БНХАУ-ЫН ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ТУХАЙ

March 12, 2012 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

Хятад улсын эдийн засгийн тогтвортой өсөлт болон үйлдвэржилтээс шалтгаалан эрчим хүч, түүхий эдийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна. Хүн ам хамгийн олонтой Хятад улс нь дэлхийн хамгийн том эрчим хүч хэрэглэгч, мөн 2 дахь том газрын тос хэрэглэгч орон болсон байна. Өөрчлөлт, шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлсэн сүүлийн 30-аад жилийн турш Хятадын ДНБ жилд дунджаар 10 орчим хувиар тогтмол өсч, газрын тосны хэрэглээ нь жилд дунджаар 7,5 хувиар нэмэгдсээр иржээ.

 Нэг. Газрын тосны худалдааны бодлого

 1. Газрын тосны импорт

 БНХАУ 2001 онд ДХБ-ын гишүүнээр элсэхдээ авсан амлалтаар тус улсын газрын тосны импортыг улс хариуцдаг бөгөөд мөн тодорхой хэмжээнд хувийн хэвшилд худалдаа эрхлэхийг зөвшөөрдөг байна.

 Улсын худалдаанд газрын тосны импортын хэмжээнд хязгаар тогтоодоггуй, эрх бухий компани сайн дурын ундсэн дээр газрын тос импортлох зөвшөөрөл авна. Одоогийн байдлаар газрын тосны худалдаа хийх зөвшөөрөл бүхий дараахь улсын компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Уунд:

-Хятадын олон улсын газрын тос химийн хамтарсан компани

-Хятадын хамтарсан газрын тосны ХХК

-Хятадын Химийн аж үйлдвэрийн экспорт, импортын ерөнхий компани

-Жухай Жэньрун компани

-Хятадын далайн газрын тосны корпораци болон Синопек компаний хамтарсан олон улсын худалдааны компани

Үүнээс гадна онгоцны бензин импортолдог Хятадын агаарын тээврийн шатахуун, тослох материалын компани, түүнчлэн мазут импортолдог 60 гаруй аж ахуйн нэгж байна.

 Хятад улс ДХБ-д элсэн орохдоо авсан амлалтын дагуу хувийн хэвшилд тодорхой хэмжээний газрын тосны импорт эрхлэхийг зөвшөөрлдөг. ДХБ-д элсэн орсон эхний жил буюу 2001 онд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд түүхий газрын тос 7,2 сая тонн, боловсруулсан газрын тос 4 сая тонныг тус тус импортолсон бол дараа нь жилд дунджаар 15 хувиар өсч байгаад 2011 оноос эхлэн боловсруулсан газрын тосны импортын хэмжээ эрс нэмэгдсэн байна.

Жил бүрийн 3 дугаар улиралд Хятадын Худалдааны яамнаас дараа онд хувийн хэвшлээс түүхий болон боловсруулсан газрын тос импортлох жилийн хэмжээг зарлах бөгөөд аж ахуйн нэгжүүдийн мэдүүлгийг үндэслэн оны эцсээр хуваарилалтыг хийж дуусгадаг байна.

 2. Газрын тосны экспорт

 Газрын тосны экспортыг Хятад улс улсын худалдаагаар тогтоосон хэмжээнд хийдэг бөгөөд газрын тос экспортлох эрх бүхий дараахь нэгжүүд байна. Үүнд:

-Хятадын олон улсын газрын тос химийн хамтарсан компани

-Хятадын хамтарсан газрын тосны ХХК

-Хятадын Химийн аж үйлдвэрийн экспорт, импортын еренхий компани

 Хоёр. Хятадын газрын тосны экспорт, импортын өнөөгийн байдал

Тослох материал 2.5 1.4 1.561

Асфальт 3.1 -22.1 597.0

 Хятад улсад түүхий газрын тосны нийлүүлэлтээр тэргүүлэгч улс, орнууд (2011 оны эхний 8 сарын байдлаар)

 Тоо хэмжээ /сая. тонн/ өсөлт/хувиар/

Саудын Араб 3.9 0.2

Ангол 3.0 6.0

Иран 1.9 10.1

Оман 1.8 6.1

ОХУ 1.7 82.5

Венесуэл 1.0 128.9

Казахстан 1.0 49.6

Судан 0.98 9.4

Ирак 0.94 7.3

Кувейт 0.86 6.3

 2011 оны эхний 11 сарын байдлаар Хятад улсын түүхий газрын тосны импортыг бус нутгаар харуулбал:

 Импорт бүс нутгаар

 Дээрх зургаас харахад Хятадын газрын тос импортлож буй гол бус нутаг нь Ойрхи Дорнод болон Дундад Ази ба ОХУ бөгөөд тус тус 51%, 12 %-ийг эзэлж байна.

