Монгол Улсын 2012 оны төсвийн хязгаарын төсөл болон Монгол Улсын 2010-2014 оны төсвийн төлөвлөгөөг бэлтгэх тухай

Улсын Их Хурлын 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар “2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай” хуулийг баталсантай холбогдуулан түүнд суурилсан төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2012 оны төсвийн хязгаарын төслийг боловсруулан бичгээр хүргүүлсэн.

Төсвийн хязгаар нь суурь түвшинд үндэслэсэн төсвийн хязгаар бөгөөд бодлогын нөөцийн хуваарилалтын асуудлыг 2012 оны төсвийн төслийг боловсруулах явцад шийдвэрлэх болно.

Мөн Засгийн газрын 2008 оны 256 дугаар тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нар 8 дугаар сарын 15-ны дотор төсвийн хязгаарт суурилсан дараа жилийн төсвийн төслөө боловсруулан Сангийн яаманд хүргүүлэх ёстой. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын2012 оны төсвийн хязгаар Засгийн газраар батлагдаагүй боловч цаг хугацааны давчуу байдлаас шалтгаалантөсвийн ерөнхийлөн захирагч нарын 2012-2014 оны төсвийн төсөл бэлтгэх удирдамжийг мөн энд нийтэллээ.

Төсвийн хязгаарын төсөлд суурилан төсвийн төсөл бэлтгэх удирдамжийн дагуу 2012 оны төсвийн төсөл, 2013-2014 оны төсвийн төсөөллийг боловсруулан 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг анхаарна уу.

 

Төсвийн хязгаарын холбогдолтой материалуудыг доорх холбоосуудаас татан авна уу:

2010 оны төсвийн хязгаарын талаар

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2012 оны төсвийн хязгаарыг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2012 оны төсвийн хязгаарын тооцоо

Төсвийн төсөл бэлтгэхэд холбогдох хавсралтуудыг доорх холбоосуудаас татан авна уу:

Монгол Улсын 2012-2014 оны төсвийн төлөвлөгөөг бэлтгэх тухай

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2012-2014 оны төсвийн төсөл бэлтгэх удирдамж

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн саналын маягтууд

Орон нутгийн төсвийн төсөл хянах хуваарь

Монгол Улсын 2012 оны төсвийн орлогын төлөвлөгөөг боловсруулах талаар материалыг доорх холбоосуудаас татан авна уу (Зөвхөн Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газарт):

Гаалийн ерөнхий газарт

Тооцоо-ГЕГ

Татварын ерөнхий газарт

Тооцоо-ТЕГ