ЭМИЙН БОЛОН БИОТЕХНОЛОГИЙН БИЗНЕСИЙГ ҮНЭЛЭХ, РОЯАЛТИЙН ТҮВШИНГ ТОГТООХ НЬ

Энэхүү өгүүлэл нь Biolaw and Business сэтгүүлийн 7-р дугаарт гарсан болно.

Эмийн болон биотехнологийн компаниудыг үүсгэн байгуулагчид, тэдгээрийн санхүүжүүлэгчид тухайн технологийн өртөгийг тодорхойлох, рояалтийг бодитой үнэлэх асуудлуудтай байнга тулгарч байдаг. Энэхүү өгүүлэл нь биет бус хөрөнгийн үнэлгээг тогтоодог үндсэн 3 аргыг тайлбарлаад, рояалтийн төлбөрийн хэмжээг тогтоодог 5%-ын дүрэм, 25% -ын дүрмүүдийг хураангуйлан тайлбарлаж; мөн бизнесд ашиглаж буй рояалтийг тодорхойлоход ямар гол хүчин зүйлсийг анхаарах талаар дурьдана.

Танилцуулга

Биет бус хөрөнгөө хэрхэн үнэлэх, ялангуяа  борлуулалт,  зээлийн үйл ажиллагаанд гэсэн асуулт  эмийн болон биотехнологийн компаниудын өмнө байнга тавигдаж байдаг. Мөн өөрийн компанийн технологидоо ямар  хэмжээгээр рояалти тогтоох вэ? гэсэн асуулт ч бас тулгардаг.

Эдгээр асуултуудад өгөх цогц  хариулт нь энэ өгүүллийн хүрээнээс хальж (ихэнхдээ тусгай зөвшөөрлийн мэргэжилтнүүдийн хийдэг ажил) байгаа билээ. Гэсэн хэдий ч энд ерөнхийдөө технологийг үнэлэх, тусгай зөвшөөрөл олгоход  тун тустай байх  үндсэн үнэлгээ, рояалтийн хэмжээг тогтоох зарим суурь зарчмуудыг дурьдах болно.

оюуны бүтээлийг үнэлэх Гурван арга

Биет бус хөрөнгийг үнэлэхэд дараах үндсэн гурван арга байдаг. Үүнд: Өртгийн, зах зээлийн, орлогын гэсэн арга багтана. Үнэлгээг хийхийн тулд эдгээр аргууд  дээр хангалттай өгөгдлийг  цуглуулсан байхыг шаарддаг.

  1. 1.      Өртгийн арга (өнгөрснийг харах арга)

Үнэлгээний нэг чухал хүчин зүйл нь оюуны өмчийг бүтээх, холбогдох технологийг  худалдаж авахад  гаргасан зардал  юм. (Альтернатив арга нь “зардлыг орлуулах” ба энэ нь боловсруулалт,  сайжруулалтад гарсан  зардалд анхаарал хандуулахгүйгээр өнөөгийн орлуулж болох зардлыг тооцохыг хэлнэ) Хэрэв та бизнесдээ зориулж шинэ технологийг худалдаж авах, нэг бол боловсруулахад  4 сая ам.доллар зарцуулсан  бол түүнийгээ үүнээс доогуур үнээр борлуулах, эсвэл лизенцийг нь шилжүүлэхийг төдийлөн сонирхохгүй байх. Гэхдээ түүнийг нэг их ойшоохгүй болсон нь харин ийм доогуур үнээр зарах шалтаг болж болох юм. Энэ үед зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, эсвэл зах зээлд шинэ мэдээлэл гарснаас нийт хүлээгдэж буй орлого/өгөөж өнөөгийн байдлаар 2 сая ам.доллар хүрэхээргүй  байхад өөр нэг компани дээрх технологийг 3 сая ам.доллараар худалдаж авахаар санал болгожээ гэж үзье. Та шинэ технологийг боловсруулахад гаргасан зардлаас доогуур байна гээд буцаахгүй,  мэдээж хүлээж авна.

Боловсруулалт, шинээр бүтээх зардал нь зарж байгаа талын үнийн доод хязгаар болох бус харин  худалдан авагчийн дээд  үнэ болж өгдөг. Өөрөөр хэлбэл, маш цөөхөн худалдан авагч технологи/оюуны бүтээлийг бий болгоход  гаргасан  зардлаас дээгүүр  үнэ төлдөг байх (гэхдээ зах зээл дээр хугацааны туршид гарах хэмнэлтээс хамаарсан хураамж төлдөг байж болох юм).

