“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилтийн тухай

March 1, 2012 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлэн орон даяар усны сан  бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоох ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар ,  Байгаль орчныг хамгаалах иргэний зөвлөл /ТББ/-тэй хамтран зохион байгуулж 2010 оны 06 дугаар сарын 20-нд дуусгасан.  Үүнд:

 Давхацсан тусгай зөвшөөрлийн тоог хүснэгтээр харуулбал:

Үзүүлэлтүүд:

Тоо

Тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ, сая гектар

Давхацсан талбай хэмжээ, сая гектар

Давхацсан нийт тусгай зөвшөөрөл

1782

18.3

3.8

Ашиглалтын

391

0.27

0.08

Хайгуулын

1391

18.05

3.7

Бүхэлдээ давхцалтай

311

0.2

0.2

Ашиглалтын

167

0.03

0.03

Хайгуулын

144

0.18

0.18

Хэсэгчлэн давхцалтай

1471

18.1

3.6

Ашиглалтын

224

0.23

0.045

Хайгуулын

1247

17.9

3.5

– Гол мөрний урсац бүрэлдэх эх:

Монгол улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан гол мөрний урсацын дийлэнх хэсэг буюу 70 гаруй хувь нь бүрэлдэн бий болдог “Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”-ийг бүсчлэлийн кодоор кодлон дугаарласан 18 аймгийн 109 талбай, 6958 цэгийн газарзүйн солбицол, талбай тус бүрийн хилийн урт /км/, талбай /км.кв/, харъяалах аймаг, сумаар нь нэг бүрчлэн тогтоосон.

– Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс:

Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоох ажлыг Монгол орны бүх аймаг, сум, суурин газарт хүрч ажиллан Усны тухай хуулийн 16.1.5-д заасны дагуу 21 аймгийн 314 сумын Засаг даргын захирамжийг гаргуулан 89049,49 км.кв талбайг хамгаалалтад авч Усны мэдээллийн санд хүлээн авч нэгтгэн боловсруулсан.

Улсын хэмжээнд 2007 онд гадаргын усны тоо бүртгэлээр устай гэж бүртгэгдсэн гол горхи, булаг шанд, нуур тойромын 71.6 хувийг хамруулан энгийн хамгаалалтын бүсийг тогтоолоо. Энгийн хамгаалалтын бүсийг газарзүйн байршил, геоморфологи, геологийн тогтоцоос нь шалтгаалан хангайн уулархаг раойнд 200-500 м хүртэл, тал хээр, говийн раойнд 500-5000 м хүртэл зурвас үүсгэн “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-ийг улсын хэмжээнд 3335 талбайн 2 833 700 /2.8 сая/ газарзүйн цэгийн солбицлыг тогтоосон.

–        Ойн сан бүхий газар:

Монгол орны ойн сангийн нийт талбайн 18.8 сая гектар буюу улсын нийт нутаг дэвсгэрийн 12.03 %-ийг эзлэх ба үүний 14.2 сая.га буюу 75.4%-ийг навчит шилмүүст мод, 4.6 сая.га буюу 24.6%-ийг заган ой эзэлнэ.

Ойн сангийн талбай нь заган ойг оролцуулаад 18 аймгийн 215 сум, 1 хотын 6 дүүргийн нутагт янз бүрийн хэлбэр дүрс, хэмжээтэй, орон зайн байрлалын хувьд үргэлж биш зарим хэсэгт бие биеэс тасарсан 300 000 орчим талбай /ялгарал/-аас бүрдэж байна. Ойн сан бүхий газарт хамрагдаж байгаа дээрх 300 000 орчим полигон хэлбэртэй зургийг цэгэн хэлбэрт шилжүүлэн ойн сангийн хилийн заагийг нийт 1725237 цэгийн солбицлоор тус тус тогтоогоод байна.

Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 24 болон 8 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 3 дугаар зүйл 3.1-д заасан “гол, мөрний урсац бүрэлдэх эх”-ийн хилийн заагийг 109 нэгж талбайн 6958 цэгийн солбицлоор, “ойн сан бүхий талбай”-н хилийн заагийг 31089 нэгж талбайн 1,7 сая цэгийн солбицлоор, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-ийг 4460 нэгж талбайн 57313 цэгийн солбицлоор тогтоосон ажлын хэсгийн тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас танилцуулсан.

Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 30 дугаар хуралдаанаар алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг баталж, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоол гаргуулаад байна.

Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэлийн XXXI.5-д “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд орхигдуулсан тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг нэмж оруулах нь зүйтэй гэж үзсэнээр орхигдуулсан тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг ЗГХЭГ, БОАЖЯамнаас нэмж оруулснаар уг тогтоолд алтны шороон ордын ашиглалтын 242 тусгай зөвшөөрлийг хамруулан хуулиар хориглосон бүсийн хилийн заагийг тогтоогоод байна.

Алтны шороон ордын ашиглалтын 242 тусгай зөвшөөрөл:

“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журам”-ын дагуу Засгийн газрын 2011 оны 6 сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсан 233 ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нь хуулийн дагуу цуцлах үндэслэл бүрдсэн болохыг мэдэгдэж нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах зарыг Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 239 дугаар, Үндэсний шуудан, Үнэн сонинууд дээр тус тус нийтэлсэн ба  Ашигт малтмалын газрын www.mram.gov.mnцахим хуудаст байрлуулсан.

Уг тогтоолд орхигдуулсан алтны шороон ордын ашиглалтын 9 тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг нэмж оруулсан тул хуулийн дагуу цуцлах үндэслэл бүрдсэн болохыг мэдэгдэж 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цахим хуудаснаа зарласан.

Хориглосон газарт хамрагдсан 242 ашиглалтын тусгай эзэмшигчдийн нөхөх олговор авах хүсэлт ирүүлсэн байдлыг хүснэгтээр үзүүлбэл дараах байдалтай байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нөхөх олговор авах хүсэлт ирүүлсэн байдлын судалгаа

д/д

Үзүүлэлтүүд

Тусгай зөвшөөрлийн тоо

Аж  ахуйн нэгжийн тоо

Нийт тусгай зөвшөөрлийн тоо

242

137

1

Нийт хүсэлт ирүүлсэн

160

88

1.1

Үүнээс:  Хэсэгчлэндавхцалтай

61

42

1.1.2

      “0” төгрөгөөр тооцуулж, үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлт ирүүлсэн

36

29

1.1.3

Хэсэгчлэн давхцалтай талбайд нөхөх олговор авах, үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах хүсэлтэй

25

13

1.2

Нөхөх олговор авах хүсэлт ирүүлсэн

99

53

2

Нөхөх олговор авах хүсэлгүй

69

54

2.1

Үүнээс:    Хүсэлт ирүүлээгүй

68

53

2.2

Нөхөх олговор авах хүсэлгүйгээ албан бичгээр ирүүлсэн

1

1

3

Маргаантай гэсэн тайлбар ирүүлсэний дагуу шүүлт хийж байгаа

13

12

 

Одоо хийгдэж буй ажил:

  1. Нөхөх олговрын хэмжээг “0” төгрөгөөр тооцуулж, давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй 29 аж ахуйн нэгжийн 36 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүсэлтийг Ашигт малтмалын газраас 2012 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн 1-540 тоот албан бичгээр манай яаманд ирүүлсэн материалийг судлан үзэж байна.
  2. Хилийн заагт хамрагдсан 69 тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор авах тухай хүсэлтээ хугацаандаа гаргаагүй тул нөхөх олговрын хэмжээг “0” төгрөгөөр тооцож, нөхөх олговор олгосонд тооцож шийдвэр гаргуулахаар Ашигт малтмалын газраас 2012 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 1-795 тоот албан бичгээр манай яаманд ирүүлсэнийг судлан үзэж байна.