Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлийн 5-р хуралдааны тэмдэглэл

April 23, 2012 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

Хурал 2012.4.13-ны өдөр Сангийн яамны 913 тоотод 17.35 цагаас эхлэн 18.35 цагт дууссан. Хурлын ирц нийт 73,6 хувьтай ба 7 гишүүн биечлэн, 7  гишүүн төлөөллөөр (ХХААХҮЯ, ЭБЭХЯ, ЗТБХБЯ, ҮХШХ, ГЕГ, ҮТЕГ, Газрын тосны газар, Тагнуулын ерөнхий газар, МАОЭНХ, МҮЭХ) оролцон, 5  гишүүд (Үндэсний статистикийн хороо, Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо) хуралд оролцсонгүй.

Хэлэлцсэн асуудал:

Зөвлөлийн дарга: Өнөөдөр товчхон хэлэлцээд дуусгана. Хэлэлцэх асуудлууд гэвэл:

1. Автобензин, дизель түлшний хангамж, үнийн талаарх өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал /ЭБЭХЯ, ГТГ/;

2. Махны хангамж, нийлүүлэлт, үнийн талаарх өнөөгийн байдал /ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Ерөнхий менежер/; ХХААХҮЧ-аас шууд хамаарах гол дарга нар байсангүй.

  1. Валютын ханшийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага /Монгол Банк/

Нэгдүгээр асуудал:

Автобензин, дизель түлшний нийлүүлэлт, үлдэгдэл, үнийн талаар мэдээлэх бөгөөд мэдээлэл нь 4 сарын 10-ны байдлаар гарч байна.

Нийлүүлэлт: харьцангуй хэвийн байна.

Үлдэгдэл: А80-13 хоног, А92-41 хоног, дизель түлш-17 хоногийн нөөцтэй байна.

Жижиглэн үнэ: А80-1430 , А92-1570 төгрөг / буурсан/, дизель түлш-1780 төгрөг байна. Энэ нь валютын ханш тогтвортой байгаагаас сүүлийн 2 сард тогтмол байна.

Хашчулуун дарга: Хаврын тариалалттай холбоотой дизелийн нөөц, агуулах барих нөөц бурдүүлэх мөнгө тавьсан байгаа тэр асуудал, евро-4 стандарт гэж байгаа юу?

Хариулт: А92-41 хоног, дизель түлш-17 хоног нөөцтэй байгаа. Евро-4 стандартын хувьд батлагдсан зүйл байхгүй.

Тариалалтын нөөц бүрдүүлэлтэд ХХААХҮЯ-тай холбоо барьсан. Тэднээс ирүүлсэн мэдээлэлд тариалалтад 6000 тонн, ургац 5700 тонн, уринш боловсруулалтад 7680 тонн дизель нийтдээ 19000 тонн дизель хэрэгцээтэй байгааг мэдээлсэн. Энэ нь төмс, хүнс, ногоо, тэжээл гэсэн 4 төрлөөр авч үзэн тооцоог ирүүлсэн. Өнгөрсөн онд тариалалтад 3000 тонн, ургац хураалтад 3000 тонн, уринш боловсруулалтад 4000 тонн,  нийт 10000 тонн дизель ашигласан байгааг авч үзвэл даруй дахин өссөн байна.

Одоо зуны түлш хэрэглэж эхэлж байгаа тул үнэ хямдарч байгаа. Бид гэрээний дагуу нийлүүлэлтээ авч байгаа. 8000 тонн дизель авахаар тендер зарлаад байгаа.

Баттөмөр дарга: та нарын ярьж буй асуудал 4 сарын байдлаар гэж байна. 5,6 сарын байдал ямар байна?  татварыг хувьд ямар бодлого барьж байна?

Хариулт: Прогноз гаргаж байна. Гэвч үнийг шууд тогтоох нь хүндрэлтэй байна Жишээ нь: Росснефьтгаз сарын эхэндээ үнээ ирүүлж байгаа нь ОХУ-ын ЗГ-аас барьж буй бодлоготой холбоотой юм. Олон улсын хүчин зүйлээс болж үнэ өөрчлөгдөх боломжтой тул шууд үнийг тогтвортой байхыг хэлж болохгүй байна. Бид таамаглалд үндэслэж проноз гаргаж байна.

Татварын хувьд: Гааль, онцгой албан татвар 0 хувьтай байгаа. Бидэнд 2 аргаар үнэд нөлөөлөх боломж байгаа ба энэ нь үнэтэй уялдуулж татвараа тавих юм.

Д.Хаянхярваа сайд: 4 сард тонн тутамд 166 ам.доллараар буурч байгаа тул хаврын тариалалт асуудалгүй гэж үзэж болох уу?

Хариулт: Энэ үнэ нь 4 сард хийсэн ажлын үр дүн тул 5 сард орж ирэх үнэд нөлөөлөх юм.

