Төсвийн тухай хуулийн сургалт

Төсвийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан уг хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд  дөрвөн модуль бүхий сургалтын хөтөлбөрийг боловсруулж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 1. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд аймаг, нийслэлийн Төрийн сангийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг 2012 оны 4 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан.  Үүнд 20 аймаг (Өмнөговь аймгаас бусад), нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэсийн дарга, төсвийн мэргэжилтэн, ерөнхий нягтлан, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн нарын нийт 84 албан хаагч оролцлоо.

2. Хоёрдахь шатны сургалт болох “Орон нутгийн засаг захиргааны нэгжийн ажилтнуудад хийх сургалт”-ыг аймгийн төвүүдэд 4 дүгээр сарын 10-наас 30-ны хооронд Сангийн яамны Төсвийн бодлогын газраас 18 ажилтан, Төрийн сангийн газрын 3 ажилтан, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Тогтвортой амьжиргаа-II төсөлтэй хамтран орон нутагт зохион байгууллаа.

Уг сургалтад аймгийн төв дэх улсын болон орон нутгийн төсвийн байгууллагаас 2 (дарга, ня-бо) ажилтан, сум тус бүрээс 5 хүн (ИТХ-ын дарга, Засаг дарга, төрийн сангийн төлөөлөгч,  төсвийн менежер 1, төсвийн ня-бо 1) -ийг оролцуулсан бөгөөд сургалтанд нийтдээ 3900 гаруй албан хаагч хамрагдаад байна.

Сургалтанд хамрагдсан албан тушаалтнаас төрийн сангийн төлөөлөгч, төсвийн менежер, төсвийн ня-бо нарыг сургагч багшаар бэлтгэн 5 сарын эхний хагаст багтаан суманд сургалт явуулах чиглэл өгөөд байгаа болно.

 Сургалт зохион байгуулахтай холбогдуулан Дэлхийн банкны Олон салбарыг хамарсан техник туслалцааны төслөөс 53,0 сая төгрөг, Тогтвортой амьжиргаа-II төслөөс 174,0 сая төгрөг, нийт 227,0 сая төгрөг зарцуулаад байна.

3. Гуравдахь шатны сургалтыг 5 дугаар сарын 8-наас 11-ний хооронд улсын төсвийн ерөнхийлөн захирагч, яам, агентлагийн төсвийн эрх захирагч нарт, 5 дугаар сарын 14-нөөс 18-ны хооронд нийслэлийн дүүргүүдийн төсвийн эрх захирагч нарт зориулан зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд уг сургалтад 1700-аад албан хаагч хамрагдах юм.

Сургалтын материал болон журмын төслүүдийг доорх холбоос дээр даран татаж авна уу.

Нийтлэг зохицуулалтууд

Төсвийн орлогын хуваарилалтад орсон өөрчлөлт, анхаарах асуудлууд

Төсвийн хөрөнгө оруулалт

Төсвийн хүрээ, зарлагын хязгаар

Төрийн сангийн тогтолцоо, чиг үүрэг

Санхүүжилтийн болон зарцуулалтын эрх

Тайлагналт, бүртгэл

Хөтөлбөрийн төсөвлөлт

Норм, норматив part I

Норм, норматив part II

Дотоод аудит, хяналт

Худалдан авах ажиллагаа part I

Худалдан авах ажиллагаа part II

Өрийн удирдлага

Орон нутаг part I

Орон нутаг part II

Орон нутаг part III

Журмын төслүүд