Мэдээж борлуулагчийн хувьд боловсруулалтын зардалдаа үндэслэн үнийг хэлэлцэхийг эрмэлзэх байх. Гэхдээ  дээр тодорхой дурьдсанчлан хэрэв худалдан авагч тавьсан саналдаа хатуу зогсоод байвал худалдагч тал  боловсруулалтад гаргасан манай зардлаас бага байна гэдэг шалтгаанаар зүгээр л хэлцлээс гараад явчихгүй байх.   Хамгийн чухал нь уг  технологиос орж ирэх хүлээгдэж буй  орлого юм. Энэ нь хоёр дахь аргатай холбож өгнө.

  1. 2.      Орлогын арга (ирээдүйг харах арга)

Үнэ цэнийг  тооцоолох хоёр дахь гол хүчин зүйл  нь тухайн үйлдвэрлэлд ашиглагдаж буй технологиос  орж ирэх орлого, гарах хэмнэлтийг  баримжаалан тооцож, бусад эх үүсвэрээс яг тийм хэмжээний орлого олж, хэмнэлт гаргахад гарах  зардалтай харьцуулах явдал юм. Хэрэв 20 жилийн туршид жилийн 300.000 ам долларын өгөөжтэй (үндсэн дүн болон хүү) засгийн газрын үнэт цаасанд 4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийвэл, дээрх хугацаанд жилийн 200,000 ам.долларын өгөөжтэй (орлого, хэмнэлт, компанийн үнэ цэнийн өсөлт гм) технологийг боловсруулснаас  мэдээж илүү дээр .

Үнэндээ бонд, үнэт цаас,  банкны хүүний хувьд энэ нь энгийн биш жишээ. Энэхүү арга нь  худалдан авах үнийг тодорхойлох гэснээс  технологийн ашиглалтаас ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалыг өнөөгийн үнэд шилжүүлсэн байдлаар түүний дараагийн боломжит хувилбарын тэрхүү мөнгөн урсгалтай харьцуулахад гол найдлагаа тавьдагт оршдог.

  1. 3.      Зах зээлийн арга (эргэн тойрноо харах арга)

Үнэлгээ тогтоох сүүлийн арга нь харьцуулахуйц ойролцоо технологи, бизнес сүүлийн үед ямар үнээр зарагдсан байна гэдгийг судлах юм.  Хэрэв таны өрсөлдөгч ач холбогдолоороо доод зэргийн технологийг 2.5 сая ам.доллараар борлуулсан бол та үүнээс үнийн дүнгээр бага саналыг хүлээн авах байсан болов уу? Үүнд хамгийн чухал нь (i) чухам ямар гүйлгээг харьцуулж болохоор байна- үнэлэгчид нь  салбар, үр ашиг,  хамгаалагдах чадвар зэрэг хүчин зүйлсийг харах, (ii)  өнөөгийн, үнэн зөв мэдээллийг авах явдал юм..

Эдийн засгийн нарийн тооцоолол бүхий дэвшилтэд загваруудыг ашигладаг эдгээрээс өөр бусад аргууд хэрэглэгддэг ч ихэвчлэн дээрх гурван арга нийтлэг хэрэглэгддэг.

РОЯАЛТИЙН ХЭМЖЭЭГ  ТОГТООХ  25%-Н ДҮРЭМ

Хэдэн арван жилийн өмнө рояалтийн гэрээ хэлцэлд рояалтийн түвшинг  зохиогчийн эрхийг эзэмшигчийн технологиос орж ирэх татварын өмнөх ашгаас ойролцоогоор дөрөвний нэгээс гуравны нэгтэй тэнцүү хэмжээгээр  тогтоодог байсан. Ихэнх рояалтийн төлбөр нь рояалтийн ашгаас илүүтэйгээр цэвэр орлогод үндэслэн тооцогддог байсан юм.

Түүхэн эх сурвалжаас харахад  ашиг өндөртэй үйлдвэрүүдэд (програм хангамжийн гм), рояалтийн төлбөр ч өндөр байсаар иржээ. Жишээлбэл, хэрэв рояалтийг ашиглагчийн түүнээс орж ирэх ашгийн түвшин  нь 80% гэж үзвэл, рояалтийн төлбөрийг татварын өмнөх цэвэр ашгийн  20-30%-д байна гэж тооцох хэрэгтэй. Харин, ашгийн түвшин  бага байдаг салбарт (хүнсний үйлдвэр гм)  рояалтийн төлбөр бага байна гэсэн үг. Жишээлбэл, хэрэв шинэ бүтээлээс орж ирэх орлого 4% байна гэвэл рояалтийн төлбөрийн хэмжээ шинэ бүтээл ашигласнаас  орж ирэх цэвэр орлогын 1-1.5% -тай тэнцүү байна.