2011 оны эхний 11 сарын байдлаар Хятад улсын түүхий газрын тосны импортын тоо, хэмжээ

Хэмжээ өсөлт

/сая. тонн/ /хувиар/

Ойрх дорнодын орнууд 107.0 15.2

Эмнед Америкийн орнууд 17.7 12.4

ОХУ ба Дундад Ази 24.5 15.1

 Хятад улс газрын тос экспортлосон улс, орнууд

 Индонез, Сингапур, Филиппинд авто машины бензин, Япон, өснөдСолонгост нефт, Хонконг, АНУ, Ветьнам, өмнөд Солонгост керосин, Хонконг, Ветьнам, Индонез, Филиппин, Хойд Солонгост дизель, Хонконг, Либери, өмнөд Солонгос, Сингапурт мазут, Вьетнам, Хонконг, Филиппинд шингэрүүлсэн хийг тус тус экспортлосон байна.

Суулийн 10 жил түүхий болон боловсруулсан газрын тосны экспорт, импортыг авч үзвэл түүхий газрын тосны импорт хурдацтай өсч, боловсруулсан газрын тосны импортын өсөлт бага, харин түүхий болон боловсруулсан газрын тосны экспорт бараг өөрчлөгдөхгүй явсан байна.

 Газрын тосны импорт үргэлжлэн өсөх хандлагатай байна.

Хятад улс хотжих болон үйлдвэржих явцдаа ид явж байна. 2011 оны байдлаар нэг хунд ногдох ДНБ-ний хэмжээ 4600 ам.долларт хурч, хэрэглээний бутэц, үйлдвэрлэлийн бутэц хурдтайгаар сайжирч байна. Орон сууц, машин, аялал жуулчлал зэрэг хэрэглээний шинэ төрлууд өргөнөөр дэлгэрч ингэснээр Хятад улс орон сууц, шинэ автомашины дэлхийн хамгийн том зах зээл, ирээдүйтэй боловсролын зах зээл, мөн хамгийн том аялал жуулчлалын эх үүсвэр болж байна. Иймд Хятадын газрын тосны хэрэглээ улам нэмэгдэх хэрээр газрын тосны импорт цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна.

Хятадын хотжилт улам нэмэгдэж, ард иргэдийн орлого нэмэгдсэнээр хувийн автомашин худалдан авах явдал эрс нэмэгдсэн байна.

 Одоогийн байдлаар Хятад улсын газрын тосны хэрэглээ 50 хувь нь импортоос шалтгаалж байгаа бөгөөд цаашид энэхoo хамаарал улам нэмэгдэж 2030 он гэхэд 80 хувьд хүрнэ гэсэн тооцоог мэргэжилтнүд гаргасан байна.

Өнгерсен онд Хятадын түүхий газрын тосны экспорт 16.9 хувиар буурч, импорт 15.9 хувиар өссөнбайна.

Хятад улс 1990 он хүртэл газрын тосны хэрэгцээгээ дотооддоо хангадаг байсан. Мөн бага хэмжээний газрын тос экспортолдог байсан бол 1993 оноос хойш газрын тос импортлогч орон болсны зэрэгцээ суулийн жилуудэд импортлох хэмжээ нь улам нэмэгдсээр байна. Хятадын газрын тосны импорт нэмэгдэж байгаа нь дараахь 3 ач холбогдолтой гэж мэргэжилтнууд узэж байна. Үүнд, Хятад улсын нийт худалдааны хэмжээг нэмэгдуулэхэд түлхэц үзүүлж, Хятад улсын өргөн хүрээнд олон чиглэлийн зах зээлд баялгаа хуваарилах, дотоодын баялаг багасах явдлыг удаашруулж, дотоодын эдийн засгийн өсөлтөд тулхэц үзүүлж байна.

Гурав. Хятад улсын дотоодын зах зээл дэх газрын тосны бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт

 Өнгөрсөн онд дэлхийн улс орнууд, ялангуяа газрын тос гол экспортлогч Ойрхи Дорнодын улс орнуудад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ ихээхэн өссөн, ялангуяа өнгөрсөн оны 4 дүгээр сард газрын тосны үнэ огцом өссөн нь Хятадын зах зээл дэх унийн өсөлтөд шууд нвлвелевн нь доорх хуенэгтээс мөн харагдаж байна. Гэхдээ Хятадын зах зээл дэх газрын тосны үнийг төрөөс зохицуулж байгаатай холбогдуулан Хятад дахь газрын тосны үнэ нь газрын тос голлон импортлогч орнууд дотор хамгийн хямдад тооцогдож байна. Хятадын Засгийн газрын энэхүү бодлого нь Европ, Америкт нүүрлээд буй хямралаас өөрийн орны үйлдвэрлэгчдэд тулгарч буй дарамтыг багасгахад чиглэсэн гэж судлаачид дугнэж байна.

