ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН БАЙДАЛ 2012

ХОТОД ХҮҮХДИЙН АСУУДАЛД ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХ НЬ

Хүүхдүүд гол төлөв хотод өсөж торних болсон. Дэлхийн хүн амын тэн хагас нь – үүнээс нэг тэрбум гаруй

нь хүүхдүүд- том, жижиг хотуудад амьдарч байна. Олон хүүхэд хотожсон амьдралын сайн сайхан бүхнийг

хүртэж, нэн ялангуяа боловсрол, эрүүл мэнд, соёл, амралтын үйлчилгээнд хамрагдаж байна. Гэсэн хэдий ч

цахилгаан, цэвэр ус, эрүүл мэндийн үйлчилгээнд ойр амьдрах боловч, тэдгээрийг хүртэх ямарч боломжгүй

амьдардаг маш олон хүүхэд байна. Сургуульд суралцахын оронд мөлжлөгт өртөн, аюултай нөхцөлд

хөдөлмөр эрхэлж буй хүүхэд ч маш олон байна. Нурж унах шахсан байшин, барилга болон өвчин,

гамшигт нэрвэгдэх эрсдэлтэй газар хэт олуулаа амьдарч байгаа ч албадан шилжүүлэх ажиллагаанд өртөх

байнгын аюул дунд амьдарч байгаа хүүхэд ч олон байгаа.

Ядуу нөхцөлд зовлон зүдгүүр амсан амьдарч буй хүүхдүүдийн асуудлыг ихэнхдээ нуун дарагдуулж,

статистикийн ерөнхий тоон мэдээлэлд оруулан, анзааралгүй орхидог юм. Харин тэдгээрт үндэслэн

нөөцийг хуваарилахтай холбоотой шийдвэрүүд гардаг.

Дундажлан авч үзэх статистикийн аргачлалын улмаас баян хүний чинээлэг байдал нь ядуу нэгний

хүндрэлтэй байдлыг анзаарагдахгүй болгодог. Аливаа үйлчилгээг хүртэх боломжгүй хотын захын хүүхэд

үйлчилгээний гадуур үлдэх таагүй үр дагаврыг энэхүү аргачлал бүрдүүлнэ.

Хотожсон газарт амьдарч буй хүүхдийн тоо өсөн нэмэгдэж байна. Өөрсдийн эрх, нөөц боломжийг

дайчлан амьдрахад тэдэнд шаардагдах нөхцөл, бололцоог бүрдүүлж өгөх нь чухал. Дараах зүйлст нэн

даруй анхаарлаа хандуулж ажиллах нь чухал байна. Үүнд:

Ядуурлын цар хүрээ, гарал үүсэл болон хотожсон газрын хүүхдүүд үйлчилгээний гадна үлдэж

байгаа шалтгаануудыг сайтар ойлгох

Хүүхдүүдийг үйлчилгээний гадна үлдээхгүй байх боломжуудыг судалж, арга хэмжээ авах

Хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжил, үйлчилгээний хүртээмж, ядуурлыг арилгах өргөн цар

хүрээ бүхий арга хэмжээ, тэгш бус байдал зэргийг анхааран ажиллахдаа хүүхдийн хэрэгцээ

шаардлага болон тэдэнд нэн шаардлагатай зүйлсийг умартахгүй байх нь чухал.

Төрийн бүх шатны байгууллага болон хотын ядуусын, нэн ялангуяа хүүхэд залуучуудын

хооронд хамтын ажиллагааг бий болгоход дэмжлэг үзүүлэх

Гадуурхагдсан, нэн ядуу хүүхдүүдэд өөрсдийн эрхийг бүрэн дүүрэн эдлэх боломжийг олгох

үйл ажиллагааг дэмжих үүднээс олон улс, үндэсний, хотын захиргааны хийгээд орон нутгийн

идэвхтнүүдийн нөөц боломж, эрч хүчийг дайчилж ажиллах

Эдгээр үйл ажиллагаа нь зорилго гэхээсээ илүү зорьж байгаа зүйлд хүрэхийн тулд бидний хийх ёстой

зүйлс юм. Харин бид хүүхдүүдээс эхлэн хэн бүхэн амьдрах боломж бүхий шударга, хүмүүст ээлтэй хот,

нийгмийг бий болгохыг зорьж байна.

 Бид дэлхийн хамгийн ядуу хүүхдээр алс холын Сахараас урагш Африкийн хөдөө орон нутагт өлөн

зэлмэн амьдарч буй хүүхдийг төсөөлөн боддог. Тэдгээр хүүхэд ч олон бий.

Гэвч дэлхийн аль ч том, жижиг хотын сая сая хүүхдэдгадуурхагдах эрсдэл нүүрлэж байгаа нь маш

тодорхой бөгөөд хэдийнээ тулгамдаад байгааг Дэлхийн хүүхдийн байдал 2012 тайлангаас олж үзэж

болно.