Дээрх дэлгэрэнгүй зааварласан дүрэм нь заавар, зөвлөмжөөрөө голлож байх албагүй  юм. Саяхны нэг  өгүүлэлд “Эдгээр дүрмүүд,  стандартууд нь зохиогчийн эрхийн бодит өртөгийг тодорхойлж чадах онцгой нөхцөл байдлыг тооцдоггүй” хэмээн шүүмжилсэн байна. Эдийн засгийн бусад хувилбаруудын тоо, үнэ цэнэ, нийт өгөх  үнэ цэнэ нь бусад хувилбаруудтай харьцуулахад ямар байх зэргийг энд харгалзаж үздэггүй. Энэ нь  үнэн; дор тайлбарласанчлан маш олон хүчин зүйлс үнэ цэнэ, рояалтийн түвшинг тооцоход шаардагдах бөгөөд эдгээрийн аль нь ч  хэлэлцэж болохгүйгээр бичигдчихсэн номлол биш юм.

Ихэнх тохиолдолд 25%-н дүрэм нь тодорхой технологи, шинэ  бүтээлийн (эсвэл тухайн асуудалтай холбоотой патентийн, барааны тэмдгийн) рояалтийн түвшинг тооцоолоход хэрэг болохуйц ойлголтыг өгдөг бөгөөд талууд бие биедээ ямар ч үндэслэлгүй санал дэвшүүлэхээс (хэрэв  тэд өөрсдийн бүтээлийг бусдаас эрс онцгой гэдгийг батлах үндэслэлтэй л байхгүй бол) хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, ихэнх рояалтийн мэргэжилтэнүүд рояалтийг  хэлэлцэх хүрээгээ энэхүү дүрмийг ашиглан тодорхойлдог.

РОЯАЛТИЙН ТҮВШИНГ ТОГТООХ : 5%-Н ДҮРЭМ

Рояалтийг  эмийнхээс эхлээд электрон, хүнсний үйлдвэрүүдийг хамруулсан ихэнх салбарт  цэвэр борлуулалтын 5-6%-аар тооцоолдог. Жишээлбэл, сүүлийн үеийн судалгаагаар  “бүх төрлийн үйлдвэрүүдэд рояалтийн төлбөрийн голч нь  4.5% байсан” байна. (Хүнсний үйлдвэрүүдэд хамгийн бага буюу 2.8% байхад  харин хэвлэл мэдээлэл,  зар сурталчилгааны салбарт  8% байна). Тиймээс энэ хоёр интервалын хооронд рояалтийн төлбөр гарч байвал боломжийн байна гэж үзэж болох юм.

РОЯАЛТИЙН ҮВШИНГ ТОГТООХ: БИЗНЕСИЙН ХҮЧИН ЗҮЙЛС

 Дээр тодорхойлсноор үнэлгээ, рояалтийн түвшинг тооцоолох эдгээр дүрэм нь бүгд уян хатангаас гадна  маш олон хүчин зүйлийг тодорхойлохыг шаарддаг. Хичнээн чадмаг хэлцэгч, үнэлгээчин байсан ч гэсэн дараах хүчин зүйлсийг анхаарах хэрэгтэй:

  • Ач холбогдол. Технологи нь үнэхээр чухал нээлт аль эсвэл гол бүтээгдэхүүн болох уу эсвэл туслах чанарын бүтээгдэхүүн байх уу?
  • Өвөрмөц  байдал. Тухайн оюуны өмч (патент, зохиогчийн эрх) нь өөрийн өвөрмөц шийдлээ хадгалсаар байж чадах  уу?
  • Боловруулалтын үе  шат. Шинэ  бүтээл нь шууд ашиглагдах уу, эвсэл нэмэлт судалгаа, шинжилгээ хийгдэх, эсвэл арилжаанд оруулахын тулд зөвшөөрөл авах  шаардлагатай юу ?
  • Эрсдэл. Тэрхүү шийдэл нь яг хэрэгжих магадлал хэр байна вэ?
  • Ашгийн түвшин. Шинэ  бүтээлийн ашгийн түвшин  өндөр байж чадах уу, үйлдвэрийн салбар болон дэд бүтцээс хамаарч энэ  түвшин бага байх хандлага (туслалцаа хэрэгтэй гм) байна уу?

