“Австралийн уул уурхайн татварын тогтолцоо, татварын албаны бүтэц” сэдэвт танилцах сургалтын тайлан

Энэхүү сургалт аялалын зорилго нь Автсрали улсын татварын бодлого, татварын албаны тогтолцооноос туршлага судалж, улмаар манай улсын нөхцөлд авч хэрэгжүүлж болохуйц туршлагыг нэвтрүүлэх талаар тодорхой санаачилга боловсруулж, санал, зөвлөмж бэлтгэхэд оршиж байв.

  1. Сидней хот, 2011 оны 5 дугаар сарын 28.  Автсралиын татварын тогтолцооны талаарх ерөнхий мэдээлэл, бусад орноос ялгарах онцлог;
  2. Канберра хот, 2011 оны 5 дугаар сарын 30. Австралийн Холбооны Засгийн газрын Татварын албаны холбогдох албаны хүмүүстэй хийсэн уулзалт;
  3. Канберра хот, 2011 оны 5 дугаар сарын 31. Австралийн Холбооны Засгийн газрын Төрийн сангийн уул уурхайн татварын бодлого боловсруулах үүрэг бүхий холбогдох албаны хүмүүс болон баялгийн түрээсийн татварыг боловсруулж буй төслийн багийн шинжээчидтэй хийсэн уулзалт;
  4. Брисбен хот, 2011 оны 6 дугаар сарын 1. Гриффит Их Сургууль дээр зохион байгуулсан  Уул уурхайн татварын бодлого, шинэчлэл сэдэвт семинар;

Брисбен хот, 2011 оны 6 дугаар сарын 2. Kүнсланд мужийн Төрийн сангийн Орлогын газрын холбогдох албан тушаалтнуудтай Ашигт малтмалын нөөцийн төлбөр, төсвийн орлогын тооцоо, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн талаар хийсэн уулзалт.

Уулзалт, семинарын үеэр уул уурхайн татварын бодлогын онол, практик, олон улсын туршлагын талаар хамгийн сүүлийн мэдээллийг авч чадсан ба Австралийн татвар, төсвийн орлогын бодлого боловсруулалт, татвар санхүүгийн албаны тогтолцоотой танилцаж, манай улс энэ чиглэлээр ахиц дэвшил гаргахын тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар дүн шинжилгээ хийлээ.

Сургалт аялалын явцад зохион байгуулагдсан уулзалт, семинар болон хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн дараах дүгнэлтүүдэд хүрч, эдгээр чиглэлээр шинэчлэл хийх нь зүйтэй болов уу гэж үзэж байна:

  1. Австрали улсын Холбооны болон Күнсланд мужийн Төрийн сан (манайхаар Сангийн Яам)-гийн бүтэц, үйл ажиллагаатай танилцахад Төсвийн орлогын газар нь Төсвийн газраасаа тусдаа бүтэцтэй ба нилээд олон хүний бүрэлдэхүүнтэй, ур чадвартай мэргэжилтнүүдийг авч ажиллуулдаг байна. Эндээс ажиглахад, манай улс төсөв татварын бодлогоо сайжруулж, шинэчлэхийн тулд татварын бодлогыг боловсруулж буй газар, хэлтсийн чадавхийг бэхжүүлэхэд онцгой анхаарах нь зүйтэй болов уу.
  2. Мөн татварын бодлого боловсруулах үйл ажиллагаа өндөр ач холбогдол өгдөг болох нь татварын хууль тогтоомжийг боловсруулахдаа тусгай шинжээчдээс бүрддсэн төслийн багийг байгуулж, Төрийн сан дээр байрлуулж урт хугацаагаар ажиллуулдагаас харагдаж байлаа.  Татварын хууль тогтоомж нь ерөнхийдөө тогтвортой байдаг ба хуулийн өөрчлөлтийг хийх, шинээр татвар нэвтрүүлэхдээ ирээдүй дэх урт хугацааны үр нөлөөллийг тооцоолж, боловсруулах шатнаас эхлэн олон нийтэд нээлттэй танилцуулж, хэлэлцүүлдэг байна. Эндээс ажиглахад, манайд татварын хууль тогтоомжийг боловсруулахдаа мэргэжлийн хүмүүс, шинжээчдийг оролцуулсан баг гарган ажиллуулж, мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан хэлэлцүүлэг хийдэг байх практик тогтоовол хууль тогтоомжийн чанар, хэрэгжилт илүү сайжрана гэж үзэж байна.

