Дэлхийн худалдааны татвараас зайлсхийлтийн золиос нь буурай улс орнууд болж байна

Залуу Вьетнам эмэгтэй цагаан будааны үр суулгаж байна. Хөгжиж буй орнуудын татварын нийт алдагдал нь дэлхийн хэмжээний Хөгжлийн албан ёсны тусламжийн нийт дүнгээс давж байна.

САНАЛ СЭТГЭГДЭЛ: Хөгжиж буй орнуудыг тэрбум тэрбумаар нь алдагдалд  хүргэж буй татварын системийг Удирдлагууд чангатгах ёстой хэмээн  DAVID McNAIR  бичжээ.

Энэ нь боолын нийгмээс хойш даян дэлхийн эдийн засгийн хэргийн хамгийн аймшигтай муухай хэсэг хэмээн нэрлэгдэхэд хүрсэн. Боолын нийгэм устахаас өмнө маш олон жилийн туршид өргөн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, ямарч асуудал, гомдол бараг гаргадаггүй байжээ.

Олон улсын хэмжээнд худалдаа, бизнес хийдэг компаниуд тэрбум тэрбумаар нь еврог улс хооронд гүйлгэх замаар татварын хэмжээг бууруулж, бүр зайлсхийх арга барилаар ажиллаж байна.

Үндэстэн дамнасан корпарацийн шилжүүлэх үнийн системд нэг толгой компанийн доорх харилцан хамаатай компаниудын хооронд  цөмийн реактороос эрдэнэ шиш хүртэлх  бүх зүйлсийг хамруулсан ажил, гүйлгээ хийгдэж байна. Үүнд мөн оюуны өмчийн эрх, удирдлагын үйлчилгээ, даатгал гэх мэтийн биет бус хөрөнгууд өөрийн гэсэн үнэтэйгээр хамрагдаж байна.

Энэхүү ҮДК-ийн салбар компаниуд нь харилцан ажил, гүйлгээндээ “урт гарын зарчмын үнэ” хэмээгддэг зах зээлийн шударга үнийг баримталдаг бол энэ нь яг л хуул ёсны ажил, гүйлгээ байх юм.

Гэвч дэлхийн нийт худалдааны эргэлтийн 60 хувь нь ҮДК-ийн хооронд бус харин корпораци дотроо явагддаг болоод байгаа нь урт гарын зарчмын үнэ гэдгийг мартагдахад хүргэж,  үнэ, хураамжийн хэмжээг хэрхэн тодорхойлж байгаа нь улам бүр бүрхэг, хаалттай болж, улмаар татварын хэмжээг бууруулахын тулд тоонууд нь маш ихээр гуйвуулагдсан дүнгээр илэрхийлэгдэх болжээ.

Хоорондоо харилцан хамааралгүй талууд ч хүртэл яг энэ зорилгоор нууцаар тохиролцоо хийдэг болсон байна.  Энэ бүх арга залийг хамтад нь “худалдааны үнийн гуйвуулга” гэж нэрлэдэг.

Үүний юу нь бидний анхаарлыг татаж байна гэхээр татвараас зайлсхийлтийн даян дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөө нь юм. Европын холбоо, АНУ руу урсан орж байгаа хууль бус хөрөнгийн хохирогчид нь ихэнхдээ ядуу улс орнууд байдаг бөгөөд тэдний татварын албад нь мэдлэг, туршлага, нөөц, боломж хомс байдгаас энэ талаар хөөцөлдөх, араас нь тэмцэх чадамж сул байдаг байна.

Кристиан Эйдийн хийсэн шинэ судалгаагаар үнэ шилжилтээр хичнээн хэмжээний мөнгийг ЕХ, АНУ, ИБ-д алдсаныг улс улсаар нь анх удаа тооцож гаргасан юм.

Жишээ нь: 2007 оны Хятадаас Испани улс руу 40 сая ширхэг хөргөгч-хөлдөөгчийг нэг бүрийг нь €0.27-оор, мөн 26 сая ширхэгийг нэг бүрийг  €0.56-ийн өртгөөр импортолсон байна.  Үүгээр €8.08 тэрбумыг Хятадаас гувчуулан гаргаж чаджээ.

Мөн жилд Малайз  улс нь маш их хэмжээний тогтмол эсэргүүцлийг (цахим хэрэгслийн эд анги) АНУ-руу 1 цэнтээс доогуур үнээр 18 ачилтаар экспортолсон байна. Үүний үр дүнд 164 тэрбум ам.доллар (€123 billion) Малайзаас гадагш шилжсэн байна.

Эдгээр тоонууд үнэхээр итгэхийн аргагүй байгаа бөгөөд энэ нь хамгийн сайн аргачлал, хамгийн иж бүрэн цогц мэдээллийг ашиглаж олон улсын шинжээч, Худалдааны Судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч  Профессор Сайман Паак гуай энэ судалгааг хийсэндээ ч ганцхан байгаа юм биш.

АНУ-н Конгресст энэ асуудлаар зөвлөгөө өгсөн профессор Паак гуай 2005-2007 онуудын хооронд хийгдсэн биет бүтээгдэхүүний худалдааны хоёр талын гэрээнүүдийг шинжилж, тэдгээр барааны байх ёстой үнийн параметрүүдийг тооцоолон, нормальный байх ёстой үнийн хүрээнээс хальсан үнийн дүнгээр худалдааны үнийн шилжилтийг тооцон гаргажээ.