Д.Хаянхярваа сайд: 5 сард дизель түлш буурна гэж үзэж болох уу?

Хариулт: Шууд хэлэх боломжгүй. Хэдийгээр Росснефтгазтэй байгуулсан гэрээтэй ч энэ нь бүхий л нөөцийг хангахгүй. 50 хувийг л хамаарахаар байгаа. Уг компаниас бага үнээр гэрээ хийсэн, тэднээс одоо ямар байр буурь барихыг хэлж мэдэхгүй байна.

Асуулт: ХХААХҮЯ-аас нефтийн үнийг хэд байхаар гэрээ хийсэн бэ? НИК-тэй хийсэн гэрээний үнийг мэдмээр байна. Тариалалтын өмнөх өдөр дандаа үнэ өсч, тэгээд л будааны үнэ өсдөг шүү дээ. /ХХААХҮЯ-аас төлөөлөл ирээгүй тул хариулах хүн байсангүй./

Д.Хаянхярваа сайд: ЭБЭХЯ, ГТГ, 4 сард энэ буурч байгаа. Энэ нь тонн тутамд 166 долларын бууралт үүсч байгаа тул үнэд ямар нэг татвар, үнийн өөрчлөлтгүй байдлаар гэрээ хиймээр байна. Одоогийн үнийг тогтвортой барих хэрэгтэй байна. Жишээ нь 5 сард /тариалалтын гол үе/ нефть бүтээгдэхүүний үнэ өсөхөд үнэ тогтвортой байхаар гэрээ хийх, үнэ буурлаа гэхэд бид юм ярихгүй /танайх илүү орлого оллоо гм-ээр/ байхаар хийх хэрэгтэй байна. Ингэж болох уу?

Хариулт: Өмнөх туршлагатай ижил болох гээд байна. Уг нь хамгийн зохистой хэлбэр нь үнэ буурахад нь татвараа авчих, дараа нь үнэ өсөөд ирвэл татвараа бууруулах. Бид компаниудтай ингэж гэрээ хийхэд компаниуд өмнөх гашуун туршлагаасаа болоод хэлцэл хийж өгөхгүй, 2-рт бидэнд хүчлэх механизм байхгүй юм. Тиймээс зөвлөлөөс энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

Ганбаатар дарга: Дизель 1780 төгрөг, түрүү жилээс 130 төгрөгөөр өссөн байна. Аз болж Оросууд үнээ бууруулсан. 1 ам.доллар 1303 төгрөг байгаа нь өмнөх жилийн хувьд 1250 төгрөг байгаатай харьцуулахад өссөн дүнтэй байна. Тариаланчид чинь шатахуун, түлш авах чадвар хэр байна вэ? Судалсан уу? Өмнө бол зээлээр авдаг байсан. Энэ чинь давтагдах вий.

Өмнө энэ асуудлаар ХХААХҮЯ-аас санал тавьж байсан. Энэ жил 4000 тонн буюу 6 тэрбум төгрөгийн тариаланд зориулсан шатахууныг зээлээр өгөөд өглөг, авлага нь одоо хэр нь дуусаагүй байна.

ХХААХҮЯ төлбөр төлөхдөө тариагаар төлөх гээд байдаг. Бид улсын төсвөөс өгсөн зүйлээ зээлээр өгөхгүй.

Д.Хаянхярваа сайд: Эрдэнэпүрэвээ хөшүүрэг байхгүй гэж байна уу? татвар тавих уу? Гэрээ хийх үү? Гэдэг нь хөшүүрэг юм биш үү. Бид ийм байдлаар гэрээ хийж 4,5 сард үнээ барьж чадвал энэ хөшүүргийг хийх хэрэгтэй байна. Иймээс үүрэг өгье: Ирэх 7 хоногт шийдлээ хэлэх хэрэгтэй байна. Хэрэв компаниудтай зөвшилцвөл гэрээ хийе, үгүй бол татвар тавих нь зөв байна.

Эрдэнэпүрэв: Үүнийг тооцох хэрэгтэй. Жишээ нь: Росснефтгаз ХХК-тай улсын хөрөнгөөр тендер зарлаад бага үнээр нийлүүлэгчийг тогтоогоод байгаа.

ХХААХҮЯ-тай энэ асуудлыг нийтээрээ хэлэлцэх хэрэгтэй байна. 4,5 сард үнэ тогтвортой байна гэвэл татварыг хэвээр үлдээх, үгүй гэвэл татварыг өсгөхөөр зохицуулалт хийе.

Улсын төсвөөр нийлүүлэлт хийх компаниудын хувьд энэ санал бол их сайн санал болох болно. Тэд шууд л зөвшөөрөх болно.