 Хятад улс өөрийн орны эрчим хүчний аюулгуй байдлыг хангахын тулд стратегийн шатахууны нөөцийг бий болгох зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын дагуу 2020 он гэхэд газрын тосны цэвэр импортын 90 хоногийн хэмжээтэй тэнцэх стратегийн шатахууны нөөцтэй болох аж (одоо 30 хоногийн нөөцтэй байгаа). Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Хятад улсад их хэмжээний хөрөнгө шаардагдахаас гадна тодорхой бус хүндрэлүүд тулгарах нь тодорхой.

Хятадын Хегжлийн банкнаас 2009 оноос хойш улсын газрын тосны байгууллага болон компаниудад зориулж Бразил, Эквадор, Орос, Туркмөнистан, Венесуэл зэрэг орнуудад олгох зээлийг нэмэгдуулж 75 тэрбум ам.долларт хургэсэн байна. Эрчим хүчний салбарт чиглэсэн эдгээр зээлийн онцлог нь хэмжээ их (21 тэрбум ам.доллар хуртэл), хугацаа урт (20 жил хуртэл), хэлэлцээ хийсэн хугацаа харьцангуй бага (2 жилээс бага) байсан явдал бөгөөд дэлхийн санхуу, эдийн засгийн хямралын үед олгогдсоноороо мөн анхаарал татаж байна.

 Хятад улс газрын тосны импортын хувьд “гадагш гарах” бодлогыг дэмжиж, мөн импортын төрлийг олшруулахад анхаарч байна. Сүүлийн жилуудэд Хятадын газрын тосны аж ахуйн нэгжүүд гадаадад хөрөнгө оруулалт хийх явдал эрс нэмэгдсэн байна. Түүнчлэн түүхий газрын тос импортлох бус нутаг, улс орны тоог нэмэгдуулэх, түүхий газрын тосны нэр төрөл, худалдааны төрлийг нэмэгдүүлэх, мөн тээвэрлэлтийн хэлбэрийг олон болгох асуудлуудыг чухалчилж байна.

Хятад улс газрын тос импортлогч гол орны хувьд газрын тосны үнийн зохицуулалтад илуу нөлөөтэй оролцох сонирхолтой байна. Булангийн орнуудад үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан Хятад улс өөрийн дотоодын хэрэгцээгээ хангахын тулд бусад эх үүсвэрийг хайж байгаагийн нэг нь Ойрхи Дорнодын улс орнууд, түүний дотор Иранаас авах газрын тосны хэмжээгээ улам нэмэгдуулэх сонирхолтой байна (Иран нь Хятадын 3 дахь том газрын тосны нийлуулэгч бөгөөд Хятадын дотоодын хэрэгцээний 5 хувийг нийлүүлдэг). Ингэснээр АНУ-тай эрх ашгийн зөрчилдөөнд орж болзошгүй гэж судлаачид үзэж байна. Сүүлийн өдруудэд Хятад улс Иранаас импортлох газрын тосны хэмжээгээ багагсгаж болзошгүй талаар яригдаж эхлээд байгаа нь үүнтэй холбоотой ч байж болзошгүй юм.

 Дүгнэлт

Хятадын газрын тосны экспорт, импорт нь ДХБ-д элсэхдээ авсан амлалтын дагуу улсын хэвшлийн аж ахуйн нэгжууд дээр голлон төвлөрч, хувийн хэвшлийг бага хэмжээнд оролцуулдаг байна. Газрын тосны экспортыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хийдэггүй байна. Улсын газрын тосны бодлого нь эрчим хүчний болон гадаад бодлоготой нь нягт холбоотой, түүнчлэн бусад салбарын бодлого, төлөвлөгөөнүүд ихээр нөлөөлдөг. Үүн дотор Хятадын “гадагш гарах” бодлого болон байгаль орчин, үйлдвэрлэл, санхүү зэрэг салбарын нөлөө их байдаг байна. Иймд газрын тосны өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хангахын тулд Хятад улс бухий л чиглэлд идэвхтэй бодлого явуулах шаардлага тулгарч байна.

 Ашигласан эх сурвалж: БНХАУ-ын Худалдааны яам, ХШХ, Үндэсний статистикийн хорооны албан ёсны вэб-сайтууд, Хятадын болон гадаадын интернетийн мэдээ материал