СЯ БА ЭБЭХЯ ХАМТРАН ТОХИРОЛЦОХ ГАЗРЫН ТОСНЫ ХУУЛИЙН ТӨСЛИЙН САНАЛ БОЛГОЖ БУЙ ГОЛ АСУУДЛААРХ САНАМЖ БИЧИГ

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

ОУВС-ИЙН ГАДААД ЭКСПЕРТ ОНОРЕ ЛЕ ЛАК БЭЛТГЭВ

 I. ОРШИЛ

1. Энэхүү Санамж бичигт газрын тосны хуулийг эцэслэхтэй холбогдолтой гол асуудлууд болон зарчмуудыг дахин авч үзсэн байгаа бөгөөд энэ долоо хоногт болсон Сангийн яам (СЯ), Эрдэс баялаг, эрчим хүчний яам (ЭБЭХЯ)-ны хамтарсан уулзалтад зориулж бэлтгэсэн юм. Энэ баримт бичгийг Хамтарсан уулзалтын үеэр төсөл болгон үндэслэн ярьсан билээ. Тухайн баримт бичигт газрын тосны хуулинд тусгаж буй асуудлууд хэт олон тул эдгээр бүх асуудлыг хамрах зорилтыг тавиагүй. Үүний зорилго бол гол асуудлууд дээр төвлөрч нийтлэг ойлголттой болгоход чиглэгдсэн юм. Мөн түүнчлэн энэ баримт бичигт Ажлын хэсэгт өнгөрсөн долоо хоногт ярилцаж, хуулийн төсөлд оруулахаар тохиролцсон гэж үзсэн бага ач холбогдолтой асуудлыг тусгаагүй.

 II. ГАЗРЫН ТОСНЫ ШИНЭ ХУУЛИЙН ЗОРИЛТУУД БА ХҮРЭЭ БОЛОН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2. Газрын тосны шинэ хуулий шинэчлэн найруулах үндэслэлийг 2010 оны Хууль зүй, дотоодын хэргийн яам (ХЗДХЯ)\ЭБЭХЯ-ны “Үзэл баримтлалд” тодорхой зааж өгсөн.

3. Хуулийн гол зорилго нь Монгол улсын урт хугацааны төрийн ашиг сонирхлыг хамгаалахын хамт газрын тосны хайгуул болон олборлолтын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих зорилогоор орчин үеийн газрын тосны хууль боловсруулахад оршино. Газрын тосны үнийн ирээдүйн хэлбэлзэл болон Монгол улсын газрын тосны нөөц бололцоо тодорхой бус байгааг харгалзан шинэ хуулийн хүрээнд газрын тосны үнэ өөрчлөгдөх болон хүлээгдэж буй олборлолтын хэмжээ зэрэг асуудлыг зохицуулж, уг хуулийг урт хугацаанд хэрэглэж болохоор гэрээний болон татварын нөхцлүүд нь уян хатан байх ѐстой. Газрын тосны хуулийг баталсан Монголтой адил төстөй орнуудын иймэрхүү хуулиудыг, хэрвээ тэдгээр нь олон улсын шилдэг туршлага гэж хүлээн зөвшөөрөгдсөн байвал жишиг болгон ашиглах хэрэгтэй.

4. Хуулийн хүрээ нь “газрын тосны” хайгуул болон олборлолт, мөн түүнчлэн хоолойгоор дамжуулах тээвэрлэлтийг хамарч, гэхдээ цэвэршүүлэлт болон хуваарилалтыг хассан байгаа. Газрын тос нь “түүхий тос” болон “байгалийн хий”-г хэлнэ. Газрын тос нь уламжлалт болон уламжлалт бус газрын тосноос бүрддэг бөгөөд гэхдээ гол анхаарал нь уламжлалт газрын тос дээр төвлөрдөг.

5. ХЗДХЯ-ны цохон тэмдэглэсний дагуу хуулийн нэг гол зорилго нь бусад хуулиуд болон шинэ хуулийн хооронд нийцэхгүй байгаа зүйл болон зөрчлүүдийг арилгахад оршино гэж заасан. Иймд бусад хуулиудтай нийцэхгүй зүйл гарахыг урьдчилан сэргийлэх зорилгоор бусад хуулиудад зохих өөрчлөлтүүдийг оруулах тухай хуулинд тодорхой заалтыг оруулах нь зүйтэй. Мөн түүнчлэн, энэхүү Санамж бичигт бусад хуулиудтай нийцэхгүй байгаа зүйлийг хязгаарлах зорилгоор хуулийн төсөлд хавсаргасан өөрчлөлтүүдээс гадна нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах талаар судалж үзэхийг санал болгож байна.

