нь 2008 оныхоос өвс 150.0 мянган тонн, сүрэл 7.1 мянган тонн, гар тэжээл 12.0 мянган тонн, тэжээлийн ургамал 25.3 мянган тонн, эрдэс тэжээл 44.0 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 40.0 мянган тонноор, ногоон тэжээл 34 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Төрөл

2008 он

2009 он

2010 он

2011 он

Бэлтгэсэн өвс, хадлан

1030.9

912.3

1137.3

1183.1

Ашигласан сүрэл

11.1

8.5

8.3

18.2

Гар тэжээл, тэжээлийн нэгжээр

34.4

25.8

32.7

46.2

Бэлтгэсэн эрдэс тэжээл

53.8

47.0

48.0

97.8


Таримал тэжээл тариалах 85.0 га, хадлан бэлтгэх 25.0 га, отрын бэлчээрийн хилийн зааг нутгийн 37.0 мянган га талбайг тус тус хашаалан хамгаалав. Отрын бүс нутгийн талбайн хэмжээг 2008 оныхтой харьцуулахад 196.4 мянган га–аар нэмэгдүүлж 649.3 мянган га бэлчээр бүхий отрын 7 бүсийг байгуулсан  ба тус бүс нутгийн бэлчээрийн нөхөн сэргээлт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор жил бүр 10 харуулыг түр хугацаагаар ажиллуулж байна. Уг бүс нутагт 50  гүн өрмийн  худаг гарган, хадлангийн иж бүрэн техниктэй салаа байгуулж, 50 га-гийн услалтын систем, бага оврын тэжээлийн нэг цехийг ашиглалтанд оруулав.
Эх сурвалж: ХХААХҮЯ

Аймаг, отрын бүс нутгийн бэлчээрт уст цэг тогтоох, газар доорхи усны хайгуул судалгааны ажил хийхэд зориулж 2009-2012 онд улсын төсвөөс 2440.7 сая төгрөг зарцуулж, 2454 цэгт хайгуул хийж, 1984 уст цэг тогтоосон.

Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй мэрэгч амьтантай 2146.8 мянган га талбайд, царцаатай 427.1 мянган га талбайд тэмцэх ажлыг зохион байгуулж бэлчээрийн даац, багтаамжийг  2009-2012 онд нийт 2573.9 мянган га талбайгаар нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.

Аймаг, отрын бүс нутгийн бэлчээрт уст цэг тогтоох, газар доорхи усны хайгуул судалгааны ажил хийхэд зориулж улсын төсвөөс 2009-2012 онд 2440.7 сая төгрөг зарцуулж, 2454 цэгт хайгуул хийж, 1984 уст цэгийг тогтоосон.

Нарны эрчим хүч ашигладаг ус шахуургатай 9 худгийг Архангай, Хөвсгөл, Хэнтий, Булган, Дундговь аймгуудад, салхины эрчим ашигладаг ус шахуургатай 30 худгийг Дорноговь, Говьсүмбэр аймгуудад суурилах ажил хийгдсэн ба Дорноговь, Говьсүмбэр, Хөвсгөл  аймагт 54 худгийг суурилуулах ажил 2012 онд хийгдэнэ. Эдгээр ажлын  үр  дүнд  нийт сумдын 28.3 хувьд нь нар, салхины эрчим хүчээр ажилладаг худагтай болох юм. Улсын хэмжээнд энгийн уурхайн 32.1 мянга, инженерийн хийцтэй 10.2 мянган худаг ашиглагдаж байгаа бөгөөд 1 багт 27 худаг ногдож байна.

Мал эмнэлэг: Мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор малын халдварт өвчинтэй тэмцэх заавруудыг шинэчлэн батлуулж, мөрдөн ажиллаж байна. Засгийн газрын 2010 оны 223 дугаар тогтоолоор бүх сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцэд мал эмнэлэг, үржлийн тасгийг шинээр байгуулж, мал эмнэлгийн үйлчилгээний анхан шатны нэгжийг дэмжих чиглэлээр шат дараатай арга хэмжээ явуулсны дүнд сум, дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хувийн мал эмнэлгийн тоо 2011 онд 788 болж 2008 оныхоос 9-өөр нэмэгдлээ. Малын эмч нарын улсын зөвлөлгөөнийг зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар мал сүргийг эрүүлжүүлэх “Таван эрдэнэ” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхлэв.

Улсын хэмжээнд 2011 оны жилийн эцсийн байдлаар 1370 малын эмч, 601 бага эмч, 117 мал зүйч нийт 2088 мэргэжилтэй боловсон хүчин ажиллаж, нэг хувийн мал эмнэлэг, үржлийн нэгжид 56.0 мянга, нэг малын эмчид 35.8 мянган мал ногдож байна.

Сүүлийн 3 жилд төв, орон нутгийн мал эмнэлгийн лабораторийн тандалт судалгааны ажилд зориулан нийлүүлсэн оношлуурын нэр төрөл 51-ээр, түүнд зарцуулсан хөрөнгийн хэмжээ 409.0 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Бүх аймаг, нийслэлийн мал эмнэлгийн оношлогоо, шинжилгээний лабораторийг 2008-2011 онд орчин үеийн өндөр мэдрэмжтэй тоног төхөөрөмж, зөөврийн хөргүүрээр тоноглон, багаж хэрэгсэл, эм урвалжаар бүрэн хангаж, мэргэжилтнүүдийг дотоод, гадаадад сургалтанд хамруулах ажлыг үе шаттай зохион байгууллаа.

Бүсийн тулгуур төвүүдэд аймаг дундын мал эмнэлгийн оношлогоо, шинжилгээний нүүдлийн лаборатори бий болгоход зориулж улсын төсвөөс 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, чадавхийг нь нэмэгдүүлэв.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийн хромотограф, жингийн спектрометр суурилуулан, Био аюулгүйн 3 дугаар зэргийн лаборатори байгуулж, МЭЭСБУЛ-д Европын Холбооны санхүүжилтээр 19 нэр төрлийн 76 мянган ам.долларын өртөг бүхий тоног, төхөөрөмж нийлүүлэв.

Малын эмийн үйлдвэрлэх чиглэлээр 8 аж ахуй нэгж, малын эм импортлох чиглэлээр 48 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж, 24 орны 420 нэрийн эмийг мал эмнэлгийн хэрэгцээнд нийлүүлж байна.

Зах зээлд нийлүүлэгдэж буй малын хуурамч эмийн хэрэглээг таслан зогсоох зорилгоор, “Малын эм ханган нийлүүлэх сүлжээ”-г байгуулахад 500.0 сая төгрөгийн санхүүжилт хийж үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэллээ. Өнөөгийн байдлаар шүлхий, шувууны томуугийн вакцин, зарим нэрийн шинээр гарч байгаа гоц халдварт өвчний оношлуурын цомгоос бусад вакцин, оношлуурыг дотооддоо үйлдвэрлэн, биобэлдмэлийн хэрэглээний 80 гаруй хувийг хангаж байна.

Мөн 2011 оны байдлаар халдварт брадзот, некробактериоз өвчнөөр тайван нөхцлийг хангаж, зарим халдварт өвчний гаралтыг бууруулжээ. Тухайлбал, 2010 оныхоос боом 6 хувь, дуут хавдар16.7 хувь, шөвөг яр 19.8 хувь, энтериобактериоз 5 хувь, ДХХ 40.6 хувь, цусан халдвар 19.1 хувь, листериоз 67.6 хувь, галзуу 64.7 хувь, цахлай 37.3 хувь, иж балнад 38.5 хувь, сахуу 15.2 хувиар тус тус буурсан байна.

Мал эмнэлгийн арга хэмжээний зардалд 2011 онд 21.6 тэрбум төгрөг зарцуулсан нь 2008 оныхоос 3 дахин нэмэгдсэнээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдах малын тоо өсч 2008 онд давхардсан тоогоор 37.4 сая толгой мал хамрагдсан бол 2011 онд энэ үзүүлэлт 62.9 сая толгойд хүрсэн байна.

Зооноз халдварт өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээг 2010 он хүртэл “Үхэр, хонь, ямаан сүргийн бруцеллёзтой тэмцэх төсөл,2011 он хүртэл “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, 2011 оноос “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байна. “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуульд заасны дагуу малын гоц халдварт өвчинтэй тэмцэх зардал, бусад халдварт өвчинтэй тэмцэхэд шаардагдах эм био бэлдмэлийн үнэ, үйлчилгээний хөлс, паразит өвчнөөс эмчлэн сэргийлэхэд шаардагдах эмийн үнийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байна.  Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2008 оны улсын төсөвт 3,342.2 сая төгрөг тусгагдан 1 малд 89.3 төгрөг зарцуулж байсан бол 2011 он төсөвт 3,789.4 сая төгрөг тусгагдсан 1 малд ногдох зардал 119.1 төгрөг буюу 30 гаруй хувиар нэмэгдсэн байна.

1.2   Газар тариалан

“Атрын 3 дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг 2008-2010 онд хэрэгжүүлж хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 53.2 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжийг бүрдүүлсэн. Техникийн парк шинэчлэлийн хүрээнд шаардлагатай байсан зүтгэх хүчний тракторын 80 хувь, ургац хураах техникийн 65 хувийг  шинэчилснээр уриншийн нэг удаагийн боловсруулалтыг 12-14 хоногт, ургац хураалтын хугацааг 10-12 хоногоор богиносгон 30-35 хоногт гүйцэтгэх боломжийг бүрдүүлээд байна.

Тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах зорилгоор явуулсан талбайн бүртгэл, тооллогын дүнгээр 1224.6 мянган га тариалангийн талбай тоологдсон ба үүнээс улсын хэмжээнд 663.4 мянган га эргэлтийн талбай ашиглаж байгаа нь 2008 оныхоос 255.3 мянган га-аар буюу 47.8 %-иар нэмэгдсэн байна.

Газар тариалангийн үйлдвэрлэл жил бүр өсч 2011 онд 446.1 мянган тонн буудай, 201.6 мянган тонн төмс, 99.0 мянган тонн хүнсний ногоо хураан авсан нь 2008 оны ургацтай харьцуулахад буудай 2 дахин, төмс 50 хувь, хүнсний ногоо 26 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Буудайн үр үржүүлэх 13 аж ахуйн нэгж, хүнсний ногооны үр үйлдвэрлэгч 29 иргэн, 3 байгууллага таримал ургамлын үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж, буудай, төмс болон голлох хүнсний ногооны таримлын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байна. 2009-2011 онд 2320 тонн элит үр импортоор авч, дээрх аж ахуйн нэгжүүдэд үр үржүүлэхэд нь дэмжлэг болгон олгож үрийн шинэчлэл хийлээ.

Тариалангийн үйлдвэрлэл эрхлэж буй иргэн, хуулийн этгээдийн 2009-2011 онд улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн 718.0 мянган тонн буудайнд нийт 35.9 тэрбум төгрөгийн урамшууллыг давхардсан тоогоор 884 аж ахуйн нэгж, иргэдэд олгов. Буудайнд олгох мөнгөн урамшууллыг чанарын зэрэглэлээр ялгавартай тогтоох зорилгоор хүнсний буудайн стандартыг олон улсын зэрэглэлд хүргэн 4 ангилалтай болгож шинэчлэн батлуулав.

“Чацаргана” хөтөлбөрийг Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор баталсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2011 онд улсын хэмжээнд 4000 га-д чацаргана тариалж, 1000 тн чацаргана хураан авсаныг 2008 оныхтой харьцуулахад тариалсан талбай 4.5, хураан авсан ургац 3 дахин нэмэгдсэн байна.

2008 он

2009 он

2010 он

2011 он

2012 ХБ

Улсын төсвөөс зарцуулсан хөрөнгө, сая төгрөг

25.0

1054.0

900.0

1860.0

2052.0

Нийлүүлсэн суулгац, ширхэг

40.000

206.000

810.000

850.000

Тариалсан талбай, га

888.3

1556.7

2.401.7

4.000.0

7.000.0

Хураан авсан ургац, тн

474.0

384.1

589.8

1.000.0

1.500.0

Боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадал, жилд/тн

200.0

300.0

450.0

2.550.0

7.550.0

Чацарганы суулгац үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2011 онд 650 га талбайд тариалах 810000 ширхэг суулгацыг 21 аймгийн 850 иргэн, аж ахуйн нэгжид 5 жилийн хугацаатай зээлээр олгон тариалуулж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар жилд 2100 тонн чацаргана боловсруулах хүчин чадалтай 2 үйлдвэр шинээр байгуулагдсан.

Услалтын системийг шинээр барих, сэргээн засварлахад дэмжлэг болгож улсын төсвөөс 2008-2011 онд нийт 20.3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 32.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт  хийснээр нийт 215 услалтын системийг шинээр барьж сэргээн засварласан байна. Үүний үр дүнд усалгаатай тариалан, хадлангийн талбайн хэмжээ 2008 оныхоос 33.2 мянган га-аар нэмэгдсэн.

2008 он

2009 он

2010 он

2011 он

Нийт

Ашиглалтанд орсон услалтын системийн тоо

92.0

59.0

55.0

9.0

215.0

Услалтын системийн талбай,  га

8819.0

5263.3

4276.3

1419.0

19777.6

 Нийт хөрөнгө оруулалт, сая төгрөг

24787.7

13738.2

12162.9

2463.2

53152.0

Үүнээс: Улсын төсөв

6404.0

5470.0

5927.9

2463.2

20265.1

ААН, иргэдийн хөрөнгө оруулалт

18383.7

8268.2

6235.0

-

32886.9

Байгаль экологид сөрөг нөлөөгүй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар сүүлийн 3 жилд 255.3 мянган га талбайг шинээр эргэлтэд оруулснаар улсын хэмжээнд нийт 663.4 мянган га эргэлтийн талбайтай болж, тэг болон цомхотгосон аргаар бэлтгэх уриншийн хэмжээ 2011онд 98.9 мянган га талбайд хүрсэн.

Он

Бэлтгэсэн уринш

Химийн уринш

2008

256.4

25.5

2009

269.0

47.4

2010

276.5

75.8

2011

318.1

98.9

Улсын төсвийн 3.3 тэрбум төгрөгөөр 2008-2011 онд нийт 203.2 мянган м2 талбай бүхий  нийт 1669 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг 21 аймаг, нийслэлийн 800 гаруй иргэн, аж ахуйн нэгжид 50 хувийн  хөнгөлөлттэй үнээр олгож, хүлэмжийн аж ахуй эрхлэх мэдлэг чадвартай болгох сургалтуудад хамруулав. Үүний үр дүнд дээрх хугацаанд нийт 3.0 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий 2.8 мянган тонн эрт ургацын хүнсний нарийн ногоог зах зээлд нийлүүлж, 10 гаруй нэр төрлийн таримлыг шинээр тариалж нутагшуулах, жилд 1.2 сая суулгац бойжуулах боломжтой боллоо.

Хүснэгт 28 Хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэл

2008 он

2009 он

2010 он

2011 он

Нийт

Хөрөнгө оруулалтын хэмжээ, сая төгрөг

1200.0

880.0

720.0

550.0

3350.0

Нийлүүлсэн хүлэмжийн тоо

483

310

410

466

1669

Байгуулсан хүлэмжийн талбай, м2

57 960

43 200

51 900

50 170

203 230

Жилд хураан авсан ургац, тн

570.0

430.0

510.0

500.0

2010.0

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, сая төгрөг/1 кг ургацыг 1500 төгрөгөөр тооцсон/

855.0

645.0

765.0

600.0

2865.0

Эх сурвалж: ХХААХҮЯ

Атрын 3 дахь аяны хүрээнд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар сүүлийн 3 жилд 255.3 мянган га талбайг шинээр эргэлтэд оруулснаар улсын хэмжээнд нийт 663.4 мянган га эргэлтийн талбайтай болсон. Газар тариалангийн техник шинэчлэлийн хүрээнд трактор 669, үр тарианы комбайн 225, хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машин 926 улсын төсөв, банкны зээл болон аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар шинээр нийлүүлэгдэж, газар тариалангийн үйлдвэрлэлд нийлүүлэгдэх шаардлагатай зүтгэх хүчний тракторын 80 хувь, комбайны 50 хувийг шинэчилснээр уриншийн нэг удаагийн боловсруулалтыг 12-14 хоногт, ургац хураалтын хугацааг 10-12 хоногоор богиносгон 30-35 хоногт гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн.

Техник, тоног төхөөрөмжийн төрөл

2009 он

2010 он

2011*

2012 ХБГ

Нийт дүн

Өндөр хүчин чадлын трактор

332

100

2

9

669

80-Бага оврын трактор

104

0

0

5000

104

Чиргүүл дүүжин машин

491

78

108

116

926

Үр тарианы комбайн

74

29

19/62

8

225

Үтрэмийн тоног төхөөрөмж

65

55

35

0

155

Үрийн буудай хадгалах агуулах, мянган тонн

2

60

50

72.0

Хүнсний ногооны иж бүрдэл

107

190

107

Төмсний иж бүрдэл

71

160

71

 Бүгд

1068

222

454

5483

2229


ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний 2012 он
ы хүлээгдэж буй гүйцэтгэл. УИХ, Засгийн газарт өргөн баригдсан хууль, хөтөлбөрүүдийг батлуулан хэрэгжүүлэх, 2012 оны улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил үйлчилгээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд:Экспортын хэмжээ 2010 онд өмнөх оноос 17 хувиар нэмэгдсэн нь БНВУ руу нийт гүйцэтгэлээр 19124.4 мянган ам. Долларын өтрөг бүхий 9573.5 мянган кг хонь, ямааны мах гаргасантай холбоотой байна. Нийт 54 нэр, төрлийн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, тэжээлийг 30 гаруй улс руу экспортолж байна.

-          “Газрын тухай” хуулийн төсөл, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэгчдийн улсын зөвөлгөөнөөс гаргасан зөвлөмжийн дагуу “Нэмэгдсэн өртгийн тухай”, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд санал боловсруулан Сангийн яамтай хамтран ажиллах;

-          “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах;

  • Сумдад байгуулагдсан Мал эмнэлэг, үржлийн анхан шатны нэгжийн хэвийн үйл ажиллагааг хангах, хөдөө аж ахуйн хоршоодод дэмжлэг үзүүлэх, малын бүртгэлжүүлэлт, малчин өрхийг бүртгэлжүүлэх, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд нийт 13,1 тэрбум төгрөг,
  • Ноос бэлтгэн дотоодын үйлдвэрт нийлүүлсэн малчдад 20,0 тэрбум төгрөгийн урамшуулал олгох
  • Мал эмнэлгийн арга хэмжээнд 24,4 тэрбум төгрөг,
  • Бэлчээр хамгааллын арга хэмжээнд  2,2 тэрбум төгрөг,
  • Хөдөөгийн хүн ам, мал аж ахуй, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах хүрээнд нийт 7,0 тэрбум төгрөг,
  • Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хүрээнд 3,1 тэрбум төгрөгийг тус зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна.

-          “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд;

  • Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, баталгаа гаргах зохицуулалт бүхий лавлагаа лаборатори байгуулахад 1,1 тэрбум төгрөг,
  • Хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд 182,7 сая төгрөг зарцуулахаар,

-          “Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор орон нутагт биржийн талаарх таниулан мэдүүлэх сургалт зохион байгуулах, бирж байгуулахад 848,5 сая төгрөг зарцуулахаар;

-           Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжүүлэх үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх хүрээнд;

  • Хүнсний ногооны агуулах зоорь байгуулахад 2011 оны үлдэгдэл санхүүжилтийг олгохоор 6,4 тэрбум төгрөг,
  • Төмс, хүнсний ногооны механикжсан зоорийн аж ахуй, жимсгэний хөргөлттэй агуулах байгуулахад дэмжлэг үзүүлэхээр нийт 1,0 тэрбум төгрөг,
  • Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор 1,5 төгрөг,
  • Услалтын системийг сэргээн засварлах, шинээр барихад 2,6 тэрбум төгрөг,
  • Төмс, хүнсний ногоо, тариалангийн техникийн шинэчлэл 4,0 тэрбум төгрөг,
  • “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 800,0 сая төгрөг
  • “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 5,0 тэрбум төгрөг,
  • Улаанбуудайн тариалан дотоодын гурилын үйлдвэр, ТЭДС, улсын нөөцийн газарт нийлүүлсэн үйлдвэрлэгчдэд олгох урамшуулалд 15,0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар,

-          Хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор өмнөх онуудад жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтөөс 37,9 тэрбум төгрөгийг олгохоор;

-          Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор хүн амын нягтралаас хамааран 50-иас 200 сая хүртэл төгрөгийг 2011 оноос  олгож байгааг үргэлжүүлэн “Сум хөгжүүлэх сан”-ийн хүрээнд 24,0 тэрбум төгрөгийг олгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.

 

2.     Хүнсний үйлдвэрлэл

Засгийн газраас баталсан “Хүнсний аюулгүй байдал”, “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” болон “Сүү” үндэсний хөтөлбөрүүд, Японы засгийн газрын санхүүжилтээр хэрэгжсэн “Сүү үйлдвэрлэлийн явцад гарах алдагдлыг багасгах замаар Монгол Улсын сүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх” төсөл, НҮБ-ын ХХААБ-ын тусламжтайгаар хэрэгжиж байгаа “Махны чанар, аюулгүй байдлыг сайжруулах” төслийн хүрээнд сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих асуудлыг тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Засгийн газраас 2008 оныг “Хүнсний аюулгүй байдлын жил” болгон зарласантай холбогдуулан  хүнсний салбарт мөрдөгдөж буй 603 стандартад үзлэг хийж, жил бүр шинээр болон шинэчлэн боловсруулах стандартыг төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн тогтоолоор 2008-2011 онд хүнсний салбарын нийт 63 стандартыг баталснаас олон улсын 29 стандартыг үндэсний болгон орчуулж, 10 стандартыг шинээр боловсруулан, 24 стандартыг дахин хянаж шинэчилжээ.

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах бүрэн автомат шугам бүхий үйлдвэр 2010 онд жилд 1500 тн чацаргана боловсруулах хүчин чадалтай орчин үеийн технологи бүхий үйлдвэр 2011 онд  шинээр ашиглалтад орж импорт орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.

Улсын хэмжээнд 2009 онд мал төхөөрөх 32 үйлдвэр, сүү боловсруулах 90 үйлдвэр, цех ажиллаж байсан бол жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлсэн шат дараатай арга хэмжээний үр дүнд 2011 оны байдлаар  мал төхөөрөх 42 үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах 105 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2008-2011 онуудад 3 эх үүсвэрээс нийт 15.9 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэгийг 337 иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж, 1000 гаруй ажлын байр шинээр бий болгосон. Сүүний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон хөнгөлөлттэй зээл олгосны үр дүнд шинээр 52 үйлдвэр, цех ашиглалтанд орж, сүү үйлдвэрлэлийн хүчин чадал хоногт 232 мянган тоннд хүрч өссөн ба үйлдвэрийн аргаар болосвруулсан сүүний хэмжээ 2008 онтой харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн байна.

“Сүү үйлдвэрлэлийн явцад гарах алдагдлыг багасгах замаар Монгол Улсын сүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд 6 аймгийн 15 аж ахуйн нэгж, иргэнд тоног төхөөрөмж болон хөнгөлөлттэй зээл, “Сүү” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3 аймгийн 5 аж ахуйн нэгжид 145.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгосон.

Дээрх арга хэмжээний үр дүнд орон нутгийн хэрэгцээнд нийслэлээс татан нийлүүлдэг талх нарийн боов, өндөг, цэвэр ус, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, ундаа зэрэг бүтээгдэхүүний хэмжээ буурах хандлага гарч байна. Түүнчлэн бараа бүтээгдэхүүнийг орон нутагт үйлдвэрлэдэг болсноор нийлүүлэлт ихсэн үнэ буурах,  орон нутгийн уул уурхайн компаниудад хүнсний ногоо, ингэний айраг, сүү сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, цэвэр ус, мах, махан бүтээгдэхүүнийг гэрээгээр нийлүүлэх боломжтой боллоо.

Хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, зах зээлийг хамгаалах зорилгоор “Тариалангийн тухай” хуульд 2009 онд нэмэлт оруулж улсад болон гурилын үйлдвэрт тушаасан улаан буудайн тонн тутамд мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, газар тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн, дотоодын түүхий эдээр үйлдвэрийн аргаар боловсруулан дотооддоо борлуулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-с чөлөөлөхөөр, УИХ-ын 2011 оны 19 дугаар тогтоолоор хүнсний зарим төрлийн ногооны гаалийн импортын албан татварын хувь, хэмжээг жилийн турш 15 хувь байхаар тус тус шийдвэрлэсэн.

Засгийн газраас “Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрийг батлан, “Ногоон хувьсгал”, “Сүү”, “Атрын 3 дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн нь хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүллээ.

Эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн шат дараалсан арга хэмжээний үр дүнд дотоодын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2011 онд 2008 оныхтой харьцуулахад 56.8 хувиар өсч, хүн амын хэрэгцээт мах, сүү, төмсийг бүрэн, хүнсний ногооны 53.2 хувийг хангах, гурилын үйлдвэрлэлд хэрэгцээтэй буудайг дотоодын үйлдвэрлэлээс бүрэн нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэмжээ буурч, дотоодын үйлдвэрлэлээс хангагдах хэмжээ нэмэгдэж байна. Тухайлбал, 2009 онд 23.2 мянган тонн төмс импортоор авч байсан бол 2011 онд 5.8 мянган тонн болж 4 дахин, импортын гурил 2522.8 тонноос 67.1 тонн хүрч тус тус буурсан байна.

Он

Мах

Сүү

Гурил

Төмс

Хүнсний ногоо

Үйлдвэрлэл мян.тн

Хангамж %

Үйлдвэрлэл мян.тн

Хангамж %

Үйлдвэрлэл мян.тн

Хангамж %

Үйлдвэрлэл мян.тн

Хангамж %

Үйлдвэрлэл мян.тн

Хангамж %

2008

221.3 119.4

457.4

119.5

62.1

25.8

134.8

109.2

78.6

44.6

2009

269.1 153.9

493.7

126.5

105.3

43.8

151.2

120.2

78.0

43.4

2010

204.4 115.1

338.4

85.3

143.3

57.0

168.0

131.3

82.3

45.1

2011 УГ

200.0

80.0

201.6

153.5

99.0

53.2

Эх сурвалж: Статистикийн эмхтгэл 2009, 2010, Статистикийн бюллетень 2011.12




Жилд 380 мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай 73 үйлдвэр ажиллаж байгаа нь 2008 оныхоос 15-аар нэмэгдэж, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, газар тараилангийн үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд үйлдвэрлэл жил бүр өсч, импорт буурах нөхцлийг бүрдүүллээ.

Гурилын үйлдвэрлэл, импорт. Хүнсний лавлагаа лаборатори байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, лаборатори байгуулахад зориулж 2012 оны улсын төсөвт 1.162 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагдсан. БОАЖЯ-ны дэргэд Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний лаборатори байгуулагдаж, тоног төхөөрөмжийн суурилуулав. Хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдэд хөндлөнгийн болон дотоодын хяналтын тогтолцоог бүрдүүлэх, сайжруулах зорилгоор МХЕГ-ын даргын 2011 оны 94 дүгээр тушаалаар хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 20, хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр тус бүр 1 хяналтын хуудсыг батлан мөрдөж байна. Хяналт шалгалт хийх объектыг эрсдлийн түвшингөөр нь үнэлж, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог хэрэгжүүлж, эрсдлийн мэдээллийн сангийн суурийг тавьсан.  Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/237 дугаар тушаалаар “Хүнсний үйлдвэрүүдэд дотоодын чанарын хяналтын бүртгэл хөтлөлтийн загвар журнал”-ыг батлуулж, хүнс үйлдвэрлэлийн эрсдэлд суурилсан хяналтын талаар 4 гарын авлага бэлтгэн үйлдвэрлэгчид мөрдөн ажиллаж байна.

Хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2011 онд 312.3 тэрбум төгрөгт хүрсэн нь 2008 оныхтой харьцуулахад 1.7 дахин, 2011 онд 7592.1 мянган ам.долларын хүнсний бэлэн бүтээгдэхүүнийг экспортлосон нь 2009 оныхтой харьцуулахад 38.7 хувиар тус тус өслөө. Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн салбар аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 10 гаруй хувийг бүрдүүлж, энэ харьцаа тогтвортой хадгалагдаж байна. Хүнсний боловсруулах үйлдвэрлэлээс сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл жил бүр өсч, нөөшилсөн жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, кетчуп зэрэг импорт орлох шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүллээ.

 

Хүснэгт 31 Хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл, салбараар /сая төгрөг/

2008 он

2009 он

2010 он

2011*

Хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл, 2005 оны зэрэгцүүлэх үнээр

186476.0

227839.0

282614.7

312340.0

Үүнээс

Мах, загас, жимс, ногоо, өөх тос боловсруулалт

26653.3

21730.6

23989.5

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

11114.1

16813.6

20570.6

Үр тарианы гурил, цардуул, малын тэжээл үйлдвэрлэл

40563.1

56908.8

39933.5

Хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл

30698.0

28070.2

31505.9

Ундаа үйлдвэрлэл /согтууруулах ундаа ороод/

118810.5

159091.6

196340.5


3.     Аж үйлдвэрийн хөгжил
 

3.1  Боловсруулах үйлдвэрлэлийн салбар

Боловсруулах аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2011 онд 2008 оныхтой харьцуулахад 8.9 хувиар өсч, 625,949.2  сая төгрөгт хүрсэн байна.

Хүснэгт 32 Боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл, салбараар /сая төгрөг/

Үзүүлэлтүүд

2008 он

2009 он

2010 он

2011*

Боловсруулах аж үйлдвэр, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 

575,032.5

488,179.5

544,281.2

625,949.20

Үүнээс

Хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл

186,476.0

222,532.9

291,601.5

312,340.00

Нэхмэлийн үйлдвэрлэл

130,034.1

116,201.8

91,538.1

101,786.50

Хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт

17,355.8

9,150.4

10,752.4

14,655.40

Арьс шир боловсруулах, ширэн эдлэл, гутал үйлдвэрлэл

2,076.3

2,958.6

1,321.2

6,810.40

Мод, модон эдлэл үйлдвэрлэл

4,306.5

3,402.1

4,613.1

2,918.40

Цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл

1,585.8

2,982.4

2,682.7

2,925.10

 

Эх сурвалж: МУ-ын статистикийн эмхтгэл 2010, Статистикийн бюллетень 2011.12

УИХ-ын 2011 оны “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолоор мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгоход зориулан ноолуурын салбарт 100 тэрбум, хонины ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрүүдэд тушаасан хоршооны гишүүн, малчдад урамшуулал олгоход болон үндэсний үйлдвэрлэгчдэд 50 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 150 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 5 жилийн хугацаатай гаргаж арилжаалахаар шийдвэрлэсний дагуу холбогдох эх үүсвэрийг бүрдүүлэн хэрэгжилтийг зохион байгуулсан.

Монголын ноос, ноолууран хамтын брэнд тэмдэгтэй бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор ноолуур боловсруулах 12 үйлдвэр нэгдэж “Монгол ноолуур”, ноос боловсруулах 73 үйлдвэр нэгдэж “Монгол шийп вүүл” нэгдлүүдийг байгуулан түүхий эд бэлтгэх, утас үйлдвэрлэх, сүлжих, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хоршин ажиллаж байна.

Олон улсын  экологийн цэвэр бүтээгдэхүүнд олгодог “Эко” тэмдэг болон олон улсын чанарын “Woolmark” тэмдгийг “Эрдэнэт хивс” ХК хонины ноосон хивсэндээ Монгол улсад анх удаа авч  энэ тэмдгээр экспортод 658 м2 хивс гаргасан. Япон Улсад 2011 онд зохион байгуулагдсан олон улсын хувцасны үзэсгэлэнд “Mongolian cashmere” хамтын худалдааны чанарын брэнд тэмдгийг “Говь”, “Гоёо”, “Ээрмэл”, “Гоёл кашмир”, “Эрдэнэт” хивс компаниудын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнд анх удаа давхар зүүж оролцов.

“Ноосон бүтээгдэхүүний инновацийн төв”-ийг байгуулан Нэхмэлийн хүрээлэнгийн судлаачид нано технологийн аргаар даавуу боловсруулах туршилтыг хийж үйлдвэрлэлд нэвтрүүллээ.

Монгол хонины нэхийг биотехнологийн аргаар зөөлрүүлэх технологийг боловсруулж, Дархан нэхий ХК-ийн “Арьс шир, үслэг боловсруулах үйлдвэр”-т нэвтрүүлэв. Арьс ширэн түүхий эдийн чанарыг хамгаалахад силикатын давс ашиглаж арьсны ширхэглэгийг нано түвшинд хамгаалах технологийг тогтоон, чанар хамгаалагч бодис үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулахад зориулан 2010 онд 90.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

3.2  Уул уурхайн салбар 

Ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа 230 гаруй аж ахуйн нэгж зэс-молибденийн 3, алтны 103, нүүрсний 38, цайрын 1, холимог металлын 3, гянтболдын 5, цагаан тугалганы 2, төмрийн 9, жоншны 24 болон барилгын материалын 42 уурхайг ажиллуулж байна.

Уул уурхайн салбар хөдөлмөр эрхлэлтэд онцгой байр суурь эзэлж байна. 2009 онд 14, 2010 онд 12 уурхай, 2011 оны 9 сарын байдлаар 19 уурхай шинээр ашиглалтад орлоо. Эдгээр уурхайд сүүлийн хоёр жилд 8700 ажлын байр шинээр бий болж, уул уурхайн салбарт нийт 50 орчим мянган хүн ажиллаж байна. Хувиараа ашигт малтмал олборлогчдын эрх зүйн орчныг бүрдүүлж, тэдгээрийг хуулийн хүрээнд ажиллаж амьдрах, улсад татвар хураамж төлж нийгмийн халамжид хамрагдах нөхцөл бололцоог бүрдүүллээ.

Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг УИХ-аар батлууллаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж уг төслийн бүтээн байгуулалтын ажил 50 хувьд хүрээд байна.

Оюутолгой төслийн барилга, бүтээн байгуулалтад шууд болон гэрээт хэлбэрээр нийтдээ 11,000 гаруй монголчууд өнөөдрийн байдлаар оролцож байгаа бөгөөд 2012  сүүлч гэхэд ил уурхайд 600 орчим хүн ажлын байртай болохоор байна.Төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжин үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа эхлэх үед нийт ажилчдын 90 гаруй хувьд монголчууд байхаар тусгаад байгаа. Оюутолгой төслийн хүрээнд ажил үйлчилгээ гүйцэтгэж, бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг Монгол Улсад бүртгэлтэй нийт 2500 гаруй аж ахуйн нэгжүүд төслийн үйл ажиллагаанд оролцож байна. Зөвхөн 2011 онд гэхэд 240 гаруй сая ам.долларын ажил, үйлчилгээг гүйцэтгэхээр байна. Оюутолгой төслөөс Монголын талын олох нийт 29.1 тэрбум ам.долларын 19.2 тэрбум ам.долларын орлого нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх татварын орлогоос бүрдэнэ. Оюутолгойн төслийн нийт ашгийн 59 хувийг татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг хэлбэрээр Монгол Улс авна.

 

3.2.1        Геологи хайгуул

  ОХУ, БНХАУ, Казакстан, БНСУ зэрэг улсуудтай хамтран Ази тивийн геологийн сери зургийг зохиож, олон улсын хэмжээнд танилцуулахаар болсон нь Монголын геологийн судалгаа дэлхийн болон олон улсын түвшинд мөр зэрэгцэн хөгжиж буйг илтгэж байна.

Монголын Геологийн албыг сэргээн байгуулах бодит шаардлага байгаатай холбогдуулан салбарын сайдын санаачилгаар энэ албыг сэргээн байгуулахаар боллоо. Салбарын судалгаа, шинжилгээ эрхэлдэг төрийн өмчийн байгууллагууд зөвхөн өмчийн талын харъяалалд байдгаас үйл ажиллагаа нь уялдаагүй, эрдэс баялгийн судалгааны геологийн шинжлэх ухааны үндэслэл, прогноз, эдийн засгийн тооцоо судалгаа, дүн шинжилгээг гаргах нэгдсэн зохицуулалтыг хэрэгжүүлэх нөхцөлгүй байгаа юм.

Мөн төрийн өмчийн улсын байгууллагууд төсвийн хөрөнгөөр зөвхөн судалгааны ажил гүйцэтгэж байгаа, хайгуул хийх боломжгүй, санхүүгийн чадавхигүй, үйл ажиллагааны зохицуулалтгүйгээс шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоо бэхжээгүй, мэдээлэл солилцоо хангалтгүй зэргээс шалтгаалж сүүлийн үед улсын төсвийн хөрөнгөөр болон түүний оролцоотойгоор ашигт малтмалын томоохон орд илрүүлэх ажил орхигдсон байна. Тиймээс Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2011 оны тушаалаар Монгол улсын Геологийн албаны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах ажлын хэсгийг байгуулж Эрдэс баялгийн бодлогын зөвлөлөөр хоёр удаа хэлэлцүүлж, Монголын геологийн албыг ЭБЭХЯ-ны харьяанд байгуулах нь зүйтэй гэсэн нэгдсэн санал, дүгнэлтэнд хүрээд байгаа юм.

“Ашигт малтмалын ордын геологи хайгуул” чуулга уулзалт, үзэсгэлэнг салбарын бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран жил бүр зохион байгуулан тус чуулганаар геологийн салбарынхан цугларч, өнөөгийн байдал, амжилт ололт, хүндрэл бэрхшээлтэй асуудлуудаа хэлэлцэж, геологи, ашигт малтмалын чиглэлээр сургалт, семинарыг зохион байгуулж, “Хайгуулчин” сэтгүүлийг гаргаж байна.

Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд 80 төрлийн ашигт малтмалын 1336 орд бүртгэгдээд байгаа ба шинээр алт, мөнгө, зэс, молибден, уран, төмөр, цайр, хар тугалга, гянтболд, хайлуур жонш, чулуун нүүрс, хүрэн нүүрс гэсэн 12 төрлөөр төвийн бүс нутагт 43 орд, баруун бүс нутагт 35 орд, зүүн бүс нутагт 67 орд, өмнөт бүс нутагт 59 орд бүртгэгдсэн байна. “Монгол орны геомэдээллийн сан” хөтөлбөр   ГМТ-д хадгалагдаж буй бүх төрлийн ГС-ны материалуудаар азар зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан байгуулах зорилготой.

-          2001 оноос 3 үе шаттайгаар хэрэгжиж байна.

-          Эхний 2 үе шатны ажлын үр дүнгийн тайланг ЭБМЗ-р хамгаалсан.

-          2007-2010 онд хэрэгжих сүүлийн үе шатны ажлыг гүйцэтгэж байна.

Улсын 1:200000-ны  масштабын геологийн зураг зохиох УГЗ-200 төсөл: Нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн иж бүрэдэл геологийн зураг зохиох зорилготой.

-          2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

-          Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Дорнод, Өмнөд, Баруун, Төв Монгол гэсэн дэд төсөл нь

-          2004-2007 он, 2007-2010 он гэсэн үе шаттайгаар хэрэгжиж байна.

3.2.2        Газрын тос, түлшний бодлого

 Монгол Улсын нүүрсний орд газрууд нийт нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд жигд тархсан бөгөөд нүүрсний салбарын хэмжээнд 40 гаруй орд газар нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмч давамгайлсан 2 хувьцаат компани /”Багануур”, “Шивээ-Овоо” ХК/, орон нутгийн өмч давамгайлсан 3 хувьцаат компаниас /“Тавантолгой”, “Баянтээг”, “Могойнгол” ХК-иуд/ бусад нь хувийн болон  гадаадын хөрөнгө оруулалтай компаниуд ажиллаж байна.

Нүүрсний экспортийн хэмжээ өсөн нэмэгдэж  2009 онд 7,5 сая тонн, 2010 онд 15 сая тоннд хүрсэн бол 2011 онд 24,0 сая тоннд хүрсэн нь 2008 оны түвшинээс 6 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нүүрсний салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 2011 онд 280,0 гаруй тэрбум төгрөгт хүрч экспортоос орох орлогын хамгийн их хувийг эзлэх боллоо. Ийнхүү Монгол Улсын төсвийн дийлэнхийг “Эрдэнэт” үйлдвэрийн борлуулдаг зэснээс бүрдүүлдэг байсан бол 2010 оноос эхлэн нүүрсний салбарын орлого даваад байгаа юм.

Газрын тосны олборлолт 1998 онд туршилтын журмаар эхэлсэн. Манай улс 2011 оны 10 дугаар сарын байдлаар 6,78 сая баррель тос олборлож, 6,65 сая баррель тос экспортлоод байна. Цаашид дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нөхцөл бүрдэж, Дорнод аймагт төрийн өмчийн оролцоотой газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай Засгийн газрын 222 дугаар тогтоол, Дархан  Уул аймагт хувийн хэвшлийн  хөрөнгө оруулалтаар жилд 2 сая тонн газрын тос боловруулах хүчин чадалтай үндэсний үйлдвэр байгуулах Засгийн газрын 294 дүгээр тогтоол тус тус гараад байна. Газрын тосны экспортоос 2009 онд 29,7 тэрбум,  2010 онд 57.2 тэрбум, 2011 онд 71,4 2012 оны эхний улиралд 8,0 тэрбум төгрөгийг  улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Улсын хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг 100 гаруй агуулах (үүнээс 20 агуулах консервацид), 1100 орчим шатахуун түгээх станц (Үүнээс 162 ШТС Улаанбаатар хотод), 10 орчим хийн байгууламжаар дамжуулан хангаж байна. “НИК” ХК улсын хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг дангаар хангаж байсан үетэй харьцуулбал ШТС-ын тоо буюу түгээх хүчин чадал 2.5 дахин өссөн нь шатахуун, тосолгооны материалаар тасралтгүй найдвартай хангах нөхцөл дээшлэн, үйлчилгээ хэрэглэгчидэд ойртсон чухал алхам болсон.

Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2008 оны 48 дугаар тогтоолоор Газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, уг бүтээгдэхүүний хангалтыг хэвийн, найдвартай, тасралтгүй болгох ажлын хүрээнд нөөцийг хадгалахад нэмж шаардагдах сав барих ажлыг 2009 онд багтаан зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан билээ.

Үүний дагуу төмөр замын дагуу байрлалтай болон газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өндөртэй газрууд болох Улаанбаатар, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудад шинээр агуулах барих, Замын-Үүд дэх шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөх замаар 60 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах хүчин чадал бүхий сав паркийн багтаамж буй болгох ажлыг зохион байгуулах тал дээр анхаарч зураг төслийг боловсруулах ажлыг дуусган барилга угсралтын ажлын хөрөнгө оруулалтыг 2010-2012 оны улсын төсвийн төсөлд тусгуулаад байна.

3.3  Барилга хот байгуулалтын салбар

Монгол улсын Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогын дүнгээр нийт өрхийн 713780 өрхийн 45.2 хувь буюу 322836 өрх гэрт, 53.6 хувь буюу 382808 өрх байшинд, 1.1 хувь буюу 8136 өрх зориулалтын бус сууцанд амьдарч байна. Байшинд амьдарч байгаа нийт 382808 өрхийн 21.3 хувь буюу 152.3 мянган өрх нийтийн зориулалттай орон сууцны байшинд, 0.5 хувь буюу 3.8 мянган өрх бие даасан тохилог сууц буюу хауст, 29.4 хувь буюу 209.9 мянган өрх дэд бүтцийн хангамжгүй сууцанд, 2.4 хувь буюу 16.7 мянган өрх нийтийн байранд амьдарч байна. Улсын хэмжээнд нийт өрхийн 13.3 хувь  буюу 94.7 мянган өрх өөрийн эзэмшлийн сууцгүй байгаагийн 16.3 хувь буюу 78.4 мянга нь хотод амьдарч байна.

2010 онд ашиглалтад орсон орон сууцны хувьд нэг хүнд ногдож буй талбайн хэмжээ 18.16 м2 байгаа хэдий ч улсын хэмжээний орон сууцны фондын хувьд нэг хүнд ногдож буй сууцны талбайн хэмжээ 7.15 м2 байна.

Орон сууцны хувьчлал, сууц өмчлөгчдийн холбооны талаар. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед хүн амыг орон сууцаар хангах асуудлыг төр хариуцаж, улсын хөрөнгө оруулалтаар барьсан орон сууцыг байгууллага, иргэдэд үнэ, төлбөргүй хуваарилан олгох бодлогыг хэрэгжүүлж байсан.

Орон сууц хувьчлах тухай хуулийг 1996 онд батлуулан хэрэгжүүлснээр төрийн мэдлийн орон сууцыг иргэдэд үнэ, төлбөргүйгээр хувьчлах ажлыг зохион байгуулснаар нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч байсан монголчууд өөрийн гэсэн орон сууцтай болсон. Өнөөдрийн байдлаар төрийн мэдлийн нийтийн зориулалттай орон сууцны хувьчлалын явц 99.99 хувьтай, 138 сууц хувьчлагдаагүй үлдээд байна. Улсын хэмжээнд 2011 оны эцсийн байдлаар нийт 591 Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ) байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаагаас нийслэлд 491, орон нутагт 100 СӨХ байна.

 “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд. Монгол Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт”-д 2015 он гэхэд инженерийн шугам сүлжээтэй орон сууцанд амьдарч байгаа хүн амын эзлэх хувийг 30.0 хувь болгон өсгөх зорилтыг дэвшүүлэн тавьж, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийслэл болон орон нутагт 100 мянган айлын орон сууц барих төсөл боловсруулж хэрэгжүүлнэ” гэж заасан тул Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, хот байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх, хүн амын орон сууцны хангамжийг эрс сайжруулахын тулд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлуулан 2010-2016 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Засгийн газрын 2010 оны 343 дугаар тогтоолоор дэмжсэн шийдвэр гаргуулж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, ЗТБХБ-ын сайд, БОАЖ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 55/85/А-72 дугаар хамтарсан тушаалаар батлуулан ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 тоот захирамжаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын болон төрийн захиргаа, нутгийн захиргааны байгууллага хоорондын уялдааг хангаж шуурхай зохицуулах, зохих хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх үүрэг бүхий Үндэсний хороо байгуулагдан ажиллаж байна.

Хөтөлбөр, түүний үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, зохион байгуулах, мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургах, орон сууц, түүнтэй холбоотой ажлын нийлүүлэлтийг зохицуулах чиглэлээр тус яамны харъяа Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албыг ажиллуулж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн хөшүүргийг хэрэглэх, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгох, өндөр технологи нутагшуулах зэрэг арга хэрэгслийг ашиглахаар тооцсон.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг “Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай” Засгийн газрын 2011 оны 85 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хот байгуулалт, барилгын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний санал боловсруулан Засгийн газрын 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, 100 мянган айлын орон сууцнаас Буянт-Ухаа хорооллын 1 дүгээр хэсэг, Яармаг, шинэ Яармагт эхний ээлжинд баригдаж, зээлээр олгох 5500 айлын орон сууцны хорооллын 2011 онд шаардлагатай хөрөнгийг Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжүүлэхээр 149 дүгээр тогтоолоор шийдвэрлүүлсэн. Буянт-Ухаагийн орон сууцны хороололд 63 айлын орон сууцны 3 барилгын ажлыг ОССК-ийн захиалгаар 2011 оны 6 дугаар сараас эхлүүлэн 35 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 206 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулан тендерүүдийг зарлахаар бэлтгэж байна.

“Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хорооллыг барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын Экспорт-импорт банкинд 300 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг 12 жилийн хугацаатай гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрөх тухай асуудлыг Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн “Орон сууцны хорооллын санхүүжилтийн тухай” 246 дугаар тогтоолыг батлуулсан.

 “Дунд болон бага орлоготой өрхүүдийг орон сууцжуулах талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын 2011.04.27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, “Иргэдийг орон сууцжуулах тухай” 138 дугаар тогтоолыг батлуулсан. Уг тогтоолоор өгөгдсөн үүргийн дагуу “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг НХХЯ-тай хамтран боловсруулж Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 264 дүгээр тогтоолоор батлуулсан.

Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01/02 дугаар тогтоолоор “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах орон сууцны төслүүдийг урьдчилан шалгаруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгээс боловсруулсан “100 мянган айлын орон сууц”-ны жагсаалт, орон сууцны талаар авах зарим арга хэмжээний саналыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны 2011.11.25-ны өдрийн, Засгийн газрын 2011.10.30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн Засгийн газрын тогтоол гаргахаар, “Иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах журам”-ын төслийг хэлэлцэн дэмжиж, ЗТБХБ-ын сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар батлуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айлын орон сууцыг инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж (сургууль, цэцэрлэг, эмнэлэг, мэргэжил сургалт-үйлдвэрлэлийн төв г.м)-ийн хамт цогцоор нь барихаар төлөвлөж, инженерийн дэд бүтцийг барих хөрөнгийн эх үүсвэрийг эхний ээлжинд шийдвэрлэж байгаагаараа онцлог болж байна. Үүнээс: 75.0 мянган айлын орон сууцыг нийслэл Улаанбаатар хотод, үлдэх 25.0 мянга нь хөдөө орон нутагт баригдана.

3.4  Түлш, эрчим хүчний салбар

Манай улсын эрчим хүчний салбар Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Төвийн эрчим хүчний систем гэсэн 4 систем ба Даланзадгадын ДЦС, дизель станцууд, сэргээгдэх эрчим хүчний үүсвэрүүдээс бүрдэж  220 кВ-ын 6 дэд станц,  1044 км шугам, 110 кВ-ын 72 дэд станц,  4283 км шугам, 6-35 кВ-ын 4141 дэд станц, 21831 км шугамаар  хэрэглэгчдэд цахилгаан түгээж байна.

“Монгол Улсын нэгдсэн систем хөтөлбөр”-ийн хүрээнд өнөөдрийн байдлаар  Говь-Алтай аймгийн бүх сум, Завхан аймгийн 21 сум эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдлоо. 2012 онд Завхан аймгийн хойд талын 3 сумыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбосноор  Монгол Улсын нийт 331 сум, суурин эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж байна.

Эрчим хүчний компаниуд 2008 онд хамгийн их буюу 30,1 тэрбум төгрөгиийн авлагатай, 20,2 тэрбум төгрөгийн  эх үүсвэргүй өртэй байсан бол сүүлийн жилүүдэд хийсэн тарифийн зохицуулалт, Засгийн газраас хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний дэмжлэгтэйгээр  2011 оны жилийн эцийн  байдлаар  эрчим хүчний системийн хэмжээгээр өр авлагын харьцаа зохистой төвшинд хүрлээ.

Эрчим хүчний салбарын хөгжлийг үе шаттайгаар дүгнэж үзвэл өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах эрчим хүчний системийн томоохон эх үүсвэр, дамжуулах өндөр хүчин чадалтай гол шугамууд баригдаж эрчим хүчний нэгдсэн системийн хөгжлийн шинэ үе шатандаа ирээд байна.

Төвийн бүсийн нүүрсний уурхай болон дулааны цахилгаан станц хоорондын өр авлага 2011 оны жилийн эцсийн байдлаар  57,3 хувиар буураад байна. Эрчим хүчний салбарын авлага, өглөгийн хэмжээ  буурч, эх үүсвэргүй өрийн хэмжээ эрс буурснаар салбарын санхүү, эдийн засгийн байдалд эерэгээр нөлөөлсөн билээ.

Эрчим хүчний тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь төрийн захиргааны төв байгууллагын эрх үүрэг, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн харилцаа, эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд бүрэн шилжих тохиолдолд цахилгаан дулааны үнэ тарифыг индексжүүлэх, үнийн нөлөөллийг тооцох аргачлал болон салбарын үйл ажиллагаанд баримтлах бодлого норм, нормативын баримт бичиг боловсруулах, гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүссэн хохирлын хор нөлөөг багасгах, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилгоор түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх зэрэг асуудлуудын хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх,  эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилготой юм.

Цөмийн болон сэргээгдэх эх үүсвэр ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, эрчим хүчний хэмнэлт, хийн түлштэй холбогдсон харилцаа болон олон улсын гэрээнд тусгайлан заасан заалтыг тусгай хуулиар зохицуулахаар тусгаж өгсөн. Мөн энэхүү хуульд Эрчим хүчний зохицуулах газрыг эрчим хүчний зохицуулах хороо болгон Засгийн газраас хараат бус шийдвэрээ гаргадаг биеэ даасан байгууллага болгон өөрчилж оруулсан.

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хууль батлагдсанаар “Эрчим хүч” гэсэн ойлголтыг нөөц, түлш, боловсруулах, ашиглахтай холбоотой харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгож, төрийн захиргааны төв байгууллага болон төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, тэдгээрийн эрх үүргийг тодорхой болсноор түлш, эрчим хүчний бодлого нэгдсэн зохицуулалттай болж, салбарын үйл ажиллагааны үр ашиг дээшлэх болно.

Тайширын Усан цахилгаан станцыг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтанд оруулсан. Тайширын УЦС ашиглалтанд орсноосоо хойш нийтдээ 18 орчим сая.кВт.цаг эрчим хүч үйлдвэрлээд байна. Тайширын УЦС-д 2011 оны 07 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд Улсын комисс ажиллаж   ашиглалтанд бүрэн хүлээн авч бүрэн хүчин чадлаар нь ашиглаж байна.

Сэргээгдэх эрчим хүч: Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 158 дугаар тогтоолоор батлагдсан Малчин өрх бүрийг цахилгааны эх үүсвэртэй болгох “100000 нарны гэр” үндэсний хөтөлбөр болон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр” амжилттайгаар бүрэн хэрэгжиж дууслаа. Өнөөдрийн байдлаар манай орны 170000 гаруй малчин айл өрх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангагдсан байна. Мөн 18 сум сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглан гэрэл цахилгаантай болсон.

220/110/35 кВ-ын Улаанбаатар дэд станцын  өргөтгөлийн   ажил. Тус дэд станцид 2.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг АББ компанид  захиалан үйлдвэрлүүлж    суурилуулаад байнаЭнэхүү ажил нь Эрчим Хүчний Салбарт анх удаа Монгол инженерүүд Шведийн АББ компанийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийг бие даан барьсан жишиг дэд станц болсоноос гадна Монгол улсын зүүн болон өмнөд бүс цаашилбал говийн бүсийн цахилгаан хангамжийг шийдвэрлэхэд тулгуур  дэд станц болж байгаа бөгөөд томоохон  бүтээн байгуулалтын ажил  боллоо.

Газрын гүний дулааныг ашиглан дулаан хангамж. Төв аймгийн Зуунмод хотын сургууль, цэцэрлэг,эмнэлгийн байруудыг үр ашигтай, шинэ  технологи болох газрын гүний дулааныг  ашиглан Дулааны эрчим хүчээр ханган төсөл 1,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр амжилттай хэрэгжиж дуусан. Ухаа худаг Дулааны цахилгаан станц. “Монгол инженерүүд ямар ч бүтээн байгуулалтын том том төслүүдийг бие даан гүйцэтгэх чадвартай болсноо харууллаа” Энэ бол Өмнийн цэнхэр говь нутаг дахь  шинэ цагийн бүтээн байгуулалтуудын нэг  Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Ухаа худаг цахилгаан станцын нээлт байлаа. Үндэсний “М-Си-Эс интернэйшнл” группийн удирдлагаар Монголын шижигнэсэн, залуухан монгол инженерүүдийн барьсан анхны, 18 МВт-ын хүчин чадал бүхий Цахилгаан станц гэдгээрээ энэ үйл явдал манай улсын эрчим хүчний салбарын шинэ үеийг эхлүүллээ гэж хэлж болно.

3.5  Авто замын салбар

“Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд 2011 онд баригдаж эхлэх, нэгдүгээр ээлжийн авто замуудыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх талаар 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар батлуулав. Ингэснээр 1377 км улсын чанартай хатуу хучилттай авто замын барилгын ажил, 4200 км хатуу хучилттай авто замын зураг төслийн ажил, Улаанбаатар хотод 98 км хатуу хучилттай авто замын барилгын ажил, 106.7 км авто замын зураг төсөл боловсруулах ажлуудыг шууд гэрээ байгуулан хэрэгжүүлэх юм. АХБ-ны техник туслалцааны хөтөлбөрийн оролцоотойгоор боловсруулагдсан “Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх” хөтөлбөрийг Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан.Монгол Улсын 2011 оны 105 дугаар тушаалаар батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд авто замын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын нэмэлт өөрчлөлтийг боловсруулан 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаан оруулан батлуулав.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Туул голын Их тэнгэрийн 258 у/м төмөр бетон гүүр, Мандалговь-Өндөр дов чиглэлийн 16 км хатуу хучилттай замыг улсын ашиглалтанд хүлээн авлаа.

Улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдсан Булган-Уньт чиглэлийн 60км, Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн 50 км, Өгийнуур-Хөшөөцайдам чиглэлийн 10 км, Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 57.5км, Их тамир-Хануйн гүүр чиглэлийн 5.2 км, Орхон аймаг Наран-Шанд багийн 3.2км, Баянцагаан багийн 0,526км, Эрээний 1,68км хатуу хучилттай замуудыг улсын ашиглалтанд хүлээн авлаа.

Баруун босоо тэнхлэгийн Бага улаан даваа – Манхан, Ховд – Хашаатын даваа, Хашаатын даваа-Өлгий, Өлгий-Цагаан нуурын чиглэлийн хатуу хучилттай авто замуудыг барихаар 2 дахь үе шатны зээлийн ерөнхий хэлэлцээрийг Азийн хөгжлийн банктай хийж, Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороодоор оруулан дэмжүүлэв. Авто зам, гүүрийн барилга угсралтын ажлын чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны “Авто зам, гүүрийн барилга угсралтын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2011.11.23-ны өдрийн 23 дугаар тогтоолыг гаргуулав

2008 оноос хойш 42.5 км авто замыг шинээр барьж,  67.9 км авто замыг өргөтгөн шинэчилж нийтдээ 110.4 км авто замын барилгын ажил хийж гүйцэтгэсэн байна.

Тодруулж хэлбэл, 2008 онд 9.43 км, 2009 онд 13.6 км, 2010 онд 25.8 км, 2011 онд 61.6 км авто замыг тус тус барьж ашиглалтанд оруулсан.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 169.1 у/м төмөрбетон гүүрийг шинээр барьж, 1406.6 у/м гүүрийг өргөтгөж шинэчилсэний зэрэгцээ явган хүнд зориулсан болон автомашин явах нүхэн гарц тус бүр нэгийг ашиглалтанд оруулжээ.

Мөн хотын авто зам, замын байгууламжийн арчлалт, урсгал засвар, орон сууцны хороолол доторх замын шинэчлэлтийг Нийслэлийн авто замын санд төвлөрсөн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна.

Дээрх зам, замын байгууламжийг барьж байгуулахад улсын төсвөөс 61.0 тэрбум төгрөг, “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гаас 3.96 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөцөөс 0.8 тэрбум төгрөг,  нийслэлийн төсвөөс 16.8 тэрбум төгрөг, Нийслэлийн замын сангаас 26.7 тэрбум төгрөг  нийтдээ 113.46 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжийн хүрээнд нийт 37.3 сая ам.долларыг тус тус зарцуулсан болно.

3.6  Тээврийн салбар

Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихүйц тээврийн сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, тээврийн дэд салбаруудын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, тэдгээрийн уялдааг сайжруулах, тус салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх, тэдгээрийн өрсөлдөх боломж, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилт тавьж Монгол Улсын авто, төмөр зам, иргэний нисэх, усан зам, далайн тээврийн хөгжлийн хөтөлбөр, мастер төлөвлөгөө, стратегийг олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсруулж, ойрын ба дунд хугацаанд төрөөс баримтлах бодлого чиглэлийг тодорхойлсон болно.

Иргэний нисэх. Агаарын харилцааны тодорхой асуудлын тухай Монгол Улсын Засгийн газар, Европын хамтын нийгэмлэг хоорондын хэлэлцээрийг 2009 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо байгуулсан. Хэлэлцээрийг Засгийн газрын 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэн 141 дүгээр тогтоолоор батлуулсан.

 “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал” барих төслийг санхүүжүүлэхэд дутагдаж буй эх үүсвэрийн асуудлыг 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, төслийн үндсэн хэсгийн барилгын ажилд дутагдаж буй санхүүгийн эх үүсвэр болон үндсэн хэсгээс гаднах энгийн технологитой зарим барилга, талбайн ажлуудыг дотоодын хөрөнгөөр санхүүжүүлэхээр тогтож, 2012-2015 онд шаардагдах 121 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлэхээр шийдвэрлүүлэв.

 “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас, нисэх буудлын барилгын ажлыг дуусгаж ашиглалтад хүлээн авав.

Монгол Улсын иргэний нисэхийн салбарт Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас хийсэн аюулгүй ажиллагааны аудит шалгалтанд 2010 оны  6 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 8-ны өдрүүдэд хамрагдаж, 86.39 хувийн үзүүлэлттэй амжилттай дүгнэгдсэн.

 

Автотээвэр.  Дархан хотод автовокзалын барилгын ажлыг улсын төсвийн 1213.4 сая төгрөгөөр хийж гүйцэтгэв. Дорноговь аймгийн Сайншанд хотод 2 давхар бүхий автовокзалын барилгын ажлыг 334 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Замын-Үүд суманд улс хоорондын 8 автобусны гаражийн барилгыг 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд оруулав.

“Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах систем” төслийг БНСУ-ын Засгийн газрын 12.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж дуусган 2010 оны 6 дугаар сард ашиглалтад хүлээн авав. Төслийн хүрээнд, хотын замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиог удирдах нэгдсэн удирдлагын төвийг шинээр байгуулж, уулзвар дээрхи зурган мэдээллийг дамжуулах CCTV  буюу хөдөлгөөнт камерыг авто замын 26 уулзварт, замын бөөгнөрөл саатал, автомашины хурд, тээврийн хэрэгслийн ачааллын мэдээг тоо баримтын хамтаар нэгдсэн удирдлагын төвд дамжуулах үүрэг бүхий видео мэдрэгчүүдийг 52 цэгт тус тус суурилуулсан. Түүнчилэн автозамын сүлжээний бөөгнөрөл болон бусад шаардлагатай мэдээ мэдээллийг тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигчдод хүргэх үүрэг бүхий мэдээллийн самбарыг 2 газарт байрлуулж, гэрлэн дохио, телекамер, мэдрэгч, мэдээллийн самбар бүхий уулзваруудыг удирдлагын нэгдсэн төвтэй шилэн кабелийн сүлжээгээр холбов.

Тээврийн хэрэгсэлд шингэрүүлсэн шатдаг хийн нэмэлт тоног төхөөрөмж суурилуулах ажлыг Монгол-Японы хамтарсан “Юнигаз” компани 2006 оноос эрхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд Улаанбаатар хотод хийгээр цэнэглэх 4 станцыг ашиглалтанд оруулж, Нийслэлийн тээврийн газартай гэрээ байгуулан нийслэлийн таксийн үйлчилгээ, эмнэлэг, төр захиргааны байгууллагуудын  дуудлагын үйлчилгээний 32 байгууллагын 1443 тээврийн хэрэгсэлд уг тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Мөн шинээр таксийн үйлчилгээний зөвшөөрлийг шатдаг хийгээр ажилладаг автомашинтай компаниудад олгох чиглэл барьж байгаа бөгөөд одоогоор 345 суудлын автомашиныг импортоор оруулж ирэн таксийн үйлчилгээнд ашиглаж байна. Мөн дизель хөдөлгүүртэй их батаамжийн автобусанд түлшийг хэмнэх, утааг шүүх зориулалтын “SHP-600” төхөөрөмжийг “Автобус-1” компанийн 62, “Автобус-3” компанийн 30 автобус дээр суурилуулан туршиж байгаа ба судалгаагаар автобуснаас ялгарах утааны хэмжээг 13-36 хувиар бууруулж байгааг тогтоосон. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хотод шатдаг хийгээр ажилладаг 2000-аас доошгүй таксийн тээврийн хэрэгслээр хангах зорилтын хүрээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга, “UBTTS” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу 2011 онд 1200 такси нийлүүлэгдэхээс 800 такси нийлүүлэгдээд байна.

Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол, буудалд нэгдсэн үзлэгийг зохион байгуулж нийт 569 зогсоол, буудалд үзлэг хийснээс 28%  нь буюу 157  буудал стандартын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан. Иймд 2010 онд 100.0 сая төгрөг нийслэлийн төсөвт тусгуулан 8 автобусны буудалд зориулалтын зогсоол гаргахаас 4 автобусны буудал бэлэн болгосон ба Захирагчийн ажлын алба, Нийслэлийн нийтийн Тээврийн газар болон Худалдаа хөгжлийн банктай 10/6/22 тоот “Хамтран ажиллах гэрээ” байгуулан 1,0 тэрбум төгрөгийн өртөг бүхий 100 автобусны зогсоолын байгууламжийг тохижуулахаар тохиролцсоны дагуу одоогийн байдлаар 22 зогсоолд саравч, “Мэдээллийн самбар” байрлуулан тохижуулах ажлыг  хийгээд байна.

3.7  Аялал жуулчлалын салбар

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын бүрэн эрхт гишүүн улс болж, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын эзлэх байрь суурийг дээшлүүлэв. Ингэснээр аялал жуулчлалыг хөгжүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тус байгууллагын хэмжээнд танилцуулан, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, аялал жуулчлалын гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлэх боломжоор хангагдлаа.

“Аялал жуулчлалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл, “Аялал жуулчлал” үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулан, УИХ, Засгийн газарт өргөн барилаа. Эдгээрт туссан гол зорилтууд тухайлбал, аялал жуулчлалын цогцолборууд байгуулах ажлын эхлэлийг тавьж, цогцолборуудын ерөнхий төлөвлөгөөг хөрөнгө оруулагчдад танилцууллаа. “Хархорин-XIII зуун” төсөл боловсруулах ажлыг эхлүүлж, Дорнод аймгийн Халхгол суманд “Хадан хясаа”, “Буйр нуур”, Дорноговь аймгийн Замын–Үүд, Өмнөговь аймгийн Ханбогд, Ховд аймгийн Булган суманд аялал жуулчлалын цогцолборууд байгуулах техник эдийн засгийн үндэслэл гаргав. Мөн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж Хэнтий аймгийн Баян-Адарга суманд “Хатдын өргөө” цогцолборыг шинээр байгуулан ашиглалтад оруулав. “Улсын чанартай томоохон авто замын дагуу зорчигчид, жуулчид амрах цэг” байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг гаргалаа.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын бүрэн эрхт гишүүн улс болж, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын эзлэх байрь суурийг дээшлүүлэв. Ингэснээр аялал жуулчлалыг хөгжүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тус байгууллагын хэмжээнд танилцуулан, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, аялал жуулчлалын гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлэх боломжоор хангагдлаа.

ХБНГУ-ын Берлин хотноо болсон дэлхийн аялал жуулчлалын  “Ай Ти Би Берлин 2011” үзэсгэлэнд Монгол Улс анх удаа “Соёлын түнш” орноор оролцлоо. Дэлхийн аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах бололцоог бүх оронд олгодог хамгийн том энэ үзэсгэлэнд манай улс 13 дахь удаагаа оролцохдоо ийнхүү “Соёлын түнш”-ээр сонгогдон олон талын давуу эрх эзэмшиж, үр дүнгээрээ 188 орноос 3 дугаар байранд шалгарсан юм.

Бүлэг 3. ГАДААД ХАРИЛЦАА, ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ

ТҮНШЛЭЛ

 

1.  Дээд, өндөр түвшний айлчлалууд, хоёр талын харилцаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын түвшинд 2009-2011 онд нийт 66 айлчлал, гадаад арга хэмжээ хэрэгжүүлэв. Түүнчлэн энэ хугацаанд дээд, өндөр түвшний 15 зочин хүлээж авав. Тухайлбал, 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев, Тажикстаны Ерөнхийлөгч Э.Рахман, Тайландын гүнж Сириндхор, ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга С.Миронов, ОХУ-ын Засгийн газрын дарга В.Путин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, 2010 онд БНХАУ-ын Туркийн Үндэсний их хурлын дарга М.А.Шахин, Энэтхэгийн Парламентын доод танхимын спикер Мэйра Кумар, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, Чехийн Ерөнхий сайд Я.Фишер, 2011 онд Финляндын Ерөнхийлөгч Тарьяа Халонен, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Баг, Энэтхэгийн Ерөнхийлөгч Пратиба Дэвисингх Патил, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Байден, ХБНГУ-ын канцлер А.Меркель нар тус тус манай улсад айлчлав.

Эдгээр айлчлал нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2009 онд Энэтхэгт хийсэн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны түвшинг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд, 2010 онд Японд хийсэн айлчлалын үеэр “стратегийн түншлэл”-ийн түвшинд, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Багийн 2011 онд манай улсад хийсэн айлчлалын үеэр “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2011 онд БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр “стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэн хөгжүүлэхээр тохиролцсон.

Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011-2013 онд тэргүүлэх үүрэг хүлээв.  АОХН-ийг тэргүүлэх үүргийг амжилттай хэрэгжүүлэх нь олон улсын тавцанд манай улсын нэр хүнд, байр суурь өсөн бэхжихэд жинтэй  хувь нэмэр оруулах юм.

Монгол Улс АОХН-ийг тэргүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөл 2011 оны 2 дугаар сард байгуулагдаж,  Үндэсний зөвлөлийн даргаар Ерөнхий сайд, дэд даргаар Гадаад харилцааны сайд, Нарийн бичгийн даргаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ажиллаж байна.

АОХН-ийн Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдааныг АНУ-ын Нью-Йорк хотноо 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж, манай улс АОХН-ийг даргалахдаа баримтлах тэргүүлэх чиглэл, түүний дотор ардчиллын боловсролтой холбогдсон асуудлыг хөндөж, 2012-2013 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулав.

 

2. Олон талт хамтын ажиллагаа

Монгол Улсын Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа НҮБ, түүний системийн байгууллагууд, олон улсын бусад байгууллага, олон талт механизмын хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагааг цаашид бататгах, өргөжүүлэхийг чухалчлан ажиллаж, тодорхой үр дүнд хүрлээ.

Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой 2011 онд тохиов. Ойг тэмдэглэх хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны 9 дүгээр сард Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохын сацуу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, чуулганы дарга болон зарим орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийв. Мөн оны 10 дугаар сард Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-д айлчилж, НҮБ-ын өдөрт зориулсан монгол ардын язгуур урлаг, соёлын өв уламжлалаас дэлхийн нийтэд сурталчилсан урлагийн тоглолтыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн их танхимд анх удаагаа амжилттай зохион байгуулав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн 2009 оны 7 дугаар сард манай улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд, Үндэсний хөгжлийн цогц бодлого, “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүнсний хангамжийг сайжруулах, санхүүгийн хямралыг даван туулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхээр тохиролцов. “НҮБ-аас 2012-2016 онд Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” (НҮБХТХ) баримт бичгийг 2011 онд эцэслэн байгуулав.

НҮБ, түүний системийн бусад байгууллагатай хамтран өндөр хэмжээний айлчлал (ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Бокова, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагч Х.Кларк, АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Хэйзер, НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Нобуко Хорибе), олон улсын бага хурал, уулзалтуудыг зохион байгуулж ирсэн нь манай олон талт хамтын ажиллагааны агуулгыг баяжуулах, цар хүрээг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Жишээ нь, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын айлчлалын үеэр “Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-той 2011-2015 онд хамтран ажиллах Санамж бичиг”-т гарын үсэг зурсан бол НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн айлчлалын үеэр (2011.10.20-21-нд) “Олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжилд чиглүүлэн удирдах нь” сэдэвт бага хурлыг амжилттай зохион байгуулав. АНДЭЗНК-ын ГНБД-ын айлчлалын үеэр (2011.04.12-14-нд) Ази, Номхон далайн бүсийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр түвшний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулснаас гадна далайд гарцгүй хөгжиж буй орнуудын залуу удирдагчийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулганы үеэр манай улс НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (ЭЗНЗ)-ийн гишүүнээр сонгогдов. Манай улс ийнхүү НҮБ-д элссэнээс хойш 2 дахь удаагаа 35 жилийн дараа ЭЗНЗ-ийн гишүүнээр ажиллахаар болсон юм. Монгол Улс 2011 онд НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр сонгогдов.

