МОНГОЛ-ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

МОНГОЛ-ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ 

Сангийн яам, Төсвийн бодлогын газрын дарга

Б.Батжаргал

 

 

Илтгэлийн агуулга

1. Өнөөгийн нөхцөл байдлын тухай

2. Худалдааны бараа эргэлт, чиг хандлага

3. Уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаа

4. Худалдааны коридорыг нээх, ашиглах асуудал

5. Дүгнэлт

 

1. Өнөөгийн нөхцөл байдлын тухай

—Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа зам тээвэр, эрдэс баялаг, эрчим хүч,  батлан хамгаалах, хүнс, хөдөө аж ахуй, соёл боловсрол, эрүүл мэндийн салбаруудад идэвхитэй хөгжиж байна.
—2011 оны  9 дүгээр сарын байдлаар 2 улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт  1.2 сая ам доллар байгаа бөгөөд хоорондын гадаад худалдааны алдагдал 1 сая ам долларт хүрээд байна.
—2 орны хооронд хийгдсэн айлчлалуудын хүрээнд “Монголросцветмет”-ын зээлийн өрийн асуудлыг “их өр”-ийг шийдсэн зарчмаар зохицуулах, ураны салбарт хамтран ажиллах, Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүнийг Оросын Холбооны Улсын алс дорнодын боомтуудад дамжин тээвэрлэх, түүний дотор төмөр замын урт хугацааны хөнгөлөлттэй тариф тогтоохтой холбогдсон асуудлыг тохиролцох, Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ үндсэнд нь Оросын Холбооны Улсаас импортоор хангаж буйг харгалзан түүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах болон манай талаас хийх экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлуудаар харилцан тохиролцсон.
—Стратегийн ордуудыг ашиглахад хамтран ажиллах сонирхол их байгаагаа  ОХУ-аас хүчтэй илэрхийлэх болсон.
—Манай гадаад валютын 3-4 хувь нь рублиэр хийгдэж байна.
—ОХУ-аас манай эдийн засагт хийж буй хөрөнгө оруулалт 2011 онд өмнөх оныхоос 61 хувь өссөн байна.
—Манай улсад хийгдэж буй ГШХО нь уул уурхай /85%/, барилгын салбар /5%/, банкны санхүүгийн салбар /3%/, харилцаа холбоо /1%/ зэрэг байгаа нь эдгээр салбаруудыг гадаадын хөрөнгө оруулагчид илүү сонирхож буйг илтгэж байна.

2. Худалдааны бараа эргэлт, чиг хандлага

Тэнцвэргүй худалдаа-алдагдал:

—Монгол Улс, ОХУ-ын хоорондын худалдааны нийт бараа эргэлт 2010 онд   1169,3 сая ам.долларт хүрч, Монголын импорт 1090,2 сая ам.доллар, экспорт 79,1 сая ам.доллар болсон бөгөөд худалдааны алдагдал 1011,1 сая ам.доллартай тэнцүү гарсан. Энэ байдал одоо ч давтагдсаар байна.

 —Манай хоёр улсын хоорондын худалдаа нийт дүнгээр жил ирэх тусам өсөн  нэмэгдэж байгаа ч худалдааны алдагдал их хэвээр байна. Энэ нь нефть бүтээгдэхүүний хэрэгцээг бараг 100% Оросоос импортлон хангадаг, экспортын хувьд тээврийн өндөр зардал, Оросын талын гааль болон тарифын бус саад тотгор, Монголын мах, махан бүтээгдэхүүнд оросын талаас тавьж буй хорио цээртэй холбоотой.

Гадаад худалдааны хувьд өрсөлдөх чадвар сул байдал:

—Манай улсын экспорт энэ оны эхний 9 сарын байдлаар өмнөх оныхоос даруй 73 хувиар илүү байгаа бөгөөд манай улсаас ОХУ-руу экспортлох хэмжээ, дүн өссөн боловч  нийт экспортод эзлэх хувь 2.7-хувиас 2.0 хувьд хүрч буурсан байна.
Гадаад худалдааны хувьд өрсөлдөх чадвар сул байдал:
—Монгол улсаас ОХУ-д экспортлох бараа бүтээгдэхүүний нийт дүн энэ оны 9 сарын байдлаар  өмнөх оны мөн үеэс 26 хувиар өссөн нь манай нийт экспортын өсөлт болох 73 хувь, БНХАУ руу чиглэсэн экспортын өсөлт 86 хувьтай харьцуулахад ихээхэн доогуур байна. Энэ нь нэг талаар манай экспортын бараа, бүтээгдэхүний өрсөлдөх чадвар доогуур байгаагаас хамаарах боловч  нөгөө талаар ОХУ-аас манай экспортын бүтээгдэхүүний зах зээлийн хувьд харьцангуй өрсөлдөх чадвар бага, тухайн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, тээвэрлэх, борлуулахад худалдааны саад бэрхшээл байгааг илтгэж байна.
Доорх бүтээгдэхүүн, түүхий эд нь Монгол улсын нийт экспортын 86%-ыг эзэлдэг бөгөөд эдгээр бүтээгдэхүүнүүдийн хувьд ОХУ-тай хийх худалдаа дараах байдалтай байна.
Экспортын гол бүтээгдэхүүн Нийт               /мянган ам доллар/ ОХУ-ын оролцоо
Цайрын хүдэр ба баяжмал 112124.8 Байхгүй
Зэсийн баяжмал 744984.8 Байхгүй
Төмрийн хүдэр 300522.9 Байхгүй
Чулуун нүүрс 1532238.2 0.02%
Молебдений хүдэр ба баяжмал 34817.1
Жоншны хүдэр ба баяжмал 71272 74%
Самнасан ноолуур 40771.1 Байхгүй
Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 134513.2 Байхгүй
Сүлжмэл бүтээгдэхүүн 3311.2 2%
хонины самнаагүй ноос 6174.2 6.5%
Боловсруулсан арьс 30964.2 Байхгүй
—Дээрх хүснэгтэнд үзүүлсэнчлэн манай улсын экспортын бүтэц нь уул уурхай дээр түшиглэсэн цөөн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, түүхий эд дээр суурилсан буюу төрөлжилт сул байгаа нь ОХУ болон Монгол улс хоорондын гадаад худалдаа хийх боломжийг багасгаж байна.  ОХУ нь дэлхийд уул уурхайн бүтээгдэхүүний экспортоор эхний 3-т ордог тул Монгол улсын хувьд экспортын бүтээгдэхүүний төрөлжилтийг нэмэгдүүлэх замаар ОХУ гэсэн том зах зээлд гарах бололцоо байна.
—
—ОХУ-д экспортлох боломжтой дараах бүтээгдэхүүнүүд байж болно:
      • Мах, сүү, арьс шир болон малын гаралтай бүтээгдэхүүүн
      • Сүлжмэл эдлэл буюу хувцас, гутал
      • Хүнсний бүтээгдэхүүн
      • ХАА-н гаралтай бүтээгдэхүүн
——2 орны хооронд дээрх бүтээгдэхүүнийг худалдааг нэмэгдүүлэхэд эн тэргүүнд тухайн бүтээгдэхүүн тус бүрийн хувьд тухайн зах зээл рүү нэвтрэх хууль эрхзүйн болоод бусад саад тотгорыг арилгаж, харилцан ашигтай түншийн тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай байна.

БНХАУ гол тоглогчийн байр сууриа улам бэхжүүлсээр байна :