6. Онөөгийн байдлаар Монголд газрын тосны хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа 1991 оны Газрын тосны тухай хууль болон журмын дагуу 18 бүтээгдэхүүн хуваах гэрээ (PSCs)-ний хүрээнд зохицуулагдан явагдаж байна. Эдгээр гэрээг 1993 оноос 2010 оны хоорондохь урт хугацаанд байгуулагдсан бөгөөд гэрээ тус бүр нь хэлэлцээ хийх болон гарын үсэг зурах тухайн үеийн газрын тосны салбарын нөхцөл байдлаас хамааран тодорхой заалтуудыг оруулсан байдаг.

 7. “Бүтээгдэхүүн хуваах гэрээний \БХГ\ арга хэмжээ”-ний давуу тал бол “татвар-нөөц ашигласны төлбөрийн арга хэмжээ” \уул уурхайн салбарт ашигладаг\-тай харьцуулахад БХГ-ний хүрээнд ашгаас илүү өндөр орлого олж авах боломжийг Засгийн газарт олгодог. ЗГ-ын энэхүү илүү өндөр орлого нь голчлон “Ашигт тосны Засгийн газрын хувь ногдол”-оос бүрддэг бөгөөд дэлхийн хэмжээнд түүний хувь хэмжээ нь “нөөц ашигласны төлбөр ба орлогын албан татвар”-ын нийлбэртэй харьцуулахад хамаагүй өндөр байдаг. Эдгээр давуу талыг ОУВС-ийн 2011 оны 11 дүгээр сарын Санамж бичгийн төслийн 64-р Зүйлийн 2 болон 3 дүрс зураг дээр харж болно. Иймд БХГ-г хэрэглэж байгаа орны тоо улам нэмэгдэж байгаа тул уг гэрээг Газрын тосны шинэ хуулиар эрх олгож Хайгуул болон олборлолтын төрлийн гэрээ болгон үргэлжлүүлэн ашиглахаар шийдвэрлэсэн. Тус хуулинд бусад төрлийн гэрээг байгуулахыг зөвшөөрөөгүй бөгөөд харин тийм эрхийг хуулийн төсөлд бас тусд нь тусгаж өгч болох юм.

8. Нэг чухал бодлогын чанартай шийдвэр бол шинэ хуулийг боловсруулж байхдаа “шилжилтийн заалт” гэж нэрлэгдэх заалтыг томьѐолж, шинэ хууль хүчинтэй болох өдрөөс эхлэн одоо үйлчилж байгаа гэрээнүүдийн хууль, эрх зүйн болон татварын асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Дор 36-р зүйлд боломжийн хувилбаруудыг, “өвөг эцгийн” гэж нэрлэгдэх ихээр хэрэглэгдэг заалтыг оролцуулан товчилж дурьдсан байгаа. Онөөгийн байдлаар “шилжилтийн заалт” нь байхгүй байгаа бөгөөд түүнийг оруулах хэрэгтэй.

9. “Шилжилтийн заалтыг” оруулахын тулд одоогоор хүчинтэй байгаа 18 БХГ-нд “тогтвортой байдлын заалт” байгаа эсэхээс хамааран асуудлыг судлах нь зүйтэй. Иймд хүчинтэй байгаа БХГ-үүдийг ойрын үед нарийвчлан хянан үзэх хэрэгтэй. ЭБЭХЯ-ны албан бичгээр хийсэн хүсэлтийн дагуу ХЗДХЯ уг асуудлыг мөн судалж байгаа.

10. Шинэ хууль нь мөн шинэ БХГ-нд зориулж “төсвийн тогтвортой байдал”-ыг хангах асуудлыг шийдвэрлэх ѐстой болно.

 III. ГАЗРЫН ТОСНЫ ШИНЭ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ГАРЧ БУЙ ТӨСӨВТӨЙ ХОЛБОГДОЛТОЙ ГОЛ АСУУДЛУУД

А. НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР

11. Хэдийгээр зарим орнууд БХГ-нд нөөц ашигласны төлбөрийг хэрэглэдэггүй ч тэдгээр орнуудын Ашигт тосны Засгийн газрын ногдол хувь нь нөөц ашигласны төлбөрөөс нилээд өндөр байдаг. Хуулийн төслийн Зүйл 30.1-д санал болгосноор нөөц ашигласны төлбөрийг 5 хувиас дээш ногдуулна гэж заасныг нь хүлээн авч болно. Уг заалтын үг хэллэг нь шинээр БХГ-ний хэлэлцээ хийхэд шаардлагатай үед нөөц ашигласны төлбөрийг илүү өндрөөр тогтоох боломжийг олгож байгаа бөгөөд түүний хэмжээг газрын тосны гэрээнд тодорхойлж өгнө. Иймд нөөц ашигласны төлбөрийг өдөр тутмын олборолттой холбон татварын өөрчлөгддөг хэмжүүрт суурилуулах тохиолдолд хэлэлцэж тохиролцсон хувь хэмжээ нь илүү том талбайн хувьд ирээдүйд 12 хувиас дээш байж болох юм. Жижиг талбай буюу уламжлалт бус тосны хувьд нөөц ашигласны төлбөрийг бага хувьтай байх шаардлагатай бөгөөд 5 хувиас дээш гэдэг нь тохирсон хэмжээ юм. Байгалийн хий болон уламжлалт бус газрын тосны нөөц ашигласны төлбөрийг хуулийн хүрээнд мөн тодорхойлж өгөх шаардлагатай бөгөөд одоогоор уг заалт хуулинд тусгагдаагүй байгаа боловч байгалийн хий болон уламжлалт бус газрын тосны хувьд нэг сонголт бол нөөц ашигласны төлбөр нь газрын тосны гэрээнд зааснаар байж болно. Иймд нөөц ашигласны төлбөрийг нэвтрүүлэх нь Засгийн газрын нийт ногдол хувийг өөрчлөхгүй бөгөөд нөөц ашигласны төлбөрийг төлөх нөхцөлд Гэрээлэгч нь Засгийн газрын Ашигт тосны ногдол хувийг өөрийн өгсөн саналдаа бууруулж өгдгийг сануулж болох юм.