Монгол Улсыг ОУАЭА-ийн Хорт хавдрыг эмчлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 8 дахь загвар орноор шалгаруулж, Хорт хавдартай тэмцэх, сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр боловсруулах 150 мянга орчим ам. долларын өртөг бүхий төслийг ОУАЭА-ийн дэмжлэгтэйгээр санхүүжүүлэхээр шийдвэрлүүлэв.

Монгол Улс Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн систем  (RIMES)-ийн Хамтын ажиллагааны хэлэлцээрт нэгдсэн бөгөөд тус байгууллагын НБДГ-ын албыг 2011-2013 онд хариуцан ажиллах болсон билээ. Энэ үүргийг 2011 оны 4 дүгээр сараас эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд RIMES-ын Удирдах зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах, үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөөг боловсруулан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Энэ нь байгаль орчныг хамгаалах, гамшигтай тэмцэх чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд Монгол Улс бодит хувь нэмрээ оруулах, бусад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэмжлэг туслалцаа авахад тус дэм болох ач холбогдолтой юм.

Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг даван туулахад чиглэсэн дэлхийн нийтийн хамтын хүч чармайлтад идэвхтэй оролцохыг манай улс зорьж байна. Энэ үүднээс 2009 оны 12 дугаар сард Данийн Копенгаген хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын бага хурлын 15 дугаар чуулганы мөрөөр “Копенгагены тохиролцоо”-нд манай улс нэгдэн оров.

ЮНЕСКО-гоос 2009 онд “Монгол тууль”, “Монгол ардын бүжгийн урлаг: Бий биелгээ”, “Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг”-ийг Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэн авав. Мөн 2011 онд “Монгол Алтайн хадны зургийн цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авав.

 Европын Холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр үзэглэв. Европын Холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах хэлэлцээг амжилттай дуусган 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо үзэглэв. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, Европын Холбооны харилцааг шинэ шатанд гаргах, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн томоохон зорилтын нэг болох Европын стандартыг Монголд нутагшуулах эрх зүйн орчин бүрдэх ач холбогдолтой юм.

 3.     НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэсвэгт хүчний бие бүрэлдэхүүнийг илгээж олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах  үйлсэд хувь нэмрээ оруулах нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг  бөгөөд энхийн ажиллагаанд оролцох эрх зүйн үндсийг шинэчлэн тодорхойлсон “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” хуулийг УИХ-аас 2010 онд  баталсан.

Монгол Улсын Зэвсэгт хүчний албан хаагчид Сьерра-Леоне, Чад, Баруун Сахар, Конго, Этиоп/Эритрей, Гүрж, Судан, Дарфур, Ирак, Афганистан, Косово дахь НҮБ-ын энхийн болон олон улсын бусад ажиллагаанд хамрагдаад байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс баталсан  S/Res/1971 (2011) тоот тогтоолд Сьерра Леонед үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бие бүрэлдэхүүнийг өндрөөр үнэлж, олон улсын энх тайван, аюлгүй байдлыг хангах НҮБ-ын хүч чармайлтад бодит хувь нэмрээ оруулсан гэж дүгнэсэн.

Монгол Улс 2010 оны 3 дугаар сард холбогдох хэлэлцээрүүдийг НАТО-той байгуулснаар Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний ажиллагаанд цэрэг хандивлагч 45 дахь орон болсон. Түүнчлэн НАТО-гийн Дэлхий дахины түншлэл хөтөлбөрт түншлэгч орон болох болзлыг хангаад байна.

4. Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр

Монгол Улсын гадаад харилцааны эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, гадаад харилцааны арга хэрэгслээр дамжуулан улс орны хөгжилд дэмжлэг үзүүлэх, улс төрийн харилцаанаас нэлээд хоцорч явж ирсэн гадаад эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах зорилгоор гадаад харилцааны салбарын дунд хугацаанд баримтлах чиглэл болох “Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг Засгийн газар 2009 оны 12 дугаар сард баталсан.

Уг хөтөлбөрт гадаад түнштэй хөгжүүлэх хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг тодорхойлсон нь байгууллага хоорондын ажлын уялдааг хангах, аль ч шатны байгууллагын албан тушаалтан гадаад айлчлал, яриа хэлэлцээний үеэр баримтлах баримт бичиг болсон гэж үзэж байна. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж байна.

 Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2008 онд 5.8 тэрбум ам.доллар байсан бол дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын улмаас 2009 онд худалдааны эргэлт буурч 4 тэрбум ам.долларт хүрэв. Харин 2011 онд гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.3 тэрбум ам.долларт хүрч, 2009 онтой харьцуулахад бараг 3 дахин өссөн байна.

Манай улсад 2011 онд нийт 1170 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн нь 2009 онтой харьцуулахад 30 орчим хувиар өсөв.

Худалдааны гол түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлахын сацуу зарим ажлыг эхлүүлээд байна.

Монгол Улс, Япон Улс хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах судалгааны ажлыг амжилттай дуусган албан ёсны хэлэлцээг эхлүүлэхээр ажиллаж байна.

 Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх хэлэлцээг эхлүүлэх шийдвэрийг 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргав. Монгол Улсаас хэлэлцээрийн гишүүн орнуудад санал болгох “үндэсний хөнгөлөлтийн жагсаалт”-ыг боловсруулаад байна.

 Европын Комиссын “Сайн засаглал, тогтвортой хөгжил”-ийн болзол бүхий хөнгөлөлт буюу 7200 орчим нэрийн барааг импортын татваргүйгээр Европын Холбооны гишүүн орнуудад  экспортлох “GSP+” хөнгөлөлтийг 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл сунгуулав.

Монгол Улсын гадаад худалдааны эрх зүйн орчныг Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгох үүднээс Худалдааны тухай хууль, Гадаад худалдааны хамгаалалтын арга хэрэгслийн тухай хуулийн төслийг боловсруулаад байна. Түүнчлэн Гадаад худалдаанд төрөөс баримтлах бодлого, Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, Монгол Улс, ОХУ-ын хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүй, худалдаа, эдийн засгийн таатай нөхцөл бүрдүүлэх 2011-2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав.

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын судалгааны төв байгуулав. Уг төвийг 2009 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо байгуулав. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Нью-Йорк хотноо 2010 оны 9 дүгээр сарын 24-нд болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын 9 дүгээр хуралдаанаар батлуулав. Чингэснээр Монгол Улсад анх удаа байгуулагдаж буй олон улсын статус бүхий байгууллагын эрх зүйн үндэс тавигдав.

Гадаад  хамтын ажиллагааны зохицуулалтыг сайжруулахад ахиц гарав. Гадаад түншүүдэд тавих хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг оновчтой тодорхойлох, гадаад харилцаанд оролцогч байгууллагуудын ажлын уялдааг хангах нь харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, улс орны хөгжлийн тогтвортой өсөлтийг хангахад чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар гадаад хамтын ажиллагааны зохицуулалтыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж ирлээ.

МУ-ын Засгийн газар Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг сайжруулах тухай 162 тоот тогтоолыг 2010 оны 6 дугаар сард батлан хэрэгжүүлж байна.

5. Иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр

Гадаад бодлогын зорилт, чиглэлүүдийг харгалзан 2009 онд Швед, Кувейтэд шинээр ЭСЯ, 2011 онд АНУ-ын Сан Франциско, Япон Улсын Осака, БНХАУ-ын Гонконг хотуудад Ерөнхий консулын газар нээн ажиллууллаа.

Удаан хугацаанд шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байсан “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээ”-г 2011 оны 7 дугаар сард эцэслэн батлав.

Монгол, Японы хооронд иргэд зорчих асуудлыг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийсний дүнд Японы иргэдийг 30 хүртэл хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчуулахаар болов.

Хилийн чанадад байгаа иргэдэд туслах эдийн засгийн нэгэн хөшүүрэг болох Иргэдэд туслах санг байгуулан, үйл ажиллагааг нь тогтмолжуулаад байна. Тус сангаас 2009 онд 7,4 сая төгрөг, 2010 онд 154,2 сая төгрөг, 2011 онд 193 сая төгрөг  буюу нийт 354,6 сая төгрөгийн тусламжийг иргэдэд  үзүүлсэн байна.Түүнчлэн Зөгийн үүр хөтөлбөрийг батлан амжилттай хэрэгжүүлж байна. Хилийн чанадад амьдарч буй иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, гадаад орнуудад суугаа ДТГ-уудтай хамтран гүйцэтгэж байна.

6. Хилийн боомтын чиглэлээр

УИХ-аас батлах “Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлээд байна.

Ашигт малтмалын экспортын хэмжээг нэмэгдүүлэх, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчлөлийн хийгээд хувийн хэвшлийн салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор ГХЯ хятадын талтай тохиролцсоны үндсэн дээр 2008 оноос хойш Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Гашуун сухайт-Ганц мод, Бичигт-Зүүн хатавч, Булган-Такашикен зэрэг  4 боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэв.

Бургастай-Лаоемяо боомтыг 2011 онд багтаан байнгын ажиллагаанд шилжүүлэх, Гашуун сухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхээ боомтуудыг 20.00 цаг хүртэл сунгаж ажиллуулах зэрэг манай талын эрх ашигт нийцэх тохиролцоонд хүрэв.

Түүнчлэн Ханги-Мандал, Баянхошуу-Өвдөг, Бургастай-Лаоемяо зэрэг боомтыг Монгол, Хятадын хилийн боомтын хэлэлцээрт заасан хуваарийг уртасгаж, эсхүл хуваарийн бус үеэр ажиллуулж ирлээ.

Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ 2 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон бөгөөд гэрээний 47 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдах учиртай Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын дүрмийг хятадын талтай эцэслэн тохиролцов.

 

Бүлэг 4. ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГО

 

1.     Боловсрол соёл урлаг

Монголын ард түмэнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн үйлчилгээг хүргэх төрийн бодлогын хүрээнд дэвшүүлэн тавьсан Монгол улсын 2008-2012 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багц 2008-2012 онуудад 1.7 дахин нэмэгдэж 2012 оны тодотгосон төсвөөр 1,158.1 тэрбум төгрөг болж батлагдсан.

 

1.1.  Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбар

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд хүүхдийн цэцэрлэгийн тоо 879 болсон нь 2008 онтой харьцуулахад 111 цэцэрлэгээр нэмэгдсэн байна.

Хувилбарт сургалт: 2008-2010 онд улсын хэмжээнд 389 гэр цэцэрлэг байгуулсан байна. 2011 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр 6 аймгийн 20 багт 40 иж бүрэн гэр цэцэрлэг нийлүүлэхэд 87,5 сая төгрөг зарцууллаа. АХБ-ны төслийн хүрээнд зорилтот 4 аймаг, нийслэлийн Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт 76 гэр цэцэрлэг (152 гэр) нийлүүлэхээр төлөвлөж холбогдох хууль, тогтоомжийн дагуу худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр 655 гэр цэцэрлэгтэй болж байна. Япон Улсын Засгийн газар, Ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа “Хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх” төслийн хүрээнд 2012 онд 100 гэр цэцэрлэг шинээр нэмж байгуулах болно. Явуулын цэцэрлэгийн багш бэлтгэх сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг боловсруулж, уг сургалтыг энэ оны 6 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж Баян-Өлгий, Булган, Хэнтий, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 22 сургагч багш бэлтгэв. Эдгээр сургагч багш нарын хүчээр гэр цэцэрлэгт ажиллах багш нарын мэргэжил дээшлүүлэх Үндэсний сургалтыг 2011 оны 10,11 дүгээр сард зохион байгуулж, 400 багшийг бэлтгэв. Энэ арга хэмжээнд 90,0 гаруй сая төгрөгийг зарцууллаа. Эдгээр үйл ажиллагаа нь сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, малчдын хүүхдийн сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Цэцэрлэгийн хүүхдийн хоол: Цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлэхэд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйлийн нэг нь 2009 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцах болсон явдал билээ. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 85 дугаар тогтоолоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын дундаж нормативыг өдрийн цэцэрлэгт 1100 төгрөг, 24 цагийн цэцэрлэгт 1600 төгрөг байхаар тогтоож мөрдүүлсэн нь өмнө мөрдөж байсан нормативаас 442-614 төгрөгөөр нэмэгдсэн юм. 2009 он хүртэл цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг төрөөс, үлдсэн хэсгийг эцэг эх, асран хамгаалагч нь хариуцдаг байсан. Энэ арга хэмжээний үр дүнд сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах эцэг, эхийн сонирхол ихээхэн нэмэгдсэн юм. Нөгөө талаар ядуу амьдралтай өрхийн хүүхдийг цэцэрлэгээр дамжуулан эрүүл, хэвийн хоолоор хангаж тэдний өсөлт хөгжилтийг дэмжихэд бодитой нөлөө үзүүлсэн гэж судлаачид, эцэг эхчүүд үзэж байна.

Энэ бүхний дүнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 2011-2012 оны хичээлийн жилийн байдлаар цэвэр жингээр 70.8%, бохир жингээр 74,9% болж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт бүрэн биелээд байна.

Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их Сургуулийн Олон Улсын Шалгалтын төвтэй хамтран Бага, дунд боловсролын чанарыг олон улсын жишигт хүргэх, чанартай, өрсөлдөх чадвар бүхий бага, дунд боловсролын тогтолцоог бий болгоход чиглэгдсэн Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх талаар 2019 он хүртэл хэрэгжүүлэх урт хугацааны хамтын ажиллагааны стратеги, санамж бичгийг боловсруулж, талууд энэхүү санамж бичигт  2011 оны 4 сард гарын үсэг зурж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэв. Энэхүү шинэчлэлийн бодлого нь бага, дунд боловсролын чанарыг олон улсын жишигт хүргэх, чанартай, өрсөлдөх чадвар бүхий бага, дунд боловсролын тогтолцоог бий болгоход чиглэгдэх бөгөөд энэ ажлын хүрээнд Кембрижийн их сургуультай хамтран 2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, гэрээний төслийг боловсруулж, Кембрижийн талтай эцэслэж, Засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлэн болгов.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг илрүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээ үзүүлэх арга зүй, аргачлал боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нийгмийн цогц үйлчилгээ үзүүлэх арга зүй болон оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг илрүүлэх арга хэрэгслийг боловсруулан, турших ажлыг Баянхонгор, Завхан, Улаанбаатар хотын 2 дүүрэгт 2011 оны 3-4 дүгээр сард зохион байгуулж нийт 80 багшийг хамруулав. Сэтгэл судлаач, оюуны бэрхшээлтэй хүүхдийн согог зүйч багш, сэтгэл мэдрэлийн эмч зэрэг мэргэжлийн багийн төлөөлөл бүхий ажлын хэсгээс оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ой тогтоолт, анхаарал, хэл яриа, танин мэдэхүйн хөгжил зэргийг тусгай боловсруулсан аргачлал, арга хэрэгслийг ашиглан илрүүлэх арга зүйг боловсруулж “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг судлах, үнэлэх арга зүй” гарын авлагыг боловсруулан хэвлүүлж ерөнхий боловсролын сургуулиудад хүргэлээ. Энэхүү арга зүй, арга хэрэгслийг боловсруулснаар танин мэдэхэд хамгийн түвэгтэй байдаг оюун ухааны хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, тэдний онцлог хэрэгцээнд нийцсэн сургалтыг зохион байгуулах боломжийг бүрдүүлж байна.

Монголын нээлттэй нийгэм хүрээлэнтэй хамтран 4 аймгийн сургуульд сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалтын төв байгуулан тоног төхөөрөмж, холбогдох материалаар хангаж, багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалтыг зохион байгууллаа. Мөн 29 дүгээр сургуульд суралцагчдын сонсголын аппаратыг шинэчлэх ажлыг зохион байгууллаа.

Энэ онд ерөнхий боловсролын сургуулийн 16 барилга, цэцэрлэгийн 35 барилга, дотуур байрны 7 барилгыг ашиглалтад хүлээн авсан бөгөөд эдгээр барилгуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчинг бүрдүүлэх зорилгоор 2010 оны 2 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар MNS-6056:2009”, “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин. Үндсэн шаардлага” Монгол Улсын MNS-6055:2009” стандартын дагуу зам, шат талбайг тохижуулсны гадна ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад стандартыг түгээж холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулж нийслэлийн 100 захирал, эрхлэгчийг хамрууллаа.

Ерөнхий боловсролын тусгай сургалттай 6 сургууль тус бүрт 400,0 мянган ам. долларын өртөг бүхий мэргэжлийн чиг баримжаа олгох (оёдол, үсчин, гоо сайхан, хоол үйлдвэрлэл, хөгжим, хэвлэл, мэдээллийн технологи, биеийн тамир) тоног төхөөрөмж, тусгай боловсролын сургалтын хэрэглэгдэхүүнийг 2011 оны  2 дугаар сард нийлүүлэв. Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт 20,0 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэв. Зарим тусгай сургуулийг 2012 онд зориулалтын автобусаар хангах хөрөнгийг Улсын Их Хурлаар батлуулаад байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг Үдийн цай хөтөлбөрт хамруулах ажлыг 2005 оноос хойш үргэлжлүүлэн сурагчдын эрүүл мэндийг хамгаалах, хичээлийн идэвхийг өрнүүлэх зорилгоор I-V ангийн хүүхдийг “Үдийн цай” хөтөлбөрт хамруулж байна. 2008-2012 онд Үдийн цай хөтөлбөрийн зардалд нийт 82.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үдийн цайгаар үйлчилж эхэлснээр хүүхдүүд хичээлдээ ирэх сонирхолтой болж, хичээл таслалт, сургууль завсардалт багассан; сурагчдын өдөр тутмын ирц сайжирч хичээлд оролцох идэвх нэмэгдсэн, хичээлийн сүүлийн цагуудад  бага насны хүүхдүүд ялангуяа 6 настай сурагчдын хувьд ядарч анхаарал нь төвлөрдөггүй бэрхшээл багасч, зөв зан үйлд дадал хэвшилтэй болоход нааштайгаар нөлөөлж байгаа үр дүн гарна.


1.2.  Их, дээд боловсрол

“Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-д их сургууль, дээд сургуулийн ангилал, дээд боловсролын сургалтын байгууллагын академик эрх чөлөө, төрийн өмчийн их, дээд сургуулийн санхүүжилттэй холбоотой шинэ зохицуулалтуудыг тусгав. Уг төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлээд байна.

“Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам”, “Дээд боловсролын сургалтын байгууллагын аттестатчиллын шалгуур үзүүлэлт” гэсэн баримт бичгүүдийг боловсруулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 9 дүгээр тушаалаар баталж, 2011 оны 1 дүгээр сарын 26-нд Улсын бүртгэлд бүртгүүлэв. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 104 дүгээр тушаалаар 2010-2011 оны хичээлийн жилийн 2 дугаар улиралд аттестатчилалд хамруулах 25 дээд боловсролын сургалтын байгууллагын нэр, аттестатчиллын комиссын бүрэлдэхүүнийг баталсан. Аттестачилалд хамрагдах байгууллагуудын аттестатчиллын тайланг хүлээн авч, комиссын ажиллах хугацаа, ажлын удирдамжийг батлан аттестатчилах үйл ажиллагааг явуулав. Их, дээд сургуулиудыг аттестатчилах комиссуудын дүгнэлтийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 263 ба 306 дугаар тушаалуудаар 9 дээд сургууль, коллежийг аттестатчилагдсанаар тооцох, 6 дээд сургууль, коллежийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 8 дээд сургууль, коллежийг аттестатчилагдаагүйд тооцохоор шийдвэрлэсэн. 2011 оны хоёрдугаар хагаст аттестатчилалд хамрагдах сургуулийн нэрс, аттестатчиллын комиссын бүрэлдэхүүнийг сайдын 2011 оны 384 дүгээр тушаалаар баталж, 28 дээд боловсролын сургалтын байгууллага дээр аттестатчиллын комисс ажиллав. Эдгээр сургуулийн 4 нь аттестатчилагдаагүй бөгөөд аттестатчилагдсан зарим сургуулийн тодорхой чигэлэлээр сургалт эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авсан. Ийнхүү 2011 онд 53 дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилав.

Төрийн бус өмчийн сургалтын байгууллага нэгдэх, нийлэх, тэдгээрийг татан буулгахтай холбогдсон зарим зохицуулалтыг “Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөлд тусгасан. Төсөлд сургуулиуд нэгдэх, нийлэх, татан буугдахад багш, суралцагчидттай холбоотой баримт бичгийг холбогдох этгээдэд шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг мөн тусгав. Түүнчлэн их, дээд сургууль нь харьяа дээд сургууль, коллежтой байх зохицуулалтыг хүчингүй болгохоор тусгасан. Төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барьсан.

АХБ-аас 20 сая ам.доллар, манай Засгийн газраас 2.22 сая  ам. долларын хөрөнгө оруулалт хийж 2012-2016 онд хэрэгжүүлэх юм.

Их сургуулийн хотхон барих хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд гаднын хөрөнгө оруулалтыг татах талаар хэд хэдэн арга хэмжээ авлаа. Тухайлбал, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжийн зарим хэсгийг их сургуулиудын нэгдсэн хотхоны аль нэг сургалтын байгууллага барихаар тохиролцсоны зэрэгцээ Энэтхэгийн Улсын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр хотхоны Мэдээлэл технологи, аутсорсингийн төвийн барилга байгууламжийг барьж байгуулахаар гэрээ байгуулаад байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын тэргүүний БНСУ-д хийсэн айлчлалын үеэр их сургуулиудын хотхоны бүтээн босголтын ажилд хамтран ажиллах, санхүүгийн тусламж, зээл авах талаар хүсэлт тавьж, санамж бичиг байгуулсны дагуу Хотхоны номын сангийн барилгыг Солонгосын тусламжаар бариулахаар гэрээ хийлээ. Түүнчлэн Концессийн хуулийн хүрээнд их сургуулиудын бүтээн босголтод оролцох ажилчдыг бэлтгэх “Барилгын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв”-ийг Солонгосын “КТ” компанитай хамтран байгуулах гэрээ, санамж бичиг байгуулсан бөгөөд энэ төвийг байгуулах ажлыг 2012 онд эхлэх болно.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа “Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д төрийн өмчийн их сургууль, дээд сургууль нь санхүүгийн чадавхиа дээшлүүлэх, материаллаг баазаа өргөтгөн бэхжүүлэх, сургууль хөгжүүлэх зорилгоор зохих журмын дагуу банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлд хамрагдаж болохыг зөвшөөрсөн заалтыг тусгаад байна.

“Монгол Улсад их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх бодлого” нь Улсын Их Хурлын 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 12  дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого (2007-2021 он хүртэл), Улсын Их Хурлын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 192 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 306 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог 2008-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр зэрэг эрх зүйн баримт бичигт тус тус тусгагдсан.

Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх асуудал нь Монгол Улс мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэдэг дээд боловсролын тогтолцоог дэлхийн түвшинд хүргэх, өрсөлдөх чадвартай болгох бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажил болно.

Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос “Их сургуулиудын хотхон” төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийг 2011 оны 7 сард зарлаж, “Монголын логистикийн холбоо” ТББ-ын ажлын баг шалгарсан бөгөөд уг багийн урьдчилсан тайланг  2011 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны удирдлагын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэв. Тус баг нь Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод аймгуудад их сургуулиудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэхэд шаардлагатай зардлын тооцоог хийж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн үндэслэлийг гаргахын зэрэгцээ хотхон барьж байгуулахаар сонгож авсан байршлуудад хувилбар гарган тус бүрийн онцлогийг хотхоны бүтэц, тэдгээрийн хэв шинж, хэлбэр, архитектур төлөвлөлт, орон зайн багтаамж, байгалийн болон нийгэм, эдийн засгийн орчин зэрэг хүчин зүйлүүдээр ялгавартай гаргаж, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах зорилготой ажиллаж байна.  Их сургуулиудын нэгдсэн хотхоныг Багануур дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10,000 га газарт байгуулахаар шийдвэрлээд байна.