Д.Хаянхярваа сайд: Бидний туйлын зорилго:

  1. Нефть нь байх ёстой
  2. Үнэ нь өнөөдрийн байдлаар тогтвортой байх хэрэгтэй байна. Иймээс дээр хэлсний дагуу арга хэмжээг авах нь зүйтэй байна.

Бид үнэ тогтвортой байх гэрээ хийж 4,5 сард үнээ барьж чадвал болж байна. 6 сард дахин уулзана биз. Тэгэхээр компаниудтайгаа ярьж зөвшилцөн эргээд ирэх долоо хоногийн 5 дахь өдөр гэхэд шийдлээ хэлэх хэрэгтэй байна.

Хашчулуун: Бид өмнөх туршлага дээр тохиролцсон учир Засгийн газар ялсан. Харин энэ асуудлыг бид сайн анхаарахгүй бол тулгасан гэсэн хариуцлагад унах эрсдэл байж болох юм. Монгол Улсын Засгийн газар өөрсдөө үнээ бууруулсанүй гэх хариуцлагад унах вий.

Хоёрдугаар асуудлын хүрээнд:

ХХААХҮЯ-аас Нармандах, Нийслэлээс холбогдох төлөөлөл ирсэн байна.

Махны хувьд цагаан сар дууссантай холбоотой эрэлт буурч байна. Цаг агаарын дулааралтай холбоотой иргэдийн гар дээрх нөөцийн мах гарч ирж байгаа, мөн гадагш экспортлохоор хадгалагдсан  мах гарч ирж байгаа зэрэг нь үнэ тогтвортой байхад нөлөөлж байна. 4 сарын 9-өөс эхлэн нөөцийн махыг гаргаж эхэлсэн.  Иргэдийн гар дээрх махны 80,90 хувь нь шинэ мах борлогдож байна.

Үнийг авч үзэхэд: цагаан сараас хойш өсөөгүй.

Хонины мах 75 төгрөгөөр буурсан, үхрийн мах өссөн боловч цагаан сартай харьцуулахад бага байгаа. Ерөнхий дүнгээр буурч байгаа. Нөөц бүрдүүлэх зорилгын хүрээнд зарим аймгууд авсан үүрэг даалгавраа биелүүлж чадахгүй байна. Одоогоор 270 тонн махыг 7 аймгаас нийлүүлээд байна. Сангийн яамнаас авсан 20 тэрбум төгрөгийн төсвийн зээлээрээ махаа аваад байгаа. Зарим аймаг махаа нийлүүлж чадахгүй байна.

Төсвийн зээл учир Засаг даргаас цааш нь мах бэлтгэх аж ахуй нэгжүүдэд хүүгүй зээл олгуулах арга хэмжээ авахаар тогтоол гаргасан. Гол ачаалал 5,6 сар бөгөөд хуучин буюу нөөцийн махаа гаргана. Бид цаашид үнэ өсгөхгүй байх боломжтой гэж тооцож байгаа.

Зээл олгох хуваариа гаргасан. Сангийн яамнаас үлдсэн 20 тэрбумын зээлийг шийдэж өгнө үү гэж хүсч байна.

Д.Хаянхярваа сайд: Тэгэхээр хуучин буюу нөөц мах 7000 тонн байгаагаас 1000-ыг гаргаад 6000 тонн үлдсэн, мөн шинэ махны хувьд 270 тонн байгаа. 7 сарын 1-ээс хойш махны үнэ гэж толгой өвдөхгүй нь гэж ойлгож болох уу? Бид 20 тэрбумын асуудлыг анхааралдаа авлаа. Махны үнэ харьцангуй тогтвортой байна гэж ойлголоо болох уу.

Гуравдугаар асуудлын хүрээнд:

Түрүү жилтэй харьцуулахад 30 хувиар валтютын эргэлт өссөн байгаа. Хэдий тийм ч цэвэр урсгалт хасахтай байгаа. 200 сая ам.доллар хасахтай байна. Сүүлийн 4 сард ханш чангарсан байгаа. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн ба Монголбанкнаас интервенц хийж 280 сар ам.долларыг нийлүүлсэн. Гэхдээ сүүлийн үед 86 сая ам.долларыг захаас татсан байгаа. Түүнчлэн 200 сая ам.долларыг Монголбанкнаас нийлүүлсэн байгаа. Ханш чангарч байгаа нь хэд хэдэн хүлээлттэй холбоотой. Үүнд хөгжлийн банк 580 сая ам доллар гаргахаар төлөвлөсөн нь бенчмарк болж байна. Хас банк 300 сая ам.долларын бонд гаргахаар төлөвлөж байгаа ба үүний 250 саяыг гаргана гэж байгаа. Голомт банк 300 сая, Худалдаа хөгжлийн банк 300 сая долларын бонд гаргахаар хүлээлт үүсгэж байгаа нь дээрх 6.5 хувийн ханшийн чангаралтад ихээхэн нөлөөлж байна. Түүнчлэн Хятадтай своп хэлцэл хийж байна. Санхүүгийн систийн 95 хувийг банк эзэлж байгаа тул энэ нь банкнаас ихээхэн хамаарч байна. Ханш нь эрэлт, нийлүүлэлтэд тогтож байгаа энэ байдлаас тогтмол байхаар байгаа ба цаашид өсч ч болох юм.