 Б.Өртөгт тос болон Ашигт тосны хувийг хуулинд зааж өгөх шаардлагатай юу?

12. Газрын тосны хууль батлагдсан бусад орны ихэнхи хуулинд БХГ-ний дагуу Өртөгт тосны зөвшөөрсөн Засгийн газрын хувь ногдлыг хуулинд тусгайлан зааж өгөөгүй байдаг. Зөвхөн Өртөгт тос болон Ашигт тосны зарчмуудыг Газрын тосны хуулинд зааж өгдөг. Иймд энэхүү арга замыг шинээр боловсруулж буй Монгол улсын хуулинд ашиглахыг санал болгож байна. Гол учир шалтгаан нь Засгийн газар нь БХГ-ний уян хатан байдлыг ашиглан ирээдүйд үр ашгаа олж авч болох юм. Хуваалт хийх хувь болон аргачлал нь лиценз олгох буюу хэлэлцээний үр дүнд тодорхойлогдох болно. Үүний үр дүнд эдгээр гэрээг бүх тохиолдолд Засгийн газраар батлах бөгөөд загвар БХГ-г мөн батлана.

 В. БХГ-ний эзэмшигч нь тухайн орны татварын хууль тогтоомжийг мөрдөх ѐстой юу эсвэл татвараас чөлөөлөгдөх үү?

13. БХГ-ний хүрээнд 4 арга зам байна. Үүнд:

 а.БХГ-ний эзэмшигч нь татвараас бүрэн чөлөөлөгдөх.

б.БХГ-ний эзэмшигч нь бүх татварыг төлөх \аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг1 болон бусад татварыг оролцуулан\ бөгөөд эдгээр татварыг бүгдийг бэлнээр төлнө.

1 ААНОАТ гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

в.Өөр нэг хувилбар бол б) БХГ-ний эзэмшигч нь хязгаарлалтай тооны сонгосон татварт хамрагдана \тухайлбал, орлогын албан татвар, нөөц ашигласны төлбөр, бонусууд, г.м.\ бөгөөд бусад бүх татвараас чөлөөгдөнө.

г.БХГ-ний эзэмшигч нь бүх татварыг төлөх ѐстой бөгөөд харин хууль болон гэрээний дагуу эдгээр татварыг Засгийн газрын Өртөгт тосны \энэ нь дээрх б\ ба в\ хувилбараас автоматаар илүү өндөр юм\ хувь ногдолд тусгасан байгаа.

Г гэсэн хувилбарыг дэлхий даяар ихэвчлэн ашигладаг бөгөөд Санамж бичгийн Хэсэг 68-ээс 70-т зааснаар уулзалтын үеэр танилцуулсан бөгөөд зөвлөмж болгож байна.

14. Хувилбар a)-ийн хувьд гэвэл БХГ-ний дагуу татвараас чөлөөлөгдсөн тохиолдолд Засгийн газар нь Өртөгт тосны илүү өндөр ногдол хувийг авах бөгөөд энэ нь “татвар-нөөц ашигласны төлбөр”-ийн хүрээнд дэхь цэвэр татварын төлбөрөөс илүү өндөр байх ѐстой юм. Иймд “татвараас чөлөөлсөн ” нөхцөлд ч татвар-нөөц ашигласан төлбөрийн зохицуулалттай харьцуулахад тухайн орон газрын тосноос илүү их орлого олж байгаа. Гэхдээ, улс төрийн хувьд татваарас чөлөөлөх нь нийт иргэд БХГ-ний талаар нарийн ойлголт байхгүй нөцхөлд буруу ойлголт үүсэх явдал гардаг. Хувилбар a) бол Монголын нөхцөлд тухайн хууль болон Аж ахуйн нэгжийн албан татварын хуулиар тогтоодсон тул шийдвэрлэх хамгийн боломжийн хувилбар юм\Орлогын албан татвараас чөлөөлөх болон Зүйл 18.1.2 болон Зүйл 18.2-д 20 хувийн суутган татвараас чөлөөлөх\ эдгээр нь татвараас чөлөөлөх асуудалтай бүрэн нийцэж байгаа бөгөөд одоо байгаа БХГ-нд үйлчилж байгаа.