Австрали улсын татварын албаны бүтэц нь татвар төлөгчдийн хэмжээгээр нь ангилах байдлаар зохион байгуулагдсан байна. Нийт татварын орлогын 36%-ийг бүрдүүлдэг Том татвар төлөгчдийн албанд хамгийн өндөр ур чадвар, мэдлэгтэй мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж, авч ажиллуулдаг ба цалингийн зэрэглэл нь бусад газар, хэлтсүүдийнхээс хамгийн өндөр байдаг байна. Австрали улсын татварын орлогын бүтэц нь манай улсынхтай төстэй байгаагаас үзвэл манай улс мөн Том татвар төлөгчдийн албаны чадавхийг бэхжүүлэх тал дээр анхаарал тавьж ажиллах нь цаашид татварын орлогыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

 

Хавсралт 1. Австрали улсын засаглалын тогтолцоо ба уул уурхайн татварын онцлог

Австралийн холбооны улс нь Виктори (VIC), Баруун Австрали (WA), Квинсленд (QLD), Шинэ өмнөд Уэльс (NSW), Тасмани (TAS) , Өмнөд Австрали (SA) гэсэн 6 мужтай. Мөн Австралийн холбооны нийслэл, (ACT), хойд зүгийн газар (NT) гэсэн засаг захиргааны бүстэй. Нийт 7,6 сая км квадрат нутаг дэвсгэр, 22.6 сая хүн амтай, нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүн нь  55.6 мянган ам.доллар буюу дэлхийд 9-т, эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд 13  дугаар байранд эрэмблэгддэг дэлхийн хөгжингүй орнуудын нэг юм.

Холбооны Улсын Үндсэн хуулийн дагуу мужууд нь Холбооны улсын хяналтаас гадуурх асуудлыг тус тусын мужийн хууль тогтоомжоор зохицуулах эрхтэй. Үүнээс гадна мужууд тус тусын үндсэн хуультай ба өөрийн гэсэн хууль, гүйцэтгэх ба шүүх засаглалтай байдаг байна.

Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу Мужууд өөрийн нутаг дэвсгэр дээрх байгалийн нөөц баялагт татвар ногдуулж хураах эрхтэй. Боловсруулаагүй нефтээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнээс мужууд ашигт малтмалын нөөцийн төлбөр авдаг байна.

Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь Австрали улсад  муж улсын татварын орлого бөгөөд уг төлбөрийг муж улс бүр өөрийн эрх зүйн зохицуулалтаар хэрэгжүүлдэг байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн бүрээр борлуулалтын хэмжээ, борлуулатын үнэлгээ зэрэг дээр үндэслэн олон хэлбэрээр ногдуулан хураадаг байна.

Уул уурхайн татварын бодлого боловсруулах, ногдуулах, хураах болон хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулдаг Австрали улсын засгийн газрын байгууллагуудын уялдааг дараах диаграммаар харууллаа.

 

Хавсралт 2. Баялгийн түрээсийн татварыг нэвтрүүлж гэж буй талаар

Австрали улс нь дэлхийд нүүрс үйлдвэрлэгч тэргүүлэгч орон, нийт экспортын гуравны нэгийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдгийн хувьд эрдэс баялагийн татварын эрх зүйн орчинд өөрчлөлтийг хийж, төмрийн хүдэр, нүүрс зэрэг эрдэс баялгийн бүтээгдэхүүнд эрдэс баялагийн түрээсийн татвар, газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүнд шатахууны түрээсийн татварыг шинээр бий болгон 2012 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөж эхлүүлэх гэж байна.

Дэлхийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралын дараа Австралийн Засгийн газрын шинжээчдийн тусгай багийг гарган татварын нийт системдээ үнэлгээний хийлгэж, ирээдүйн татварын системийг тодорхойлуулсан байна.