 “Хүний хөгжил сан”-аас оюутны сургалтын төлбөрт 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийлээ. 2011-2012 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрт зориулан 491960 төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас үргэлжлүүлэн олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Мөн 2012 оны 1 дүгээр сараас эхлэн сургалтын төлбөрийн зохих хэсгийг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын 2012 оны төсвийн төсөлд тусгахаар болж өдрийн ангийн оюутны эрүүл мэндийн даатгалыг Хүний хөгжил сангаас олгох болов. 2011 онд батлагдсан “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай” хуульд дээд боловсролын өдрийн ангид суралцагчдын эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцахаар хуульчиллаа.


1.3.  Мэргэжлийн сургалт

2011 онд 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөгжим бүжгийн коллежийн өргөтгөлийн барилга, Хэнтий аймгийн МСҮТ-ийн барилгыг тус тус үргэлжлүүлэн барьж, Увс аймгийн Улаангом коллежийн барилгыг шинээр ашиглалтад хүлээлгэн өгөөд байна. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг дэмжих 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус салбарын 16 байгууллагын барилгад засвар шинэчлэл хийх, тоног төхөөрөмж, материаллаг баазыг нь сайжруулахад зарцуулав.

Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд тус салбарт 5,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр батлагдсан.

Улаанбаатар хотод загвар политехник коллеж байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 5 сая ам.долларын “Монгол-Солонгосын Техникийн Коллежийн Чадавхийг сайжруулж политехник коллеж болгон өргөтгөх” төслийн санамж бичиг, хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг хангаж, хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээр, санамж бичгийн дагуу тус коллежийн хичээлийн болон дадлагын байрны өргөтгөл баригдаж, суудлын хүчин чадал нэмэгдэх ба техникийн боловсрол олгох мэргэжлийн хүрээг 6 (барилгын сантехник, хөргөлт агааржуулалт, гагнуур, хувцасны дизайн, мод боловсруулалт, хүнд машин механизмын засвар, оператор) шинэ мэргэжлээр өргөжүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, багш нарыг сургах ажлууд хийгдэнэ.

Оюу толгой ХХК-ий 1.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд 10 мэргэжлийн технологийн лаборатори, спорт-урлагийн зориулалтаар ашиглах 1 заал, 400000 ам.долларын хөрөнгө оруулалтаар 250 хүүхдийн дотуур байрны зориулалтаар ашиглах орон сууцны 2 орцыг  худалдан авч засварлах ажлыг эхлүүлээд байна. Мөн Оюу толгой ХХК-ий 1.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Даланзадгад сум дахь МСҮТ-д барилга, уул уурхайн чиглэлийн 3 мэргэжлийн дадлагын газрын өргөтгөлийн ажил хийгдэж байна.

Уул уурхайн жишиг сургууль байгуулах зорилгоор Оюу толгой ХХК  Налайх дахь МСҮТ-д 6.5 сая ам.доллар, Ханбогд суман дахь МСҮТ-д 2.5 сая ам.доллар, Өмнөговь аймаг дахь уул уурхайн сургуульд 5.0 cая ам.доллар тус тус зарцуулах бөгөөд барилгын ажлуудыг эхлүүлээд байна. Мөн Дарханы Политехник Коллежид 1.9 сая ам.доллар, Эрдэнэт дэх Технологийн сургуульд 0.7 сая ам.доллар, Өмнөговь аймгийн Даланзадгад дахь МСҮТ-д 2.0 сая ам.доллар, Говьсүмбэр аймгийн Уул уурхайн сургуульд 1.9 сая ам.долларын хөрөнгөөр өргөтгөл барих ажлууд тус тус  эхлээд байна.

2011-2012 оны хичээлийн жилд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын салбарт 20514, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдврийн салбарт 7237, Уул уурхайн салбарт 3297, Байгаль орчны салбарт 597 суралцагч элсэн орсон байна. Энэ хичээлийн жилд МСҮТ-д суралцагчдын 65.7% нь зам, тээвэр, уул уурхай, үйлдвэрлэл, барилгын чиглэлийн мэргэжлээр суралцаж байна.

Мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2010 оны 212 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” төсөл хамтран хэрэгжүүлэх тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон “Оюу толгой” ХХК  “Харилцан ойлголцлын санамж бичигт” гарын үсэг зурснаар жил бүр 3300 ажилгүй иргэдийг 3 жилийн хугацаанд мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан сурган мэргэшүүлж, ажлын байраар хангах бодит боломж нээгдсэн юм. “Оюу толгой” ХХК-ий санхүүжилтээр Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх төслийн нийт төсөв 36 тэрбум төгрөг байсныг 41 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж одоогийн байдлаар нийт төсвөөс 10 гаруй тэрбум төгрөгийг  зарцуулаад байна. Уг төслийн хүрээнд 2010-2011 оны хичээлийн жилд эхний ээлжинд 955 суралцагч элсүүлснээс 837 нь төгссөн, хоёрдугаар ээлжинд 2300 суралцагч 7 салбарын 23 мэргэжлээр 43 МСҮТ-д элсэн суралцаж 2109 суралцагч төгсөөд байна. Төгссөн суралцагчдаас барилгын салбарын 1368, уул уурхайн салбарын 602, аж үйлдвэрийн салбарын 493, зам тээврийн салбарын 206, бусад салбарын мэргэжлээр 277 иргэн тус тус суралцаж төгслөө. Түүнчлэн энэ хичээлийн жилд уул уурхайн салбарын мэргэжлүүдээр 200 гаруй техникч суралцаж байна.

2010-2011 оны хичээлийн жилд Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад 46071 суралцагч суралцаж байсны 19358  нь шинээр элсэн суралцагч байлаа. 2011-2012 оны хичээлийн жилд суралцагчдын тоо 48134 болж, өмнөх оныхоос  2063 суралцагч  буюу  4.5 хувиар өсөөд байна. Суралцагчдын 37227 буюу 77.3 хувь нь төрийн өмчийн, 10907 буюу 22,7 хувь төрийн бус өмчийн МСҮТ-д суралцаж байна. Нийт суралцагчдын 6278 буюу 13 хувь нь техникийн боловсрол, 33597 буюу 69.8 хувь нь мэргэжлийн боловсрол, 8259 буюу 17.2  хувь нь мэргэжлийн сургалтад суралцаж байна.

Мөн үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 2011-2012 хичээлийн жилд хоёрдугаар ээлжийн сургалтад 3005 насанд хүрэгчийг 40 мэргэжлийн чиглэлээр элсүүлэн сургаж байна. Элсэлтийн мэргэжлийн чиглэлийг авч үзвэл гагнуурчин 405, хүнд машин механизмын оператор 320, мэргэшсэн жолооч 255, цахилгаанчин 255 гэсэн хамгийн их элсэгчтэй мэргэжил байгаа бол үр тарианы фермер 20, ойжуулагч 20 гэсэн хоёр мэргэжил хамгийн бага элсэгчтэй байна. Ийнхүү 2011-2012 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалтад суралцагчдын тоо 51.1 мянгад хүрч тавьсан зорилтоос 10 гаруй хувиар давж биеллээ.

1.4.  Соёл урлаг

2010 онд Хүүхдэд зориулсан шилдэг бүтээл туурвих “Дөрөвдүгээр уралдаан”-нд түрүүлсэн бүтээлийг хүлээн авах ёслолын арга хэмжээг 2011оны 5 дугаар сарын 25-нд зохион байгуулсан. Уг арга хэмжээний үеэр хүүхдэд зориулсан шилдэг бүтээл туурвих тав дахь удаагийн шалгаруулалтыг “Монгол уламжлал, өв соёл, зан заншлаа дээдэлье” сэдвийн хүрээнд  уран сайхны кино, хүүхдийн жүжиг, хүүхэлдэйн кино гэсэн 3 төрлөөр “төсөл шалгаруулалт” хэлбэрээр шинэчлэн зохион байгуулахаар тогтсон нь өмнөх уралдаануудаас онцлог болов. Энэ жилийн уралдаан шалгаруулалтад нийт 40 уран бүтээлчийн 20 төсөл ирснээс Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгаас ирүүлсэн С.Надмид, Ж.Жаргалсайхан нарын “Нарны охид” хүүхдийн дуулалт жүжгийн төсөл, “Соно” студээс ирүүлсэн зохиолч Д.Намсрай, Д.Ганбаатар нарын “Жамухын өчил”,  зохиолч Г.Мөнхбат, Ч.Наранцэцэг нарын “Хотын нохой” хүүхэлдэйн киноны төсөл, “АЙ-СИ-ТИ” кино студээс ирүүлсэн зохиолч Ч.Хоролдорж, О.Энхжаргал нарын “Шарга даага” хүүхдэд зориулсан киноны төслүүд шалгарсан бөгөөд нийт 100 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлээд байна. Шалгарсан төслийн гүйцэтгэгч нартай 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн төрлийн онцлогоос хамааран 6 сараас 1 жилийн хугацаанд бүтээлээ хийж дуусган хүлээлгэн өгөх талаар гэрээ байгууллаа. Цаашид дараагийн төсөл шалгаруулалтад  дэмжлэг үзүүлэх санхүүжилтийн хэмжээг журамд заасан 150 сая төгрөг хүртэлх хэмжээнд хүргэж, бүрэн олгохоор 2012 оны төсөвт тусган, мөн төсөл шалгаруулалтын үр дүнг амжилттай болгох үүднээс уралдааныг оны эхнээс эхлэн зарлахаар тус тус төлөвлөн ажиллаж байна.Жил бүр шалгаруулдаг “Шилдэг ном”-ын шалгаруулалтыг зохион байгуулж, БСШУ-ы сайдын 2009 оны 49 дүгээр тушаалаар 50 нэрийн 6000 орчим номыг төв болон орон нутгийн номын санд түгээлээ.

”Дэлхийн сонгодог утга зохиол” 50 ботийг орчуулах, хэвлүүлэх, түгээх ажлыг зохион байгуулж, уг ботийг бүх сумдын номын санд хүргэн, уншигчдын хүртээл болгох ажлыг зохион байгууллаа. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сум, сургуулийн 1029 номын санд 198 нэрийн 200000 ширхэг номын баяжилт хийж “Сум, сургуулийн номын санд нэн тэргүүн ээлжинд байвал зохих номын жагсаалт”-ыг батлав. Энэ бүхний дүнд сум бүрийн номын санд 1,5-2,0 сая төгрөгийн өртөг бүхий монголын болон дэлхийн уран зохиол, хүүхдийн уран зохиол, танин мэдэхүй, сэтгэхүй хөгжүүлэх, хэлний чиглэлийн номоор баяжилт хийгдлээ. Энэ нь сургууль, сумын номын санд сүүлийн 20 жил хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалт боллоо. “Хичээлээс гадуур унших уран зохиол” 5 боть номыг хэвлүүлэн бүх сумдын номын санд олголоо. МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн саналын дагуу 5 ботид эхний ээлжинд нэн шаардлагатай монгол ардын аман зохиол, зүйр цэцэн үг, үлгэр, монголын болон дэлхийн хүүхдийн уран зохиолоос хамруулав. Азийн сантай хамтран сургууль, цэцэрлэг, сум, аймаг, нийслэлийн номын сангуудад тухайн орон нутгийн онцлог, уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн англи хэл дээрх 70,000 орчим номоор баяжилт хийлээ.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайдын 2010 оны багцын хүрээнд 145 сая төгрөгийн өртөг бүхий шинэ номоор төв, орон нутгийн номын сан (Монгол Улсын Үндэсний Номын Санд 30 сая, Хүүхдийн номын ордонд 20 сая, төв, орон нутгийн номын сангуудад 70 сая, сумдын номын санд 45 сая төгрөг) – гуудад баяжилт хийлээ. Азийн сантай хамтран 6 аймгийн 100 орчим сумдын номын санд 120 нэрийн 20,000 ширхэг /англи хэл дээр/ хүүхдэд зориулсан болон салбарын шинжлэх ухааны номоор баяжилт хийлээ.

2011 оны төсвийн тодотголоор сумдын номын сангийн номын фондыг баяжуулахад сум тус бүрт 400.0 мянган төгрөг нийт 327 суманд 130,8 сая төгрөг хуваарилалт хийн  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 85 дугаар тушаалаар батлагдсан “Сумын номын санг ном хэвлэлээр хангах аргачлал”-ын дагуу сумын соёлын төвүүд худалдан авах үйл ажиллагаа зохион байгууллаа. Үүний үр дүнд сумдын соёлын төвд нийт 167,5 сая төгрөгийн ойролцоогоор 11445 ширхэг шинэ ном хэвлэлийн баяжилт хийсэн.

1.5.  Гадаад хамтын ажиллагаа

Боловсрол шинжлэх ухааны салбарт дараах төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

  • Боловсролын Салбарын Хөгжлийн Хөтөлбөр (МУ-ын Засгийн Газар, Азийн Хөгжлийн Банк, 3-р шат 2007-2012) – ийн хүрээнд орон нутагт ерөнхий боловсролын сургуулиудын болон мэргэжлийн сургалтын төвийн барилгын их засвар, сургалтууд зохион байгуулах, мэдээлэл, харилцааны технологийн төвийн иж бүрэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тавилгын нийлүүлэлт, сурагчийн гарын авлага, ном хэвлүүлэх зэрэг ажлууд хийгдээд байна.
  • Боловсролын салбарын шинэчлэлийн төсөл (Азийн Хөгжлийн Банк, Монгол Улсын Засгийн Газар, 2009) -ийн хүрээнд сургалт семинарт зохион байгуулах, сурах бичиг худалдан авах, сурах бичгийн түрээсийн системийг хэрэгжүүлэх, МУБИС-ийн байрны засвар ажлууд хийгдээд байна.
  • Санхүүгийн хямралын үед эмзэг бүлгийн иргэдэд боловролын үйлчигээ үзүүлэх төсөл (Азийн Хөгжлийн Банк, Монгол Улсын Засгийн Газар, 2009-2013) – ийн ийн хүрээнд цэцэрлэгийн хүүхдийн хоолны санхүүжилт, сурах бичиг худалдан авч зорилтот бүлгийн сурагчдад түгээх, ЕБС-иудын интернетийн хуримтлагдсан төлбөрийн санхүүжилт, захын хорооллын сургуулиудад  септик танк суурилуулах, ариун цэврийн өрөөг засварлах,  орон нутгийн сургуулиудад багц тусламж олгох, чадавхи бэхжүүлэх сургалт зохион байгуулах ажлууд хийгдээд байна.
  • Хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол (СӨБ) олгох төсөл (Японы ядуурлыг бууруулах сан, АХБ, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, 2010) – ийн СӨБ-ын суурь судалгаа, нөхцөл байдлын шинжилгээ, чадавхи бэхжүүлэх сургалт зохион байгуулах, зорилтот бүлэгт зориулсан хөтөлбөр, гарын авлага боловсруулах ажлууд хийгдээд байна.
  • Бүх нийтийн боловсролыг үр дүнд түргэн хүргэх санаачлагын түншлэл (Дэлхийн банк, 2007-2012) – ийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн багш удирдах ажилтныг хамарсан сургалт, сургууль цэцэрлэгийн цогцолбор барих, иж бүрэн засвар хийх, тавилга, тоног төхөөрөмж суурилуулах, техникийн шинэчлэл хийх, тоглоом, сургалтын материал нийлүүлэх, дотуур байрны ариун цэврийн өрөөг тохижуулах, худаг барих, сургуулиудад хими, физик, биологийн лаборатори байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
  • Хөдөөгийн боловсролыг дэмжих READ төсөл (Дэлхийн банк) – ийн хүрээнд  2008-2011 онуудад номын сан байгуулах, номыг орчуулгатай болгох, багш нарыг сургалтад хамруулах, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, олон улсын хүүхдийн дижитал номын санд зориулсан монгол хувилбарыг боловсруулах, орон нутгийн сургуулиудыг шинэ номоор хангах, хүүхдийн номын каталогийг боловсруулж нийтийн хүртээл болгох, арга зүйн зөвлөмж боловсруулах, орон нутгийн сургуулиудын бага ангиудад олон улсын хүүхдийн дижитал номын сангийн монгол хувилбарыг суулгасан нэтбуук компьютер нийлүүлэх, нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хилийн цэргийн дайчдад явуулын номын сангаар үйлчлэх, дотуур байранд  “Номын гэр” төслийг хэрэгжүүлэх ажлууд хийгдээд байна.

1.6.  Шинжлэх ухаан, технологи

 “Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-ыг боловсруулан Засгийн газрын 2010 оны 7 сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн Засгийн газрын 2010 оны 173 дугаар тогтоолоор батлуулсан байна. Монгол Улсын ШУТ-ийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийг Нэг. “Хүний хөгжил, амьдралын чанар” тэргүүлэх чиглэлийн хүрээнд 1) Хүний хөгжил, төлөвшил, боловсролын шинэчлэлийн технологи, 2) Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний оношлогоо, эмчилгээний технологи, биотехнологи, Хоёр. “Байгалийн нөөцийг хамгаалах, ашиглах” тэргүүлэх чиглэлийн хүрээнд 1) Биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгаль орчны бохирдол, газрын доройтлыг буруулах, нөхөн сэргээх технологи, 2) Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилтийг сааруулах, дасан зохицох технологи, 3) Усны нөөцийг хамгаалах, ашиглах технологи, 4) Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, хэмнэлтийн технологи, 5) Сэргээгдэх эх үүсвэр бүхий эрчим хүчний технологи, 6) Эрдэс баялгийн хайгуул, олборлолт, боловсруулалтын технологи, 7) Нүүрс, нефть боловсруулах технологи, 8 ) Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, Гурав. “Хөдөө аж ахуйг эрчимжүүлэх” тэргүүлэх чиглэлийн хүрээнд 1) мал, амьтныг эрүүлжүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх технологи, 2) Үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамлын шилмэл сорт гаргах, тариалах, үйлдвэрлэх технологи, 3) Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, Дөрөв. “Өндөр технологи, мэдээллийн технологи нэвтрүүлэх“ тэргүүлэх чиглэлийн хүрээнд 1) Нанотехнологи, биотехнологи, 2) Мэдээлэл, микропрофессор, программ хангамж, цахим үйлчилгээний технологи гэж тодорхойлсон бөгөөд эдгээр нь 2010-2014 онд хэрэгжих юм. Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг 2010-2014 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна.

Тэргүүлэх чиглэл, цөм технологийн хүрээнд 2011 оноос эхлэх цөм технологийн төслийн сэдвийн талаар ШУА, их сургуулиудаас санал авч боловсруулан салбарын яамдтай зөвшилцөн нийтэд зарласан. “Эх орны түүхий эд ашиглан шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи”,  “Малын тэжээлийн ургамлын шилмэл сорт гаргах, тариалах, үйлдвэрлэх технологи”, “Цөлжилтийг сааруулах технологи”, “Усыг эргүүлэн ашиглах технологи”, “Байгалийн гаралтай түүхий эд ашиглан шинэ эм, уламжлалт жор, биобэлдмэл,  бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи”, “Нарны эрчим хүчийг ашиглах технологи” гэсэн 6 чиглэлд 43 төсөл хүлээн авч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгууллаа. Эдгээр төслүүдийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд энэ жил 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олголоо. 2011 оноос эхлэн  хэрэгжүүлэх 44 төслийг БСШУ-ы сайдын 2011 оны 186 дугаар тушаалаар батлан тэдгээрийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээг зохих журмын дагуу байгуулав. Эдгээрийн буюу 70 гаруй хувь нь тэргүүлэх чиглэл, цөм технологид хамаарах судалгааны төсөл байгаа болно.

Эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон технологи, бүтээгдэхүүнийг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох зорилгоор БСШУЯ-наас зарласан судлаачийн инновацийн төслийн сонгон шалгаруулалтад их сургууль, хүрээлэн, аж ахуйн нэгж, иргэдээс дэвшүүлсэн 144 инновацийн төслийн саналыг хүлээн авч сонгон шалгаруулалтыг явуулж шалгарсан 16 инновацийн төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

ШУТ-ийн салбарт төсвөөс олгох санхүүжилтийг 1/3-ийг суурь судалгаанд, 2/3-ыг хэрэглээний судалгаа, технологийн судалгаа боловсруулалт, инновацийн төсөлд зарцуулахаар тусгагдсан зорилтыг хангахаар ажиллаж байна. Мөн БСШУЯ, ХЗДХЯ, СЯ, ХХААХҮЯ, ҮХШХ-ны хамтарсан ажлын хэсэг Инновацийн тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.

2.  Эрүүл мэнд

 

2.1  Бодлого хууль эрх зүйн орчин

Эрүүл мэндийн тухай хуулиар аймаг, дүүрэг бүрт Нийгмийн эрүүл мэндийн төвтэй байхаар хуульчлав. Эрүүл мэндийн сайдын 2010 оны 405 тоот тушаалаар аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын (ЭМГ) бүтцийг шинэчилж, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийг (НЭМХ) өргөтгөн бусад салбар байгууллага, олон нийттэй ажиллах болон орчны эрүүл мэнд хариуцсан  мэргэжилтэнг шинээр ажиллуулж байна. Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн сайжруулах зорилгоор халдварт өвчний тандалт, сэргийлэлтийн албыг НЭМХ-ийн дор байгуулсан нь хүн амын зан үйл, аж төрөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлэв.

Эрүүл мэндийн тухай хуульд нэгдсэн эмнэлэг нь 7-оос доошгүй нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр заасан нь дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийг олон улсын стандартад нийцүүлэн өөрчлөх эрх зүйн үндэс бүрдэв.

“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын дотоодын хяналтыг эрчимжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 2010 оны 225 тоот тушаалаар эмнэлгүүдийн чанарын албаны бүрэлдэхүүн, тавигдах шаардлагыг шинэчлэн баталж Эрүүл мэндийн яамны дэргэд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын албадыг удирдлагаар хангах орон тооны бус төв зөвлөлийг байгуулан тус зөвлөлийн ажлын албаны үүргийг ЗГХА-Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтэс гүйцэтгэх тогтолцоог бий болгосон. “Эрүүл мэндийн чанарын хяналтын зөвлөлийн дүрэм”-ийг Эрүүл мэндийн сайдын 2011 оны 349 тоот тушаалаар батлаж эмчилгээний хяналтыг боловсронгуй болгохын хамтаар чанарын менежерүүдийг гадаад, дотоодын сургалтанд хамруулж чадавхийг нь дээшлүүлсэн.

 “Эрүүл мэндийн тухай”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Дархлаажуулалтын тухай”,“Засгийн газрын тусгай сангийн тухай”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай”, “Онцгой албан татварын тухай хууль”, “Биеийн тамир, спортын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, “Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг УИХ-д өргөн барьж батлуулав.

“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай”, “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Тамхины хяналтын тухай”, “Донорын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барив. Орчны эрүүл мэндэд тавих шаардлага, стандартыг боловсронгуй болгох зорилгоор “Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай” хуулийн шинэчилсэн найруулагатай болгон тус хуулийн үзэл баримтлалыг Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар батлуулсан. Үндэсний түргэн тусламжийн сүлжээ байгуулах, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгслийн хангамжийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах, Эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах, Эх, хүүхдийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх, Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, Телемедициний үндэсний сүлжээ байгуулах, Цахим эрүүл мэндийг хөгжүүлэх, Хуурамч эмтэй тэмцэх, Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх, ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх зэрэг 30 гаруй үндэсний хөтөлбөр, стратегийг Засгийн газрын тогтоол болон Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталж мөрдүүлэв.

Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны болон оношлогоо, эмчилгээний нийт 260 гаруй стандартыг боловсруулан, мөрдүүлж эхэлсэн нь тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах том алхам боллоо.

Улаанууд, гахайн хавдар, гемофилюс инфлюэнзагийн эсрэг сэргийлэх тарилгыг үндэсний товлолд шинээр оруулж, В гепатитын эсрэг сэргийлэх тарилгыг 24 цагийн дотор хийхээр болов.