15. Хувилбар a) нь бол Хувилбар б)-ийн эсрэг хувилбар юм. Энэ тохиолдолд Ашигт тосны Засгийн газрын ногдол хувь нь Хувилбар б)-аас доогуур байх юм : t зөрөө нь бэлнээр төлсөн татварын хэмжээтэй дүйцэж байгаа.

16. Төлөх ѐстой татварын болон төлбөрийн тоо зарим оронд нилээд өндөр тул, Хувилбар в) –г –-ийн дагуу төлбөрийг хэдхэн тодорхой том хэмжээний татвараар хязгаарладаг.

17. Хэрвээ Хувилбар г) –г шинэ газрын тосны хуулийн хүрээнд сонгох тохиолдолд газрын тосны хууль болон Орлогын албан татварын хуулинд тус аргачлалыг зөвшөөрсөн товчхон заалтыг оруулах шаардлагатай юм.

18. Хэрвээ БХГ-ний дагуу Гэрээлэгч нь татварыг төлөх ѐстой буюу өөр нэгэн хувилбарыг сонгох тохиолдолд хуулийг батлахаас өмнө дараах арга хэмжээг авах шаардлагатай. Үүнд:

 а. Гэрээлэгчийн төлөх ѐстой бүх татварын жагсаалтыг дотроо гаргаж, зарим татвараас чөлөөлөх эсэхийг шийдвэрлэх хэрэгтэй, тухайлбал “үл хөдлөх хөрөнгийн татвар”-аас чөлөөлөх г.м. Татварын ерөнхий хуулинд шаардлагатай бол холбогдох нэмэлт өөрчлөлтийг бэлтгэж боловсруулах.

б.Давхар татварын гэрээ болон татварын хөнгөлөлт эдлэх зэрэг татварын оновчлолын бодит төлбөрт ногдох тодорхой бус байдлаас үүдэн ноогдол ашиг болон ашиг орлогын 20 хувийн суутган татвараас чөлөөлөхийг үргэлжлүүлэх.

в. Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулинд Уул уурхайн салбарт татвар ногдуулах талаар Зүйл 9-тэй адил “Газрын тосны хайгуул болон олборлолтын салбарт татвар ногдуулах тухай” шинэ хэсэг нэмж оруулах.

г. Гэрээлэгчид “Туслан гүйцэтгэгчийн” татвар ногдуулах асуудлыг тодруулах (ялангуяа тухайн оронд “оршин суудаггүй” гадаад туслан гүйцэтгэтчдийн хувьд одоо байгаа 20 хувийн суутган татварыг ногдуулах буюу чөлөөлөх тухай заалт хэрэглэж, төлбөрийг хийж байгаа эсэхийг шалгах).

д.Эрхийг шилжүүлэх тохиолдолд хөрөнгийн орлогод татварын хувьд хэрхэн хандах талаар тодруулах хэрэгтэй бөгөөд Орлогын татварын өөрчлөлтөд тодорхой тусгаж, эрхийг шилжүүлэхэд татварын оновчлолыг хязгаарлах.

Г.ГААЛИЙН ТАТВАР БОЛОН НӨТ-ӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

19. Ихэнхи улс оронд газрын тосны үйл ажиллагаа \гэрээний төрлөөс үл хамааран\-ны Гэрээ эзэмшигч нь тухайн орны бусад татварыг төлөх ѐстой ч гэсэн гааль болон НӨТ-ийн татвараас чөлөөлөгддөг. Орон тус бүрт эдгээр татвараас чөлөөлөгдөх нь (1) гэрээний хугацаа хүчинтэй байх бүрэн хугацаанд буюу (2) зөвхөн тодорхой хугацаанд , энэ нь ерөнхийдөө хайгуулын бүрэн хугацаа болон тогтмол олоборлолтын зарим онуудад хамаардаг.

20. Анхны төслийн өөрчлөлтөд эдгээр татвараас чөлөөлөх нь зөвхөн хайгуулын эхний 5 жилд болон ашиглалтын 3 жилийн хугацаанд гэж тусгасан байсан.

21. Эдгээр татвараас нийт хайгуулын хугацааг хамруулахыг зөвлөмж болгож байгаа (хугацааг сунгахыг оролцуулан 9 хүртэл жил ) бөгөөд “ашиглалтын” хугацаа нь хэзээ эхлэхийг тодруулах хэрэгтэй: Ашиглалтын тусгай лиценз авснаас хойш 3 жилийн хугацаанд уу (эсвэл бүтээн байгуулалтын төлөвлөгөө батлагдсанаас эхлэн) буюу жирийн олборлолт эхлэснээс (дараа нь эхэлдэг) үү?