Түүний тооцоолж гаргасан нийт дүнд хөрөнгийг гадагш гаргах, татварыг бууруулах зорилгоор зохиомлоор бууруулсан, эсвэл өсгөсөн үнүүд орсон.

Судалгаагаар энэхүү зүй бус үйлдлийн улмаас 2005-2007 онуудад  ЕХ болон АНУ- руу ЕХ-ны бус орнуудаас нийтдээ  €850.1 тэрбум евро шилжин орсон байна. Хэрэв энэ дүнд одоогийн татварын хувь хэмжээгээр татвар ногдуулсан бол ЕХ-ны бус орнууд нийтдээ 279 тэрбум еврогын орлогыг олох ёстой байжээ.

Энэ хугацаанд дэлхийн хамгийн ядуу 49 орон 2.6 тэрбум еврогийн татварыг нэмж авах боломжтой байжээ. Орлого багатай улс орнуудаас хамгийн ихээр татварын орлогоо алдсан орнуудад Нигер улс (€734 сая евро), Пакистан  (€446 сая евро), Вьетнам  (€367 сая евро), Бангладеш  (€272 сая евро) орж байна.

Хөгжиж буй орнуудын нийт алдсан татварын орлогын хэмжээ нь дэлхий нийтээр үзүүлдэг хөгжлийн тусламжийн нийт дүнгээс хавьгүй их, тэр бүү хэл 2015 онд хэт ядуурлыг нэг дахин буулгах мянганы хөгжлийн зорилтыг хангахад шаардагдаж байна хэмээн Дэлхийн банкнаас тодорхойлж байгаа $40 – $60 сая ам.долларын төсвөөс ч хол давах юм.

Ирланд улс нь энэхүү өргөн хүрээтэйгээр амьдралд хэрэглэгдэж байгаа практикт тодорхой үүрэгтэйгээр оролцож байгаа бөгөөд тэр нь бизнесийн маш тааламжтай татварын стратегийг баримталж гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж байгаа явдал юм. Энэ практикт цаана нь төлөх өртөг зардал гарахгүй гэж үү гэдэг талаас нь Кристиан Эйдын судалгаа бас хөндөж үзсэн байна.

2005-2007 онуудад Ирланд улс руу орсон 5.8 тэрбум еврогийн хөрөнгийн ихэнх нь Европын өндөр орлоготой оруудаас байсан бол 268 сая евро нь хамгийн ядуу 49 орноос шилжсэн байна.  Энэ нь Ирландын 2008 оны хөгжлийн тусламжийн нийт төсвийн ( 899 сая евро) дөрөвний нэгээс ч их дүн болж байна.

Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартаар Үндэстэн дамнасан корпорацууд нь тайлан бүртгэлийг нэгдсэн байдлаар гаргаж байхыг шаарддаг. Ингэснээр татвар ногдох эдийн засгийн үйл ажиллагаа хаана явагдаж, ашгаа хаанаа тайлагнаж байгааг томоохон бизнесийг хянан-шинжилж байхыг оролддог ямар ч засгийн газрын татварын байгууллагууд, хөрөнгө оруулагч , иргэний нийгмийн байгууллага мэдэх аргагүй болж байгаа юм. Тиймээс энэ нь фирмүүдэд хөрөнгөө хаашаа  шилжүүлж,  татвараа хаана төлөхөө (эсвэл зарим тохиолдолд төлөхгүй байхаа) шийдэхэд амар болж байна.

Тиймч учраас олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хичнээн ашиг олсон, хэдэн хүнийг ажлын байраар хангасан, татварт хэдийг төлж байгааг бизнес эрхэлж байгаа улс орон тус бүрээр нь нийтэд нээлттэй мэдээллүүлдэг шаардлагыг хэрэгжүүлж эхлүүлбэл ийм айхтар зүй бус үйлдлийг эрт илрүүлэх боломжтой болно.

Ингэснээр тухайн компани аль аль улсад (үүнд  татварын диваажин улс орнуудыг оруулан)  маш их, эсвэл эрс бага ашгийг тайлагнасан байгаа нь харагдах юм. Энэ нь хөгжиж буй орнуудын татварын албадууд аль санхүүгийн урсгалд нэн тэргүүнд гол анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай болж байгааг мэдэх боломжоор хангагдана.

Үүнээс гадна бүх компани болон хувь хүмүүсийн татвартай холбоотой мэдээллийг бүх улс орнууд автоматаар харилцан солилцдог байвал үнэ цэнэтэй хөрөнгийн шилжилтийг хянах боломжтой болох юм. Нийцлийг объектив байдлаар үнэлэх болно.

Хөгжиж буй орнуудын хувьд зохих ёсны татвараа ногдуулан авч чадвал тэр нь боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэцдээ зарцуулагдах бөгөөд, нөгөө талаар байнгын тусламжаас хамааралтай байдаг хамаарал, ялангуяа  энэ хямралын үед тусламжийн байдал улам бүр хүндэрч байгаа нөхцөлд  төгсгөл болох боломж бүрдэнэ.

Бидний тайлангийн нотолгоо маш тодорхой: худалдааны зүй бус үнэ тогтоон  үнэ шилжилт хийдэг байдлыг бууруулж, шахан зайлуулснаар баян, ядуу аль аль нь хожиж, дэлхий нийтээр ашиг тусыг хүртэнэ.