Асуулт: 4 сарын 5-аас эхлээд газрын тосныхон гэрээгээ хийгээд эхлэх үед нэмж интервенц хийх буюу ханшийг тогтвортой барихаар ямар нэг төлөвлөгөө байгаа юу?

Бид интервенцийг аукционоор хийж байгаа. Ханшийг зах зээлийн ханшнаас хэт хол тавих боломжгүй.  Эрэлт, нийлүүлэлтийн ханш дээр үндэслэнэ.

Өнөөдөр Монголбанк дээр 1 ам.доллар 1312 төгрөг байна.

Бонд гарч байж ханш чангарна. Бонд гаргахад банкууд манайхаас зөвшөөрөл авдаг.

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ үйл ажиллагааг ихээр дэмжиж байгаа.

Нэг асуудал байна. Банкууд хэт өндөр хүүгээр бонд гаргаад байвал, зах зээл дээрх хүү өсөхөөр байна. Энд нухацтай хандах хэрэгтэй байна. Хөгжлийн банкнаас 580 сая ам.доллар гарснаар ханш чангарах байх.

Урсгал дансаа хөрөнгийн дансаар хааж байгаа. Хөрөнгө оруулалт зогсохгүй бол бид эрсдэл бага. Харин хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа татсан тохиолдолд ханшид өндөр хэмжээний доргилт өгөх эрсдэлтэй юм. /гэхдээ ийм асуудал гарахгүй гэж Хашчулуун дарга хэлэв/

Санал: Зээлийн хүүг банк тогтоодоггүй. Санхүүгийн зах зээлийн түвшинд ярих нь зөв байна. Инфляци өсөхөд хувьцааны ханш өсдөг байх хэрэгтэй ш дээ. Мэдрэгддэг байх хэрэгтэй. Энэ асуудлыг дэлхийн зах зээлийн түвшинд авч үзэх хэрэгтэй байна. Зөвхөн Монголбанк бус Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл авмаар байна. Даатгал гм маш их хөрөнгө түгжсэн зах зээл байсаар байна. Хөрөнгийн зах зээлийг бүхэлд нь авч үзье.

Д.Хаянхярваа сайд: Хөгжлийн банкны бонд бол хүүтэй мөнгө. Харин Монголбанк дээр хүүгүй байгаа нь маш хатуу бодлоготой байна. Танайхаас зээл авахад 12,03 хувийн хүү төлдөг. Иймд энэ асуудлаа нааштай шийдэх хэрэгтэй байна. Асуудлыг холбогдох удирдлагууддаа дамжуулж хэлээрэй.

Дараагийн 5 дахь өдөр хуралдах шаардлага алга, харин ирэх 7 хоногт дээрх автобензиний асуудлаар холбогдох хүмүүс ажил хэргийн шугамаар уулзаад хэлэлцэх хэрэгтэй юм. Харин валютын ханш, мах болон автобензиний үнэ огцом өөрчлөгдөхөөр байгаа бол тухай бүр, яаралтай хуралдаж байх нь зүйтэй юм.

Хурлын ирц хангалтгүй байгааг анхаарах. гэснээр хурал өндөрлөв.

Хурлаас өгсөн үүрэг:

Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд:

Автобензин, дизель түлшний үнийг тогтвортой барих зорилгоор одоо тогтоод байгаа үнэ буюу дээрх 1 тонн нь 166 ам.доллараар хямдарч буй бодит үнийг тогтвортой байлгах зорилгоор автобензин, дизель түлш ханган нийлүүлэгч нефтийн компаниудтай гэрээ, хэлцэл хийх хэрэгтэй байна. хөшүүрэг нь татварын бодлого байх ба татвар тавих уу? Гэрээ хийх үү? Гэдэг асуудлаар хэлцэл хийх нь зүйтэй байна.

Иймд гэрээ хийж 4,5 сард үнээ барих нь чухал юм. Иймээс үүрэг өгье: Ирэх 7 хоногт шийдлээ хэлэх хэрэгтэй байна. Хэрэв компаниудтай зөвшилцвөл гэрээ хийе, үгүй бол татвар тавих нь зөв байна. Иймд энэ асуудлаар холбогдох шийдлийг 2012 оны 04 дүгээр сарын 20ны өдөр Зөвлөлд танилцуулахыг үүрэг болгож байна.