22. Эдгээр татвараас чөлөөлөх нь Гэрээлэгчийн бүх “туслан гүйцэтгэгчид” хамаарах ѐстой бөгөөд гэхдээ энэ нь Гэрээлэгчийн зөвхөн газрын тосны үйл ажиллагаатай холбогдолтой бараа болон үйлчилгээнд хамаарах ѐстой юм. Хуулинд мөн тусгайлан энэ тухай зааж өгөх ѐстой.

23. Гаалийн болон НӨТ-ийн хуулиудад орох ѐстой холбогдох өөрчлөлтүүдийн төслийг эдгээр татвараас чөлөөлөх тохиролцсон хугацааг болон туслан гүйцэтгэгчийг оруулан өөрчлөх хэрэгтэй.

 Д. ЛИЦЕНЗИЙН ТӨЛБӨР, ТАЛБАЙН ТӨЛБӨР, ЭРХ ШИЛЖҮҮЛСНИЙ ТӨЛБӨР, БОНУС Г.М.

24. Эдгээр төлбөрүүд нь бусад адил төстөй орнуудын төлбөрийн хэмжээтэй адилхан байх ѐстой бөгөөд энэ нь мөн талбайн төлбөрт хамааралтай юм.

25. Гэхдээ эрхийг шилжүүлэх тохиолдолд төлбөрийн хэмжээг эрс бууруулж ямар төрлийн шилжүүллэгэд хамаарах талаар тодорхой болгох шаардлагатай. Хуулийн тодорхой заалт нь эрхийг шилжүүлэх нөхцлүүдийг тусд нь нарийн тогтоож өгөх ѐстой.

26. Эдгээр төлбөрийн нэгжийн хэмжээг тогтмол өөрчлөх зарчмыг хуулинд мөн тусгах ѐстой (хуулинд өөрчлөлт оруулахгүйгээр байнга шинэчилж байхаар), СЯ-нд үүнийг тогтмол хийж байх эрхийг нь олгосон байх.

 IV. БУСАД АСУУДАЛ

A. ГАДААД ГҮЙЛГЭЭ

27. Ихэнхи орнууд газрын тосны гэрээлэгчдэд өөрийн ашиг орлогоо тухайн орноос гадна байдаг “гадаадын” банкны дансанд шилжүүлэхийг буюу туслан гүйцэтгэгчдэд дотоодын банкны данснаас буюу “гадаадын” банкнаас төлбөр хийхийг зөвшөөрдөг бөгөөд үүний гол нөхцөл бол гэрээлэгч нь Төв банк\СЯ-нд шаардлагыг хангасан тайлан, баримт бичгийг гаргаж өгөх ѐстой байдаг. Иймд ийм нөхцөлд шаардлагыг хангахуйц баримтууд болон нягтлан бодох бүртгэлийн шаардлагыг хангаж буй нөхцөлд хуулинд заасан “гадаад” гүйлгээ хориглох гэсэн заалтыг хасахыг зөвлөмж болгож байна.

28. Хуулинд гадаадад данс байхыг зөвшөөрөх нь Гадаад валютын гүйлгээний тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай болж магадгүй . Мөн бусад хуультай нийцэж байгаа эсэхийг СЯ-наас тодруулах хэрэгтэй.

 Б.ГАЗРЫН ТОСНЫ ШИНЭ ГЭРЭЭНД ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗААЛТЫГ ТУСГАХ ТУХАЙ

29. Хөгжиж буй орнуудад газрын тосны хайгуул болон олборлолтын гэрээнд “татварын тогтвортой байдлын” заалтыг оруулах тохиолдол өргөнөөр хэрэглэгддэг. Эдгээр гэрээ нь тухайн орны хууль ямар ч хугацаанд хүчинтэй байж болох тул хоѐр тал, хөрөнгө оруулагч ба тухайн орон хоюулаа тусгай “татварын тогтвортой байдлын” заалт гэж гэрээг байгуулснаас хойшхи хугацаанд “татварын” хуулинд өөрчлөлт орж, тэдгээр нь тухайн компаний эдийн засгийн нөхцөл байдалд муугаар нөлөөлөх явдлаас хамгаалдаг юм.

30. Газрын тосны хуулинд БХГ-нд “төсвийн тогтвортой байдлын тухай” заалтыг оруулах ѐстой гэсэн заалтыг оруулах нь зүйтэй. Одоогоор ийм заалт хуулийн төсөлд байхгүй бөгөөд оруулах шаардлагатай. Ийм заалт хуулинд ороогүй байвал гэрээнд орсон заалтыг хүчин төгөлдөр байх асуудал дээр маргаан үүсч магадгүй юм.