Анх удаа эмийн үндэсний фармакопейг 127 ерөнхий өгүүлэл, 450 эмийн өгүүлэлтэйгээр боловсруулснаар энэхүү фарамкопейг ашиглан эмийн үйлдвэрийн лаборатори, эмийн сорилын болон итгэмжлэгдсэн лабораториуд эмэнд хими, физик, биологийн шинжилгээ хийж чанарыг баталгаажуулах үндэс бүрдэв.

2.2              Эх хүүхдийн эрүүл мэнд

Өнөөдөр манай улсад эхийн эндэгдэл 1990 оны түвшингээс 4 дахин буурч, Монгол Улс эхийн эндэгдэл өндөртэй орны зэрэглэлээс дунд зэрэглэлд шилжиж, сүүлийн 2 жилд 100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 45,5-49,6 хүртэл буурч, 2015 онд 50 хүртэл бууруулах  Мянганы хөгжлийн зорилтыг хангаад байна.2008-2011 оны байдлаар 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийг 19.6-аас 16.3 хүртэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 23.4-өөс 19.8 хүртэл бууруулав.

НҮЭМ-ийн үндэсний 3 дугаар хөтөлбөр 2007-2011 онд хэрэгжиж, энэ хугацаанд ЗГ-аас 1,6 тэрбум төгрөг, олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд 18.5 сая ам. долларыг зарцуулсан нь эхийн эндэгдлийг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулав.

Улсын хэмжээнд төрөлт нэмэгдэж байгаатай холбоотой Улаанбаатар хотод 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилга, клиникийн 1 дүгээр амаржих газрын 150 ортой өргөтгөл, 3 дугаар амаржих газрын 150 ортой барилгыг тус тус шинээр эхлүүлсэн. Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Увс аймагт 50 ортой амаржих газрын шинэ барилгыг ашиглалтад оруулж, Завхан, Говь-Алтай, Дорноговь, Булган аймгуудад 50 ортой, Говьсүмбэр аймагт 10 ортой төрөх тасгийн барилгуудыг шинээр эхлүүлэв. Засгийн газрын 2010 оны 25 дугаар тогтоолоор нийслэлийн нэгдүгээр амаржих газрын засварт Засгийн газрын нөөцөөс 2,3 тэрбум төгрөг гаргаж иж бүрэн засвар хийв. Амаржих газрын бүтэц, үйл ажиллагааны MNS6744:2009 стандартыг батлуулан мөрдөж байна. Энэхүү стандартыг батлан мөрдөж эхэлсэн нь эх, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэхэд чухал ахиц болсон. НҮБ-ын Хүн амын сан, Глобаль сангийн санхүүжилтээр  аймаг, нийслэлд өсвөр үеийнхэнд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх 18 төвийг байгуулав.

НҮБ-ын ХАС, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Гэмтэл согог судлалын үндэсний төвд байгуулан үйл ажиллагааг жигдрүүлэв.

Жирэмсний болон төрсний дараах хяналт, нөхөн үржихүйн эм, хэрэгслийн хангалт сайжирч улмаар эхийн болон нялхсын эндэгдэл жил бүр буурч байна. Засгийн газраас гэр бүл төлөвлөлт, эх барихын тусламж, үйлчилгээг авахад 2009 онд

50000 ам.доллар, 2010 онд 80 000 ам.доллар, 2011 онд 120 000 ам.доллар, 2012 онд 150 000 ам.долларын санхүүжилт гаргаж, Монгол Улсын Засгийн газраас жил бүр санхүүжилтийн хэмжээг нэмж байна.

2.3  Эмнэлгийн тусламж үйлчилгээ

Хүн амын дундаж наслалтаар Монгол Улс хүний хөгжлийн дунд зэргийн хөгжилтэй оронд багтдаг бөгөөд 2010 оны байдлаар хүн амын дундаж наслалт 68.05 байна. 2008 онтой харьцуулахад 0.82-оор уртассан байна.

2010 онд хүн амын дундаж наслалтыг хүйсээр нь авч үзвэл эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9, эмэгтэйчүүдийнх 72.2 болж, 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад  дундаж наслалт 5 насаар нэмэгджээ.

 “Эрүүл мэндийн боловсролыг 2010-2015 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-г батлан хэрэгжилтийг зохион байгуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 1-8 дугаар ангийн Эрүүл мэндийн боловсролын сургалтын хөтөлбөрийг БСШУЯ-тай хамтран шинэчилж, эрсдэлтэй зан үйлийг өөрчлөх үйл ажиллагаанд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан оролцуулж ажилласны үр дүнд эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны арга хэмжээнд хүн ам өргөнөөр хамрагдан гадны шалтгаант гэмтэл, хордлогоос, бусад зан үйлээс шалтгаалах өвчлөл 2009 оноос эхлэн ялангуяа, залуучуудын дунд буурч байна.

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 222 тоот тушаалаар Эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны мэдээний сан үүсгэж, шаардагдах тоног төхөөрөмжийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газарт олгон /http://www.doh.gov.mn/archive/ цахим хуудас бий болгон эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр 2008-2010 онд боловсруулсан мэдээлэл, сургалт, суртачилгааны материалыг нэгтгэж ажиллуулж байна.

Ард иргэдийг эрүүл мэндийн хэрэгцээт мэдээллээр хангах Эрүүл мэнд инфо http://www.eruulmendinfo.mn, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан www.webdoctor.mn цахим хуудсыг тус тус ажиллуулж, хүн амын эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх талаар мэдээллийг авах боломжийг бүрдүүлжээ.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлтийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд аймаг бүрийг явуулын амбулаторийн тоноглогдсон тээврийн хэрэгслээр хангасан.

“Малчдын явуулын амбулаторийн ажиллах үлгэрчилсэн заавар”, “Явуулын амбулаторийн иж бүрдлийн жагсаалт”-ыг хэрэгжүүлж, малчдад явуулын амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Улсын төсөв, НҮБ-ын Хүн амын сан, Вьетнамын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар явуулын амбулаторийн зориулалтаар аймаг бүрт 2 машин олгож БОЭТ, нэгдсэн эмнэлгийг зөөврийн тоног төхөөрөмжөөр тоноглон үйл ажиллагааг нь эхлүүлснээр 2010 онд явуулын амбулаторийн үйлчилгээ 190 гаруй сумын хүн амд хүрч тогтмолжиж байна.

ЗГХА-Эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн төвийг шинээр байгуулж, удирдлага, мэдээллийн нэгдсэн төвд 103-ийн дуудлагыг төвлөрүүлж, яаралтай тусламжийн төвийн салбарыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нээж, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад 300 гаруй автомашин нийлүүлж түргэн тусламжийн парк шинэчлэлт хийв.

Улсын хэмжээнд нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц дахь төрөх, эмэгтэйчүүдийн, хүүхдийн, халдварт болон халдварт бус өвчний, хавдар, сэтгэц, ахмад настны эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг нийт өрхийн 226, сумын 277, сум дундын 35 эмнэлэгт хүргэв.

ЭМЯ-ны харъяа 16 төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, 21 аймаг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн амаржих газрууд, яаралтай тусламжийн төвийг өндөр хурдны VPN сүлжээгээр холбож эрүүл мэндийн салбарын мэдээллийн цахим сүлжээг бий болгосон.

Хүн амд үзүүлэх эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээг үр дүнтэй бүтэц, зохион байгуулалтад оруулах, менежментийг сайжруулах, техник, багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх замаар олон улсын жишигт ойртсон нэгдсэн тогтолцоо бий болгох зорилгоор “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийг Засгийн газрын 2010 оны 318 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжүүлж байна. 2011-2012 онд нийт 5,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.

Түргэн тусламжийн сүлжээ, Бүсийн оношлогоо, эмчилгээний төв болон бүсийн зарим аймагт түргэн тусламжийн автомашин, нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх тоноглогдсон автомашин, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээнд мэдээллийн технологи GPS нэвтрүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор  2016 он хүртэл нийт 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дээрх үйл ажиллагаанд зориулан зарцуулахаар тооцоолж байна.

“Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийн хүрээнд алслагдсан хүн амд тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2011 онд яаралтай тусламжийн явуулын эмнэлэг-автомашин 3 (үүнд: мэс ажилбар хийх боломж бүхий ерөнхий эмчилгээний эмнэлэг-1, дижитал рентген аппарат бүхий иж бүрэн шүдний эмнэлэг-1, бүрэн дижиталчлагдсан тоног төхөөрөмж бүхий иж бүрэн рентгений эмнэлэг-1), алсын дуудлагын туулах чадвар сайтай автомашин-3, аймаг, сумдын эмнэлэгт УАЗ-69 болон фургон машин 25 ширхэг, гэмтлийн үеийн яаралтай тусламжийн иж бүрдэл 10 ширхэг, алсын зайн холбооны хэрэгсэлээр тус тус хангасан.

Осол, гэмтлийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Мянганы болон гол замууд дагасан Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд гэмтлийн яаралтай тусламж үзүүлэх тасаг нээж байна. Энэ нь хөдөө, орон нутгийн алслагдсан хүн амд гэмтлийн яаралтай анхан шатны тусламж, үйлчилгээг түргэн, шуурхай үзүүлэх чухал арга хэмжээ болжээ.

Эмнэлгийн яаралтай тусламжид хамрагдсан хүний тоо улсын хэмжээгээр 2008 онд 413737 байсан бол 2011 онд 657800 болж нэмэгдсэн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хамт олонд тулгуурласан сэргээн засах тусламж, үйлчилгээг 9 аймагт хэрэгжүүлж тусламж, үйлчилгээний нэр төрлийг   нэмэгдүүлж, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд мэргэшсэн мэргэжилтнүүдийг ажиллуулж эхлэв.

Ахмад настанд гэрээр сэргээн засалтын тусламжийг багаар үзүүлэх ажлыг шинээр нэвтрүүлж Улаанбаатар хотын 6 дүүргийн настангуудад хүргэж байна. “Зонхилон тохиолдох өвчний сэргээн засах оношилгоо, эмчилгээний удирдамж”-ийг боловсруулан Эрүүл мэндийн сайдын 2009 оны 264 тоот тушаалаар батлуулан мөрдүүлж байна.

Сэргээн засах үйлчилгээнд хамрагдсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, 2011 онд 7959 ахмад настан, 448 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлжээ.

Гадаадын төсөл, хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр телемедицины оношлогооны сүлжээг өргөжүүлж, бүх аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг хамруулаад байна.

2.4 Халдварт өвчин

Олон улсын эрүүл мэндийн дүрэм, Шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх Ази, номхон далайн бүсийн стратегийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах тандалтын тогтолцоо”-г 2007 оноос эхлэн үе шаттайгаар нэвтрүүлэв. Уг тандалтын тогтолцоог Эрүүл мэндийн сайдын 2007 оны 100 тоот тушаалаар батлагдсан “Халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах тандалтын журам”-ын дагуу ХӨСҮТ-д үндэсний нэгж, аймаг, нийслэлд 30 нэгж, сум, өрхийн эмнэлгүүдэд 607 тандалтын нэгж байгууллагдан ажиллаж байна.

 Аймаг, нийслэлийн тандалтын нэгжүүдээс халдварт өвчний хам шинж, сэжигтэй болон өвөрмөц тохиолдлын мэдээг 7 хоног бүр цахим хэлбэрээр тандалтын үндэсний нэгжид ирүүлдэг болсноор халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэжлүүлэх, хариу арга хэмжээг шуурхай авч байна. Мөн  аймаг, нийслэлд халдварт өвчний дэгдэлтийн үед шуурхай хариу арга хэмжээ авах багуудыг байгуулан сургалт, сурталчилгааны болон голомтын халдвар эсэргүүцэх арга хэмжээнд шаардагдах 51 нэр төрлийн 42 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр ханган 2000 гаруй  эмч, мэргэжилтэнг сургав. Халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах тогтолцоог бэхжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Жилээс жилд халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах анхан шатны нэгжүүдээс ирүүлдэг мэдээлэл нэмэгдэж, нэгжийн тоо нэмэгдэж байна.

УИХ-аар 2009 онд батлагдсан “Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн дагуу  Засгийн  газрын 185 дугаар тогтоол батлагдаж 2009 оны 9 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн Улаан бурхан, гахайн хавдар, улаануудын хавсарсан вакциныг үндэсний хэмжээнд дархлаажуулалтад нэвтрүүлэв. Уг вакциныг дархлаажуултад нэвтрүүлснээр 3 өвчний эсрэг 1 вакцинаар дархлаа тогтоон хүүхдийн  хатгалтын тоог 2 дахин багасгав.

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 323, 417 тоот тушаалыг хэрэгжүүлсний үр дүнд  А вирүст гепатитын вакцинаар эмзэг бүлгийн болон өвчлөлийн голомтын 2-9 насны хүүхдийг тархвар судлалын заалтаар сонгон авч 2010 онд 10.500, 2011 онд 20,000 хүүхдийг дархлаажуулсан.

ХДХВ/ДОХ өвчний халдварыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх тухай зорилтуудыг хэрэгжүүлэх, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх Үндэсний стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороог Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 289 дүгээр тогтоолоор шинэчлэн байгуулсан. Мөн аймаг, нийслэлд ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хорооны салбар зөвлөлүүдийг нийслэл болон аймаг орон нутагт байгуулан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 43 дугаар тогтоолоор ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх 2010-2015 онд хэрэгжих Үндэсний стратеги төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн сайдын 2009 оны 458 тоот тушаалаар ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх тэмцэх арга хэмжээний хүрээнд БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа БЗДХ-ын кабинетийг диспансер болгон өргөжүүлэх арга хэмжээ авав. Мөн ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх, тухай хуулийн шинэчилсэн найруулгыг салбар дундын ажлын хэсгийн хамт боловсруулж хуулийн төслийг УИХ-ын ажлын хэсэгт хэлэлцүүлсэн байна. ХДХВ/ДОХ, БЗДХ-ын харуулдан тандалтын судалгааг 2009-2010 онд нийт 20 аймгийг хамруулан зохион байгуулж, судалгааны үр дүнгийн тайланг хэвлүүлэн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нар болон холбогдох хүмүүст түгээв.

Зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын тархалтын түвшин 2008 оноос хойш нэмэгдээгүй байна.  Анх 1992 онд ХДХВ-ийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2012 оны 2 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 105 тохиолдол бүртгэгдэж, ДОХ-ын улмаас 16 хүн нас баржээ.

Эмнэлгийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ХДХВ, цусаар дамжих бусад халдвар авах эрсдлийг бууруулах зорилгоор “Өртөлтийн дараах сэргийлэлт” цомгийг 50 багцыг хуваарилан, болзошгүй эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах арга хэмжээ авсан нь эрүүл мэндийн ажилтаны аюулгүй байдалд анхаарсан чухал арга хэмжээ болсон байна.

2.5  Эрүүл мэндийн санхүүжилт

Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг нэмэгдүүлэв. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсанаар архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэн үйл ажиллагааны хамрах хүрээг нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр, стратегийг хэрэгжүүлэхэд зарцуулж, биеийн тамир, чийрэгжүүлэлт, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, эмийн зохистой хэрэглээг дэмжих чиглэлээр болгон өргөтгөв.

Эрүүл мэндийн дэмжих сангийн зардал 2009 онтой харьцуулахад 2011 онд 7.5 дахин нэмэгдсэн байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг Зайлшгүй шаардлагатай эмийн 6 дугаар жагсаалтад үндэслэн эмийн олон улсын нэр болон худалдааны нэрээр задлан гаргаж Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолоор батлав. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмчилгээнд хэрэглэгддэг ерөнхий нэршлийн 132 эм, худалдааны нэрээр 339 нэр төрлийн эмэнд дунджаар 55-60% хөнгөлөлт үзүүлэн олгож байна.

2008-2012 онд 205,4-ээс 484,1 тэрбум төгрөг хүртэлтүүний дотор эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг 38,0-аас 97,8 тэрбум төгрөг хүртэл,  өрх, сум, сум дундын эмнэлгийн санхүүжилтийг 50.6-аас 76,9 тэрбум төгрөгт тус тус хүргэж, салбарын хөрөнгө оруулалтыг 2.5 дахин нэмэгдүүлсний үр дүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжирч, эмнэлгийн барилга байгууламж, тоног төхөөрөмж шинэчлэгдсэн.

Салбарын санхүүжилтийн бүтэц, тэрбум төг 2008 он 2009 он 2010 он 2011 он 2012 он
Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилт 205,4 206,8 251,1 340,9 484,1
I. УРСГАЛ ЗАРДАЛ 188,7 185,1 207,7 261,1 360,5
Цалин, хөлс болон нэмэгдэл урамшил 94,46 94,1 99,8 121,8 162,6
Хоол 5,9 7,6 8,1 9,5 9,9
Эм 22,3 23,8 33,9 43,8 67,1
II.  ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ 16,6 21,7 43,3 79,8 123,5


Эрүүл мэндийн сайдын 2009 оны 180, 2010 оны 335 тоот тушаалуудаар Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлэг, түүний өртгийн жин, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйлчилгээний төлбөрийн арга, зардлын хэмжээг тооцох  журмыг батлуулан, улсын хэмжээнд мөрдөн ажиллаж байна. Эдгээр тушаалуудаар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйлчилгээ нь  22 оношийн бүлгээр санхүүжигддэг байсныг 115 бүлэг болгон өргөтгөсөн.

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2011 оны 438/273/146 тоот хамтарсан тушаалаар улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлэх хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг баталж, 2012 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөнө.

3.  ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ

 

3.1.  Хөдөлмөрийн нөөц, хөдөлмөр эрхлэлт

Манай улсын хөдөлмөрийн насны хүн амын тоо 2008 онд 1642.2 мянга байсан бол 2011 оны 11 дүгээр сарын байдлаар 1849.6 мянга болж 2008 оноос 207.4 мянгаар буюу 12.6 хувиар өсчээ. Нийт хүн амын 60 гаруй хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байгаатай уялдуулан хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны хэрэгцээ шаардлага өндөр байна.

3.1.1        Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээ

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-аас батлан 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэллээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хамрах хүрээг оновчтой тогтоох, нийгмийн зүгээс дэмжлэг туслалцаа шаардлагатай ажил олоход бэрхшээлтэй бүлэгт чиглэсэн нэмэгдэл үйлчилгээг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны зохион байгуулалтыг орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн өөрчилж, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зэрэг эрх зүйн үндэс бүрдлээ. Ингэснээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд  аж ахуй эрхлэлтийн сургалт, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлж, ХЭДС-аас зээлийн эрсдлийн болон баталгааны сан байгуулах зэрэг шат дараалсан арга хэмжээгээр дэмжих боломжтой болж байна.

Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, хүн амын хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг эрх зүй, хөрөнгө оруулалт, салбар дундын бодлогын зохицуулалтаар хангаж ажилласны үр дүнд 73.2 мянган ажлын шинэ байрыг бий болгож жилийн ажлын хүрээнд дэвшүүлсэн зорилтыг 20%-иар давуулан биелүүлсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжийн хүрээнд 2008-2011 онд дунджаар 12 төрлийн үйлчилгээг 1004,6 мянган иргэдэд үзүүлж, 107,6 тэрбум төгрөгийг зарцуулсан.

Бизнесийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд 2008 онд 73957 ажлын шинэ байр бий болсон бол 2009 онд санхүү эдийн засгийн хямралаас шалтгаалан ажлын шинэ байрны тоо 47745 болж өмнөх оноос 35.4 хувиар буурчээ. 2010 онд ажлын шинэ байрны тоо 53620 болж өмнөх оноос 10.9 хувиар өссөн бол Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж хөдөлмөрийн зах зээлийн идэвхитэй бодлогыг авч хэрэгжүүлсний дүнд 73234 ажлын шинэ байр бий болж өмнөх оноос 26.8 хувиар өслөө. Улмаар өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 248.6 мянган, жилд дунджаар 62.1 мянган ажлын шинэ байр бий болсон байна.

2009, 2010 онуудад хөдөө,  аж ахуй, боловсруулах үйлдвэр, бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт ажлын шинэ байр түлхүү бий болж байсан бол 2011 онд хөдөө аж ахуй, үйлчилгээний бусад салбар болон барилгын салбарт ажлын шинэ байр бусад салбараас харьцангуй их бий болжээ.

2008-2011 онуудад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдсан хүний тоо 1.1 дахин,  зарцуулсан хөрөнгийн тоо 2.3  дахин өссөн байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, сангийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний цар хүрээ өргөжив.

Хүснэгт 34 Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, сүүлийн 5 жилд

Үзүүлэлт 2007 2008 2009 2010 2011 Зөрүү (2011-2010) Харьцуулсан хувь
2011/
2007
2011/
2008
2011/
2009
2011/
2010
Ажлын байрны захиалгын тоо 61344 58359 57996 61413 65424 4011 106.7 112.1 112.8 106.5
Ажилд зуучлан
оруулсан хүний тоо
53575 53355 52869 52067 55307 3240 103.2 103.7 104.6 106.2
Мэргэжлийн сургалтанд
хамрагдсан хүний тоо
22766 20773 22568 18085 20199 2114 88.7 97.2 89.5 111.7
Нийтийг хамарсан ажилд
хамрагдсан хүний тоо
17132 17161 50064 47754 41181 -6573 240.4 0.0 82.3 86.2

Хүн амын зорилтот бүлгүүдийн онцлог хэрэгцээнд нийцсэн туршилтын хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэв.2011 байдлаар ажил олгогчдоос нийт 65424 ажлын байрны  захиалга ирүүлсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тайлант хугацаанд ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байрны захиалга  1,1 дахин нэмэгдсэн байна. 2011 оны 12 сарын байдлаар өссөн дүнгээр ХАС, ХААН, Капитал банкууд, АБТС, Бизнес Инвест Девелопмент банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан нийт 7 тэрбум 150.5 сая төгрөгийн зээлийг олгож, 8281 хүнийг ажлын байраар хангасан байна. 

Хөдөлмөрийн төв бирж байгуулан үйл ажиллагааг нь тогтмолжууллаа. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг сайжруулах, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, хөдөлмөр зуучлалын үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор Хөдөлмөрийн төв биржийг 2009 онд байгуулан ажиллуулж байна. Хөдөлмөрийн төв бирж нь ажилгүй иргэн, ажил олгогч, ажлын байрны захиалгын онлайн болон оффлайн бүртгэл мэдээллийн, хөдөлмөр зуучлалын үйлчилгээ, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээ, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл боловсруулах, судалгаа хийх үйл ажиллагаа, хэрэглэгчдийг мэдээллээр хангах хүрээнд онлайн болон танхимын үйлчилгээ үзүүлж байна.

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санг бүрдүүлж, бүртгэл, судалгааг сайжруулж, шинэчилсэн маягтаар судалгааг авч эхлэв. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системийн багц программ хангамж болох LabornetWork, LabornetTime, LabornetCall, LabornetStatic, LabornetConnection программуудыг боловсруулан www.labornet.mn, www.hudulmur.mn онлайн хуудсаар  ажил олгогч болон ажил хайгчид хамтран ажиллаж байна.  Хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгааг Хөдөлмөрийн төв бирж анх удаа бие даан хийж,  хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тооцоолов. Судалгаанд улсын хэмжээний 3000 аж ахуйн нэгж байгууллагыг түүвэрлэн, ойрын нэг жилийн  хугацааны хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг эдийн засгийн салбараар, аймаг, бүсээр, мэргэжил  бүрээр тооцоолон тодорхойллоо.

БНСУ-д “Нэг цэгийн үйлчилгээний төв” нээгдлээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамтай 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шинэчлэн байгуулсан “БНСУ-ын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай харилцан ойлголцлолын санамж бичиг”-ийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Монголын талаас ажиллах хүч илгээх үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж, БНСУ-д илгээж буй ажиллах хүчний зуучлал, сургалтыг зохион байгуулж байна. Илгээх байгууллагын үүргийг төрийн байгууллагаар гүйцэтгүүлэх болсонтой холбогдуулан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг БНСУ-д байгуулсан бөгөөд уг төв байгуулагдснаар тус улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдэд хөдөлмөр, нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээ, хүний эрхийн бусад асуудлаар хууль эрхзүйн зөвлөлгөө өгөх зэрэг үйлчилгээг нэг цэгээс хүргэх боломж бүрдлээ.