Хотод ядуусын хороололд амьдарч буй зуугаад сая хүүхэд байгаагийн дунд суурь үйлчилгээ хүртэх

ямар ч боломжгүй олон хүүхэд байна.Тэд хүн амын нягтшил ихтэй суурин газар хорт хог хаягдлын дунд

болон төмөр замын дэргэд амьдарч байгаагийн улмаас хүчирхийлэл, мөлжлөгөөс эхлээд бэртэх, гэмтэх,

цаашилбал амь насаа алдах эрсдэлтэй амьдарч байна. Харин тэдний бодит нөхцөл байдал, хэрэгцээ нь

хотын хүүхдүүд хөдөөний хүүхдүүдтэй харьцуулахад боломжийн амьдралтай гэсэн нийтлэг ойлголтоор

илэрхийлэгддэг учраас хотын хүүхдүүдийн дунд оршиж буй тэгш бус байдлыг харах боломжгүй болгож

байгаа юм.

Энэхүү тайлан нэн ядуу бөгөөд хамгийн ихээр тусгаарлагдсан хүүхэд, гэр бүлүүдэдядуу байх, өмч

хөрөнгөгүй байх нь илүү их сөрөг нөлөө үзүүлдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн болон бидний түнш

байгууллагуудын нотолгоо, баримт, дүн шинжилгээ харуулж байгааг улам нотолж байна. Мөн энэхүү

тайландэнэ үзэгдэл нь бидний үгүйрэл, эмзэг байдалтай холбож үздэг хөдөөгийн алслагдсан нутагт

байхын зэрэгцээ хот, суурин газарт ч байгааг харуулж байна.

Тоо баримт цочирдмоор зүйлийг өгүүлнэ. 2050 он гэхэд нийт хүн амын 70 хувь нь суурин газар амьдарна.

Өнөөдрийн байдлаар хотод амьдарч буй 3 хүний 1 нь ядуу нөхцөлд амьдарч байгаа бол Африкт үүнээс ч

илүүтээйгээр 10 хүний 6 нь ядуусын хороололд амьдарч байна. Ийм нөхцөлд амьдахын сөрөг үр дагавар

хүүхдэд илүү нөлөөтэй. Гана, Кени улсаас авахуулан Бангладеш, Энэтхэгт ядуусын хороололд амьдарч

буй хүүхдүүд сургуульд элсэн орох магадлал хамгийн бага байна. ТүүнчлэнСахараас урагш Африкийн

том жижиг хотод амьдарч буй ядуу болон чинээлэг айлын хүүхдүүдийн хоол тэжээлийн ялгаа нь хот,

хөдөөгийн хүүхдүүдийн хоорондын ялгаанаас ч илүү байна.

Хүнд нөхцөлд амьдарч буй хүүхэд бүр өөрийн амьдарч буй нийгэмд эсэн мэнд оролцон амьдрах эрхээ

эдэлж чадахгүйн улмаас сэтгэл санааны дарамтын гэрч болно. Харин нийгмээс тусгаарлагдсан хүүхэд бүр

алдагдсан боломжийн илрэл юм. Учир нь нийгэм нь хотын хүүхдүүдэд шаардагдах хамгаалал, үйлчилгээг

хүргэж чадаагүйн улмаас тэдний бүтээлч, шинийг эрэлхийлэх хүсэлтэй иргэн болон төлөвших боломжийг

олгохгүй, улмаар эргээд тэдний нийгэм, соёл, эдийн засагт оруулах байсан хувь нэмрийг алдахад

хүргэдэг.

Нийгмээс тусгаарлагдаж, гадуурхагдсан эсэх, хаана амьдарч байгаагаас ньүл шалтгаалан хэрэгцээтэй

хүүхэд бүрт хүрч очин ажиллах нь бидний үүрэг. Хүмүүнлэгийн тусламжийн хэмжээ танагдаж, үндэсний

төсөв ганхаж байгааа энэхүү цаг мөчид бид хүүхэд бүрт хүрч чадах болов уу хэмээн зарим нэг хүн

эргэлзэж байж болно. Харин эдгээр хүүхдийн эрхийг хөсөрдүүлэн, тэднийг хүртэх ёстой үйлчилгээгээ

хүртэх боломжгүй болгоод байсан тэдгээр хаалт саадыг арилгаж чадвал олон сая хүүхэд эрүүл саруул

өсөж торнин, сургуульд явах боломжтой болохын зэрэгцээ илүү үр бүтээлээр арвин амьдрах боломжтой

болно.

Бид үүнийг хийж чадах болов уу?

Энтони Лейк

Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сан

Дэлхийн хүүхдийн байдлын тайлан 2012-ийг доорх холбоос дээр дарж татан авна уу