31. Мөн түүнчлэн Газрын тосны гэрээнд байдаг “татварын тогтвортой байдлын заалт “ болон Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн 19-р зүйлд “Тогтвортой байдлын гэрээний” “тодорхой хугацаанд олгодог татварын тогтвортой нөхцөл”- ийн хоорондын ойлголтын ялгааг залруулах хэрэгтэй. Жинхэндээ бол”газрын тосны гэрээ”-г байгуулах нөхцөлд тусдаа “тогтвортой байдлын гэрээ”-г байгуулах шаардлаггүй байдаг. Учир нь газрын тосны гэрээнд тогтвортой байдлын тусгай заалт аль хэдийн байдаг. Иймд Гадаадын хөрөнгө оруулалтын хуулинд үүнийг тодотгосон зохих өөрчлөлтийг бэлтгэж оруулах шаардлагатай. Өөрчлөлтөд мөн Гадаадын хөрөнгө оруулалтын хуулинд хамааралтай татварын хөнгөлөлтүүд нь газрын тосны үйл ажиллагаанд хамааралгүй гэж тусгаж болно \одоогоор хуулинд татварын хөнгөлөлт олгох ямар нэгэн зүйл дурдагдаагүй боловч энэ нь ирээдүйд өөрчлөгдөж болох бөгөөд иймд төрийг хамгаалах нь зүйтэй\ .

32. Зүйл 29-д “төсвийн ” тогтвортой байдлын” талаар зөвхөн дурьдсан. Өнгөрсөн хугацаанд “тогтвортой байдал”-ыг “татварын” буюу “татварын бус” чанартай өөрчлөлтөд \байгаль орчны хууль, хөдөлмөрийн хууль г.м.\ хамааруулж байв. Одоо бол газрын тосны гэрээний тогтвортой байдал нь зөвхөн татварын холбогдолтой асуудлаар хязгаарлагдаж байна. Энэ арга замыг шинэ хуулинд хэрэглэхийг зөвлөмж болгож байна.

33. Одоо хэрэгжиж байгаа БХГ-нд тогтвортой байдлын заалтыг Ажлын хэсэг ба ХЗДХЯ хянаж үзэхдээ эдгээр нь ямар нэгэн хуульд хамаатай эсэх буюу зөвхөн татварын хуульд хамаатай байна уу гэдгийг нягтлан үзэх хэрэгтэй.

 V. ХҮЧИНГҮЙ БОЛОХ БӨГӨӨД ШИЛЖИЛТИЙН ЗААЛТУУД

34. Шинэ хуульд тухайлбал 1991 оны Газрын тосны хууль болон журам хүчингүй болсон тухай заалт байхгүй байна. Шилжилтийн зарчмуудыг эцэслэсний дараа яамдууд өөрсдийн байр сууриа илэрхийлэх ѐстой.

35. 1991 хуулийн дагуу хүчин төгөлдөр байгаа БХГ-нүүд байгаа тул хуулийн шинэ төсөл нь холбогдох шилжилтийн заалтуудыг тодорхойлж өгөх ѐстой.

36. Ерөнхийдөө шилжилтийн заалтууд нь “өвөг эцгийн” гэж нэрлэгддэг заалт: шинэ хууль батлагдсан тохиолдолд хүчинтэй байгаа гэрээнд ямар нэгэн нөлөөлөл үзүүлэхгүй байх. Шийдвэрлэх аргын талаар нарийвчлан хамтарсан уулзалтын үеэр ярилцсан.

37. Бусад боломжийн хувилбарууд хувьд гэвэл:

 а.Хувилбар : шинэ хуулийг мөрдөнө, гэхдээ БХГ-ийн нөхцөл болон шинэ гэрээг талууд “өмнө байсан эдийн засгийн үр ашгаа хадгалсны”үндсэн дээр байгуулах . Тухайлбал, шинэ татвар төлөх нөхцөлд (тухайлбал, АНОАТ), Засгийн газрын Ашигт тосны ногдол хувь нь буурч, шинэ татварын төлбөрийг нөхөх бөгөөд гэрээг шинэчлэн байгуулах замаар…

б. Хувилбар: Шинэ хуулийн эдийн засгийн материаллаг нөлөө үзүүлэхүйц зарим тусгай заалтууд одоогийн гэрээнүүдэд үйлчлэхгүй байх. Тухайлбал, гэрээлэгчийн эдийн засгийн байдалд муугаар нөлөөлөхүйц тогтоогдсон “татварын” заалтуудыг хэрэглэхгүй байх бөгөөд харин “татварын бус” заалтуудыг шинээр байгуулсан болон одоо байгаа гэрээнүүдэд хэрэглэх. Үүний гол зорилго бол захирах хоѐр тогтолцоо бус нэг тогтолцоогоор ирээдүйд удирдан явуулахыг зорьж, тухайн хувилбарын хүрээнд одоо байгаа гэрээлэгчидтэй шинэ хуулийг бэлтгэх явцад бүх талуудын сонирхолыг харгалзсаны үндсэн дээр ихэвчлэн тохиролцоонд хүрдэг.