Манай улсын импорт энэ оны эхний 9 сарын байдлаар өмнөх оныхоос даруй 115 хувиар өссөн бөгөөд манай улсаас ОХУ-аас импортлох хэмжээ, дүн өссөн боловч  нийт импортод эзлэх хувь 34.3-хувиас 23.7 хувьд хүрч буурсан байна.
Монгол улс ОХУ-аас импортлох бараа бүтээгдэхүүний нийт дүн энэ оны 9 сарын байдлаар  өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн нь манай нийт импортын өсөлт болох 115 хувь, БНХАУ-ын импортын өсөлт 130 хувьтай харьцуулахад ихээхэн доогуур байна. Энэ нь нэг талаар ОХУ-ын экспортын бараа, бүтээгдэхүний өрсөлдөх чадвар доогуур байгаагаас хамаарах боловч  нөгөө талаар ОХУ-аас орж ирж буй бараа, бүтээгдэхүүний хувьд харьцангуй өрсөлдөх чадвар бага, тухайн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, тээвэрлэх, борлуулахад худалдааны саад бэрхшээл байгааг илтгэж байна.
—Худалдааны хөнгөлөлт: Хоёр талын Засгийн газрын хооронд Тарифын хөнгөлөлтийн хэлэлцээр байгуулах боломжийг судлах;
—Экспортын төрөлжилтийг нэмэгдүүлж, худалдааны саадыг багасгах: Монгол, Оросын  хоорондын худалдааг либеральчлах, худалдааны алдагдлыг багасгах, улмаар арилгах, Монголын экспортыг нэмэгдүүлэх, түүн дотроо Монголын уламжлалт түүхий эд, мах, махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах ажлыг эрчимжүүлэх мөн гаалийн үйл ажиллагааг сайжруулах;
—Стратегийн түүхий эдийн нийлүүлэлт: Монголд экспортолж буй бараа, бүтээгдэхүүний өндөр үнэ тарифыг бууруулах, стратегийн түүхий эдийн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах;
—Чөлөөт худалдааг өргөжүүлэх: “Алтанбулаг”-ийн чөлөөт худалдааны бүсийг нээх, чөлөөт худалдааны гэрээ байгуулах;
—Экспортыг нэмэгдүүлэх, тухайлсан кадастрыг хөгжүүлэх: Оросын Холбооны Улсад бүтээгдэхүүн нийлүүлэх үүднээс мах боловсруулах үйлдвэрүүдийн аттестатчлалыг зохион байгуулахад чиглэсэн хамтын ажиллагааг эн тэргүүнд түргэвчлэх, бусад кадастрыг ОХУ-тай хамтран хөгжүүлэх
—Хувь, нийлүүлсэн үйлдвэрүүд: Хоёр орны хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг “Эрдэнэт”, “Монголросцветмет” хамтарсан үйлдвэрүүд, хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх шаардлага байна.
—Уран: Монгол Улс, ОХУ-тай цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хамтран ажиллаж байна. Энэ салбарын хүрээнд “Уран олборлох болон атомын эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”, “Мэргэжилтэн бэлтгэх талаар харилцан ойлголцлын санамж бичиг”, “Дорнод уран” хязгаарлагдмал хариуцлагатай хамтарсан компани байгуулах хэлэлцээр” зэрэг баримт бичгүүд байгуулагдсан. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад ОХУ-тай хамтран ажиллах алхам үүгээр нээгдсэн гэж болно.
—Тавантолгой: Тавантолгойн төслийн хувьд гэвэл олон улсын консорциумыг оператор компаниар сонгохоор төлөвлөсөн. Өрсөлдөж буй консорциумуудын нэгнийх нь бүрэлдэхүүнд Оросын компани багтаж байна
—Стратегийн бүтээн байгуулалт: Тавантолгой, Сайншандын төслийн хүрээнд Монголын дотоодын төмөр замын дэд бүтцийг сайжруулан шинэчлэх ажил хэдийнэ эхэлсэн. Монголын төмөр замын хувь эзэмшигчийн хувьд Оросын тал энэхүү өргөн хүрээтэй төсөлд оролцоод явж байна. Төмөр замын хувьд ОХУ-тай хамтран ажиллах замаар худалдааны коридор, транзит тээврийг нэмэгдүүлэх боломж байна.
—
—Монгол улсын зам тээврийн сүлжээний гол давуу тал нь Европ-Азийн орнуудыг хамгийн дөт хуурай замаар холбох боломжтойд оршдог.
—Дэлхийн эдийн засгийн хөгжлийг ложистикийн ухаанаар материал, мэдээлэл, санхүүгийн урсгал хэмээн гурван түвшинд авч үздэг.
—Тээвэр ложистикийн дэд бүтцийг сайжруулснаараа уул уурхайн бүтээгдэхүүнийг ашиглаж, дэлхийн зах зээл дээр гаргах томоохон боломж нээгдэнэ.
—Монгол улс эдийн засгаа хөгжүүлэхийн тулд газар нутгийн байршлын давуу талаа ашиглан, транзит орон болох зайлшгүй шаардлага байна. Тээвэр, ложистикийн коридорыг олон улсын түвшинд хүргэж чадвал үйлдвэрлэлийн салбарт өндөр технологи, гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж, түүхий эд, эрдэс баялгаа өндөр түвшинд боловсруулан хөрш хоёр зах зээлийг хангах боломж ч бий болно.
—ОХУ болон Монгол улсын хооронд энэ чиглэлд хамтарч ажиллах бүрэн болмжтой.
—Монгол улс Зүүн Ази-Европыг холбосон чухал тээврийн коридор болох ирээдүй харагдаж байгаа юм.
—Далайд гарцгүй орнуудын худалдааны хөгжилд тухайн орны төрийн илүү сайн, уян хатан бодлого чухал үүрэг гүйцэтгэнэ.
—Газарзүйн байршлын сул талаа багасгахын тулд дэвшилтэт мэдээллийн технологийг ашиглаж, дэд бүтцийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй байна.
Транзит тээврийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд хил гааль, тээврийн зангилаа, ложистик болон терминалийн үйлчилгээг сайжруулах тал дээр ОХУ-хамтарч ажиллах шаардлагатай байна.
—Монгол улс Зүүн Ази-Европыг холбосон чухал тээврийн коридор болох ирээдүй харагдаж байгаа юм.
—Далайд гарцгүй орнуудын худалдааны хөгжилд тухайн орны төрийн илүү сайн, уян хатан бодлого чухал үүрэг гүйцэтгэнэ.
—Газарзүйн байршлын сул талаа багасгахын тулд дэвшилтэт мэдээллийн технологийг ашиглаж, дэд бүтцийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй байна.

Транзит тээврийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд хил гааль, тээврийн зангилаа, ложистик болон терминалийн үйлчилгээг сайжруулах тал дээр ОХУ-хамтарч ажиллах шаардлагатай байна.

Энэхүү илтгэлийн доорх холбоос дээр даран татан авна уу.
Монгол-Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам