Ирландын Бүгд Найрамдах Улс: Нүүж очих газар

Автор: Катлин Гаррет, Стефен Хегарти

Хэвлэгдсэн: 09/04/2009 02:15

Ирландын татварын тааламжтай орчин, түүний Еврогийн бүс дэх байршил нь татварын хүнд дарамтаа багасгахын хүсч буй Их Британийн компаниудын хамгийн дуртай газар болжээ.

Катлин Гаррет, Стефен Хегарти нарын тайлан.

Shire, UBM, Henderson Group, Charter, Regus, Brit Insurance, Hiscox, WPP зэрэг Их Британийн олон том корпорациуд саяхан татварын харъяалалаа татварын тааламжтай улс руу нүүлгэсэн. Бермуд, Кэймэны арлууд зэрэгт толгой компани нь бүртгэлтэй олон группууд ч татварын диваажинтай холбогдсон гэх сэрдэлтээс зугтаж өөр улс руу нүүгээд байна.

ИБ-аас гадна олсон ашиг, ихээхэн хэмжээний санхүүжилт, IP-н орлогод бага татвар ногдуулах тохиолдолд ИБ-ны компаниуудад ингэж нүүх нь ерөнхийдөө ашигтай. Ялангуяа  гадаад дахь хяналттай корпораци болон үнэ шилжилтийн талаар хууль дүрмийн нийцлийг хангах өртөг зардлыг бууруулах боломжтой болдог.  ИБ-ны өмч хөрөнгө давамгайлсан хувьцаат бус компаниудад ч мөн ашигтай байж болох юм. Мөн татварын маш төвөгтэй тогтолцоотой улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг  группын хувьд нүүх нь үр ашигтай байж болох юм.

Хэрхэн нүүх вэ

Татварын зорилгын үүднээс холдинг компанийн удирдлага, хяналтаа өөр газарт шилжүүлж одоогийн байгаа татварын харъяалалаа өөрчилж болно.  Гэхдээ улсаас нь гарахад татвар авдаг улс орнууд бас байдаг(жишээ нь: ИБ гм) учраас ихэнхдээ дахин нэг шинэ толгой компанийг нөгөө нэг улсад байгуулж түүнийгээ нийтийн  хувьцаа эзэмшигчид, одоогийн байгаа компани хоёрын хооронд байрлуулдаг.

Эх газрын, нийтлэг хуультай улсад байгуулагдсан хувьцаат компаниудын хувьд ихэнхдээ шүүхээр батлуулсан зохицуулалтыг хүчингүй болгуулах, эсвэл хувьцааг- хувьцаагаар солих аргаар үүнийг гүйцэтгэдэг.  Хувьцаа эзэмшигчид нь одоогийн байгаа толгой компани дахь хувьцаагаа шинээр байгуулагдсан толгой компанийн яг ижил хувьцаагаар солихыг зөвшөөрдөг. Европын холбоонд байдаг хувьцаат компаниудын хувьд түүнийг одоогийн хувьцаат компанийн шинэ хэлбэр болох ‘Societas Europaea’ (SE) хэлбэрт оруулан дахин бүртгүүлээд  дараа нь Ирланд улс руу шилжүүлэн бүртгүүлж болно.  Түүнээс гадна хил дамнасан компанийн нэгдлийг зохицуулдаг зохицуулалтын дагуу ЕХ –ны улсууд дахь толгой компани нь Ирландын хувьцаат компанитай нэгдэж бас болдог.

Шинэ толгой компанийг гадаадад байгуулах нь энэ хүү шилжилтийн үйл явцын нэг хэсэг нь байдаг бөгөөд шилжилтийн үр ашгийг дээд хэмжээгээр хүртэхийн тулд түүний гадаад үйл ажиллагааг хуучнаас нь шинэ рүү нь шилжүүлэх, группэд бүтцийн өөрчлөлт хийх зэрэг ажиллагаанууд хийгдэх ёстой болдог. Нүүх шийдвэр нь тийм ч амархан гаргачих асуудал биш. Энэ нь группын засаглал болоод  үйл ажиллагаанд маш их үр нөлөөтэй  байдаг тул түүнийг аль болох бага өөрчлөлтийг шаардахаар, гэхдээ маш их уян хатан байж чадах тийм улс орныг сонгон нүүлгэх нь чухал юм.

Яагаад Ирланд гэж?