38. Шинэ газрын тосны хуулийг хэрэгжүүлэх журмыг сааталгүй, нэн даруй боловсруулах хэрэгтэй бөгөөд үүгээр журмын шилжилтийн үеийг хязгаарлах боломжтой юм. Шинэ хууль нь тусгай журамтай байх шаардлагатай бөгөөд тэр нь одоо үйлчилж байгаа журмыг орлож, шинэ хуулинд заасан зарчмуудад суурилна. Тухайлбал, лицензийн шат дамжлага болон хүсэлт гаргахтай холбогдолтой 5-р бүлгийг Журам руу оруулах хэрэгтэй. Шинэ журам байна гэдэг нь одоогийн газрын тосны хуулийн төслийн зарим заалтуудыг товчилж богино болгох боломж олгож байгаа юм.

39. Мөн энэ нь шинээр боловсруулах загвар БХГ-д хамаарах бөгөөд түүнийг шинэ хууль болон журмын дагуу шинэчлэн боловсруулах шаардлагатай. Загвар БХГ нь бусад асуудлын хамт одоо хэрэглэгдэж байгаагаас илүү нарийвчилсан нягтлан бодох бүртгэлийн журамтай байх ѐстой.

 VI. БУСАД ЗААЛТУУД

Тусгай зөвшөөрөл болон лицензийг олгох ажлыг боловсронгуй болгох тухай

40. БХГ-г Засгийн газрын хуралдаанаар баталдаг тул (1) Бизнесийн үйл ажиллагааг явуулахад олгох тусгай лицензийн хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг (хайгуулын хугацаатай нийцэх ѐстой бөгөөд хэрвээ арилжааны газрын тосны олборлох тохиолдолд ашиглалтын хугацаатай нийцэх ѐстой) (2) Тусгай хайгуулын лиценз (3) Тусгай ашиглалтын лиценз олгохыг хялбар болгох ѐстой.

41. Бизнесийн үйл ажиллагааг явуулахад олгох тусгай лицензийн хуульд \түүнтэй төстөй хуулиудад\ өөрчлөлт хийхэд энэхүү зорилгыг тусгах нь зүйтэй. Лиценз бүрт орон нутгийн захиргаа болон олон нийтэд мэдээлэл өгөхийн тулд гэрээлсэн талбайн тухай газар зүйн байршлын мэдээлэл болон газрын зургийг хавсаргах хэрэгтэй.

 БХГ-ний төлбөрүүд

42. Гэрээлэгчийн хийсэн бүх төлбөрүүдийг улсын төсөвт төвлөрүүлэх ѐстой. Хуулинд \Төсвийн тухай хуулинд холбогдох өөрчлөлтийг хийж\ эдгээр төлбөрүүдийн тодорхой хэсгийг \нөөц ашигласны төлбөр мэт\ орон нутгийн засаг захиргаанд дахин хуваарилна гэж оруулж болох юм.

 Орон нутгийн оршин суугчдад өгсөн үүрэг амлалт

43. Газрын тосны үйл ажиллагааг эв зүйтэй явуулахын тулд тухайн талбайн газрын тосны үйл ажиллагааны талаар орон нутгийн оршин суугчдад бүрэн мэдээлэл өгч, нээлтэй байх нь бүх талуудын ашиг сонирхолд нийцэх ѐстой.

44. Хуулийн төсөлд тусдаа “орон нутгийн хөгжлийн гэрээг” гэрээлэгч болон орон нутгийн засаг захиргаатай байгуулахаар заасан. Энэ заалтыг хасаж, шинэ БХГ-нд гэрээлэгч нь (1) хайгуулын ба (2) ашиглалтын үед, төлөвлөсөн хөрөнгийн хэмжээг оролцуулан орон нутгийн хувьд үүрэг амлалтаа биелүүлэх тодорхой заалтыг оруулна гэж өөрчлөхийг зөвлөмж болгож байна. Энэхүү нөхцөлд хөрөнгийг тодорхой төслүүдэд хуваарилах нь орон нутгийн байгууллагатай тогтмол ярилцах боломж олгоно. Мөн түүнчлэн хайгуул гэдэг нь урт хугацаатай бөгөөд нээлт хийгдэхгүй байж болох, эхний олборлолт эхлэх тохиолдолд төсөв нэмэгдэх боловч энэ нь олон жилийн дараа байж болохыг сануулах хэрэгтэй.

