Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) нь татварын диваажингийн хар жагсаалтаас 4 орныг хаслаа
February 27, 2012
· Нийтэлсэн: Нэгдсэн төсвийн хэлтэс ·
Сэтгэгдэл үлдээх
Өнгөрсөн долоо хоногт хэвлэгдсэн хар жагсаалтад Коста Рика, Малайз, Филиппин, Уругвай улсууд орсон байсан.
ЭЗХАХБ-н дарга Ангел Гурия Парис хотноо хэлсэн үгэндээ эдгээр дөрвөн улсууд нь бүгдээрээ түүний зохицуулалтыг дагаж мөрдөхөөр болсныг мэдэгдсэн юм.
Энэ жагсаалт нь Том-20-н чуулганы үеэр хамтран ажилладаггүй татварын диваажин /нэн тааламжтай нөхцөл олгодог/ улс орнуудад илүү шахалт үзүүлэх, тэднийг багасгах зорилгоор хийсэн оролдогуудын нэг хэсэг нь юм.
Том 20 –ын авч байгаа арга хэмжээ
“Эдгээр дөрвөн улс орнууд нь ЭЗХАХБ-н стандартын дагуу бүрэн хэмжээгээр мэдээлэл солилцож байх амлалтаа өгсөн нь нэн тааламжтай байна” хэмээн н. Гурия хэлжээ.
Үүний үр дүнд ЭЗХАХБ-ын хянаж байдаг 84 орноос одоо энэ жагсаалтад нэг нь ч байхгүй байгаа гэж тэр мөн нэмж хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо Том 20-ын удирдлагууд ЭЗХАХБ–ын жагсаалтад үндэслэн “хамтран ажилладаггүй улс орнуудыг, үүнд мөн татварын диваажингуудыг хамруулсан хориг арга хэмжээ авахаар тохиролцоонд хүрчээ.
Уругвай өөрийн улсыг энэхүү ЭЗХАХБ-н хар жагсаалтад буруу оруулсан хэмээн эсэргүүцсэн ба харин ЭЗХАХБ нь Уругвай улс ӨАБНУ-н гомдлыг хүлээн авч, татварын ил тод байдлын журмыг мөрдөхөөр болсонд баяртай байгаагаа мэдэгдсэн юм.
Филиппин, Малайз улсууд ч мөн уг жагсаалтаас өөрсдийн нэрийг хасуулахын тулд ЭЗХАХБ-тай яриа хэлцэл хийж байсан юм.
Үүнээс гадна, АНУ-н төрийн сан нь Щвейцарь улстай 1996 онд хийсэн татварын талаарх хоёр талын гэрээнийн хэлэлцээрийг эхлүүлээд байгаагаа мөн мэдэгдсэн байна.
Щвейцарь улс нь өнгөрсөн сард банкны нууцлалын асуудлыг зөөлруулж, ЭЗХАХБ-н татварын стандартыг бүрэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн байна. Мөн засгийн газар нь АНУ болон Японы засгийн газруудтай татварын талаар хамтран ажиллах хэлэлцээрийг эхлэхээр тохиролцсон.
BBC NEWS-аас авсан мэдээ:
http://news.bbc.co.uk/go/pr/fr/-/1/hi/business/7987417.stm