Засгийн газрын бондоор санхүүжүүлэх арга хэмжээний бүртгэлийн талаар

1. Монгол Улсын төсвийн стандартын талаар

Олон улсад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналтыг боловсруулахад мөрддөгНҮБ-ын Үндэсний тооцооны системийн стандарт (UN-System of National Accounts), Олон улсын Нягтлан бодох бүртгэлийн холбооны Засгийн газрын төсөв, санхүүгийн бүртгэлийн олон улсын стандарт (IFAC-International Public Sector Accounting Standard),Олон улсын Валютын сангийн Засгийн газрын санхүүгийн статистикийн стандарт (IMF-Government Finance Statistics)зэрэг үндсэн стандартууд бий. Монгол Улсад мөрдөж байгаа төсөв, санхүүгийн стандартууд нь эдгээр стандартуудтай нийцдэг.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөнө” гэж заасан.

Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т“Монгол Улсын төсвийн орлого, зарлагын дэлгэрэнгүй ангиллыг Засгийн газар тогтоож, батална” гэж заасан. Үүний дагуу олон улсын стандартуудад нийцүүлэн Засгийн газрын 2003 оны 203 дугаар тогтоол, 2009 оны 99 дүгээр тогтоолоор төсвийн орлого, зарлагын ангиллыг тус тус батлан хэрэгжүүлж ирсэн.

2. Бондын эх үүсвэр, түүгээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн гүйлгээний талаар

Засгийн газрын бонд гэдэг нь төсвийн зөвхөн эх үүсвэр юм.

Бонд нь төсвийн зөвхөн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа хэрэг бөгөөд тухайн бондын эх үүсвэрийг ашиглан зардал гарган зарцуулах нь төсвийн зарлагатай яг адил зарчмаар төсөвт тусгагдах ёстой.

 

ТӨСВИЙН ОРЛОГО


=

 

ЗАРЛАГА


ЗАРЛАГА
 

ЭХ ҮҮСВЭР (ЗЭЭЛ, БОНД)


 

Бондоор зарлага санхүүжүүлнэ гэдэг нь төсвөөс хөрөнгө гарган санхүүжүүлж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, орлого давсан гэсэн шалтгаанаар зарлага нэмэгдүүлдэггүйтэй адил зээл, бонд гэсэн эх үүсвэр нэмэгдсэн гэсэн шалтгаанаар төсвийн зарлагыг нэмэгдүүлэх учиргүй.

Олон улсын төсвийн бүртгэл, тайлагналтын стандартын дагуу төсвийн нийт зарцуулалт нь дараах хэсгээс бүрдэнэ:

  1. Урсгал зарлага
  2. Хөрөнгийн зардал
  3. Эргэж төлөгдөх зээл (цэвэр)

Бонд нь 2 хэлбэртэй байж болно:

  1. Ерөнхий зориулалтын бонд
  2. Тусгай зориулалтын буюу бодлогын арга хэмжээ (төсөл, хөтөлбөр)-ийг санхүүжүүлэх бонд

Ерөнхий зориулалтын бондыг төсвийн алдагдал, санхүүжүүлэх эх үүсвэрийн дутагдлыг нөхөх зорилгоор гаргадаг бол харин тусгай зориулалтын буюу бодлогын арга хэмжээг санхүүжүүлэх бондыг УИХ, Засгийн газраас баталсан төсөл, хөтөлбөрийг (тухайлбал, ноолуур, алт гэх мэт) санхүүжүүлэхэд зориулан гаргадаг.

Засгийн газрын бонд гарган хөтөлбөр, төсөл санхүүжүүлэх асуудал нь 2 тусдаа гүйлгээнээс бүрдэнэ.

1. Засгийн газар бонд арилжаалан эх үүсвэр бүрдүүлэх.

Засгийн газрын бонд арилжаалснаар эх үүсвэр бүрдэж, төсвийн дансанд төвлөрнө. Үүнийг төсөвт тусгагдан, батлагдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах ёстой.

2. Хөтөлбөр, төслийг санхүүжүүлэх.

Эх үүсвэр бүрдсэний дараа түүнтэй уялдуулан тухайн хөтөлбөр, төслийг санхүүжүүлэх гүйлгээ хийгдэнэ. Засгийн газрын санхүүгийн статистикийн дагуу бодлогын зориулалтаар хийгдэх Засгийн газрын зээл нь төсвийн зарлага талд тусах ёстой юм[1]. Өөрөөр хэлбэл, төрөөс хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд төсвийн гадуурх байгууллага (үүнд, хувийн хэвшил болон төрийн өмчит компаниуд хамаарна)-дтөсвөөс зээл олгосон тохиолдолд Эргэж төлөгдөх цэвэр зээл гэсэн хэсэгт бүртгэгдэх бөгөөд энэ нь нийт зарлагын дүнг нэмэгдүүлнэ.

Төсвөөс олгосон зээл нь богино хугацаат буюу төсвийн жилдээ эргэн төлөгдөх нөхцөлд зарлага талд хасах дүнгээр тусч, цэвэр дүнгээрээ тэг “0” болно. Харин урт хугацаат зээлийг төсвөөс олгон төсөвт тусгасан тохиолдолд энэ дүнгээр төсвийн нийт зарлагыг нэмэгдүүлэх ёстой.

 

Тухайлбал, ноосны үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг А/ үйлдвэрүүдэд богино хугацаатай буюу төсвийн жилд багтаан төлөгдөх зээл олгох, Б/ үйлдвэрүүдэд урт хугацаатай буюу төсвийн жил дамжин төлөгдөх зээл олгох хувилбараар нягтлан бодох бүртгэлийн бичилтийг харуулъя.

 

А хувилбар Б хувилбар
2011 2011 2016
Нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 0 +100 -100
Эргэж төлөгдөх цэвэр зээл 0 +100 -100
Олгох зээл +100 +100 0
Зээлийн эргэн төлөлт -100 0 -100

 

3. Төрөөс жижиг дунд үйлдвэрийг дэмжих, хөдөө аж ахуйн салбарын боловсруулах хүчин чадлыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрийн санхүүгийн бүртгэлийн талаар

Энэхүү хөтөлбөрийн хувьд 2 шатлалтай гүйлгээ хийгдэнэ:

1. Засгийн газар бонд арилжаалан эх үүсвэр бий болгох

Манай улсын төсвийн стандартын дагуу энэхүү гүйлгээ нь төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, шугамны дор Санхүүжүүлэх эх үүсвэр гэсэн хэсэгт тусгагдана.

2. Засгийн газраас арилжааны банкуудад гэрээний дагуу зээл олгох

Манай улсын дагаж мөрддөг олон улсын стандартын дагуу төрийн бодлогоыг хэрэгжүүлэх хүрээнд олгох зээл нь Эргэж төлөгдөх цэвэр зээл гэсэн хэсэг тусгагдаж, төсвийн нийт зарлагын дүнг нэмэгдүүлнэ.

 

4. Санал

Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор бонд гарган, санхүүжүүлэх тохиолдолд энэ нь төсвийн салшгүй нэг хэсэг бөгөөд эх үүсвэрийг бүрдүүлэн, төсвийн зарлагыг нэмэгдүүлэх тул 2011 оны төсвийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төсөвт тусгах шаардлагатай.

 

САНГИЙН ЯАМ


[1] V. Lending minus repayments. IV.B. Expenditure and Lending Minus Repayments.Page 185.GFS 1986. IMF