Ирланд улс яагаад компаниудын нүүж очих дуртай улс болсонд хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, Дублин нь олон улсын санхүүгийн төв болж чадсанаас гадна  маш өндөр боловсролтой, мэргэшсэн, ажиллах хүчинтэй. Мөн ямарваа нэг маргаантай асуудлыг маш шуурхай, зардал чирэгдэл багатайгаа шийддэг, их туршлагатай, өндөр бүтээмжтэй Худалдаа, бизнесийн шүүх тогтолцоотой.

Эдгээрээс гадна татварын хэд хэдэн давуу талууд байдаг. Ирландын аж ахуйн нэгжийн орлогын татварын хувь бага, нийт худалдаа, арилжааны ашгийн 12.5% байдгаас гадна ашгаа гадагшаа шилжүүлэхэд ямар нэг татвар төлдөггүй.  Мөн Ирланд улс нь  АНУ гэх мэтийн 46 улстай давхар татварын гэрээтэй байдаг бөгөөд одоо дахин дөрвөн улстай энэхүү гэрээг байгуулаад, одоогоор хүчин төгөлдөр үйлчилж арай эхлээгүй байна.

Нөгөө нэг давуутай тал гэвэл Ирланд нь ЕХ-ны гишүүнээс гадна Еврогын бүсэд англиар ярьдаг цорын ганц улс юм.  ИБ, АНУ, Ирланд нь бүгд эх газрын нийтлэг эрх зүйтэй улс учраас түүний хуулийн концепцүүд нь ихэнх хөрөнгө оруулагчдаар хүлээн зөвшөөрөгддөг; мөн хувийн өмчийн болон хөрөнгө шилжүүлэх, хуулийн концепци, тэгш эрх зэрэгтэй холбоотой хуулиуд нь ИБ болон АНУ-нхтай төстэй байдаг.

Шинэ толгой компани нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, эсвэл SE хэлбэрээр маш хурдан хугацаанд байгуулагдах боломжтой.  Ирландын хувьцаат компаниуд нь ОУСТС-ыг тайлан бүртгэлдээ мөрдөх ёстой бөгөөд, салбаруудтай бол тайланг группын хэмжээнд нэгтгэн гаргах ёстой байдаг.

Ирландад байгуулагдсан компаниудын хувьцаа нь CREST системээр дамжин шилждэг. Хувьцааг мөн Хадгаламжийн сертификат (ADRs) хэлбэрээр ч байршуулж болдог бөгөөд  тэгсэн тохиолдолд тэдгээр нь Америкийн хадгаламжийн сертификатын нэгэн адилаар эсвэл  ADR-тай ижил тэнцүү байх зохицуулалтын дор арилжаалагддаг. Ирландын компаниудын гаргасан, АНУ болон Канадын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг  ADRs (эсвэл яг ADR-тэй ижил тэнцүү хэлбэртэй хувьцаа) –ийг шилжүүлэхэд тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй байдаг.  Ирландад байгуулагдсан компанийн хувьцааг CREST системээр дамжуулан шилжүүлсэн тохиолдолд тэмдэгтийн хураамж 1% төлнө. Жэрсийд байгуулагдсан толгой компанийн хувьцааг шилжүүлэхэд Ирландын тэмдэгтийн хураамж төлөх ёсгүй байдаг. Ирландын компанийн хувьцааг Евроклиэр систэмд байршуулж болдог бөгөөд хувьцаа болон хүүг уг системээр дамжуулан шилжүүлэхэд тэмдэгтийн хураамж төлдөггүй.

Ирландын Хөрөнгийн Бирж (ISE) нь Ирландын компаниудын нийтэд нээлттэй хувьцаа гаргах проспектусыг батлах үүрэгтэй байдаг бөгөөд тэр түүнийгээ харьцангуй хурдан хугацаанд, өндөр бүтээлтэйгээр гүйцэтгэдэг.  Улсын болон нээлттэй хувьцаат компанийн хяналтын багцыг, эсвэл бүхэлд нь хувьчлах үйл явц нь Ирландын Тэйковерын Комиссоор шийдвэрлэгддэг бөгөөд уг комиссын удирдлага болгодог дүрэм нь ИБ-ны Тэйковерын Комиссын дүрэм болон ЕХ-ны Тэйковерын удирдамж 2004/25/EC  дээр суурилсан байдаг.

Татвар

Ирланд руу компаниуд ихээр шилжих болсон гол шалтгаан нь түүний татварын тааламжтай тогтолцоо юм. Ирланд нь ЕХ-ны “оншор” улс бөгөөд дотоодоос нь мэргэжлийн болон захиргааны үйлчилгээг авах боломжтой байдаг. Түүнээс гадна Ирландын татварын хууль нь орлогоо шилжүүлэхийн өмнөх шалгалтыг тэр бүр хийдэггүй, зөвхөн  үнэхээр хүссэн үедээ л хаяа хийдэг.

