Баруун бүсийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашдын зорилт

Баруун бүсийн  хөрөнгө оруулалтын өнөөгийн  байдал, цаашдын  зорилт

 

Илтгэгч нь: Г.Нямдаваа

/Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга /док,проф/ /

 

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Баруун бүсийн олон үндэстэн, ястнуудын мэндийг дэвшүүлье.

Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Монгол улсын Засгийн газрын 2005 оны 202 дугаар тогтоолоор Баруун бүсийг 2006-2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийг баталж, хөгжлийн тэргүүлэх зорилтууд, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон. Эдгээр хөтөлбөр, зорилтыг хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газраас багагүй анхаарал тавьж, бүсийн зөвлөл, аймгуудын ИТХ, Засаг дарга, ЗДТГ үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласнаар хөрөнгө оруулалтын үзүүлэлт, нэр төрөл, тоо хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулалтын цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж байна.

Монгол улсын Засгийн газрын санаачилгаар Жижиг  дунд үйлдвэрийн  газартай  хамтран алслагдсан баруун бүс нутагт 2009 оны 8 дугаар сарын сүүлчээр гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан нь баруун бүс нутгийг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, бүс нутагт бизнес эрхлэх боломж, давуу талуудыг сурталчлан таниулсан чухал ажил болсон.

Бүсийн зөвлөлөөс хөгжлийн хөтөлбөрийн зорилтууд, бүс орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төвлөрсөн төсөвт тусгуулах болон төр засгийн түвшинд тавьж шийдвэрлүүлэх саналыг жил бүр боловсруулан холбогдох байгууллагуудад уламжилж байна.

Өнгөрсөн жилүүдэд бүс нутгийн хэмжээгээр давхардсан тоогоор төр, засгийн түвшинд тавьж шийдвэрлүүлэх болон төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгуулахаар 146 арга хэмжээний санал хүргүүлсэн билээ.

Түүнчлэн  бүс нутгийн хөгжлийн тулгамдсан зорилт, арга хэмжээг шийдвэрлүүлэх зорилгоор төрийн захиргааны төв байгууллагуудтай “Бүсийн хэлэлцээр байгуулах журам”-ын дагуу салбарын 11 яаманд 65 асуудлаар бүсийн хэлэлцээр байгуулах санал хүргүүлж,  хамтран ажиллаж байна.

Монгол улсын төсөв болон улсыг хөгжүүлэх сангаас бүсийн аймгуудад барьж байгуулах барилга байгууламж, төсөл арга хэмжээнд хуваарилсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж, тасалдаж удааширч байгаа зарим барилга байгууламжийн талаар холбогдох газруудад уламжлан шийдвэрлүүлж ирлээ.

Бүсийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шийдвэрлэгдээгүй асуудлыг төр засгийн удирлагад хүргэх, бүсийн аймгуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор бүсийн хэмжээний зөвлөлгөөн, онол практикийн бага хурал, сургалт, семминарыг хэд хэдэн удаа зохион байгууллаа.

Тухайлбал Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор 2008 онд “Бүсийн хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлье” зөвлөгөөн, 2010 онд “Баруун бүсийн хөгжил, шинжлэх ухаан технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Баруун бүсэд аялал  жуулчлалыг  хөгжүүлэх  нь  бүсийн 5 дугаар зөвлөгөөнийг  2010 оны  9 дүгээр сард  Говь-Алтай  аймагт  зохион байгуулж бүсийн хөгжлийг эрчимжүүлэх санал зөвлөмжийг Монгол улсын ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт өргөн мэдүүлж байлаа.

Уг арга хэмжээнүүдэд Монгол улсын ерөнхийлөгч, Шадар сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, салбар яамдын удирлагуудыг оролцуулж, аймаг, бүсийн тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэх асуудлыг уламжилж, холбогдох санал, хүсэлтүүдийг тавьж байв.

Бүсийн хөгжлийн хөтөлбөрт тулгуурлан аймгууд орон нутгаа хөгжүүлэх “Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр”, “Хөгжлийн цогц бодлого”, “Хөгжлийн чиг хандлага” зэрэг баримт бичгүүдийг боловсруулан ИТХ-аараа батлуулан хэрэгжүүлж байна.

Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжиснээр бүсэд оруулсан хөрөнгө оруулалтыг судалгаагаар харуулахад:

 

  Бүсийн хөрөнгө оруулалтын дүн Төсөвт өртөг 2006 2007 2008 2009 2010 Нийт дүн
1 Цахилгаан, эрчим хүчний салбарт 92409.0 6050.4 48410.1 18804.6 5631.0 7413.0 86309.1
2 Зам, гүүр, тээвэр, холбооны салбарт 171437.3 6306.2 7410.2 16364.4 26150.1 15604.4 71835.3
3 Дулаан, усан хангамж, орон сууцны ажил 19389.7 2025.0 4374.2 5196.6 650.0 5146.7 17392.5
4 Үйлдвэр,хөдөө аж ахуйн салбарт 12529.0 2596.1 3551.5 4817.9 630.0 436.8 12032.3
5 Боловсролын салбарт 40429.2 1406.3 5115.0 6928.0 5810.2 10625.4 29884.9
6 Соёл, урлагын салбарт 18875.4 362.2 1540.3 3316.0 3032.7 4639.2 12890.4
7 Эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт 20446.5 1383.9 2166.0 3224.0 5007.9 5174.4 16956.2
8 Төр захиргаа, хууль, хяналтын байгууллагад 16606.8 803.7 3622.8 6204.8 1118.4 3294.8 15044.5
9 Байгаль орчныг хамгаалахад 2665.2 160.7 284.0 741.0 170.0 599.5 1955.2
  ДҮН 394788.1 21094.5 76474.1 65597.3 48200.3 52934.2 264300.4

Бүсийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэн эхний 2006 онтой 2010 оны хөрөнгө оруулалтын дүнг харьцуулахад 2,5 дахин өссөн байна. Өнгөрөгч 5 жилд Баруун бүсэд оруулсан нийт хөрөнгө оруулалтыг салбараар тооцоход цахилгаан эрчим хүч 32.6, зам, гүүр, тээвэр холбоо 27.1, Дулаан, усан хангамж, орон сууц 6.6, Үйлдвэр, хөдөө аж ахуй 4.5, Боловсрол  11.3, соёл урлаг 4.8, эрүүл мэнд нийгмийн хамгаалал 6.4, төр захиргаа, хууль хяналтын байгууллага 5.6 хувийг тус тус эзэлж байна.

Бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд бүсийн аймгуудад баригдаж байгаа улсын болон орон нутгийн чанартай босоо, хэвтээ тэнхлэгийн хатуу хучилтай замууд, төмөр бетон гүүрүүд, Нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилтай зурвас, үерийн далан, ЦДАШ, дэд станцууд,  Говь-Алтай, Завхан аймагт Дөргөн Тайширын усан цахилгаан станцууд, Баян өлгий, Ховд, Увс, Говь-Алтай  аймагт спортын цогцолбор, хүүхэд залуучуудын ордон, парк,  соёл  амралтын  хүрээлэн Говь-Алтай аймгийн “Алтай чуулга”-ын байр, Завхан аймгийн хөгжимт драмын театрын барилга, 800 хүний суудалтай соёлын төвүүд, аймаг, сумдад номын сан, сургуулийн хичээлийн болон дотуур байр, спортын заал,  аймгуудад  төрөх ба хүүхдийн эмнэлэгүүд зэрэг олон томоохон барилга байгууламжуудын шинэ барилга угсралт, их засварын  төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалт хийгдээд байна.

Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд баруун бүсэд ажиллаж, аж төрж байгаа ард иргэдийн нийгэм соёл, төрийн үйлчилгээний чанар хүртээмжид ихээхэн ахиц дэвшил гарч байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Гэвч бүсийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц хангалттай биш, хөрөнгө оруулалт дутагдалтай байна.

Бүсийн ажлын албанаас судалгаа хийж, дүгнэхэд хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний үе шат /2006-2010 он/-анд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тэргүүлэх 45 асуудлын хэрэгжилт 62,9 хувьтай, үйл ажиллагааны чиглэл, арга хэмжээний 383 асуудал 56,2 хувьтай, нийт дүнгээрээ хөтөлбөрийн хэрэгжилт 59,6 хувьтай байна.

2010 оны сүүлээр Германы олон улсын  хамтын  ажиллагааны  нийгэмлэгийн бүс  нутгийн  эдийн  засгийг дэмжих хөтөлбөрийн дэмжлэг, Үндэсний  хөгжил шинэтгэлийн  хорооны захиалгаар  Бүс  нутгийн  хөгжлийн  академээс хийсэн  хяналт  шинжилгээний   үнэлгээгээр  52,06 хувийн хэрэгжилттэй гэсэн  дүн  гарсан  юм.