Жишээлбэл, Их Британы Medius Associates Limited гэдэг консалтингийн компанийн 2001 онд  хийсэн судалгаагаар  эмийн бүтээгдэхүүний  “Салбрын  дундаж” рояалтийн төлбөр эмнэлгийн өмнөх үе шатанд  0-5%, , нэгдүгээр үед 5-10%,  “Бүтээгдэхүүн хэрэглэгдээд эхэлчихсэн” үед 20+% байна гэж тогтоогджээ. Технологийн брокерийн компани Novelint-ийн вэб сайтад шинэ эмийн хувьд эмнэлгийн өмнөх үе шатанд 2-3%, эмнэлгийн үе шатанд 3-4%, FDA-ээр зөвшөөрөгдсөн бол  5-7%, эмийн зах зээл дээр байр сууриа эзэлчихсэн бол 8-10% гэж тодорхойлсон байна.  Эдгээр судалгаа, жишээнүүд нь бодит тоог хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч асуудлын гол нь баталгаа авсан,  зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүний рояалтийн түвшин нь шалгагдаагүй, батлагдаагүй бүтээгдэхүүнийхтэй харьцуулахад өндөр байдаг нь бүх судалгаанаас маш тодорхой харагдаж байна.

РОЯАЛТИЙН ТҮВШИНГ ТОГТООХ: ХУУЛЬ ЗҮЙН ХҮЧИН ЗҮЙЛС

Рояалтийг тогтооход  рояалтийн гэрээний нөхцлүүд чухал юм. Жишээлбэл дараах хүчин зүйлсийг харгалзаж үзэх ёстой:
Онцгой эрх. Рояалтийг онцгой эрхтэйгээр, зөвхөн  дангаараа ашиглахаар нөхцөлтэй байна уу;  Өмчийн эзэн мөн ашиглаж байна уу? эсвэл  бусадтай хамт ашиглах уу?

  • Урьдчилгаа. Рояалтийд урьдчилгаа төлбөр шаардагдах, эсвэл төлбөр нь хугацаа, рояалтийн орлогоос хамаарах эсэх?
  • Дамжуулах боломж. Тусгай зөвшөөрлийг ашиглагч түүнийг цааш нь  дахин хуваарлих, эсвэл дамжуулан ашиглуулж болох уу?
  • Зах зээлийн далайц. Шинэ бүтээл нь хэдэн талбарт  ашиглагдаж чадах? Бүхий л зорилгоор, эсвэл бүх талбарт ашиглагдах,  эсвэл дагнан ашиглагдахаар хязгаарлагдмал уу? Жишээлбэл, хэрэв рояалти эзэмшигч аспириний патентийг эзэмшдэг гэвэл, түүнийг ашиглаж байгаа рояалти төлөгч хүссэнээрээ (өвчин намдаагчид нэмэлт болгож гүйлгээнд оруулах, эсвэл бусад бүх зорилгоор) түүнийг ашиглах; эсвэл зөвхөн өвчин намдаагчаар (хүн, амьтны); эсвэл зөвхөн 12-оос дээш насныханд мэдээ алдуулагчаар ашиглах уу? (энэ хүчин зүйлсийг бодолцохдоо шошгогүй хэрэглээг бүү орхиорой).
  • Нутаг дэвсгэрийн хүрээ. Рояалти дэлхийн хэмжээнд, эсвэл зөвхөн хязгаарлагдмал бүс нутагт (хэрэв тийм бол яг хэдий хэмжээний газар нутагт) ашиглагдах уу?
  • Хугацаа. Рояалтийн эрх хэр урт хугацаатай байх? Рояалти эзэмшигч рояалтийг ямар нөхцөлд  зогсоох?

ДҮГНЭЛТ

Хэдийгээр мэргэжилтнүүд оюуны болоод биет бус хөрөнгийн үнэлгээ, рояалтийн түвшинг тогтоохдоо бодит зах зээлийн судалгаа, нарийн  математик тооцооллыг ашигладаг ч  бизнес хийж буй хүн бүрд тэдгээрийн цаад нарийн учир шалтгаан, үндэслэлийн талаарх  холбогдох мэдээллийг дээрх өгүүлэл өгөхийг зорьсон юм.  Биет бус хөрөнгөд ихэнхдээ өвөрмөц, оюуны бүтээл бүхий хөрөнгө байдаг. Хэрэв та үнэлгээ тогтоох, рояалтийн түвшинг тодорхойлох талаар  ярилцахыг хүсвэл Howard G.Zaharoff-тай холбоо бариарай.