 Газрын тосны хөгжлийн сан

45. Энэхүү санг байгуулах зарчим, түүний зорилго болон тухайн Санд хуваарилах газрын тосны орлогын хувийг, Сан байгуулах нөхцөлд тодорхойлох хэрэгтэй бөгөөд үүнийг хуулийн төслийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хийх ѐстой. Нэг хувилбар бол хуулинд энэ Сангийн тухай дурьдахгүй байх \учир нь хуулийн төсөлд одоо энэ Сангийн талаар тусдаа иш татсан зүйлүүд олон гарч байгаа\ бөгөөд харин тусгайлан Газрын тосны салбарыг хөгжүүлэх сангийн тухай хуулийг боловсруулах .

 Нэгээс илүү аж ахуйн нэгжээс бүрдэж байгаа Гэрээлэгч.

46. “Гэрээлэгч”-ийн тодорхойлолтыг хуулинд боловсруулж, гэрээлэгч нь хэд хэдэн аж ахуйн нэгжээс бүрдэж болно гэж зааж, энэ нь гарын үсэг зурах буюу гэрээг хүчинтэй байх хугацаанд эрхийг шилжүүлэх тохиолдолд тухайн үйлдвэрлэлд хамгийн их тохиолддог явдал юм. Гэрээлэгч нь хэд хэдэн аж ахуйн нэгжээс бүрдэж байгаа тохиолдолд хуулийн заалтад эдгээр нь “хамтран ба тусдаа”ажиллаж байгаа бөгөөд нэг аж ахуйн нэгж нь “оператор” болон томилогдоно гэж зааж өгөх ѐстой. Мөн хуулинд операторыг солих аливаа явдлыг ЭБЭХЯ-аас зөвшөөрлийг олгоно гэж зааж өгөх ѐстой. 47. Гэрээлэгч нь хэд хэдэн аж ахуйн нэгжээс бүрдэж байгаа тохиолдолд эдгээр аж ахуйн нэгжүүд нь “албан ѐсоор бүртгүүлсэн бус” хамтарсан үйлдвэрийн тогтолцооны хүрээнд “хамтын үйл ажиллагааны гэрээ \ХҮХГ\”-нд захирагддаг. “Албан ѐсоор бүртгүүлсэн хамтын нэгж”-ийг байгуулж, аж ахуйн нэгжүүдийг хувьцаа эзэмшигч байлгах нь газрын тосны салбарт дахин хэрэглэгдэхээ больсон бөгөөд үүгээрээ уул уурхайн салбараас ялгаатай юм. Хуулинд ХҮХГ болон аливаа өөрчлөлт хийх асуудлыг ЭБЭХЯ-нд албан ѐсоор тавина гэж тусгах ѐстой. 48. Гэрээлэгч нь хэд хэдэн аж ахуйн нэгжээс бүрдэж байгаа тохиолдолд аж ахуйн нэгж тус бүр татвар төлөх \Гэрээлэгч нь хамтдаа биш\ ѐстой. Орлогын албан татварын хуулинд энэхүү үйл явцыг тодорхой зааж өгөх хэрэгтэй.Гадаадад албан ѐсны бүртгэлтэй гадны аж ахуйн нэгж ба бүртгэлтэй салбар (Зүйл 4.10) 49. Хуулинд гадаадад “албан ѐсоор бүртгэлтэй” хуулийн этгээдийг гэрээлэгч болохыг хорих ѐсгүй. Харин тухайн гадны аж ахуйн нэгж нь Монголд харьяа компани “байгуулан бүртгүүлэх бус” харин зөвхөн тухайн компаний салбарыг Монголд “бүртгүүлэх”ѐстой бөгөөд Монголд газрын тосны үйл ажиллагаа явуулж байгаа “оршин суугч татвар төлөгч “ гэж түүнийг үзнэ.

 Эрхийг шилжүүлэх тухай

50. Энэ асуудлыг нарийвчлан Ажлын хэсэгтэй ярилцсан ялангуяа “шууд” ба “шууд бус”-аар эрхийг шилжүүлэх тохиолдолд бичгээр урьдчилсан зөвшөөрөл олгох тухай.

 Үлдсэн бусад асуудал

51. Техникийн (хөгжлийн төлөвлөгөө, юнитизаци, өмчлөл ба нууцлалын мэдээ, хүргэлтийн цэг, г.м.), үйл ажиллагааны (ажлын хөтөлбөр ба төсөв, г.м.), захиргааны , санхүүгийн, нягтлан бодох бүртгэлийн асуудлууд (газрын тосны өртгийн ангилал, “хайгуулын зардал”, “бүтээн байгуулалтын зардал”, “үйл ажиллагааны зардал”, “өртөг нөхөх” болон “өртөг нөхөх бус” зардал, хүү, г.м. ), газрын тосны үйл ажиллагааны хяналт шалгалт болон тайлан тооцоо (эдгээр нь Монголд хадгалагдаж байх ѐстой бөгөөд шаардлага гарахад байнга бэлэн байх ѐстой юм) ба аудит, газрын тосны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх ба үүрэг зэрэг асуудлыг Ажлын хэсэг хянан үзэв.