Аливаа хөтөлбөрийн  биелэлт 60-аас  дээш  хувьтай  хэрэгжвэл  цаашид  хэрэгжүүлнэ,  60 хүрээгүй  тохиолдолд хөтөлбөртөө  нэмэлт  өөрчлөлт  оруулж  шинэчлэх  шаардлага тавигдах  ёстой.  Баруун бүсийн хөгжлийн  хөтөлбөрөөс  онцгой  анхаарч хэрэгжүүлэх  зарим  зорилтоос

1. Дэд бүтцийн хөгжил  маш  хоцрогдонгуй  байна.  Улсын болон аймаг  хооронд  холбогдох  босоо,  хэвтээ  тэнхлэгийн хатуу  хучилттай авто машины  зам барьж  байгуулах

2. Говь-Алтай,  Завхан аймаг, түүний  сумуудыг найдвартай  эрчим  хүчээр  хангах  явдал

3. Хөшөөтийн уурхайг  түшиглэн  байгуулах эрчим хүч  эх үүсвэр

4. Бүсийн  хөдөө  аж ахуйн  түүхий  эдэд сууриласан  жижиг, дунд  үйлдвэрлэлийг  хөгжүүлэх, түүхий   эдийг боловсруулж  бүтээгдэхүүн  болгох

5. Бүсэд одоо   ашиглаж  байгаа  нүүрсний уурхайнуудын  нүүрс  олборлолтыг  нэмэгдүүлж,  улмаар  экспортлох,  хийн  түлш  үйлдвэрлэх Говь-Алтай,  Ховд  аймгийн  нутаг дэвсгэрт  газрын  тосны  хайгуулын  ажлыг  эрчимжүүлэх

6. Баруун бүсэд  аялал  жуулчлалын  салбарыг  төр засгаас   бодлогоор  дэмжлэг үзүүлж  түлхүү   хөгжүүлэх

Хөтөлбөрийн биелэлт тооцсон байдлаас дараах дүгнэлт хийж болохоор байна.

Баруун бүсийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт хугацаандаа бүрэн хэрэгжихгүй байна. Үүнтэй холбоотой улсын хэмжээнд хөгжлийн индексээр хамгийн хоцрогдсон, ажилгүйдэл, ядуурлын төвшин өндөр, хүн амын шилжилт ихтэй бүс нутаг хэвээр байна.

Бүсийн зөвлөлөөс олон удаа хурал, зөвлөлгөөн хийж, жил бүрийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхой саналууд хүргүүлдэг боловч улсын төсвийг хэлэлцдэг өнөөгийн механизм нь тэдгээрийг хэрэгжүүлэх боломж олгохгүй байна. УИХ-ын гишүүд хөрөнгө оруулалтын асуудалд ихэнхдээ өөрийн сонгогдсон тойргийн сумдын санал, хүсэлтийг шийдвэрлэх байдлаар ханддагаас бүсийн хэмжээний хэрэгцээ шаардлагад нийцсэн нэгдмэл бодлого хэрэгжих боломж бүрдэхгүй байна.

Баруун бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн бодит байдал, боломжийг судлан хөгжлийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэх шаардлагатай байна.

 

  Барилга угсралт, их засварын ажил, сая.төг 2009/      2007 % 2009/2008% Улсын дүнд бүсийн эзлэх хувийн жин
2007 2008 2009 2007 2008 2009
Улсын дүн 364404.4 479623.4 250605.0 68.8 52.3 100.0 100.0 100.0
Баруун бүс 17873.5 45224.0 36734.3 205.5 81.2 4.9 9.4 14.7
Хангай бүс 41811.7 60900.2 28645.2 68.5 47.0 11.5 12.7 11.4
Төвийн бүс 10995.4 21609.0 19160.7 174.3 88.7 3.0 4.5 7.6
Зүүн бүс 5486.6 9512.7 8047.6 146.7 84.6 1.5 2.0 3.2
Улаанбаатар 288237.2 342377.4 158017.3 54.8 46.2 79.1 71.4 63.1
Баруун бүс Хангайн бүс
2007 17873.5 41811.7
2008 45224.0 60900.2
2009 36734.3 28645.2

 

2009 онд Баруун бүсийн барилгын байгууллагуудад 36734.3 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн нь улсын хэмжээний барилгын ажлын 14.7 хувийг, 2008 онд 9.4 хувийг, 2007 онд 4.9 хувийг тус тус эзэлж байна.