Харин хөрөнгийн олзон дээр ногдуулдаг татварын хувь 22% байдгыг тэмдэглэх нь зүйтэй байх. Гэхдээ Ирландын оршин суугч бус этгээдийн хувьцаанд хөрөнгийн олзны татвар ногдуулдаггүй.  ЕХ-н татварын харъяалалтай компани/группын 12-оос дээш сарын хугацаанд байлгаж байсан нийт компанийн хувьцааны 5%+-г гаргахад бас татвар ногдохгүй.

ЕХ болон Ирландын оршин суугчдад олгож байгаа ногдол ашигт, мөн ADR хэлбэрээр байгаа АНУ/Канадын хувьцаат компаниудын хувьцаанд татварыг суутгах хуулийн заалт байдаггүй.  Үүнээс гадна орлого авах хувьцаа гэдгийг ашиглан Ирландын бус ногдол ашгийг хувьцаа эзэмшигчид үргэлжлүүлэн авсаар байх бүтцийг хэрэгжүүлэх бас боломжтой байдаг.

Ирландад байгуулагдсан компаниудын авч байгаа ногдол ашигт 12.5%, 25%-н татвар ногдуулдаг, гэхдээ бусад олон төрлийн хөнгөлөлт, урамшууллын уян хатан системээр ихэнхдээ төлөгдөхгүй болдог; мөн үүнээс өөр татваргүйгээр бэлнээр орлогоо шилжүүлэн авах арга техникүүд ч бас байдаг байна.

Цаашилбал (i) ЕХ болон Ирландын оршин суугчид,  (ii) хөрөнгийн биржээр олгогдсон бонд, арилжааны үнэт цаасны хүүгийн орлогоос татварыг суутгадаггүй.

Татварын талаар мэдээлбэл зохих бусад зүйлс:

  • ААНОАТ арилжааны ашигт 12.5%, харин идэвхигүй орлогод 25% байдаг ;
  • Судалгаа, шинжилгээ & боловсруулалтын ажилд татварын тусгай хөнгөлөлт үзүүлдэг;
  • Ирландад Үнэт цаасжуулалт,  санхүүжилтийн компанийн маш тааламжтай, уян хатан горим үйлчилдэг ;
  • Ирландад Нимгэн капиталжуулалтын дүрэм байдаггүй;
  • Ирландад хяналттай гадаадын компани/АНУ дэд хэсэг F дүрмийн компани байхгүй;
  • Үнэ шилжилтийн талаарх дүрэм журам маш багатай
  • Ирланд нь давхар татварын маш цогц тогтолцоог бий болгож чадсан.  Эдгээр гэрээ нь ерөнхийдөө орлогын татвар, компанийн татвар, хөрөнгийн олзын (шууд таварууд) гэсэн татваруудыг хамарсан байдаг.

Шинэ газар шинэ толгой компанийг байгуулаад, түүнийг удирдан авч явна гэдэг нь  зүгээр байгуулснаараа болчихдог амар зүйл биш.  Компанийн гол удирдлага, хяналт одоогийн толгой компанийн байгаа улсаас гарч байрлах ёстой. Компанийн хамгийн чухал стратегийн шийдвэр, чиглэлүүд гарч байх тэр газарт компанийн гол удирдлага, хяналт байх ёстой. Эдгээр гол шийдвэрүүд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар гардаг бол тэр хурал болдог газар нь тэрхүү гол шийдвэр гарч буй газар болох учиртай. Гэвч ТУЗ-н хурал хаана болж байна гэдэг нь түүний төлөөллүүд эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа байршил уу эсвэл түүний шийдвэр дээр “резинэн тамга” тавигдаж байгаа газар уу гэдэг нь бас тодорхойлогдохгүй байгаа юм.

Эдгээр дүрэм, журмууд нь Ирландад шинэ толгой компани байгуулж байгаа мөртлөө өөрийн хуучин толгой компанийг байлгасаар байхыг хүсч байгаа Үндэстэн дамнасан корпарацуудын хувьд группын стратегийн гол шийдвэрүүдийг гаргах ТУЗ-н хурлыг Ирланд улсад хийж байх ёстойг илэрхийлж байгаа юм.

 Катлин Гаррет – Лондонгийн оффисын дарга

Стефен Хегарти – Артур Коксын хамтрагч