Уг нэгдсэн үнэлгээний гол зорилго нь ирээдүйд учирч болзошгүй сорилт, бэрхшээлүүдийг даван гаргахад тохихох ирээдүйн татварын системийг тодорхойлох явдал байсан ба үнэлгээний дүгнэлтээр баялгийн түрээсийн татварыг нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг тавьсан байна. Уг зөвлөмжийг дэвшүүлсэн гол үндэслэл нь:

  1. Одоогийн нөөцийн төлбөрийн тогтолцоо нь гажуудалтай, ба “эдийн засгийн огцом өсөлт”-ийн үед хангалттай хэмжээний үр өгөөжөөр хангаж чаддаггүй.
  2. Нөөцийн тусгай татварын ногдуулахгүй бол компаниудаас авах татварын хэмжээ буурах нь эрдэс баялгаас өгөөж хүртэгчдэд очих орлогыг мөн бууруулдаг.

Энэхүү шинэ татварыг Холбооны засгийн газраас ногдуулах ба үүнийг хэрэгжүүлснээр 2012-2014 онд нийтдээ 11 их наядын татварын орлого хураана хэмээн тооцоолж байна.

Баялгийн түрээсийн татварын гол зарчим нь уул уурхайн компаниудын ашгийн түвшин нь урьдчилан тогтоосон босгон түвшингээс авсан тохиолдолд ашигт суурилсан баялгийн түрээсийн татвар ногдуулах явдал юм. Энэхүү зарчмыг диаграммаар харуулбал:

Баялгийн түрээсийн татварыг нэвтрүүлснээр ашгийн түвшин нь бага уул уурхайн компаниудад өндөр нөөцийн төлбөр ногдуулж буй өнөөгийн тогтолцоог өөрчлөх том давуу талтай байна. Австрали улсад мөрдөж буй одоогийн нөөцийн төлбөрийн тогтолцоотой харьцуулж харуулбал:

Баялгийн түрээсийн татвар нь дээр дурдсан давуу талуудтай хэдий ч уг татварыг хэрэгжүүлэхэд нилээд хүндрэлтэй, өртөг зардал өндөртэй гэдгийг Австралийн татварын албатай хийсэн уулзалтын үеэр татварын албаныхан илэрхийлж байлаа.

Уг татварыг татварын албаны чадавхи, хүч бололцоо бэхжижсэн улс орнууд авч хэрэгжүүлэхэд илүү тохиромжтой юм.

Энд баялгийн түрээсийн татварын талаар товчхон танилцуулсан ба дэлгэрэнгүй материал, мэдээллийг цаасаар болон файлаар авч ирсэн болно.

 

Хавсралт 3. Австралийн татварын орлогын бүтэц, татварын албаны тогтолцоо

Австрали улсын татварын орлогын тогтолцоо нь холбооны улсын татвар, мужийн татвараас бүрддэг. Холбооны засгийн газар, мужийн засгийн газар нь тус тусдаа татвар ногдуулдаг.

Австралийн татварын албын үндсэн үүрэг нь холбооны улсын татварын орлогыг бүрдүүлэх үүрэг хүлээдэг ба 2010 онд татварын алба нь үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой нь тохиосон байна.

Татварын алба нь нийт 21,766 ажиллагсадтай ба Том татвар төлөгчидтэй харьцах албанд 4577 буюу нийт ажиллагсдын 21.1 хувь ажилладаг байна. Том татвар төлөгчдийн албанд ажиллагсдын цалингийн сүлжээ 6-р зэрэглэлээр буюу төрийн албан хаагчдын цалингийн сүлжээний хамгийн өндөр зэрэглэлээр тогтоогддог бөгөөд уг албанд хамгийн өндөр ур чадвар, мэдлэгтэй мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж авдаг байна.

Австралийн татварын албан нь 2009-2010 оны санхүүгийн жилд нийт 253.2 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлсэн байна. Нийт татварын орлогын 46.3%-ийг хувь хүний орлогын албан татварын орлого, 22.8%-ийг компанийн орлогын албан татварын, 15.6%-ийг НӨАТ-ын орлого, үлдсэн хувийг бусад татвар орлого бүрдүүлдэг байна.

Нийт татварын орлогыг үзүүлэх татвар төлөгчдөөр нь ангилан харуулбал дараах байдалтай байна:

Сегмент Тоо Ажил эрхлэлтэд эзлэх хувь хэмжээ (%) Татварын орлогод эзлэх хувь хэмжээ (%)
Хувь хүн 12.1 сая 43%
Микро ААН-үүд 2.7 сая 21% 11%
Жижиг, дунд ААН-үүд 140,000 28% 15%
Том ААН-үүд 1,100 24% 36%