 

ДОТООДЫН НИИТ БҮТЭЭГДЭХҮҮН, бүсээр, салбараар, оны үнээр  
 
 
  2007 2008 он 2009 он  
ДНБ, сая төг ДНБ-д эзлэх хувь ДНБ, сая төг ДНБ-д эзлэх хувь ДНБ, сая төг ДНБ-д эзлэх хувь  
ХАА Аж үйлдвэр, барилга Үйлчилгээ ХАА Аж үйлдвэр, барилга Үйлчилгээ ХАА Аж үйлдвэр, барилга Үйлчилгээ  
Баян-Өлгий 60621.2 61.7 3.2 35.1 83897.2 53.3 4.3 42.4 77210.0 48.2 4.4 47.4  
Говь-Алтай 56886.8 77.9 1.6 23.8 75214.1 70.0 -3.2 33.1 68497.4 64.1 -3.6 39.5  
Завхан 75750.4 76.3 2.8 20.9 111982.4 70.5 -2.0 31.4 97650.3 65.2 -3.4 38.1  
Увс 71629.0 74.0 5.4 20.6 92434.3 63.9 2.7 33.4 84655.6 56.5 3.8 39.6  
Ховд 81098.8 79.3 2.9 17.7 115117.9 71.1 5.1 23.8 94238.4 66.0 3.3 30.7  
Дүн 345986.2 74.2 2.7 23.0 478645.9 66.3 1.5 32.2 422251.7 60.4 1.0 38.7  
   
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан баруун бүсийн хөгжил, хөрөнгө оруулалтын бодлогод дараах тулгамдсан асуудлуудыг онцгой анхааран хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Улс орны хэмжээнд хөгжлийн олон үзүүлэлтээр хоцрогдож байгаа алслагдсан баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарсан хөрөнгө оруулалтын бодлогыг бүсийн зөвлөлтэй хамтран боловсруулж, жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх

Бүсийн дэд бүтцийн хөгжлийг бусад бүсийн хэмжээнд хүргэх, эхний ээлжинд Мянганы замын төслийн хүрээнд хэвтээ болон босоо тэнхлэгийн замуудыг 2015 он хүртэл барьж дуусгах, бүсийн аймгуудыг хооронд нь холбох ажлыг дэс дараатай хийх

Уул уурхайн салбарыг хөгжүүлж, ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр бүсийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, салбарын зохистой бүтцийг бүрдүүлэх хэрэгтэй.

Аж үйлдвэр, үйлдвэр үйлчилгээ, технологийн паркуудыг байгуулах, эхний ээлжинд хөдөө аж ахуйн түүхий эдийг гүнзгий боловсруулах жижиг дунд үйлдвэрүүдийг байгуулан эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох

Алслагдсан бүс нутагт өндөр мэргэжилтэй мэргэжсэн /эмч, уул уурхай, техникийн ухааны инженерүүд/ боловсон хүчнийг төрийн бодлого дэмжлэгтэйгээр суурьшуулах

Завхан, Говь-Алтай аймаг, түүний сумуудыг яаралтай эрчим хүчний     найдвартай эх үүсвэрээр бүрэн хангах.

Бүсийн  хэмжээний  хэрэгцээг хангахуйц экспортын  баримжаатай  томоохон  үйлдвэрүүздийг  улсын  бодлогоор  бүсийн  аймгуудад  төрөлжүүлэн  байгуулж  бүтээгдэхүүнийг  улс  захиалж  бэлтгүүлэх

Баян-Өлгий  аймгийн Асгатын мөнгө, Ховд  аймгийн Халзан бүргэтэйн  ховор элемент, Завхан аймгийн Баян- Айрагийн зэс, алт,  Говь-Алтай  аймгийн  Талын мэлтэсийн  алт,  Увс  аймгийн  давсны  орд  зэрэг  томоохон  нөөц  бүхий  газруудыг түшиглэн  олборлох,  ашиглах, боловсруулах  үйлдвэрүүд  байгуулах  төслүүд  боловсруулж,  гадаад  дотоодын  хөрөнгө  оруулалт  хийх  шаардлагатай  байна.

Хөрөнгө  оруулалтыг  суурь  тулгуур  хөгжлийг  эрчимжүүлэх  салбарт,  дэд  бүтцийн   хөгжил  муу,  алс  бүс  нутгаасаа  эхлэн барьж  байгуулах хэрэгтэй. Уул уурхайн  ашигт  малтмалаас  олж  байгаа  ашгийг  хүнд  биш  улсын  болон  бүс  нутгийн  дэд бүтцийг  сайжруулах, хөгжил цэцэглэл /эрчим  хүч  авто  ба  төмөр зам/   Монгол  мал  үндэсний  хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд   зарцуулахад  түлхүү анхаарч  хөгжлийг эрчимжүүлэх  шаардлага  нэн  чухал байна.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.