 

3.1.2        Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тогтолцоог өөрчиллөө. Улсын Их Хурлаар 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар уг доод хэмжээг Засгийн газар тогтоодог байсныг өөрчилж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороогоор тогтоодог болов. Сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2008 онд 108000 төгрөг байсныг 2011 оны 4 дүгээр сарын 1-ээс эхлэн 30 хувиар нэмэгдүүлж сард 140400 төгрөг (нэг цагт 835 төгрөг 71 мөнгө) болгож шинэчлэн тогтоолоо. Түүнчлэн шинэ хуулиар салбар болон салбар дундын хэлэлцээрээр тухайн салбарт мөрдөгдөх цалингийн доод хэмжээг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болохоор зохицуулсан юм. Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 224640 төгрөг байхаар тогтоож,  эрчим хүчний салбарын мэргэжлийн зэрэг, түүний итгэлцүүр мөн эрчим хүчний засварын төсөвт ажлын цагийн тарифт үнэлгээг салбарын хамтын хэлэлцээрээр тогтоосон байна. Мөн авто тээврийн салбарын ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 210,600 төгрөгөөр тогтоожээ.

            ХХДХ-г тогтооход хуулийн дагуу хүн амын амьжиргааны доод түвшин болон бусад хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үздэг бөгөөд 2000-2011 онд дараах байдлаар тогтоон мөрдүүлсэн байна.

Мөрдөгдөж эхэлсэн хугацаа

Сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (төгрөгөөр)

1

2000/08/01

25775.2  /цагт 146 төгрөг 45 мөнгө/

2

2000/10/01

2001/10/01

18745.76 /цагт 106 төгрөг 51 мөнгө/

25775.2   /цагт 146 төгрөг 45 мөнгө/

3

2003/01/01

30.000.0  /цагт 177 төгрөг 51 мөнгө/

4

2004/03/01

40.000.0  /цагт 236 төгрөг 68 мөнгө/

5

2005/07/01

42.500.0  /цагт 251 төгрөг 48 мөнгө/

6

2006/02/01

53.000.0  /цагт 313 төгрөг 61 мөнгө/

7

2007/01/01

69.000.0  /цагт 409 төгрөг 15 мөнгө/

8

2007/10/01

80.000.0  /цагт 474 төгрөг 38 мөнгө/

9

2007/10/01

90.000.0  /цагт 535 төгрөг 71 мөнгө/

10

2008/01/01

108.000.0 /цагт 642 төгрөг 85 мөнгө/

11

2011/04/05

140.400.0 /цагт 835 төгрөг 71 мөнгө


Цалингийн хөлсний бүтцийн судалгааг хийв. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Үндэсний статистикийн хорооноос хамтран 2009-2010 онд “Цалин хөлсний бүтцийн туршилтын судалгаа” явуулж, уг судалгааны үр дүнд үндэслэн цалин хөлсний бодлогын шинжилгээний цуврал тайлан, “Уул уурхай, барилгын салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх тайлан”-г боловсруулан гаргав.  Эдгээр судалгаа, бодлогын шинжилгээнд үндэслэн “Цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлого”-ын төслийг боловсруулаад байна.

 

3.1.3        Төрийн болон төсөвт байгууллагын ажиллагчдын цалин

 Төрийн албан хаагчдын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, тэтгэвэрт гарахад нь болон амь насаа алдахад нь олгох нэг удаагийн буцалтгүй тусламж, нэмэгдэл амралт, ажилласан жил нэмэгдүүлэн тооцох, түүнчлэн ажилласан жилийг нь харгалзан олгох нэг удаагийн мөнгөн тусламж зэргийг салбарын хуулиудад харилцан адилгүй тусгагдсаныг, түүнчлэн хууль болон хуулиудын хооронд нэг ижил утга, агуулгатай зүйл, заалт хоорондоо давхардсан болон зөрчилтэй тусгагдсанаар салбар бүр харилцан адилгүй журам гаргаж байгааг цэгцэлж, давхардлыг арилгах, тэдгээрийн шалгуур үзүүлэлт, тооцож буй үндэслэлийг нэг жишигт нийцүүлэн Төрийн албан тухай хуулиар зохицуулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил хийгдэж байна.

Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг эдийн засгийн өсөлт, амьжиргааны өртгийн өөрчлөлтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээг тасралтгүй авч ирсэн бөгөөд цалинг 2008-2012 оны хооронд нийт 3 удаа нэмэгдүүлэх арга хэмжээг авсан байна. Тухайлбал, 2008 онд 20 хувиар, 2010 онд 30 хувиар, 2012 онд хоёр үе шаттайгаар буюу нийтдээ 53 хувиар тус тус нэмэгдүүлэх арга хэмжээ авснаар 2012 оны 5 дугаар сараас эхлэн төрийн албан хаагчдын дундаж цалин 630.0 мянган төгрөгт хүрнэ. Ингэснээр төрийн албан хаагчдын цалин  2008 оны түвшнээс 2 дахин нэмэгдэнэ.

Хүснэгт 36 Төрийн албан хаагчдын дундаж цалин, 2012 оны ХБГ

Ангилал

Хүний тоо

Нийт ТАХ-дад эзлэх %

Дундаж цалин

1. Улс төрийн албан хаагч

2865

1,9%

819,1

2. Төрийн тусгай албан хаагч

28642

17,8%

605,8

3. Төрийн захиргааны албан хаагч

14641

9,1%

753,2

4. Төрийн үйлчилгээний албан хаагч

114752

71,2%

626,4

Үүнээс:

ТҮ

59145

36,7%

542,6

ТҮШУ

1178

0,7%

753,7

ТҮЭМ

12977

8%

605,5

ТҮСУ

2667

1,6%

560,2

ТҮМБ

5875

3,6%

708,3

ТҮБД

32796

20,4%

586,5

Нийт

160900

100%

630,0

 

3.2.  Нийгмийн даатгал

Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэв.  Нийгмийн даатгалын сангаас олгохоор 2009 ба 2010 оны хэрэглээний үнийн өсөлтөөс шалтгаалж буурсан тэтгэврийн худалдан авах чадварыг сэргээх зорилготойгоор нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийн хэмжээг Засгийн газрын 2010 оны 241 дүгээр тогтоолоор 30.0 хувиар нэмэгдүүлж,  бүрэн тэтгэврийн доод хэмжээг 105300 төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 70200 төгрөгт хүргэж шинэчлэн тогтоолоо. Энэхүү арга хэмжээнд нийт 308.1 мянган тэтгэвэр авагч хамрагдаж,  тэдний дундаж тэтгэвэр 126.9 мянган төгрөгт хүрсэн байна.  Инфляцийн түвшин 2009 онд 4,2 хувь, 2010 онд 13,0 хувь байсан бол 2011 оны жилийн эцэст урьдчилсан дүнгээр инфляцийн түвшин 11 орчим хувь байна.

Тэтгэврийн хэмжээг 2012 онд дунджаар 53 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа бөгөөд энэ нэмэгдлийг 2 үе шаттайгаар олгох арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, шаардагдах хөрөнгийг төсөвт тусгаад байна.

Тэтгэвэр нэмэгдүүлэх эхний шатны арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор  Засгийн газраас 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80 дугаар тогтоол гаргаад байна.  Уг тогтоолоор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа нийт иргэдийн тэтгэврийг 2012 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн тооцож 35,0 мянган төгрөгөөр жигд нэмэгдүүлэхээр шийдвэрлэв. Түүнчлэн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 140300 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 105200 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.  Ийнхүү тэтгэврийг нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 35,0 мянган төгрөгөөр буюу 27,8 хувиар нэмэгдэж 162,0 мянган төгрөгт хүрэх бөгөөд энэ бол тэтгэвэр нэмэгдүүлэх эхний шатны арга хэмжээ юм.

УИХ-ын ээлжит бус чуулганы 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталсан. Эдгээр хуулиудаар 1995 оноос өмнөх үеийн цалин хөлснөөс тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэр тогтоолгоход баримталсан цалин хөлсийг 1995 оноос хойш үеийн цалин хөлстэй дүйцүүлэн тооцох, түүнтэй уялдаатайгаар тэтгэврийн хэмжээг нь нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэсэн юм. Ийнхүү цалин хөлс, орлогыг дүйцүүлэн тооцохдоо хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний  өөрчлөлтөд үндэслэсэн итгэлцүүрийг хэрэглэнэ. Итгэлцүүрийг Засгийн газраас жил бүр шинэчлэн тогтоож байхаар заасны дагуу  тэтгэврийн зөрүү арилгах болон тэтгэвэр нэмэгдүүлэх 2 дахь шатны арга хэмжээг хамтад нь 2012 оны 5 дугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлнэ. Ийнхүү 2 дахь шатны арга хэмжээг хэрэгжүүлсний дараа дундаж тэтгэвэр 2011 оны эцэстэй харьцуулахад 53,5 хувиар нэмэгдэж 195,0 мянган төгрөгт хүрнэ. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 2008 оны түвшинтэй харьцуулахад 2,02 дахин нэмэгдэх болно. Харин бүрэн тэтгэврийн доод хэмжээг 170,3 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 135,2 мянган төгрөгт хүргэх зорилт тавьж байна.

3.3.  Нийгмийн халамж

Хүн амын нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээнд 2008 онд 212.7 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2010 оноос байгалийн баялагийн орлогыг нийт хүн амд тэгш хуваарилах эрх зүйн орчин бүрдүүлсэн билээ. Энэхүү бодлогын арга хэмжээний үр дүнд Хүний хөгжил сангаас хишиг, хувийг хүртээж эхэлснээр нийт хүн амд хүртээж буй нийгмийн хамгааллын зардал 2012 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 999.7 тэрбум төгрөг болж 4.7 дахин нэмэгдэхээр байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа.   Улсын Их Хурлаас 2012 оны 1 дүгээр сард батлан гаргасан Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийгмийн халамжийн үйл ажиллагаа нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн хөтөлбөр гэсэн 4 төрөлтэй байх боловсрол, эрүүл мэндийг дэмжих болон хүнс тэжээлийн хөтөлбөрийн хүрээнд өмнөх тусламж, дэмжлэгийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ зарим шинэ төрлийн тусламжийг бий болгохоор зохицуулав. Мөн нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа бага орлоготой өрх, иргэд, орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэд, шилжих хөдөлгөөнд орсон болон хорихоос суллагдсан иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээний төрөл хэлбэрийг илүү оновчтой болгох, олон талт үйлчилгээг үзүүлэх боломжтой болж  байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр авагчдын 74 хувийг ажил хөдөлмөр эрхлэх бололцоо бага, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 23 хувийг тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэг, 3 орчим хувийг ганц бие харж хандах хүнгүй ахмад настан эзэлж байна.

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ нь 2008 онд сард 34500 төгрөг байсан бол 2010 онд 29.9 хувиар нэмэгдэж сард 53800 төгрөг болж тухайн үеийн инфляцийн өсөлтөөс 2 дахин нэмэгдсэн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр нь дээрх эмзэг хэсгийн иргэдийн орлогын эх үүсвэр болдог учраас тэтгэврийн хэмжээг амьжиргааны доод түвшинтэй уялдуулах бодлого баримталж,  2012 оны 2 дугаар сарын 1-ээс 30 хувиар  нэмэгдүүлж 70000 төгрөгт, 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс дахин 48 хувиар нэмэгдүүлж 103600 төгрөгт хүргэхээр шийдвэрлээд байна.  Энэхүү арга хэмжээний үр дүнд нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 2008 оны түвшнээс 2,5 дахин нэмэгдэж, Зүүн бүсийн амьжиргааны доод түвшинг хангахуйц хэмжээнд хүрэх юм.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2011 онд 56818 хүн хамрагдсан нь 2008 оныхоос   9.8 хувиар нэмэгдсэн байна. 2012 оны 7 дугаар сарын 1-ээс нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй 55 насанд хүрсэн эмэгтэй, 60 насанд хүрсэн эрэгтэйчүүд бүгд халамжийн тэтгэвэр авах болсноор огт тэтгэвэргүй ахмад настан үлдэхгүй болж байгаа юм.

Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж нь бүтэн өнчин хүүхэд, хараа хяналтгүй хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа өрхөд болон байнгын асаргаа шаардлагатай хэвтрийн өвчтэй иргэдийг асарч байгаа иргэдэд 2008 оноос эхлэн сар бүр олгож байгаа тэтгэмжийн шинэ хэлбэр юм. 2011 оны байдлаар нөхцөлт мөнгөн тэтгэмжид 32507 хүн хамрагдсан нь 2008 оноос 14900 хүнээр нэмэгдсэн ба шинэ үйлчилгээг иргэдэд сайн сурталчилж, хамрагдах шаардлагатай иргэдийг бүрэн хамруулсны үр дүн юм.

Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 28 хувиар нэмэгдүүлж 40000 төгрөгт хүргэх, 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 20 хувиар нэмэгдүүлж 48000 төгрөгт хүргэх шийдвэр гараад байна. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэмж 2008 оны түвшнээс 2 дахин нэмэгдэх болно.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ(ОНОТХҮ)-г 2008 оноос эхлэн өргөжүүлж чанар, хүртээмж, үйлчилгээний зохион байгуулалтыг дээшлүүлэхэд анхаарч, үйлчилгээ тус бүрт зарцуулах хөрөнгийн жишгийг гаргалаа. Ингэснээр үйлчилгээний зардалд 2008 онд нэг хүнд дунджаар 6000 төгрөг зарцуулж байсан бол 2011 онд 11750 төгрөгт хүргэн нэмэгдүүлсэн юм.

Нийгмийн зүгээс зайлшгүй дэмжих шаардлагатай зорилтот бүлэгт чиглэсэн арга хэмжээнүүд

Ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлийн орчинд асран халамжлах үйлчилгээ: Ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа өрхийн гишүүнд  олгох тэтгэмжийн шинэ нэр төрлийг бий болгож 2008 онд 64  хүн хамрагдаж байсан бол 2010 онд 372 хүн болж нэмэгдсэн юм.

Хүүхдийг асран халамжлах, гэр бүлд асран хүмүүжүүлэх үйлчилгээ: Удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа, эцэг, эх байх эрхээ хасуулсан, хязгаарлуулсан, хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхэд,  хүүхдээ тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийг гэр бүлдээ авч асран халамжилж байгаа иргэнд гэрээний үндсэн дээр сар бүр нөхцөлт мөнгөн тэтгэмжийг олгож байна. Энэ үйлчилгээнд 2008 онд 32 хүүхэд хамрагдаж байсан бол  2011 онд 72 хүүхэд хамрагдсан байна.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн (ХБИ)-ийг сэргээн засах үйлчилгээ: Энэ үйлчилгээнд 2008 онд 1765 ахмад настан хамрагдаж 120.3 сая төгрөг, 2010 онд 512 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж  22.3 сая төгрөг зарцуулж байсан бол 2011 онд 7595 ахмад настан хамрагдаж 881.9 сая төгрөг, 448 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж  65.5 сая төгрөг зарцуулсан байна. Нэг хүнд зарцуулж байсан хөрөнгө 2008 онд 53557 төгрөг байсан бол 2011 онд 83311 төгрөг болж нэмэгдсэн байна. 2010 онд сэргээн засах үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага гэрээ байгуулан ажиллаж байсан бол 2011 оны 81 болж өссөн үзүүлэлттэй байна.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлж буй өдрийн үйлчилгээ: 2010 онд өдрийн үйлчилгээний чиглэлээр 20 байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байсан бол 2011 онд 32 болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор өдрийн үйлчилгээний зардлын дээд хэмжээг тухай бүр шинэчилж байна.  Энэхүү үйлчилгээ нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амьдралынх нь чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэж дараах үйлчилгээ, хөтөлбөртэйгөөр хэрэгжиж байна. Үүнд:

1)    Гэрийн асрамж, халамжийн үйлчилгээ: Энэ үйлчилгээнд 2008 онд 513 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд хамрагдаж 87.4 сая төгрөг зарцуулж байсан бол 2011 онд 191 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж 127.6 сая төгрөг зарцуулсан байна. Нэг хүнд зарцуулж байсан хөрөнгө 2008 онд ойролцоогоор 170594 төгрөг байсан бол 2011 онд 24598 төгрөг болж буурсан байна.

2) Хүчирхийлэлд өртсөн хохирогчийг түр байрлуулан асрамжлах буюу хамгаалах байрны үйлчилгээ: Энэ үйлчилгээнд 2008 онд 1008 иргэн хамрагдаж 38.2 сая төгрөг зарцуулж байсан бол 2011 онд  1460 иргэн  хамрагдаж 90.4 сая төгрөг зарцуулсан байна. Нэг хүнд зарцуулж байсан хөрөнгө 2008 онд ойролцоогоор 37930 төгрөг байсан бол 2011 онд 61910 төгрөг болж нэмэгдсэн байна. 2010 оноос эхлэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран нийслэлийн 6 дүүрэг, “Түр хамгаалах байр”-тай Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дундговь аймгуудийн ХХҮХ-тэй албан ёсоор гэрээ байгуулан түр байрлуулан асрамжлах буюу хамгаалах байрны үйлчилгээг хэрэгжүүлж байна. Хамгаалах байраар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн 49 хувь нь эмэгтэй хүүхэд байна.

3) Амьдралын итгэл үнэмшил, хөдөлмөрийн дадал олгох, авъяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх үйлчилгээ: Амьдралын итгэл үнэмшил, хөдөлмөрийн дадал олгох, авъяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх үйлчилгээнд 2008 онд 9226 иргэн хамрагдаж 107.1 сая төгрөг зарцуулж байсан бол 2011 онд  2503 иргэн хамрагдаж 179.6  сая төгрөг зарцуулсан байна.

 Нэг хүнд зарцуулж байсан хөрөнгө 2008 онд ойролцоогоор 11619  төгрөг байсан бол 2011 онд 71774 төгрөг болж нэмэгдсэн байна.

4) Орлогын эх үүсвэртэй болгох зорилгоор зохион байгуулалттай бүлэг, өрхөд төсөл хэрэгжүүлэх арга хэмжээ: 2011 оны байдлаар иргэдийн өөрсдийнх нь оролцоонд тулгуурлан нийт 345 сум, хороонд тэдний үүсгэл санаачлагын 780 бүлгийг /бүлэг тус бүрт 2-5 иргэн/ дэмжин буцалтгүй тусламжийн санхүүжилт олгосон байна.

Хугацаа 2008 он 2009 он 2010 он 2011 он
Хамрагдсан хүний тоо 241 1319 1757 1326
Зарцуулсан хөрөнгийн хэмжээ /сая.төг/ 38.6 170.8 305.8 610.9

“Гэртээ харих зам-1” төсөл: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хараа хяналтгүй, эцэг эхийн хайр халамжаас гадуур байгаа хүүхдүүдийг урлагаар дамжуулан нийгэмшүүлэх, нөхөн сэргээх, хүчирхийлэл, дарамтаас хамгаалах, гэр бүлд нь эргэн нэгтгэх зорилгоор “Хөгжим хүүхдийн хөгжилд буюу Гэртээ харих зам-1” төслийг 2010 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлж, олон жил тэнэмэл байдлаар амьдарсан 84 хүүхдийг хамруулав.  Төсөлд хамрагдсан хүүхдүүд урлагаар дамжуулан өөрийнхөө авъяас чадвараа нээн, бусадтай харилцах харилцаанд нь өөрчлөлт гарч, тогтвор суурьшилтай үйлчилгээнд хамрагдах болсны үр дүнд Засгийн газраас  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяанд “Хүүхэд хамгааллын төв”-ийг  байгуулан ажиллуулж байна. Тус төвд 56 хүүхэд асрамжлуулан сурч, хөгжиж байгаагаас 3 хүүхэд СУИС-ын харъяа Бадмаараг Лицей сургуулийн хөгжмийн багшийн ангид, 1 хүүхэд  Үйлдвэр урлалын сургуульд, 11 хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд, 41 хүүхэд албан бус сургалтанд амжилттай суралцаж байна.

“Гэртээ харих зам-2” төсөл: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас шилжилт хөдөлгөөний үр дагавараар орон сууцны орцны хонгил, шатны доор зориулалтын бус байранд гэр бүлээрээ амьдарч орцны жижүүрээр ажилладаг иргэдийн амьжиргааг дэмжих, амьдрах, хөдөлмөрлөх орчин нөхцлийг нь сайжруулах, гэр бүлийн гишүүдийнх нь сөрөг зан үйлийг өөрчлөх, амьдралд болон өөртөө итгэх итгэлийг нь сэргээх зорилгоор  “Шилжих хөдөлгөөн ба орцны гэр бүл буюу Гэртээ харих зам-2” төслийг 2011 оны 4 дүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байна. Төсөлд нийслэлийн төвийн 6 дүүрэг тус бүрээс 15, нийт 90 өрхийг сонгон авч, зан үйлийн сургалт, эрүүл мэндийн үзлэг, мэргэжлийн сургалтад хамруулах, ажилд зуучлах, өрхийн аж ахуй эрхлэх жижиг төсөлд хамруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. 2012 онд дээрх арга хэмжээг үргэлжлүүлэхээс гадна орцны жижүүрүүдийн орон байрны нөхцлийг нь сайжруулж, хямд өртөгтэй орон сууцны загварыг барих, эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор ажиллаж байна.

Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хүнсний талон олгох үйлчилгээ:Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд 2011 онд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны нэгдүгээр үе шатанд хамрагдсан 4 аймаг, 1 дүүргийн 4271 өрхийн 26257 иргэнд 2.3 тэрбум төгрөгийн хүнсний талоны үйлчилгээг үзүүллээ. Хүнсний талон олгох үйл ажиллагаа 2012 онд үргэлжлэн хэрэгжиж байна.

Орон гэргүй, тэнэмэл иргэдийг бичиг баримтжуулах, халуун хоол, түр хоноглох байраар хангаж, нийгэмшүүлэх үйлчилгээ: 2010 оноос эхлэн Нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Амьдрах ухаан сургалт, үйлчилгээний тусгай төвтэй хамтран нийслэлд амьдарч буй 1460 орон гэргүй, тэнэмэл иргэдийг бүртгэж мэдээллийн санд оруулан, 760 хүнийг бичиг баримтжуулав.  Мөн эдгээр иргэдийг хооллох ажлыг нийслэлийн 4 дүүргийн 5 цэгт зохион байгуулсан бол  2011 онд нийслэлийн 3 дүүргийн 8 цэгт халуун хоолны үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд эдгээрийн 3 нь түр хоноглох байр, нийгэмшүүлэх үйлчилгээг давхар гүйцэтгэж байна. Энэхүү үйл ажиллагаа 2012 онд үргэлжлэн хэрэгжиж байна.

Ахмад дайчдын орон сууцны дэмжлэг: Ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор дайнд оролцсон ахмад дайчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх ажлыг 2009-2011 онд зохион байгуулав.  Энэхүү арга хэмжээнд 1620 ахмад дайчин хамрагдаж, 57.6 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Хүний хөгжил сангаас хүртээж буй хишиг, хувь

Монгол Улсын иргэдэд 2010 оноос эхлэн Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртээхдээ иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулж, иргэний харъяаллын зөрчилгүй  болгох арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлсний үр дүнд хүн амын бүртгэлийн тогтолцоо сайжирч,  өрхийн орлого, амьжиргаанд дэмжлэг үзүүлж, ялангуяа бага орлоготой өрхийг орлогын хомсдлоос сэргийлэхэд хувь нэмрээ оруулсан байна.

Хүний хөгжил сангаас 2010 онд эхний удаад 70,0 мянган төгрөг хүн бүрт, сүүлийн 5 сард сар бүр 10,0 мянган төгрөг, жилийн дүнгээрээ 120,0 мянган төгрөг, 2011 онд сар бүр 21,0 мянган төгрөг, жилийн дүнгээрээ 252,0 мянган төгрөг олгосон бөгөөд 2012 оны эхний хагас жилд  21,0 мянган төгрөгийг сар бүр, нийт дүнгээрээ 128,0 мянган төгрөг олгоно. Ингэснээр 1,5 сая төгрөгөөс 500,0 мянга нь бэлнээр иргэдийн гар дээр очиж байгаа юм. Энэ арга хэмжээнд 2010 онд 2617.9 мянган иргэнд 277.1 тэрбум төгрөг, 2011 онд 2736.9 мянган хүнд 736.0 тэрбум төгрөг зарцуулжээ.

Хүний хөгжил сангаас бэлэн бус хэлбэрээр хишиг, хувийг олгохдоо Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн өмчийн их дээд, сургууль, коллежид суралцаж байгаа оюутнуудын 2010-2012 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр хэлбэрээр 2 жилийн хугацаанд тус тус 500.0 мянган төгрөг зарцуулахаар төлөвлөсөн юм. Энэ арга хэмжээнд 2011 онд 133.6 мянган оюутан хамрагдаж, 66.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2012 онд өдрийн ангиас гадна орой, эчнээ ангийн оюутныг хамруулж, нийт 170.0 мянга орчим оюутанд мөн 500.0 мянган төгрөг олгох юм. Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр бэлэн бусаар хишиг, хувийг  малчин, оюутан, ажилгүй 472.2 мянган иргэнд хүртээсэн байна.
Үлдсэн 1,0 сая төгрөгийн хувьд Эрдэнэс-Таван толгой хувьцаат компанийн төрийн өмчид ногдох хувьцаанаас 1,0 сая төгрөгтэй тэнцэх үнэ бүхий хувьцаа эзэмшихийг иргэдэд санал болгоно. Хувьцаагаа мөнгө болгож авах хүсэлтэй иргэдэд хувьцааг нь арилжиж мөнгө болгож өгнө. Бэлэн мөнгө болгохдоо ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийг эхний ээлжинд авч үзнэ. Улсын хэмжээнд 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй нийт 204,0 мянган ахмад настан, 100.0 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.

Бүлэг 5. АМЬДРАХ ОРЧИН, НӨХЦӨЛ

1. Байгаль орчны төлөв

 

1.1  Орчны  бохирдол

Уур амьсгалын өөрчлөлт (УАӨ)-ийн асуудлаар баримтлах эдгээр бодлого, эрх зүйн үндэслэлийг хэрэгжүүлэх, УАӨ-ийн таагүй нөлөөлөл, эрсдлийг бууруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах чиглэлээр олон улсын санхүүжилт, бусад эх үүсвэрээр 5 томоохон төсөл эхлүүллээд байна.

Цөлжилттэй тэмцэх талаар. “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх I үе шатны төлөвлөгөө (2010-2015)”–г Засгийн газрын 2010.4.14-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор батлуулав. Ингэснээр цөлжилт, газрын доройтлыг сааруулах, энэ үйлсэд иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр амьжиргааг нь дээшлүүлэх талаар ойрын 5 жилд баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл тодорхойлогдлоо. Хөрсний элэгдэл, бохирдол, эвдрэл, цөлжилт үүсгэж буй сөрөг нөлөөллийг урьдчилан бууруулах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээ авах, байгаль орчныг хамгаалахад хариуцлагын тогтолцоо бий болгох зорилгоор Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх хуулийн төслийг шинээр боловсруулан, УИХ-д өргөн барилаа. Энэ хуулийн төсөлд Газрын тухай болон Газар тариалангийн тухай хуульд заасан ашиглалтын үеийн хөрс хамгаалах арга хэмжээ, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээг хөрс хамгаалалтай нь иж бүрэн зохицуулах өргөн хүрээтэй зохицуулалтыг багтаасан. Хууль батлагдсанаар хөрсний элэгдэл, эвдрэл, бохирдол, цөлжилтийн байдалд ангилал, зэрэглэл тогтоох болон үнэлгээ, шинжилгээ хийх, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх үйл ажиллагаа, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг тодорхой болж, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэхтэй холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хохирлыг нөхөн төлүүлэх, хууль зөрчигчдөд хариуцлага тооцох асуудал тодорхой болох юм. 2011 онд Монголд анх удаа Цөлжилтийн мониторингийн судалгааны төвийг Булган аймгийн нутаг Элсэн тасархайд байгууллаа.

“Байгалийн тодорхой төрлийн баялгийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших талаар иргэдийн нөхөрлөлийн баримтлах журам”-ыг шинэчлэн батлав. Ингэснээр байгалийн нөөц баялгийн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээлтэд нутгийн иргэд зохион байгуулалттайгаар оролцох, байгалийн тодорхой төрлийн баялгийг иргэдийн нөхөрлөл хариуцан хамгаалах, ашиглах, эзэмшихтэй холбогдсон харилцааг  зохицууллаа.

Орчны хяналт шинжилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар. Бүгд Найрамдах Франц улсын хөнгөлөлттэй зээлээр агаарын чанарын хяналтын 5 суурин, 1 хөдөлгөөнт харуул шинээр авснаар нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг тасралтгүй хэмжих боломжтой болов.

БНХАУ-ын Цаг уурын газрын тусламжтайгаар шороон шуурганы автомат станцыг Говь-Алтай аймагт, Цэвдгийн хяналт шинжилгээний сүлжээг Төв, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий аймгийн нутагт 13 газарт шинээр байгуулж хяналт шинжилгээ, хэмжилт судалгаа хийж байна.

Ус цаг уурын байгууллагаас гаргаж байгаа бүх төрлийн мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд ил тод, шуурхай хүргэхийн тулд “Tsag-agaar.mn” вэб сайтыг ашиглалтад орууллаа.

2012 оныг “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил” болгон зарлаж, агаарын бохирдол, усны бохирдол, хөрсний бохирдол, хог хаягдал, химийн бодисын зохисгүй хэрэглээ, орчны доройтолын чиглэлээр хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Агаарын бохирдлыг бууруулах “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр батлагдав. 2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт утаа тортгийн ялгаралтыг бууруулах, түүхий нүүрсний хэрэглээг багасгах, тоосыг шингээн саармагжуулагч гол арга хэрэгсэл болох мод, зүлэг, ногоон байгууламжийн нэг хүнд ногдох хэмжээг 20 м2 хүртэл нэмэгдүүлэх, нийтийн зорчигч тээврийн шинэ төрлийг үйлчилгээнд нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэх гэх мэт зорилт тусгалаа.

Түүнчлэн, гэр хорооллын айл өрхийн зуух-яндан-түлшний бүтэц, шаталтын технологийг өөрчлөх, нам даралтын уурын зууханд технологийн шинэчлэл хийх, гэр, орон сууцны дулаалгыг сайжруулах төлөвлөгөөг багтаалаа. Хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 2012 онд 30 хувь, 2016 онд 50 хувь хүртэл бууруулах суурь тавигдлаа.

Агаарын тухай болон Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдох 8 багц хууль батлуулав. Энэ нь агаар орчныг хамгаалахад төр, ТББ, иргэн, аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг, хариуцлага, эдлэх эрхийн хэм хэмжээг тодорхойлсны дээр бохирдуулагч нь төлбөр төлөгч байх зарчмыг хуульчиллаа.

Засгийн газрын 2010 оны 273 дугаар тогтоолоор агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх тусгай сан /Цэвэр агаарын сан/ байгуулав. Түүхий нүүрс, органик уусгагчийн импорт, автотээврийн хэрэгсэл болон агаарын бохирдлын эх үүсвэрт төлбөр ногдуулан, орлогыг Цэвэр агаарын санд төвлөрүүлнэ. Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу 2011.1.1-нээс “Цэвэр агаарын сан”-д төлбөр төвлөрүүлсэн ба өнгөрөгч онд 30 тэрбум төгрөг хуримтлагдлаа. Ийнхүү хөрөнгийн бие даасан эх үүсвэр бүрдүүлснээр сүүлийн 10 жилийн хугацаанд хийж чадаагүй томоохон ажлуудыг 2011 онд эхлүүлж, агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр дорвитой ажил хийх нөхцөл бололцоо бүрдүүллээ. Тухайлбал:

ДЦС-2-ыг өргөтгөн барьж буй хагас коксжсон үйлдвэрээс гарах бүтээгдэхүүнд нэмэлт хэлбэрээр ашиглагдах шингэн шилний үйлдвэр байгуулах, ДЦС-4-ийн үнс, утааны ялгарлыг эрс бууруулах технологи нэвтрүүлэх, автомашинаас ялгарах хорт хийг шалган шинжлэх лаборатори болон автомашиныг хийгээр цэнэглэх станцын тоог нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийг шингэрүүлсэн нефтийн хий, дизель түлшний хосолсон хэлбэрт шилжүүлэх, цахилгаан хөдөлгүүрт троллейбус угсрах ажлыг нэмэгдүүлж, нийтийн зорчигч тээврийн шинэ төрлийг үйлчилгээнд нэвтрүүлэх, айл өрх, аж ахуйн нэгжийг төвлөрсөн халаалтад холбох, гэр хорооллын айл өрхийн зуух-яндан-түлшний бүтэц, шаталтын технологийг өөрчлөн сайжруулах, гэр, орон сууцны дулаалгыг сайжруулах, гэр хорооллын ил жорлонг зориулалтын био бэлдмэлээр ариутгах, нам даралтын уурын зууханд технологийн шинэчлэл хийж нэгтгэн төвлөрсөн дулаанд холбох, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох, эрчим хүчний хэмнэлттэй стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдан авсан болон хандивласан иргэн аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх гэх мэт арга хэмжээг авч эхэллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын 2011 оны       А-116/361 тоот хамтарсан тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүс, дэд бүс, бүрэн шаталттай зуух нэвтрүүлэх бүс гэсэн 3 бүс байхаар тогтоож, бүс тус бүрт ялгавартай арга хэмжээ хэрэгжүүлж байна.

2011-2012 оны халаалтын улиралд 11 мянган тонн үртсэн шахмал түлшээр 3900 өрхийг, 40 мянган тонн хагас коксон түлшээр 14200 өрхийг, нийт 18 мянган айл өрхийг боловсруулсан түлшээр хангахаар тооцоолж, зохион байгуулж байна. Гэвч нүүрс боловсруулах аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдэрч чадахгүй байгаагаас хагас коксжуулсан нүүрсэн шахмал түлшний нийлүүлэлт муу байна. Одоогийн байдлаар 1780 тн үртсэн шахмал түлш, 189 тн хагас коксон түлш нөөцөлсөн.

Мөн орчны бохирдлыг бууруулах, бохирдуулагч нь төлбөр төлөх эрх зүйн орчинг тодорхой болгох, цэвэр үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор 2009-2011 онд холбогдох төрийн байгууллагуудтай хамтран олон улсын жишигт нийцүүлэн 15 стандартыг шинээр, 6 стандартыг шинэчлэн баталж, мөрдүүллээ.

 

1.2  Усны нөөц, түүний хомсдол, бохирдол

УИХ-ын тогтоолоор “Ус” үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдав. Ингэснээр хүн амыг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангах, ус хангамжийн улсын хэмжээний томоохон дэд бүтэц бий болгох, Монгол орны гандуу, эрс тэрс уур амьсгалд зохицсон усны эрх зүйн орчин, менежментийг шинэчлэх, усны үндэсний аюулгүй байдал хангагдах нөхцөл бүрдлээ. Хөтөлбөрийн хүрээнд 6 стратеги бүхий үйл ажиллагааны чиглэлээр 100 гаруй багц арга хэмжээ хэрэгжүүлнэ

БОАЖ-ын Сайдын 2009 оны 370 тоот тушаалаар баталсан “Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс тогтоож, тэмдэгжүүлэх тухай журам”-ыг үндэслэн бүх аймаг, орон нутагт нийт 5677 усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоож, сум, дүүргийн Засаг дарга нарын захирамжаар баталгаажуулав. “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” анхдагч хуулийн төсөл, “Усны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Ус ашиглалт, хэрэглээний норм, норматив”, “Бага хүчин чадлын цэвэрлэх байгууламжийн стандарт технологийн альбом”, “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нэр томьёоны стандарт”, “Цэвэр усны үнэ, хэрэглээнээс гарсан бохир  ус  татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг тогтоох аргачлал”, “Гадаргын болон газрын доорх усны мониторингийн хөтөлбөр” зэрэг эрх зүйн баримт бичиг боловсруулан мөрдөж байна. 2008 онд улсын төсвийн хөрөнгөөр нийт 145, 2009 онд улсын төсөв болон Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд нийт 203, 2010 онд нийт 387, 2011 онд нийт 145 булаг шанд, рашааны эхийг хашиж хамгаалан тохижуулах ажлыг зохион байгуулаад байна. 2012 онд улсын хэмжээнд нийт 145 булаг, шандны эхийг тохижуулсанаар Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилт хангагдах нөхцөл бүрдэнэ.

Монгол улсын 21 аймаг, нийслэлийн төвийн ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэмийн судалгаа гаргаж, нийслэлийн хүн амын ундны усны эх үүсвэрийн тэжээлийн дотоод, гадаад мужийг шинэчлэн тогтоож, тэмдэгжүүллээ. Ус хангамжийн эх үүсвэр болох газрын доорх усны 9 ордын онцгой хамгаалалтын бүсийг тэжээгдлийн саваар тогтоож, 12 ордыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа.

Гол мөрний урсацад тохируулга хийх, гадаргын усны хуримтлал бий болгож, ашиглахад чиглэсэн “Туул усан сан цогцолбор”, “Орхон-говь”, “Тайшир-Алтай”, “Туул-Сэлбийн хөгжил” төслүүдийн ажлыг эхлүүлэв. Усны хөв цөөрмийг 4 газарт шинээр барьж, 5 газарт хөв цөөрөм барих бэлтгэл хангаж, 6 услалтын систем, газрын доорх усны хяналт шинжилгээний 14 цооног, инженерийн хийцтэй 642 худаг шинээр гаргаж, ашиглалтад хүлээлгэн өглөө.

“Ус” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2009-2021 он хүртэл томоохон голын сав газрыг түшиглэн газрын доорх усны хяналт-шинжилгээ, мониторингийн сүлжээ байгуулах ажлыг нийслэл, 20 аймгийн 88 суманд эхлүүлэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ус ашиглагч аж ахуйн нэгжийн судалгаа гаргаж, цэвэр, бохир усны төвлөрсөн шугамаас холболттой гэрээт хэрэглэгчдийг 100 хувь, ОСНААУГ-ын харьяа орон сууцны компаниудын ус дулаан дамжуулах төвөөс усаар хангагддаг орон сууцны хэрэглэгчдийн 36 хувийг тоолууржууллаа. Улсын усны тоо бүртгэлийг гурав дахь удаагаа зохион байгуулж, Монгол Улсын хэмжээнд Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийлгэв. Хайгуул, судалгааны ажлыг эрчимтэй явуулав.“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн зааг”-тай давхцаж буй алтны шороон ордын 242 тусгай зөвшөөрөл бүхий талбайн байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ, нөхөн сэргээлтийн зардлыг тооцов. Хараа, Орхон, Хяргас нуур-Завхан голын Сав газрын зөвлөлүүд байгуулав. Ингэснээр нийтдээ 18 Сав газрын зөвлөл байгуулагдаад байна.

 

1.3  Ойн нөөц баялаг, экосистемийн төлөв  байдал

“Монгол орны ойн үндэсний бодлого”-ын баримт бичиг боловсруулж, Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөөний хамт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэв. Заг бүхий сумдад ой зохион байгуулалт хийж, заг бутлаг ургамлыг түлшинд хэрэглэхийг хориглов. Заг бэлтгэснээс орох төлбөрийн орлогыг орон нутгийн төсвийн төсөлд тусгадаг байдлыг зогсоож, 2012 оны төсвийн төсөлд тусгахгүй байх тухай чиглэлийг говийн бүсийн аймгуудын Засаг дарга, Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэв. “Цэвэр ой” туршилтын хөтөлбөр боловсруулан аймаг, нийслэлийн 10 сум, дүүрэгт ойн цэвэрлэгээг нөхөрлөл, аж ахуйн нэгж, нутгийн иргэдийн багаар гүйцэтгүүлэв. Чацаргана тариалж ногоон ажлын байр бий болгох тухай БОАЖЯ, НХХЯ, ХХААХҮЯ-ны хамтарсан шийдвэр гарган хэрэгжүүлж эхлэв.

Иргэдийн өөрийн хөрөнгөөр тарьж, 3 жилээс дээш хугацаанд ургуулсан 194,3 га таримал ойг худалдан авч ойн санд бүртгэв. Улсын хэмжээгээр 370 кг шинэсний үр бэлтгэн, 36 сая ширхэг тарьц, суулгац үржүүллээ. Өнгөрөгч онууд буюу 2008 онд 9512 га, 2009 онд 7606 га, 2010 онд 9167 га-д хийсэн бол 2011 онд 10926.5 га-д ойжуулалт нөхөн сэргээлт хийсэн байна.

Үзүүлэлтүүд 2008 он 2009 он 2010 он 2011 он  Бүгд
1 Ойжуулсан, нөхөн сэргээсэн талбай /га/ 9512 7606 9167 10621.5 36906,5
2 Ойн зурвас байгуулсан талбай /га/ 465 232,5 253  305 1255,5


2011 оны байдлаар улсын хэмжээнд том жижиг нийлсэн 187 мод үржүүлгийн газарт 36 сая ширхэг тарьц, суулгац ургаж байгаагаас 2012 оны ойжуулалт, нөхөн сэргээх ажилд 15,7 сая ширхэг тарьц суулгац ашиглагдах дүн мэдээ гарч байна. Тарьц, суулгацны тоо өнгөрсөн жилээс 4 орчим сая ширхэгээр өссөн байгаа нь Ойн газраас өгсөн техник хэрэгсэл /хүлэмж, трактор/ хөрөнгө оруулалттай шууд холбоотой юм

2011 онд 13 аймгийн 78 сум, Богдхан уулын ДЦГ, Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн 2000.0 мян.га талбайд ойн хөнөөлт шавьж, өвчний тархалт тогтоох судалгаа, 11 аймгийн 41 сум, Богдхан уулын ДЦГ, Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн 122.8 мян.га талбайд хөнөөлт шавьж, өвчний тоо толгой, нягтшил, тархалтыг бууруулах тэмцлийн ажил явуулав.

Улаанбаатар хот орчмын ногоон бүсийн ойг түймрээс хамгаалах зорилгоор 11 км урт харлуулсан зурвас, 12 км урт халз зурвас байгууллаа. Хил дамнасан ой, хээрийн түймрээс хамгаалах ажлын хүрээнд Хэнтий аймгийн Биндэр сумын Хөмөл нэртэй газраас Дадал сумын Хэрэйн гол хүртэл 50-100 метр өргөн, 120 км урт зурвасыг зориудын шатаах аргаар байгуулав. Мянганы замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах, Үрийг клоны бичил аргаар үржүүлэх, Говийн бүсийн 10 сумыг цэцэрлэгт хүрээлэнтэй болгох, Цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Сэлбэ голын ногоон зурвас байгуулах болон Мод үржүүлгийн газрын жишиг төсөл зэргийг боловсруулав.

 

1.4   Газрын хэвлийн  нөхөн сэргээлт

 “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”, “Байгаль орчны хохирлын үнэлгээ нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг шинээр боловсруулан батлуулж, мөрдөж байна.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхацсан 242 тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс түтгэлзүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргав. БОАЖ-ын сайдын 2011 оны А-204 дүгээр тушаалын дагуу 12 аймгийн нутаг дэвсгэрт орших алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 242 талбай тус бүрээр байгаль орчны хохирлын үнэлгээ-нөхөн төлбөрийн хэмжээг тооцож гаргалаа. Мэргэжлийн байгууллагын судлаачид газар дээр нь ажиллаад, байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг 1.161 их наяд төгрөг байгааг тусгай аргачлалын дагуу тогтоолоо.

2009-2011 онд 20 аймгийн хэмжээнд 4256 га талбай эвдрэлд орж нөхөн сэргээгдэлгүй орхигдсон байгааг тогтоож, энэ талаархи мэдээллийн нэгдсэн сан үүсгэлээ. Нүүрс тээвэрлэлтийн авто замаас шалтгаалсан экологийн үр дагаварт үндэслэн 2011.1.1-нээс хатуу хучилттай авто зам ашиглаагүй тохиолдолд ашигт малтмал тээвэрлэх үйл ажиллагаа явуулахгүй байхаар шийдвэрлэв.

2. Гэмт хэрэг, зөрчил

 

2.1  Гэмт хэрэг

Монголын цахилгаан холбоо компанийн NGN станцаар дамжуулан бүх үүрэн холбооны хэрэглэгчид болон цахилгаан холбооны суурин хэрэглэгчдээс 101, 102, 103, 105 гэсэн яаралтай тусламжийн дугааруудад  дуудлага өгөхөөр сүлжээг зохион байгуулж үйлчилж байгаа бөгөөд иргэдэд хүргэх үйлчилгээ, шуурхай байдал эрс дээшилсэн болно.

 

2.2 Хил хамгаалалт.

Бүсчилсэн хамгаалалт төслийн хүрээнд Замын-Үүдийн чиглэлийг телекамерийн хяналтын системд шилжүүлэн, хил хамгаалалтад ашиглаж эхэлсэн.

Хилийн 25 боомтыг “Иргэний бүртгэл, паспорт хяналтын нэгдсэн сүлжээ”-нд холбон шалган нэвтрүүлэх үйл ажиллагааны мэдээллийн санг бүрдүүлснээр хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэн, мэдээ, мэдээллийг хууль хяналтын байгууллагуудтай цаг алдалгүй солилцож, холбогдох газруудад хүргүүлж байна.

2012 онд хилийн 5 отрядын 6 заставыг гэрээт хилчний албанд шилжүүлснээр арга хэмжээний хэрэгжилт 63.0 хувьд хүрнэ.

Хилчдийн тоо

Он

2009

2010

2011

2012

Гэрээт хилчин

245

180

557

658

хувь

23.3

17.1

53.0

63.0

Застав

39

29

41

47

хувь

52.0

39.0

55.0

63.0

 

Улсын хил хамгаалалтад шинээр олгосон зэвсэг, тусгай хэрэгслийн тоо

Зэвсэг

Тусгай хэрэгсэл

Дуран харааны хэрэгсэл

Сум, галт хэрэгсэл

тоо

хувь

тоо

хувь

тоо

хувь

тоо

хувь

2009

2

2,5

50

1,4

184

77

2010

3

3,2

215

5,8

120

81

2011

51

55,1

2276

61,5

50

83

329400

2012

62

67,0

300

69,6

-

-

62000

          

Усан хил хамгаалалтыг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажил

 

 

Он

Сургалтад хамрагдсан бүрэлдэхүүн

Хөнгөн хөлөг /Завь/

Аврах хэрэгсэл

Гүүр, ган татлага

Барилга, усан зогсоол

Тоо

Хувь

Тоо

Хувь

Тоо

Хувь

Тоо

Хувь

Тоо

Хувь

2009

30

20.0

5

18.0

30

7.0

1

3.0

2

30.0

2010

12

29.0

2

24.0

0

7.0

3

6.0

0

30.0

2011

0

29.0

0

24.0

0

7.0

2

9.0

0

30.0

2012

15

39.0

0

24.0

30

14.0

1

12.0

1

45.0

Тусгай салбарын бие бүрэлдэхүүн, зэвсэг, тусгай хэрэгсэл, автомашин техникийн хангалт

Бүрэлдэхүүн

Зэвсэг

Тусгай техник хэрэгсэл

Автомашин,   техникийн хангалт

Тоо

Хувь

Тоо

Хувь

Тоо

Хувь

Тоо

Хувь

2009

32

29.0

139

30.0

188

5.0

5

10.0

2010

32

29.0

139

30.0

188

5.0

5

10.0

2011

58

52.7

402

86.6

2276

60.4

21

40.3

2012

110

100

464

100.0

3764

100

52

100

 

Хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах

Боомтын нэр

Барилгын тоо

Хөрөнгийн хэмжээ /сая төг/

Сүмбэр

2

411,4

Баянхошуу

3

511,4

Шивээхүрэн

5

596,1

Ханги

3

                  1200,0

Гашуунсухайт

3

389,3

Бургастай

1

250,0

Дүн

17

3358,2